Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гүргэр" өв залгамжлагч

2024-4-16
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын Шадар сайд, Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайхан. Тэрбээр АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт, Сант Уэст их сургууль, хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан.

БАРИМТ 2

Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвийн ажилтан, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе, Американ Трэйд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга байсан бөгөөд, өдгөө Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

БАРИМТ 3

Англи, Орос, Хятад хэлтэй.

БАРИМТ 4

Тэрбээр эхээс 14 үүлээ бөгөөд ах дүү нар нь бизнес, санхүү, шашин, барилга бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байна.

БАРИМТ 5

Тухайлбал, түүний төрсөн ах нь Онцгой байдлын Сайд, УИХ-ын гишүүн, АН-ын даргын зөвлөх, Эрчим хүчний төвийн даргаар ажиллаж байсан С.Отгонбаяр юм.

БАРИМТ 6

Ураг төрлүүд буюу ах дүүсээрээ нийлж УИХ-д орох гэсэн “санаархсан” эрхмүүд дотор Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, төрсөн ах С.Отгонбаярын хамт байсан. Тодруулбал, МАН-аас С.Амарсайхан, харин түүний ах С.Отгонбаяр Увс аймагт АН-аасаа дахин нэр дэвшихээр мандатаа өвөртлөсөн ч харамсалтай нь бараагүй.

БАРИМТ 7

Шадар сайд С.Амарсайхан “МИК компани ипотекийн зээлд хамрагдсан 110 мянга гаруй айлын эргэн төлөлтөөс хумсалсаар ирсэн. Иргэдийн зээлийн эргэн төлөлтөөс 35 хувийн ашиг хүртэж, өнгөрсөн хугацаанд 1 их наяд орчим төгрөгийн орлого олсон хууль бус үйл ажиллагаа, санхүүгийн луйврынх нь талаар мэдээлэл хүргэж байна” хэмээн сүржин мэдэгдэл хийсэн боловч, харамсалтай нь эрхэм дарга маань “дуугүй болох” даалгавар авсан уу, эсвэл өөр шалтгаан байв уу, ямартаа ч иргэд зээлээ төлсөөр, МИК-дээ “татвараа хураалгасан” хэвээрээ л байгаа.

БАРИМТ 8

НИТХ-ын даргаар ажиллаж байхдаа С.Амарсайхан өөрийгөө Засаг дарга болгохоор дүүгээрээ “крандуулсан” байдаг. Учир юун гэвэл НИТХ дээрээ эхний санал асуулга дээр өвдөг шороодсон ч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан дээр хотын мээрт нэр дэвшигчдийн санал хураалт болох гэж байхад ил цагаан намын бодлогоор хэн түрүүлэх ёстойг зарласан гэдэг.

БАРИМТ 9

Мэдээж намынхаа “ачийг хариулах” ёстой С.Амарсайхан Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчин, үндсэн хоёр орлогчоос гадна дөрвөн төслийн удирдагч, нийт зургаан орлогчтой ажиллахаар болсон.

БАРИМТ 10

С.Амарсайхан Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Зайсангийн аманд байрлалтай 4.41 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг ердөө 17.463.600 төгрөгөөр авсан.

БАРИМТ 11

Тухайн үед “С.Амарсайхан даргын гэр бүл хотын А зэрэглэлд багтах, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай, баячуудын хамгийн ихээр амьдардаг Зайсангийн аманд байрлах газрыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 33 дахин бага үнээр буюу 0.07 га талбайтай гэр хорооллын газрын үнээс ч хямдхан авсан байгаа нь хардлага төрүүлж байна” хэмээн зарим хэвлэлүүд дээр гарсан.

БАРИМТ 12

“Собттрейд” ХХК 2012 онд Зайсан толгойн ард байрлах 5 га газрын нэг мкв тутмыг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 10 дахин хямд буюу 1320 төгрөгөөр, нийтдээ 19.8 сая төгрөгөөр дахин худалдаж авсан. Тус компанийн Зайсангийн аманд эзэмшиж буй газрын төлбөрийг ямагт “Оюуны ундраа” групп төлсөөр ирсэн нь тус компаниуд хоорондоо харилцан хамааралгүй гэж үзэх үндэсгүй байна” хэмээн сэтгүүлчийн нийтлэл дээр дурдагджээ.

БАРИМТ 13

Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн, Туулын голын эргийн 14 мянган бургасыг хядаж, байгаль орчинд 9.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан  “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн талбайн хэмжээ хэтрүүлсэн, ДЦГ-ын нийтлэг горим зөрчсөн, байгаль орчныг сүйтгэж, унаган төрхийг алдагдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох шаардлагатай гэж үзэн, тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган, тус компанийн лицензийг цуцлав. Компанийн захирал У.Уламбаяр нь С.Амарсайханы ах дүү болохыг баримттайгаар нийтэд дэлгэсэн.

БАРИМТ 14

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон ч, олны хэл амнаас айсан Шадар сайд хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тус зээлийн асуудал ингэж олны анхааралд өртөөгүй байсан бол 10,7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй шадар сайд байсан ч, төрөөр л “даалгаад” явах сонирхолтой байдаг нь харамсалтай.

БАРИМТ 15

Зөрчил №1: 2021 он халдварын тархалт өндөр, өдөрт доод тал нь 15-18 хүн нас барж байх хүнд хэцүү үед эрх мэдлээ ашиглан, дүрмийг зөрчин "Камертон" хамтлагийн тоглолтыг өөрийн Зайсан Хилл цогцолборт хүчээр зохион байгуулж байсан. 5 хүн цуглаад хурлаа хийж болдоггүй, хатуу хөл хорио тавигдсан байсан ч, УОК-ын дарга С.Амарсайханы эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдлээс ичсэн, тухайн үеийн Засаг дарга Д.Сумъяабазар торгууль тавьсан байдаг.

БАРИМТ 16

Зөрчил №2: УОК-ын дарга С.Амарсайханы гэр бүлийн хүн, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн улаан бүс рүү аав ээж дээрээ орсон ч, 1 хоноод гэртээ харина гээд “загнаад” гарсан байдаг.

БАРИМТ 17

Жирийн иргэд хайртай хүмүүстэйгээ уулзаж чадахгүй олон хоногоор өвдөж шаналан, зарим нь харамсалтайгаар өөд болж, ХӨСҮТ-ийн ажилчид хайртай хүмүүстээ очиж чадахгүй, улаан бүс рүү орсон бол зайлшгүй 14-ээс дээш хоногоор тусгаарлагдаж байхад, шадар сайд маань эхнэрээ “эрхлүүлээд” амжсан. Хөл хорионоос болж ээж, аавтайгаа уулзаж чадалгүй алдсан олон хүн гомдлоо илэрхийлж байв.

БАРИМТ 18

Зөрчил №3 С.Амарсайхан Нийслэлийн төв талбайд буюу "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-д иргэдийн эсэргүүцлийг үл тоон 3,2 тэрбумын өртөгтэй усан оргилуур барьсан. Харамсалтай нь ашиглалтад орсноосоо хойш ажиллахгүй, хог шороо овоорсон хогийн сав болж, зөөврийн ус ашиглаж байгааг олон иргэд баримттайгаар шүүмжилсэн. Тус ажилладаггүй усан оргилуурт засвар арчлалт нэрээр, дахин тэрбум төгрөг зарлагадаж, төвийн шугамд холбосон хэмээн дахин шуугисан.

БАРИМТ 19

ЭЭЛЖИТ “МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР”. С.Амарсайхан засаг даргаар ажиллаж байхдаа, их хотын түгжрэлийг бууруулах агаарын дүүжин тээврийн төслийг эхлүүлсэн. Тухайн төслийн төсөв нь 60.7 сая евро буюу тухайн үеийн ханшаар 22 тэрбум төгрөг байсан нь “шуналыг нь хөдөлгөсөн” байж болох. Харамсалтай нь олон нийтийн дургүйцлээс шалтгаалан хэрэгжүүлж чадаагүй ч, сонгууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор С.Амарсайхангүй төсөл эхлээд, шоу тавигдаад явж л байна.

БАРИМТ 20

Богд уул бол дэлхийн хамгийн анхны дархан цаазтай уул, тусгай хамгаалалттай нутаг. Гэтэл Шадар сайд  С.Амарсайхан хууль зөрчөөд, өөрийнхөө аварга том хаусыг Зайсангийн аманд барьчихсан баримт бий.

БАРИМТ 21

1302 мкав энэ хаус Шадар сайд С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн, эхнэр Ч.Ичинхорлоо нарын нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээтэй байна. Хашааны үүдэнд, бас гэрийнх нь үүдэнд хамгаалагч нар байдаг гэж байгаа.

БАРИМТ 22

С.Амарсайханы төрсөн ах,  Онцгой байдлын сайд С.Отгонбаярын үед Сэлэнгэ аймагт "Ми-8" осолдож олон хүн эрсэдсэн, өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын нөөцийн бараа бүрдүүлэлт, хөрөнгө оруулалтын мөнгийг шамшигдуулснаар улсад 6.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх баримт байдаг. Харин яагаад ч юм шүүхийн тогтоолд нь 13 сая төгрөгийн хохирол улсад учруулсан гээд яллаж амжсан. Ахаас нь, дүүд нь “өвлөгдөж” ирсэн уг албаны асуудал одоо ч толгой өвтгөсөөр.

БАРИМТ 23

Сүүлийн 3 сарын хугацаанд зөвхөн Онцгой байдлын албан хаагч 6 залуу дэндүү харамсалтайгаар амиа алдсан ч “ГҮРГЭР” Шадар сайд нь гүрийсээр л.

БАРИМТ 24

Тухайлбал, 2024 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, Онцгой байдлын албаны гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, энэ үеэр Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан. 2023 оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүрэгт гацуурын гэрэл халж, гал алдсаны улмаас Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайханых.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (127.0.0.1)
    Захиалгат мэдээлэл байна өө сонгууль хаяанд ирчихсэн УИХ д гишүүн болчих боломжтой хүн болгоныг харлуулах ажил эхэлээд удаж байна даа хол явахгүй дээ. Ард түмэн хэрсүү болсон тийм амар гүтгэлгийг хүлээж авахгүй л болов уу
    2024 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Их мэдэгчид их байнаа айл гэрийн хөнжил гудас аяга халбага хэдийг хүртэл мэднэ аюултай нохойнууд гудмаар нэг гүйх нь нэн хэцүү юм хөөе худалчууд ын амыг нэг бүтэн өдөр скочоор наачих юм сан хүмүүсийн чих сайхан амрах байхдаа
    2024 оны 04 сарын 17 | Хариулах
  • hahaha (127.0.0.1)
    enher ichinhorlo n zaluda sogtu yawj bgad hunchindulj bsan da odo marta bhda zailul
    2024 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зэсэн (127.0.0.1)
    Амарсайхан та нарыг бодвол нэр цэвэр, шударга өлхөн гарах бх сийрэг хүн дээ
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    төрийн түшээд нь дандаа ичих нүүргүй лаларууд байдаг, яачихсан ч улс юмб дээ манайх :(
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Эхээс 14 гэж шааж байна. 9-лээ шүү. Тэгэхээр хамгийн ойлгомжтой мэдээллийг худлаа шааж байгаа юм чинь бусад мэдээллүүд нь ч бас худлаа гэсэн үг үү?
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
    • Буриад зон
      Өлхөн гарна сайн хүн Арзгарууд аа
      2024 оны 04 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    10 цаг 45 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    11 цаг 47 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    12 цаг 24 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    12 цаг 36 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    13 цаг 38 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    14 цаг 24 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    14 цаг 25 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    14 цаг 30 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    14 цаг 36 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    18 цаг 4 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    19 цаг 7 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    19 цаг 27 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    19 цаг 32 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    20 цаг 8 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    20 цаг 29 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    20 цаг 44 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Уржигдар 16 цаг 45 мин
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    Уржигдар 14 цаг 11 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    Уржигдар 12 цаг 28 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК