Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

2024-4-15
0
ЖИРГЭХ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд 34,014 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 170 хэргийг хүргүүлжээ.

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 1, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, өмчлөх эрхийн эсрэг 60, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, хүрээлэн байгаа орчны эсрэг 5, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, бусад 3 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 62,181 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 62,087 зөрчлийг шийдвэрлэжээ.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 61,395 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 692 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2,255, танхайрах 136, хүний биед халдах 353, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 176, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 55,702, бусад 3,465 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 18,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 176 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 4, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 5, сураггүй алга болсон хүн 25, шүүхээс даалгасан хүн 12 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

  • Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд 2023 оны зургаадугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад
  • Иргэн И нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтан буюу Мий /Felide/ овгийн Цоохор ирвэс /Uncia uncial/-н түүхий эд болох нэг ширхэг арьс, ховор амьтан буюу Ойн булга /Mates zibellina Linnaeus/-н түүхий эд болох хоёр ширхэг арьсыг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж, 23,760,000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад
  • Иргэн Б нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн автомашины гараашинд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт аюултай бодисын жагсаалтад орсон мөнгөн ус /Hg/-ыг 2017 оноос 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалж, шороо угаах зориулалтаар ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад
  • Иргэн Х нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон Хүрэн баавгайн түүхий эд болох саврыг бусдад худалдахыг завдаж, 1,245,0000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад тус тус шилжүүлжээ.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

  • Булган аймгийн цагдаагийн газарт энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр иргэнээс “Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Б нь биед халдаж, айлган сүрдүүлээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Уг дуудлага, мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, “Тоз-8” маркийн гар буугаар айлган сүрдүүлж, танхайрсан нөхцөл байдал тогтоогдсон тул дээрх иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлсэн.
  • Энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр цахим орчинд “Санал зөрөлддөг гэхдээ биед нь халдаж болохгүй” гэх гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “иргэн И нь 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” нөхцөл байдал тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан”-д зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

 

Эх сурвалж: ЦЕГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 28 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 27 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 51 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 55 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 15 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 59 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 46 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 1 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 6 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 9 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК