Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аргаар тоглодог А.Анандын тухай 10 баримт

2024-4-01
0
ЖИРГЭХ

Монголын 3х3 төрлийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Сингапур улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгөн медаль жингэнүүлэв. Тэгвэл бид эрэгтэй шигшээ багийн хожлын түүчээ байж, шийдвэрлэх мөчид торгуулийн шидэлтээр ялалтыг авсан А.Анандын тухай 10 баримтыг дэлгэж байна. 


Баримт 1

Тэрбээр 1997 оны дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн.

Баримт 2

196 см өндөр. 80 кг жинтэй. 

Баримт 3

“ТLG-13” клубээс тамирчны замналаа эхэлсэн А.Ананд, 2019 онд Япон Улсын “Жобу” их сургуульд олон улсын бизнесийн чиглэлээр сурч байх хугацаандаа Японы хоёрдугаар дивизионд өрсөлддөг “Жобу” их сургуулийн багт гарааны тоглогч байв. Энэ үед “Хагуро” сургуулийн нэрийн өмнөөс Японы сурагчдын лигт өрсөлдөхдөө 28 оноо, самбараас бөмбөг авалт 19, оновчтой дамжуулалт ес, бөмбөг таслалт дөрвийг дунджилсан байдаг. Мөн тухайн үедээ “Ямагата Ничидай” сургуулийн эсрэг хийсэн тоглолтын турш 45 оноо авч Японыг шуугиулсан юм.

Баримт 4

Түүний дараа “Улаанбаатар ММС Энержи” багт тоглохын тулд их сургуулиа гуравдугаар дамжаанаас орхиж, Монголдоо иржээ. Японы сурагчдын лигт ийн гялалзаж явсан түүнийг эх орондоо ирэхэд хамгийн чухал нөлөөлсөн хүн МУГД С.Тулга аж. Учир нь А.Ананд 13 настайдаа “Sprite” лигт тоглож байхад нь С.Тулга багш хараандаа авчээ.

Баримт 5

Япон Улсыг зорихоосоо өмнө багшийнхаа удирдлагад дөрвөн жил хичээллэж,  өсвөр үеийн УАШТ-ийн шилдэг тоглогчоор удаа дараа тодорч, 2013 онд насныхаа ангилалд шилдэг тамирчнаар шалгарч байв.

Баримт 6

Ингээд эх орондоо ирээд удаагүй байтал А.Ананд 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах “FIBA 3x3” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож дэлхийн шилдгүүдийн эгнээнд дуудагдах болов. Тухайлбал, Монголын сагсанбөмбөгийн 3x3 төрлийн ирээдүй тамирчин гэгдэж байсан тэрбээр FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг баззер. Түүнчлэн FIBA холбооноос олныг шуугиулж, шинээр танигдсан шилдэг 10 тоглогчийг онцлохдоо А.Анандыг хамгийн шилдгээр нэрлэж байсан удаатай.

Баримт 7

Түүний энэхүү сод амжилтыг анзаарсан Словенийн дасгалжуулагч Улсынхаа тамирчин болгох хүсэлтэй явдгаа илэрхийлж, Япончууд 2020 оны нэгдүгээр сард эхлэх лигтээ легионероор тоглуулах санал тавьж байсан юм.  Гэвч А.Ананд эцсийн зорилгодоо хүрэхийн тулд эдгээр саналаас татгалзаж байжээ.

Баримт 8

Тэрбээр 379,416 оноотойгоор дэлхийн чансааны 71 дүгээр байрт бичигдэж байна. 

Баримт 9

Тэрбээр өнгөрсөн ААШТ-нд нийт таван тоглолт хийж, 39 оноо дунжилсан нь хувийн дүнгээр хоёрт орох амжилт юм. Хувийн дүнгээр хамгийн олон оноо авсан тоглогч бол Австралийн тоглогч Тодд Бленчфилд юм. А.Ананд, Т.Бленчфилд нарын араас Японы Рюүто Ясоака 22 оноо авснаар гуравдугаар байрт бичигдэж буй. Мөн тэр тэмцээний бэлгэдлийн багийн гишүүн болсон. 

3х3: Азийн АШТ-ий бэлгэдлийн багт А.Ананд, Б.Ариунцэцэг нар нэрлэгдлээ

Баримт 10

Тэрбээр 3х3 үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний хамтаар 2023 оны дөрөвдүгээр сард болсон ААШТ-ээс Монголын хоёр дахь алтан медалийг хүртэж байлаа. Анх 2017 онд Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхтайваны Цэрэнбаатар, Готовын Цэнгүүнбаяр нар анхлан хүртэж байв.  Монгол Улсын 3х3 үндэсний шигшээ баг 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа финалд шалгарч Австрали улсын хүчирхэг багт нэмэлт цагт хожигдсоноор мөнгөн медалийн эзэд болсон билээ. Тэд 2019 онд мөн мөнгөн мепаль хүртэж байв. Тэр цаг үеэс л А.Ананд гэх залуу шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, найдвар алдахгүй залгамж халаа гэдгээ батлан харуулсан билээ. 

Эцэст нь түүний ялалтынг авчирсан шидэлт...

Линк: https://www.facebook.com/FIBA3x3/videos/1097295561495014/

Л.Сайнаа

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    5 цаг 54 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    7 цаг 52 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    8 цаг 31 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    9 цаг 50 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    11 цаг 39 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    23 цаг 21 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    23 цаг 26 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК