Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зуун дамжин яригдах ах дүү ГУРВАН хүчтэн

2024-2-23
0
ЖИРГЭХ

Үндэсний бөхийн ертөнцөд сонин содон амжилт, түүхүүдийг бөхийн хорхойтнууд ам дамжин ярьдаг. Нэг айлын гурван хүү том цолд хүрнэ гэдэг бахархам амжилт юм. Энэ амжилтын эзэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ах дүү гурван хүчтнийг онцлон хүргэж байна. Учир нь энэ сарын 25-ны ням гарагт "Монгол бөхийн өргөө"-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн 100 жилийн ойд зориулсан Баян-Өндөр сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно. 

Ах дүү гурав Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Т.Сампил хэмээх айлд мэндэлжээ. Сампил гуайнх таван хүү, хоёр охинтой. Гурван хүү нь багаасаа нутаг орондоо барилдаж эхэлсэн байна. Т.Сампил гуай ч өөрөө бие хаа томтой, их бяртай хүн байсан гэдэг. Энэ гурван хүүгийн том ах нь аймгийн хурц арслан С.Лувсангомбо нь 1955 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цолыг хүртжээ.

С.Лувсангомбо арслан болсныхоо дараа жил нь нутгийн бөх “шигшээ” хэмээн алдаршсан улсын начин н.Галсантай хамт хөтөлгөө морьтой улсын наадмыг зорьж байжээ. Ингэж улсын наадмыг зорихдоо тэд “төрийн их наадамд өөрийн чадлаар тав давна” хэмээн ярилцаж байсан гэдэг.С.Лувсангомбо арслан зорьж очсон улсын их баяр наадамдаа дөрөв давж тавын даваанд тухайн үед улсын начин байсан Авхиа генералтай тунан барилджээ.

Хоёр бөхийн барилдаан нэлээн удаан үргэлжилж С.Лувсангомбо арслан давсан ч дараагийн даваанд нэрийг нь дуудалгүй түүний оронд унасан бөх болох Авхиа гуайг дуудан гаргаж барилдуулсан гэдэг. Үүнийг тухайн үед наадам үзэж байсан олон түмэн батлан хэлж байна. Харин арслантай хамт явсан Галсан тав давж зургаагийн даваанд Булган аймгийн харьяат “Өвөр” н.Гомбосүрэн гэдэг бөхөд өвдөг шорооджээ.

Арслангийн амжилт үүгээр зогссонгүй 1961,1963 оны Өвөрхангай баяр наадамд тав давж шөвгөрсөн. 1959,1964 онд Баян-Өндөр сумын баяр наадамд түрүүлсэн байна. Түүний удаах хүү аймгийн арслан С.Гомбодорж нь 1958 онд Баян-Өндөр сумынхаа баяр наадамд түрүүлсэн юм. Тэр зунаа аймагтаа очиж түрүүлэн арслан цол хүртэж байжээ. Аймгийн наадмын үзүүр түрүүнд Сант сумын харьяат “Тэмээ” Жамба хэмээх хүнтэй барилдан давж байжээ.

1961 онд Баян-Өндөр сумынхаа наадамд дахин түрүүлсэн байна. Түүний удмаас өдгөө аймгийн арслан Л.Батсайхан тогтмол сайн барилдаж байгаа билээ.Бага дүү аймгийн заан С.Дорж нь сайн бөх төдийгүй сайн уяач байжээ. Нутгийнхан нь түүнийг хурц түргэн барилдаантай бөх байсан хэмээн дурсдаг. С.Дорж заан 1957 онд Өвөрхангай аймгийн наадамд хоёр ахыгаа даган ирж барилдаад тав давж аймгийн начин болсон байна. Харин 1961 онд Өвөрхангай аймгийн наадамд Зүүнбаян-Улаан сумын Р.Цоодолтой үзүүр түрүүнд үлдэн өвдөг шороодож аймгийн заан цол хүртсэн байна. Түүнийг аймгийн заан болсон жил Өмнөговь аймаг байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан анх удаа хөдөө орон нутагт 256 бөх барилдаж байжээ.

Энэ барилдаанд аймгуудын түрүү бөхийг урилгаар барилдуулсан. Одоогоор бол чансаа өндөр бөхийн барилдаан болсон байна. Тус барилдаанд С.Дорж заан долоо давж наймын даваанд Дэмүүл арсланд өвдөг шороодож заан цолоо баталжээ. Хожим нь сум орон нутагтаа олон удаа үзүүр түрүүнд үлдсэн байдаг. 1990 онд 60 настайдаа сумынхаа ахмад бөхчүүдийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэж харилтгүй хүчтэн гэдгээ харуулсан юм. Түүний хүү Д.Чулуунлхагва нь Аймгийн начин, Д.Баярбат нь сумандаа олон түрүүлсэн Сумын заан юм. Мөн түүний үр удам сумынхаа баяр наадамд хоёр удаа түрүүлээд буй сумын заан Б.Бат-Эрдэнэ өдгөө сайн барилдаж байна.

Л.Сайнаа

Эх сурвалж: "Зууны мэдээ"

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Bat (77.2.40.178)
    L.Saina gedeg tarhi n ulanda oraon malaa aimgin arslan.zaan teged tanihar buhin tom tsol u ene mongol ulsad sumand turuösen barilddaggui ch hun bna mal min uge bodoj hutsachee gulug min nasara barildchihad tomohon amjiöt gej tui ch bhgui buh nertei holni sawnudin neg. l bna
    2024 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.178.169)
    Ийм бөхчүүд байдгийг нэг үед амьдарч байгаа мануус нь мэдэхгүй байхад зуун дамжин яригдах гэдэг ч арай сэрүүдэх байх аа, ажлын хөлсөө авсан сэтгүүлч юу ч гэж ярьсан болох ч бас жаахан баримжаатай туумаар байна шүү
    2024 оны 02 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 55 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 11 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 18 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК