Амралтын өдрүүдэд хаалгаа бариад байсан худалдааны төв, үйлчилгээний газрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ. Харин "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хувьд ирэх долоо хоногийн Лхагва гариг хүртэл амрах юм байна.
Харин Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд өнөөдрөөс хэвийн ажиллаж бөгөөд визний мэдүүлгийн төвүүд ердийн цагийн хуваариар ажиллах юм.