Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Билгүүн: Монголын сагсан бөмбөгийн хөгжил, дэвшлийг харуулахад бэлэн

2024-2-22
0
ЖИРГЭХ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр 19.30 цагаас Хятадын шигшээ багийн эсрэг 2025 оны Азийн аваргад өрсөлдөх эрхийн төлөө тоглоно. Үүнтэй холбогдуулан FIBA-ийн албан ёсны сайтад нийтлэгдсэн Б.Билгүүний ярилцлагыг хүргэж байна. 


Тэрбээр тэмцээний талаар ярихдаа “Мэдээж, энэ тэмцээн Монголын шигшээ багт тун чухал. Бид 2013 онд зүүн Азийн аваргад оролцож, Азийн аваргад оролцох боломжоо алдаж байлаа. Дахин энэ түвшинд ирсэндээ баяртай байна. Бидний хийх ажил дуусаагүй. Миний хувьд энэ тэмцээн миний замналын хамгийн оргил мөч. Өмнөх хоёр шатанд бид харьцангуй ижил түвшний багуудтайгаа өрсөлдсөн. Харин одоо Япон, Хятад, Гуамтай нэг хэсэгт орлоо. Тиймээс бид хариуцлагатай сагсан бөмбөг тоглохыг урьтал болгоно” гэжээ.

Үүнийг хийхийн тулд Монголын шигшээ илүү Европ арга барилтай сагсан бөмбөг тоглохыг зорьж, грек мэргэжилтэн Василос Фрагкиасыг ахлах дасгалжуулагчаараа томилов.

Өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Хятадын эсрэг хийх талаараа Б.Билгүүн “Бидний эхний тоглолт Хятадын эсрэг. Хүнд тоглолт болно. Хятад бол манай эртний хөрш. Бид хүүхэд байхаасаа л Хятадын сагсан бөмбөгийг үзэж өслөө. Тэд Азиас дэлхийн аварга, олимпод оролцох эрхийг авах хамгийн өндөр боломжтой багуудын нэг. Энэ тэмцээнд ч тун хүчирхэг бүрэлдэхүүнтэй иржээ. Гэхдээ бидэнд тэдний эсрэг тоглож байсан туршлага бий. Бид Хятадын шигшээг өмнө нь ялж байгаагүй ч тэдэнд Монголын сагсан бөмбөг бусад багууд шиг өсч, хөгжсөн гэдгийг харуулна. Манай дасгалжуулагчийн баг ч тэдний эсрэг төлөвлөгөө бэлдсэн” гэжээ.

Монголын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо хоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын эсрэг хийнэ. Хоёр баг өмнө нь учраа тааран тоглоход Гуам ялимгүй илүүрхсэн билээ.

 

Тэдний талаар Б.Билгүүн “Гуам өвөрмөц арга барилтай баг. Тэд биеийн хөгжил, хувийн ур чадвараа ашиглаад эхэлвэл шилдэг баг. Нэгэнт л эн тэнцүү хоёр баг учир хэн илүү эрч хүчтэй тоглолтыг эхлүүлсэн нь хожих биз” гэв.

Монголын шигшээ баг талбай дээрээ, UG аренад ард түмнийхээ өмнө тоглохдоо тухтай байдаг. Монголын хөгжөөн дэмжигчид шигшээ багтаа давуу талыг бий болгодог. Энэ талаар багийн ахлагч “Гэртээ тоглох бол бидний хувьд тун чухал. Талбай дээр эх орноо, ард түмнээ төлөөлж гарч байгаа л бол ядрахыг үл ажран бидэнд ухрах зам үгүй гэдгээ ойлгох хэрэгтэй” гэж ярив.

Монголын сагсан бөмбөг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, монголчууд сагсан бөмбөгт хайртай, дуртай болохыг бид хангалттай харсан.

 

Б.Билгүүн “Хүүхэд байгаа л бол хашаа, байрны гадаа сагсны шийд үргэлж байна. Цаг агаар гайгүй бол бид найзуудаараа хоёр хуваагдан тоглож, энэ спортоор дамжуулан дурсамжийг бүтээсэн. Чөлөөт цагаа ингэж өнгөрөөх нь найз нөхөдтэйгөө дотносох хамгийн сайн арга. Гэрийнхээ гадаа найзуудтайгаа сагсан бөмбөгт тоглох нь хөгжилтэй байсан” гэв.

Б.Билгүүний гэрт бага байхад нь мини шийд байдаг байсан бөгөөд тэнд л анх шидэж сурсан гэнэ. Үүнийгээ эргэн дурсахдаа Б.Билгүүн “Тэр жижиг шийд л миний хамгийн сайн найз болсон. Тэр жижиг шийд л миний хамгийн сайхан дурсамжуудыг хадгалдаг. Сагсан бөмбөгөөр дамжуулан би гэр бүл, найз нөхөд, карьер, хүндлэл, бүхнийг олж авсан. Миний одоо хийж буй бүх зүйл сагсан бөмбөгтэй холбоотой. Миний амьдралын дурсамж бүхэлдээ сагсан бөмбөгтэй холбогддог. Би одоо ч сагсаа тоглож, энэ спортыг хайрлаж байна” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ониго (202.126.89.56)
    Чи ч бараг больсон нь дээр байлээ санчир шиг
    2024 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.218.201)
    Манайхан хөлд орж байгаа хүүхэд шиг л байлаа даа.
    2024 оны 02 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
    1 цаг 17 мин
  • Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна
    1 цаг 21 мин
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
    1 цаг 53 мин
  • Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
    1 цаг 59 мин
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
    2 цаг 8 мин
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
    2 цаг 18 мин
  • “ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
    2 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
    2 цаг 40 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 хувьд хүрчээ
    2 цаг 46 мин
  • Франц улс сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд өдрүүдийн нэгийг даван туулж байна
    2 цаг 48 мин
  • Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй
    2 цаг 54 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 6 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    3 цаг 16 мин
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
    3 цаг 32 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 52 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 4 мин
  • Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    4 цаг 13 мин
  • Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
    4 цаг 25 мин
  • ХЭДХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн талаар хэлэлцэнэ
    4 цаг 25 мин
  • УИХ дахь намуудын бүлэг хуралдана
    4 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
24 баримт
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК