Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжлээ

2024-4-18
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.18/ нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад 58,3 хувийн ирцтэй эхэлж, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Үндэсний баялгийн сангаас иргэн бүр хүртэх эрхтэй. Гэтэл хуулийн зарим заалт учир дутагдалтай байгаа тул асуудалд хариуцлагатай хандах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, иргэд хувьцааны ногдол ашгаа авсан, ирээдүйд ч аваад явах саналыг иргэдээс ирүүлсэнийг дэмжих нь зүйтэй хэмээн үг хэлэв.

Ийнхүү гишүүдийг үг хэлсний дараа өмнөх 7 хоногт буюу 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлжээ.

Хуралдаан даргалагч Г.Занданшатар, хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 25 санал байгаа, санал хураалт явуулъя хэмээв. Санал хураалтын дундуур Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд мэргэжлийн холбоо байгуулахын ач холбогдлыг чухалчилж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхааралтай хандахыг Ажлын хэсэгт сануулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Н.Учрал, Ж.Чинбүрэн, Г.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, таван жил саатсан хуулийн төслийг Б.Баттөмөр гишүүн бид хоёр нэлээд зүтгүүлж байж, анхны хэлэлцүүлэгт оруулж ирлээ. Н.Учрал гишүүн хуулийн төслөө сайн боловсруулсан байна гэсэн юм.

Ийнхүү Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 22 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналыг санал тус бүрээр хэлэлцэж, санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Харин дараа нь Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Баттөмөр танилцууллаа. Ажлын хэсгийн ахлагч тэрбээр уг хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв. Улсын Их Хурлын даргын захирамжаар, Төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Ажлын хэсэг төслийн талаар зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллыг бэлтгэснийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураалт явуулсан байна. Хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, нэр томьёог тодорхой болгох, хуулийн төсөл хоорондын нийцлийг хангах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 20-иос дээшгүй хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээд хамт эзэмшихийг хориглохоор тусгасныг 34 хувь болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн гэж танилцуулав.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь хэмжээтэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулахаар томьёоллыг боловсруулсан.

Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, 2024 оны хаврын ээлжит чуулганд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын иргэн бүрд 2024 оны II улиралд багтааж хуримтлалын нэрийн данс үүсгэх, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хуримтлалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон заалтыг  төсөлд тусгасан хэмээн илтгэсэн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Г.Дамдинням, Н.Учрал, Ц.Идэрбат, Х.Болорчулуун, Э.Батшугар, М.Оюунчимэг, Х.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуув. Иргэн бүр баялгийн данстай, цахим бүртгэлтэй болно. Хэрвээ хууль батлагдвал ажлын 10 хоногт багтаан нээнэ. Стратегийн ач холбогдолтой 16 орд газрын 50 хувийг улсын мэдэлд авах талаар хуулийн төслийн Ажлын хэсэг тусгаж өгсөн. Эдгээр ордын хайгуулыг улсын төсөв хийсэн учраас болохгүй зүйлгүй. Өнөөдрийг хүртэл Монголын газар доорх баялаг үнийн хувьд “тэг” гэсэн үзүүлэлтээр хандаж, үнэгүйдүүлж ирсэн. Анх удаа баялгийг ард түмний мэдэлд өгөх шийдвэр гаргах чухал ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэж байгааг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр дурдаад, цаашид баялгийн санг үр өгөөжтэй, жинхэнэ утгаар нь авч явахын тулд валютын ханш чухал нөлөөтэй юм. Олон улсын туршлагаас харахад баялгийн сангийн хууль эдийн засагт таатай нөхцөл бүрдсэн улс орнуудад амжилттай хэрэгжсэн байдаг. Тиймээс улс орныхоо эдийн засгийг тогтвортой авч явах, төсвийг алдагдалгүй, шилэн байлгаж, далд эдийн засгийг ил болговол баялгийн сангийн үр дүн гарна гэсэн хариултыг өгсөн юм.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ирээдүйн өв санг Норвегийн сан шиг хэд дахин өсөх байлаа. Баялгийн сангийн удирдлага, менежментийг хараат бус, бие даасан шинжтэй байлгах ёстой. Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана. Үр өгөөжийг нь одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ гэв. 

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийн талаарх санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    1 цаг 18 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    1 цаг 24 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    11 цаг 50 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 17 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК