Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Тодруулбал,өнөөдөр /2024.02.12/ баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш буюу энэ сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.