Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СОНГУУЛЬ: Сонгогч таны зайлшгүй мэдэх ёстой зүйлс

2024-6-28
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол улс засаглалын тогтолцоогоо өөрчилж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар шууд ардчилал, иргэний оролцооны хэлбэр шинэ шатанд хүрчээ. Өдгөө УИХ-ын найман удаагийн сонгуулийн ард гарчээ. 

БАРИМТ 2

Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч гэгдэх УИХ-ын гишүүний бүрэн эрх, үүрэг бол хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа Төрийн сүлдэд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болдог билээ.

БАРИМТ 3

Анхны сонгуулийг хийхдээ газар зүй, хүн амын төлөөллөө тооцож энэ тоо байвал зохистой хэмээн гаргаж ирсэн гэдэг. Өнгөрсөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 76 гишүүний тоог нэмэх асуудал яригдаж 126 гишүүн сонгохоор болсон юм. 

БАРИМТ 4

УИХ-ын сонгуульд ялсан намын дарга засгийн газраа эмхлэн байгуулж, ерөнхий сайдаар сонгогддог нь "бичигдээгүй хууль". Тиймээс санал өгнө, сонгуульдаа оролцоно гэдэг бол зөвхөн таны амьдарч буй тойргийн төлөөлөгчөө парламент руу илгээж буй хэрэг бус, гүйцэтгэх засаглалын тэргүүнээ ч мөн сонгож буй хэрэг.

БАРИМТ 5

Сонгууль болгоны үеэр сонгогчдын хүсэн хүлээдэг, итгэж найддаг зүйл бол ёс зүйтэй өрсөлдөөн. Нэр дэвшигчдийн ёс зүй гэдэг цаасан дээр хараар буугаагүй ч ухамсар сэтгэлгээнд тодоор бичигдсэн байх учиртай дэг журам юм. Энэ жилийн сонгуульд шинэ үеийнхэн, залуу нөлөөлөгчид нэр дэвшигчдийг өрсөлдөгчөө хүндлэх, хар ПиАр хийхгүй байх, шударга байхад хүчтэй уриалж, зарим талаар шаардаж байгаа нь онцлууштай. 

БАРИМТ 6

Дөрвөн жилд нэг л удаа тохиодог, улс нийтээрээ анхаарал хандуулдаг энэ үйл явдлыг, энэ цөөн хоногийг та бид сонгуулийн мэдээгээр бөмбөгдүүлэх залхаан цээрлүүлэлт бус, харин нийгмээ илүү сайн ойлгож, сонголтоо зөв хийх чухал үе хэмээн харах нь зүйтэй.

БАРИМТ 7

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар бага сургуульд суралцаж буй хүүхдүүдийн 65 хувь нь ирээдүйд өнөөдөр бий болоогүй, цоо шинэ ажил хөдөлмөр эрхэлдэг болно хэмээн тооцоолж буй билээ. Гэвч өдгөө дэлхийн хүн амын тэн хагасыг 30-аас доош насныхан эзэлж байгаа хэр нь тэдний ердөө хоёр хувь нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж, улс төрийн шийдвэр гаргах нөлөө бүхий эрх мэдэлтэй байна.

БАРИМТ 8

УИХ-ын сонгуульд оролцогчдын тоо хэмжээ 1992 оноос хойш алгуурхнаар буурсаар 2016 оны сонгуульд нийт сонгуулийн насны 73 хувь нь оролцсон байна. Үүнээс 60-аас дээш насныхны 97 хувь нь саналаа өгсөн бол 18-25 насны хоёр хүн тутмын нэг нь сонгууль өгөөгүй хэмээх статистик бий. Сонгуулийн тухай хуулиар тухайн тойрогт хамаарах нийт сонгогчдын ирц 50 ба түүнээс дээш хувьтай байх ёстойг хуульчилсан байдаг. 

БАРИМТ 9

Энэ удаагийн сонгуульд нийт 25 нам, 2 эвсэл өрсөлдөнө. Энэ нь Монголын хамгийн анхны 1992 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Үндсэн хуульд заасны дагуу 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүр сонгуульд нэр дэвших эрхтэй.

БАРИМТ 10

Нэр дэвшигчид өөрсдийн хөрөнгө, орлогын үзүүлэлтийг нээлттэйгээр мэдүүлдэг болсон нь том дэвшил юм. Өөрийн тойрог дахь нэр дэвшигчдийн мэдээллийг ил тодоор үзэх боломжтой болсон нь тухайн хүнийг илүү бодитой үнэлж дүгнэхэд тустай. Цаашид ч улстөрчдөд тогтмол хяналт тавьж, ил тод байлгахад хөшүүрэг болох баримт юм.

БАРИМТ 11

Сонгуулийн тогтолцоо нь аливаа улс орны онцлог, нийгмийн нөхцөл байдалтай уялдан тодорхойлогддог. Монгол улсын хувьд өнгөрсөн жилүүдэд олон улсад хамгийн түгээмэл ашиглагддаг пропорционал болон мажоритар, хосолсон мажоритар тогтолцоонуудыг ээлж дараалан ашигласаар иржээ. Пропорционал бол ард иргэд намд саналаа өгч, саналын хувиар намаас эрэмбэлсэн дарааллын дагуу суудлаа эзэлдэг тогтолцоо. 

БАРИМТ 12

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоох хуультай. Сурталчилгааны хугацааг 22 хоног байхаар заасан бөгөөд нэр дэвшигчид хуулийн хүрээнд ухуулах байр ажиллуулж, материал хэвлүүлэн тарааж, байрлуулж, таних тэмдэг, уриа ашиглаж, уулзалт, хурал, цуглаан хийж, радио, телевиз, сонин, сэтгүүл, цахим орчин ашиглах боломжтой байдаг.

БАРИМТ 13

Саналын хуудас бол таны сонголтыг баталгаажуулах гол талбар. Тиймдээ ч саналын хуудасны баглаа боодол, битүүмжлэлийн нарийн шалгаж, хадгалалт, хамгаалалтыг чанд сахих учиртай байдаг. УИХ-ын 2016 оны сонгуулиар гэхэд Сонгуулийн ерөнхий хороо нийт 72 хайрцаг цаасыг Канадын компаниас худалдан авч, 1.9 сая ширхэг саналыг хуудсыг арав хоногийн турш хэвлэжээ.

БАРИМТ 14

2024 оны сонгууль бүчилсэн тойргоор явагдах нь онцлогтой. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, Улаанбаатарт 6, нийт 13 байхаар батласан. 

БАРИМТ 15

Сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансаа нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас хойш нээх боломжтой байдаг бөгөөд сонгуулийн зардлаа намаас, хувиас, хандиваар гэсэн гурван эх үүсвэрээс бүрдүүлэх боломжтой. Нэр дэвшигчийн сонгуулийн дансанд цуглах хөрөнгийн хэмжээг тусгайлан хязгаарладаггүй ч, тухайн сонгуульд зориулан зарцуулах зардлын дээд хэмжээг нь Монгол улсын ерөнхий аудитороос сонгууль бүрийн өмнө нэгдсэн байдлаар тогтоож өгдөг байна.

БАРИМТ 16

Өнөөгийн цахим эринд мэдээлэл асар хурдтай дамжих болсон. Нэг хүний санаандгүй хийсэн үйлдэл, алдаж хэлсэн үг, хазгай гишгэсэн алхам бүр сошиал платформоор дамжин хормын дотор хэдэн мянган хүнд тарж “насны онигоо”-нд оруулах нь бий. Яг энэ онцлогийг ашиглаж сонгуулийн энэ үеэр хэдэн зуун хуурамч хаяг нээгдэж, зураг бичлэгийн мастерууд хуруугаа уралдуулан ажиллуулж, хөлсний бичээчид хэмээх ажлын байрны тоо өсөж, цусгүй дайн цахим орчинд өрнөдөг.

БАРИМТ 17

Монголчууд бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахаар тэмүүлж байгаа билээ. Ийм нийгэмд эдэлбэл зохих амин чухал эрхүүдийн нэг нь бол сонгох, сонгогдох эрх юм. Нэгэнт эрх нь байгаа тул эрхээ эдэлж, үүргээ ухамсарлацгаая. 

БАРИМТ 18

Нэр дэвшигчдийн юу юуг харж, ямар ямар шалгуур тавьж сонгох вэ гэдэг хамгийн чухал. Яг одоо кампанит ажил өрнөж буй энэ үед бол нэр дэвшигчид гол төлөв “би сонгогдвол ингэнэ тэгнэ” хэмээн ирээдүй цаг дээр ярьж байгаа. Мэдээж юу хүсэж зорьж, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж буйг нь харах нь зөв. 

БАРИМТ 19

Өнгөрсөн сонгуулиас хойш Монголын ард түмэн сонгуулийн үр дүнг санал авах хугацаа дууссан даруйд нэгэн зэрэг, тэр дор нь дэлгэцээр хүлээн авах боломжтой болсон билээ. Энэ бол сонгуулийн автоматжуулсан систем, бидний хэлж заншсанаар "хар хайрцагны" ач тус. Шуурхай, ил тод үр дүнг зарласнаар хүмүүсийн эргэлзээ, үл итгэлцлийг арилгаж, шударга сонгууль явах гол баталгаа нь болох учиртай. 

БАРИМТ 20

Ийнхүү 2024 оны УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 28-ны өдөр болно. 

image

УИХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ. Сонгох, сонгогдох эрх бол үндсэн хуулиар олгогдсон, хүн бүрийн эдэлбэл зохих онцгой эрх ямба мөнөөс мөн билээ. Иймд сонгогч таны зайлшгүй мэдэх ёстой зүйлсийг хуваалцаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSDI80955877
    2024 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 23 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    5 цаг 24 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    7 цаг 5 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    7 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 42 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 45 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 46 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 50 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    10 цаг 10 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 54 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 41 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 37 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    13 цаг 1 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    13 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    13 цаг 10 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК