Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламентаас хорих анги хүрсэн улстөрчийн замнал

2024-4-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Төмөрбаатарын Аюурсайхан. БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч, Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

БАРИМТ 2

“Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал, ТЗҮААЭГ-т ахлах референт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга, Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан.

БАРИМТ 3

Англи, Орос, Турк, Япон хэлтэй.

БАРИМТ 4

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан брэндийн костюм, марк, үнэт чулууны асар нандин цуглуулгатай, олон үл хөдлөхтэй бизнесмен гэдгийг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харах боломжтой.

БАРИМТ 5

Т.Аюурсайхан ШӨХТГ ажиллаж байхдаа үүрэн холбооны компаниуд, СӨХ-үүд, даатгалын компаниуд, шатахуун импортлогчид давамгай байдлаа ашиглаж, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөнийг тогтоон, хэдэн тэрбумаар нь торгууль ногдуулсан нь шуугиан тарьж, олон нийтийн анхаарлыг татаж, танигдах бас нэгэн шалтгаан болжээ.

БАРИМТ 6

2020 онд УИХ-д хоёр дах удаагаа сонгогдохдоо Чингэлтэй дүүргийн 25-р тойрогт нийт 33,356 сонгогч буюу 45.28 хувийн саналаар гарсан.

БАРИМТ 7

Т.Аюурсайханы 2000 оноос эхлэн Монголын улс төрд 23 жилийн хугацаанд нам, засгийн албан тушаалд үргэлж дээш өгссөнөөрөө МАН дотроо, үеийнхэн дундаасаа ялгардаг.

БАРИМТ 8

Т.Аюурсайхан "МАН-д бусдад барьцаалагдсан, наймаачин, бохир дарга хэрэггүй. Сонгогчдынхоо сонголтыг наймаалцдаг иргэдийнхээ итгэлийн наймаалцдаг, гишүүдийнхээ шийдвэрийг өөрчилдөг худал хэлдэг удирдлага бидэнд хэрэггүй. МАН шинэчлэгдэх нь Монголын улс төрийн цэвэршүүлэх, төрийг эрүүлжүүлэх хөшүүрэг нь болох ёстой" хэмээн мэдэгдэж намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлаж байжээ.

БАРИМТ 9

М.Энхболдыг МАН-ын даргаар хоёр дахь удаагаа сонгогдоход Шинэчлэлийн хороог байгуулж, намынхаа “Цагаан ордон”-ы үүдэнд гэр бариад тэмцсэн. Мөн Засгийн газрынх нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах гарын үсгийг УИХ-ын гишүүний хувиар цуглуулсан баримт байдаг.

БАРИМТ 10

М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулах “МАНАН”-гийн эсрэг жагсаалыг Төв талбайд зохион байгуулж, түүгээрээ үнэлэгдэн “Ард түмний хайртай хүү” тодотголыг хүртэж байсан.

БАРИМТ 11

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа, Т.Аюурсайхан Польш улсад эрэн сурвал­жилж байгаа гэх 69 хүний нэрийг зарлаж, Гадаад харилцааны яаманд бүртгэлтэй 2009 оноос хойшх хар тамхи болон бусад хэрэг зөрчлүүдийн заримыг нь ил болгосон. Хэрэг зөрчилд холбогдон эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг удаа дараа, дахин дахин Элчин сайд хүртэлх албан тушаалд томилж ирсэн. Үүнийг л таслан зогсооё гэсэн үүднээс энэ асуудлыг ил гаргаж, нийтэд нэрсийг нь зарласан нь олон дайсныг өөртөө бэлдсэн гэдэг.

БАРИМТ 12

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан бөгөөд, уг хуулийг хэлэлцэх үеэр Т.Доржханд гишүүнд хандан мэдэгдэл хийжээ.  Тэрээр “Т.Доржханд гишүүн та Монре даатгалын хувийг эзэмшиж байгаа. Монре даалтгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр та эзэмшиж байгаа. Та УИХ-д хувийнхаа бизнесийг дэмжих гэж,  ашиг орлогоо нэмэгдүүлэх гэж орж ирээгүй шүү. Та миний сануулгыг хүлээж авахгүй бол таныг тангаргаасаа няцсан, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үндэслэлээр Цэцэд хандана” хэмээн удаах дайснаа бэлдэж байжээ.

БАРИМТ 13

Тэрбээр энэ парламентэд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан юм.

БАРИМТ 14

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанд очсон боловч хагас жилийн дараа буусан.

БАРИМТ 15

 АТГ-гаас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүнийг анх олон нийтэд зарласан. Тэнд нэр дурдагдсан Ш.Раднаасэд гишүүн “Би Б.Ганхуяг гэдэг хүнийг танихгүй. Тэр чинь Т.Аюурсайханы л хүн. Т.Аюурсайханы туслахууд бүгд хоригдсон байгаа” гэж мэдэгдэл хийсэн.

БАРИМТ 16

Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой” компаниас шанага нүүрс ч аваагүй хэмээн мэдэгдсэн байдаг.  

БАРИМТ 17

Харин тэгж мэдэгдсэнээсээ хойш гурван сарын дараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэрээр уг хүсэлтдээ "УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдахгүй шалгуулахад бэлэн байна" гэдгийг дурджээ.

БАРИМТ 18

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү" хэмээн хэлсэн байдаг.

БАРИМТ 19

Т.Аюурсайханыг 2023 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлсэн.

БАРИМТ 20

Т.Аюурсайхан гишүүн өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны чуулганы хуралдаан дээр “УИХ-ын гишүүн миний гэр оронд хүртэл төхөөрөмж суурилуулсан асуудал байгаа. Хуулийн байгууллагын гар хөлүүд нь саяхан машин машинаар нь нотлох баримтыг жалганд аваачиж шатаасан асуудал байгаа. Энэ бүхнийг ил болгоно” хэмээн мэдэгдсэн.

БАРИМТ 21

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Аюурсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх" гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин уг хэргийг шүүх "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

БАРИМТ 22

Т.Аюурсайхан "Анх удаагаа олон зүйлүүдийг сонсоод гайхаад, харамсаад сууж байна. Айхтар хэлмэгдүүлэлт болж байна. Эрүүгийн хуулийн 20.3 Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх бол маш хүнд зүйл заалт нь 5-12 жилийн хорих ялтай маш хүнд гэмт хэрэг.  Огт нотлох баримтгүйгээр намайг яллагдагчаар татсан” хэмээн мэдэгдсэн.

БАРИМТ 23

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дуусаж, гурван жил хорих ял, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,800,838,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн.

БАРИМТ 24

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10-р зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатайгаар хассан.

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн асан Төмөрбаатарын Аюурсайхан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Ариун (127.0.0.1)
    Аюурсайхан Жаргалсайхан Гүндалай гэх мэт сумтай гарууд олон байна шүү дээ.
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
    • Zochin
      Solior chi uuruu teneg
      2024 оны 04 сарын 11
  • Батаа (127.0.0.1)
    Хайраа
    2024 оны 04 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Хайртай
      2024 оны 04 сарын 10
  • Зочин (127.0.0.1)
    Хорих ангиас их хуралд суусан хулгайчаа бас бичээч
    2024 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    АЮУРСАЙХАН УГ НЬ МАШ ШУДРАГА ЗАЛУУ БАЙСЫНДАА ШУДРАГА НЬ ДЭНДСЭН ЗАЛУУ ДАА ОДОО Ч ИТГЭМЭЭР САЙН ЗАЛУУ Л ЮМ БАЙГААН ХӨЙРАН САНАГДАЖ БАЙНА
    2024 оны 04 сарын 09 | Хариулах
    • SS
      uhsen ats n hairan bgaan, hulgaich batsaan
      2024 оны 04 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 16 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 41 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 43 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 46 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 24 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 40 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 1 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 4 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 5 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 15 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 9 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 12 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 29 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 13 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 0 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 15 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 20 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 23 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 29 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК