Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмэгтэй улстөрчдийн тухай "хов" биш мэдлэгт суурилсан "өрсөлдөөн" үгүйлэгдэж байна

2024-5-14
0
ЖИРГЭХ

Монголын парламент байтугай монгол хүний сэтгэхүйд үүрлэсэн нэгэн хандлага бол эцгийн эрхт ёсны үлдэгдэл юм. Өнөөгийн ардчилсан нийгэмд эрх тэгш байхаас илүүтэй эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгаад, бүхнийг дөвийлгөн харж, шүүмжилсэн хэвээр байна. Манай улсад төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо төдий л хангалттай байсангүй. Төдий л гэх үг ч энд тохиромжгүй байж мэднэ. Дэлхийн дунджаас ямагт хэд дахин хувиар бага байсаар ирсэн эл оролцоо сайжирдгийн даваан дээр бас муужиртал нь хараах болов. 

Сонгогчид эрэгтэйчүүдийг алсын хараатай, шийдэмгий, зоригтой, шулуун, шударга байж чадна хэмээн дэмждэг болохыг "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл" гэх 2021 он хийгдсэн судалгааны үр дүнгээс бэлээхэн үзэж болно. Энэ бол өнөөх л захирах, засаглах эрх мэдлийг эрэгтэй хүнд оноодог хэвшмэл үзлийн илрэл юм. 

Улстөрчдийн өрсөлдөөний талбар нь мэдлэг боловсрол гэхээс илүүтэй доромж, жигшүүрийг сонгогчдод мэдрүүлэх "хорчин ажиллагаа" болоод байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам төрийн легитим чанар сайжирдаг болохыг олон улсын судлаачид даруй тогтоочихсон атал монголд л үүднээсээ дээш алхуулахгүй байх тал дээр толгойгоо гашилгасаар өнөөг хүрэв.

Улстөрчийн харизмаар сул талаа нууж чадахыг эрэгтэйчүүд илүү сайн хийдэг нь маргах аргагүй зүйл. Үүнийг олон жишээ татаад баталчхаж болно. Танхимд өө сэвгүй, тув тунгалаг хүний дүр эсгэж, эсгэсэн дүрдээ туйлаас гүн орж, иргэдийн сэтгэл хөдлөлөөр унаа хийгээд  өлхөн давхичихдаг гишүүд цөөнгүй л харагддаг.

Чухамдаа өрсөлдөгчийнхөө гэрийнх нь тотгоор өлийж, өнгийхөөс өөр "гал гарсан" улстөрийн тэмцэл хэний ч санаанд орохгүй байгааг ойрын үйл явдлууд нотолно. 

Сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвших нь туршлага, эдийн засаг, өөртөө итгэх итгэл зэрэг хүчин зүйлээс улбаалан бага байдаг талаар дээрх судалгаанд дурдагдсан байна. Тэгвэл улстөрд нийт эмэгтэйчүүдийг төлөөлж, нийгмийн тэн хагасын дуу хоолойг өргөж, өөртөө болон туршлага, мэдлэг боловсролдоо ч итгэж, хэл үгийн бай болсоор элэгдэж мэдэх тийм харгис ч юм шиг тавцан дээр гарч зогсож байгаа нь "зоригтой" л хэрэг болох юм.

Бүх төлөөллүүдийг шингээхийг зорьж буй шинэ тогтолцоонд бас л чамлахаар квоттой байгаа цөөн эмэгтэй улстөрчдийг мөлжихгүй сэдэв ч гэж алга. Жингийн туухай дээр байгаагаар төсөөлвөл "алдаа, оноо"-ны хүнд, хөнгөн нь хүйсээс шалтгаалж хэлбийх нь. 

Жендерийн тухай ойлголтын "гол дүр" бол эрэгтэй хүн биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс юм. Хүн болгон юм. Энэ нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлага гэдэг. Гэтэл одоо өөрчлөгдсөн ч зүйл алга бололтой. Гутаан доромжлох, өргөмжлөн тахихыг үзүүлж байна. Ийм улс төрийг тэмээнд ачаалсан гэр гэж бодоход ачаа нь хэдийн холбирч унаад, унаа нь үргэж, тавраад эзэн нь явгаран үлдсэн дүр зураг биелэж байна. 

Энэ жилийн сонгуулийн өдөр хүртэл гүтгэлэг, доромжлол, цуурхал биш хийж бүтээсэн, хийж бүтээх эрмэлзэл, улс төр дэх жинхэнэ манлайллыг л харах сан. "Хов базаж" улс төрд дөнгөн данган тэнсэж явдаг зураглалыг харж ханав. Одоо мэдрэмж, мэдлэгт суурилсан улс төрийг харах боломж, орон зайгаа мэдэрч, ардчилсан эрх чөлөөгөө эдлэх хэрэгтэй сэн. 

М.Дэвээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nominchimeg ni l gaigui shig busad ni ch dee
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Emegteichuud, ohiduudiinhaa toloo mash ih zuil hiij buteesnd bayrllaa
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    mundag busgui shuu
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Номинчимэг гэдэг хүн сүүлийн үед нийгмийн асуудал дээр их анхаарч ажиллаж байх шиг байсан. энэ хүнийг бол шууд дэмжинэ. Бас Ховдын Засаг дарга их дажгүй эмэгтэй байна лээ дээ.
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Галаа (127.0.0.1)
    О.Номинчимэгийг л дэмжих хэрэгтэй гэж бодсон мэдлэг боловсрол нийгэмд тулгараад байгаа зүйлс дээр даруй арга хэмжээ аваад явж байгаа мэт санагдсан.
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Есүжин (127.0.0.1)
    Цаг үе нийгэмдээ тохирсон, шаардлагатай зүйлсийг хийж байгаа хүнээ л дэмжиж байж бидний эх орон хөгжинө. Нийгэмд шаардлагатай, тулгамдаж байгаа зүйлийг хийж эхэлж байгаад баяртай байна.
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
    • Есүжин
      О.Номинчимэгийг дэмж байгаа болно
      2024 оны 05 сарын 14
  • Ижилцэцэг (127.0.0.1)
    Олон сайхан боловсролтой эмэгтэйчүүд байна. Хотын даргын орлогч О.Номинчимэг нэр дэвшвэл дэмжинэ.
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nominchimeg geed hotiin orlogch dargiig l demjih yum baina daa, orlogchoor tomilogdood bagahan hugatsaand yamar ih ajil buteej shiidej boldgiig yaruu todoor haruulj baigaa emegtei gej harj baigaa. tshaashdaa ch ene ercheeree ajillah ni todorhoi baina. Nominchimegt amjilt husey
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Боловсрол, сурсан сургууль, ажлын туршлага, шударга зан чанар гээд дээрээс нь олон улсын хуульчийн туршлагатай гээд бүх л зүйлээрээ илүү нь О.Номинчимэг юм байна.
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Odoo johon medlegtei, chadwartai humuusee demjmeer bn. Nominchimeg top surguuli tugsuj, olon ulsad mergeshsen hun uchir demjnee.
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • ИРГЭН (127.0.0.1)
    ЭД НАРААС УЯНГЫГ Л ДЭМЖИНЭ. МОНГОЛЫН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ, БҮТЭЭЛЧ АРГА БАРИЛТАЙ, ШУДАРГА ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ БОЛЖ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ. ӨӨРИЙГӨӨ ЗОЛЬЖ ЧАДАХ ХҮН. АЛЬ НЭГЭН НАМ, БҮЛГИЙН ЭРХ АШИГТ АВТАХГҮЙ, СУЛ КНОП ДАРАХГҮЙ ТИЙМ Л ХҮН ГЭЖ ИТГЭДЭГ. ХҮНИЙ ЁС ЧАНАР, ХҮСЭЛ ЗОРИГИЙГ ХИЙЖ ҮЙЛДЭЛ, ХЭЛЖ БУЙ ҮГНЭЭС НЬ ТОДОРХОЙЛЖ БОЛДОГ. ҮНЭН, ХАТУУ ҮГТЭЙ Ч ҮЙЛДЭЛ ЗӨВТЭЙ ХҮН. БУСАД НЬ БОЛ МӨНГӨ, ЭРХ МЭДЛИЙН БООЛ, УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД.
    2024 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    4 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    11 цаг 45 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    11 цаг 51 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    22 цаг 17 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК