Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газрын тухай хуулийг зөрчсөн асуудлаар хяналт шалгалтын сонсгол явуулна

2024-2-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн 25 дугаар захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тогтоох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой дэд Ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Газрын тухай болон Ашигт малтмалын зөвшөөрөл олгох асуудлаар хяналт шалгалтын сонсгол  явуулахад бэлтгэх үүрэг, чиглэлийг дэд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон холбогдох байгууллагуудад өглөө. Тэрбээр, Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр гаргасан “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг 100167 иргэн долоо хоногийн хугацаанд дэмжсэн. Мөн 146 төрийн бус байгууллага, иргэдээс газрын харилцаатай холбоотой асуудлаар санал гомдол ирүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэгт хяналт шалгалт хийсний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Газрын тухай багц хуулиа судалгаа тооцоотой хэлэлцэх бололцоотой юм. Газартай холбоотой асуудлаар иргэдээс олон санал, гомдол гарч байна. Өнгөрсөн “нүүрсний” хяналт, шалгалтын сонсголоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Өмнөговь аймагт хуулийн зөрчилтэй холбоотой газар олголтын асуудлыг  илрүүлж гаргасан. Үүний дараа Авлигатай тэмцэх газраас газар олголт болон хуулийн хэрэгжилтийн талаар шалгалт явуулж, тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн. Иймээс УИХ, Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах Түр хороо байгуулах бэлтгэлийг хангах, дээр дурдсан асуудлаар хянан шалгах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ажлын дэд хэсгийн зохицуулагчаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд ажиллана гэв.

Түүний дараа дэд Ажлын хэсэг байгуулсан талаарх УИХ-ын даргын захирамжийг Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Ганболд уншиж танилцууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн үндсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өндөр түвшинд зохион байгуулсан гэдгээ онцлоод УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн бүх байнгын хороодын дарга нар 100 хувь санал нэгтэй дэмжиж, байнгын хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна гэв. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээс ирсэн газрын эзэмшилтэй холбоотой шударга бус мэдээллүүдийг жишээ авч танилцууллаа. Тэрбээр, газар нутгийн асуудал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тэр дундаа оршин тогтнохуйн аюулгүй байдалтай шууд холбоотой. Тухайлбал, нэг иргэн 20-30 газар өмчилсэн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Иргэдийн тодорхой хэсэг нь хуулиар эзэмших 0,07 га газраа ч эзэмшиж чадахгүй байхад танил тал, авлига, хээл хахууль, бүлэглэлийн шугамаар энэ олон газар авч чадсан байна. Нийслэлийн газар олголт болон ашигт малтмалын газар олголт ч гэсэн хууль зөрчсөөр ирсэн байж болзошгүй байдлыг иргэд мэдээлж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль бус үйлдлийн талаар дотор нь ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл ирүүлсэн. Нэг аж ахуйн нэгж л гэхэд 60-70 тусгай зөвшөөрөл эзэмшиж давуу байдал олгосон  талаар мэдээлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг хэт давуу байдал үүсгэн эзэмшсэн зэрэг иргэдээс ирсэн дээрх гомдол, мэдээллийг ард түмний төлөөллийн байгууллагын хувьд Улсын Их хурал нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн ашиг сонирхлыг газрын асуудал хөндөж байна гэдэг нь иргэдээс ирсэн гомдол, өргөдөл, хүсэлтээс харагдаж байна. Бүүр тодруулбал, саяхан нийслэлд болсон газын дэлбэрэлт, өнгөрсөн зун болсон үер зэрэг нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалтай холбоотой. Цаашлаад хотын утаа, замын түгжрэл зэрэг нь эмх замбараагүй газар олголт, хот төлөвлөлт алдагдсантай холбоотой. Мөн нэг аж ахуйн нэгж л гэхэд 20, 30 ашигт малтмалын лиценз эзэмшиж байх жишээтэй.

Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, олон нийтийн бухимдлыг төрүүлж, төр, ард түмний итгэлцэлийг бууруулж байна.  Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон.  Газрын маргаан орон нутагт ч мөн яригдаж байна. Иймээс газрын маргаан улсын хэмжээний асуудал болжээ. Улмаар Үндэсний аюулгүй байдалтай холбогдож байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын оршин тогтнохын баталгаа хэмээн заасан. Тиймээс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалж авч үлдэх, иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээс эхлээд шударга ёсны хүсэмжлэлд бид нийцүүлж, асуудлыг цэгцлэх ёстой. Нэн тэргүүнд  хууль хяналтын байгууллагаас газартай холбоотой шийдвэрлэгдсэн  хэргүүдийн  мэдээллээ УИХ-ын Хяналт, шалгалтын газар болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт ирүүлэх ёстой. Үүнтэй холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 15-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хяналт, шалгалтын Түр хороо байгуулна. Ирэх 5 дугаар сарын 15-ны дотор багтаж, Хяналт шалгалтын Түр хороо нээлттэй сонсгол зохион байгуулна. Энэ ажилд Дэд ажлын хэсэг идэвхтэй оролцохыг хүсье.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн газар олголтын асуудлыг,  Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар энэ чиглэлээрх хэрэг зөрчил, ард иргэдээс ирүүлж буй мэдээллийг нягтлан шалгана. Цахим хөгжил, харилцаа холбооны яам  газар олголтын талаарх  харилцаа, хамаарал зэрэг мэдээллийг техник, технологийн аргаар судалж, ил болгоно. Энэ мэдээллийг бэлтгэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллана. Энэ мэт Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг бусад байгууллагууд чиглэл чиглэлээрээ Ажлын хэсэгт мэдээлэл бэлтгэн өгч, хариуцлагатай, төлөвлөгөө гарган хамтран, үр дүнтэй ажиллахыг үүрэг болгов. Энэхүү Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон УИХ-ын Тамгын газрын газар, хэлтсийн дарга нар оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.177.68)
    DYYDLGN TSAGN SEKSEER80955877
    2024 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.177.68)
    TANILTSI45DSH SEXSY ERD80955877
    2024 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.177.68)
    SEXSEER80955877
    2024 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.107.63)
    ОК
    2024 оны 02 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    9 цаг 12 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    9 цаг 37 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    13 цаг 12 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Уржигдар 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Уржигдар 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    2026-10-16
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    2026-10-16
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    2026-10-16
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    2026-10-16
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    2026-10-16
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2026-10-16
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    2026-10-16
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    2026-10-16
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    2026-10-16
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    2026-10-16
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    2026-10-16
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    2026-10-16
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК