Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баян-Өлгийн Ван

2024-4-18
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Хавдисламын Баделхан. Тэрбээр Өлгий хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1971 онд, Политехникийн дээд сургуулийг 1976 од, Москва хотын удирдлагын академийг 1990 онд тус тус дүүргэжээ. Инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 

БАРИМТ 2

Тэрбээр ажлын гараагаа Улаанбаатар хотын Автобус баазад инженерээр эхлүүлж, улмаар Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдлагын газарт ерөнхий инженер, газрын дарга болтлоо дэвшин ажиллажээ. Дараа нь, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрийн байгуулалтын хэлтсийн дарга, Гадаад худалдааны “Өркен” ХХК-ий захирал, Зам барилгын “Жол” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байсан.

БАРИМТ 3

Орос хэлтэй. 

БАРИМТ 4

10 гаруй жилийн турш бизнес эрхэлсэн Х.Баделхан 2000 онд улс төрд хөл тавьж, аймгийн Засаг дарга болжээ. Аймгийн Засаг даргын албыг таван жил хашсан тэрбээр бусдын жишгээр 2005 онд УИХ-д нэр дэвшиж сонгогдсон байдаг. Харин 2012 оны сонгуульд МАН ялагдахад Бүлгийн албанд зөвлөхөөр очсон юм. 

БАРИМТ 5

Ямар тохироотойг нь хэлж мэдэхгүй ч МАН засгийн эрх барихад Х.Баделхан аль нэгэн албан тушаалд очдог. Үүний илрэл нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт тэрбээр Аж үйлдвэрийн дэд сайдаар очиж байв. Дэд сайдын албыг аваад явчих чадвар, туршлагатай залуус МАН-д олон бий ч Х.Баделхан тэдгээрийнхээ өмнүүр орж сайдын сэнтийд заларсан. 

БАРИМТ 6

2016 оны ээлжит сонгуулиар Х.Баделхан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх Х.Ержан, Тогтвортой амжиргаа төслийн Баян-Өлгий аймаг дахь багийн ахлагч Н.Самат нартай тавдугаар тойрогт өрсөлдөж ялалт байгуулан, хоёр дахиа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

БАРИМТ 7

2017 онд МАН өөрсдийн байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газраа огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоход Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайдаар дэвшиж ажиллаж байв. 

БАРИМТ 8

Х.Баделхан гудамжинд лааз өшиглөхдөө ч, Төрийн ордонд байхдаа ч албан тушаалд очдогийн энгийн жишээ энэ.

БАРИМТ 9

Улс төрд ийнхүү өсч дэвшиж явдаг Х.Баделхан гишүүний намтар зөвхөн Төрийн ордноор хязгаарлагдахгүй. Төрөлх нутаг Баян-Өлгий аймагт эрх мэдлээ тогтоох замаар Вант улс байгуулах хэмжээнд хүрснийг хэвлэлээр гарсан, гарч буй мэдээллээс харж болно.

БАРИМТ 10

2016 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр Баян-Өлгий аймагт олонх болоход Засаг даргаар нь томилогдсон А.Гылымхан Х.Баделхан сайдтай хамтран төрийн албыг төрлийн алба болгож, ямар ч шалгуур шаардлага хангахгүй ах дүү, хамаатан садан, ураг төрлийн хүмүүсээ ажилд томилсон тухай мэдээлэл нэг биш удаа гарсан.

БАРИМТ 11

Хэвлэлээр гарсан мэдээлэлд дурдсанаар сайд Х.Баделхан аймгийн Засаг дарга А.Гылымханд нөлөөлж, дүүгээ Боловсролын газрын дарга, эхнэрийнхээ төрсөн дүүг Нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар томилуулжээ. Баян-Өлгий аймгийн төрийн албанд ар өврийн хаалгаар хийсэн томилгоо дээд цэгтээ хүрсний дараа 300 гаруй иргэний гарын үсэг бүхий албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн ч холбогдон эзэндээ хүрэлгүй хав дарагдсан удаатай. 

БАРИМТ 12

Х.Баделхан сайдын үйлдэл зөвхөн төрийн албан дахь халаа сэлгээрээр зогсохгүй. 1994-2000 оныг хүртэл ерөнхий захирлаар нь ажилласан “Жол” компаниараа дамжуулж Баян-Өлгий аймагт зарласан зам, гүүрийн тендерийг хуу хамдаг гэх мэдээлэл ч олныг шуугиулаад амжсан. 

БАРИМТ 13

Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт, ерөнхий инженер, даргаар ажиллаж байхдаа 1990-ээд оны эхээр төрийн өмчид хамааралтай зам гүүрийн ангийг хувьчилан авч зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жол” компанийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл тус аймагт зарласан бүх тендерийг авч ажил гүйцэтгэж ирсэн.

БАРИМТ 14

Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсоны дараа нэгэн иргэн АТГ-д шалгуулахаар хандсан удаатай. Тухайн иргэний мэдээлэлд “Х.Баделхан гишүүний хамаарал бүхий “Жол” компани замын сангаас жил бүр 500 сая төгрөгийн төсөв авч байсан.

БАРИМТ 15

Үүгээрээ дөрвөн гол чиглэлийн зам болох Таянгийн боомт, Цагааннуур, Ховд, Хатгалын гэсэн замыг байнга тордох үүргийг хүлээж байсан ч жилд ганц хоёр удаа хуссан болоод өнгөрдөг. Гэвч төсвөөс 500 сая төгрөг авч байсан. Түүний тендер авч байсан тухай бичиг баримтууд аймгийн архивт хадгалагдаж байгаа учраас та бүхэн энэ талаарх баримт нотолгоотой мэдээллийг олж авах боломжтой” гэсэн байдаг.

БАРИМТ 16

Сонирхолтой нь, Х.Баделханы нэрийг Барилга, хот байгуулалтын сайдад дэвшүүлэхээс өмнө тэрбээр 27 жил оршин тогтносон “Жол” компанийнхаа тусгай зөвшөөрлийг албан ёсоор цуцлуулсан байдаг.

БАРИМТ 17

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл сайдад нэр дэвшигчийг буцаах эрх нь хуулиар АТГ-д олгосон эрх учраас сайд Х.Баделхан түүнээс урьтаж өөрийнхөө замыг зассан хэрэг.

БАРИМТ 18

Тэрбээр парламентын ангийн зарим нөхдийнхөө дэргэд улс төрд хал үзэж, хашир суусан туршлагатай ч төдийлөн ялгараад байдаггүй, чимээгүй л өмнөхөө хийгээд явж байдаг. Гэхдээ төлөв даруй харагддаг Х.Баделхан гишүүн хөшигний ард бусдаасаа дутахааргүй овжин нэгэн гэдгийн илрэл нь энэ байж болох.

БАРИМТ 19

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын дарга ЖДҮ-д холбогдсон зарим гишүүдийнхээ улс төрийн эрхийг хасч, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй. Харин ЖДҮХС-гийн зээлээс хумсалсан Х.Баделханд боломж олгосон нь шударга бус гэдгийг тухайн үед намын зарим нөхөд нь хөндөж байсан.

БАРИМТ 20

Тэрбээр УИХ-ын гишүүн Т.Аубакирын нагац ах. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Т.Аубакирт 2020 оны сонгуульд нэр дэвших мандат авч өгөхийн тулд багагүй хор найруулсан гэдэг. Тухайлбал, намын Бага хурлаар Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Баян-Өлгийн Засаг дарга нар хуйвалдаж, Ж.Саулегийн нэрийг хасуулж, оронд нь Т.Аубакирыг нэр дэвшүүлсэн аж. 

БАРИМТ 21

Х.Баделхан 220 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг үйлдвэрлэл үйлчилгээний байртай, 16 сая төгрөгийн "Toyota Camry" машинтай, 15 сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га-1, эзэмших, 2457 м2-1 газартай аж. Тэрбээр "Жол ХХК"-ийн хувьцаа эзэмшигч юм.

БАРИМТ 22

Тэрбээр энэ парламентын хамгийн өндөр настай гишүүн юм. 

БАРИМТ 23

Боловсролын зээлийн сангийн асуудал олны анхааралт өртөөд байгаа билээ. Гэтэл тус зээлийн сангаар УИХ-ын гишүүн Х.Баделхан хоёр охиноо суралцуулжээ.

БАРИМТ 24

Тухайлбал, Түүний охин Б.Арна, Б.Галия нар АНУ болон Англид улсад БЗС-аар суралцжээ. Б.Арна нь АНУ-ын Де Врай их сургуульд 32 мянган ам.доллар, Б.Галия нь Английн Худалдааны сургуульд мөн 32 мянган ам.долларын зээлээр суралцсан байна. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Хавдисламын Баделханых.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    3 цаг 24 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    3 цаг 29 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 34 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 59 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    19 цаг 0 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    20 цаг 4 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 42 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 58 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    21 цаг 19 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    21 цаг 22 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    22 цаг 23 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 33 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    23 цаг 27 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    23 цаг 30 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 46 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК