Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидон дээр "нэр нь" мөнхөрсөн гишүүн

2024-5-16
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Д.Ганбат. Тэрбээр УИХ-д хоёр удаа сонгогдсон улстөрч.

БАРИМТ 2

Тэрбээр Баянхонгор аймгийн Галуут сумын 8 жилийн дунд сургууль, Баянхонгор аймгийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуулийг механик инженер, МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 

БАРИМТ 3

Анх Ардын армийн салаа ёалбарын захирагч, Ардын армийн салбарын техникийн орлогч инженер, Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанид дэд захирал, Түүх, соёлын дурсгал сэргээх газрын дарга, "Техник импорт" ХК-ийн ТУЗ-ийн дарга, 2004-2012 онд"Техник импорт" ХК-ийн ерөнхий захиралаар ажиллаж байв. 

БАРИМТ 4

Орос хэлтэй. 

БАРИМТ 5

Түүний хувьд Баянхонгор аймгаас  2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулан гишүүн болж байв. Улмаар 2020 оны сонгуульд дахин нэр дэвшин  ялалт байгуулсан.

БАРИМТ 6

Ардын армийн салбарын тенхникийн орлогч инженерийг анх улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн нь Ерөнхийлөгч  асан Женко Х.Баттулга гэлцдэг. Тэрбээр Х.Баттулгын баруун гар явсан цаг бий. 

БАРИМТ 7

Одоогоос зургаан жилийн өмнө Х.Баттулгын  “Баянгол” зочид буудалд цагдаа нар нэгжлэг хийх үед тэр хамгийн түрүүнд гүйж очиж, "хамгаалалтад" гарч байлаа.  Түүний хэлсэн  “Баянхонгорын ард түмэн Х.Баттулга гишүүнийг мэдэж байгаа. Хувийн компанийг шалгахдаа тусгайгийнхныг  авчраад, олон түмнийг сандаргаад, айлгаад байж болохгүй” гэж хэлсэн үг нь гүүглд хадгалагдан үлджээ.

БАРИМТ 8

Гэвч харамсалтай нь, Х.Баттулга өнгөрсөн УИХ-ын 2020 оны сонгуулиар А.Адъяасүрэнг балиашигласнаас болоод тэдний дунд ан цав гарсан гэдэг.  Нөгөө талаараа Д.Ганбатыг бүлгийн даргаас нь унагаахаар Х.Баттулга хуйвалдсан нь ч тэдний нөхөрлөлд цэг тавих шалтгаан болсон гэдэг.

БАРИМТ 9

Тэрбээр өдгөө нийт олны эрх ашгийн төлөө хамгийн их дуугарч, эрх баригчдыг хурцаар шүүмжилдэг цөөн хэдэн гишүүдийн нэг. 

БАРИМТ 10

Бүлгийн хурлаа ганцаараа хийдэг гэж О.Цогтгэрэлийн талынхан шоглодог ч бууж өгөлгүй өдийг хүрсэн. 

БАРИМТ 11

Х.Баттулгаасаа албан ёсоор "салсан"-аасаа хойш Д.Ганбат гишүүн С.Эрдэнийн талынхантай нэгдсэн. С.Эрдэнэ “Эрх баригчид дураараа авирлаж, төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь идэж ууж байхад дуугарч байгаа нэг ч хүн  алга. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс бүлгийн дарга Д.Ганбатаас бусад нь ус балгасан мэт чимээгүй сууж байна” гэдгийг ч тодотгосон удаатай. 

БАРИМТ 12

Д.Ганбат 2019 онд тойргийнхоо иргэдэд бидон гардуулж өгч,  эцгийнхээ овгийг “Бидон”  хочоор сольсон. Энэ талаараа хөдөөнийхөнд хамгийн хэрэгцээтэй зүйл бол сав суулга  гэж тухайн үед өөрийгөө хаацайлж байв. Мөн өнгөрөгч цагаан сарын үеэр тойргийн иргэдэд бэлэн мөнгө тарааснаа шинэ соёл гэж нэрийдсэн удаатай. 

БАРИМТ 13

Тэрбээр  “Н.Учралын боов, “хэний календарь”, “миний мөнгө” бол хувь хүний юм шүү дээ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг. Гэхдээ богдын боорцог шиг юм аа одоо болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан нь илүү дээр. Би хувьдаа  аймагтаа шинэ соёл оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө хийгээд өгдөг. Энэ соёл руу  бага ч гэсэн ойртуулж  байна” гэжээ.

БАРИМТ 14

Ямар ч байсан өнөөдрийн хувьд чуулганы хуралдаан дээр эрх баригчдын эсрэг ганцаараа үзэлцэж байгаа. 

БАРИМТ 15

Д.Ганбат 2022 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ жилийн орлого 287 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 290 сая төгрөг гэжээ. 

БАРИМТ 16

Түүнчлэн 2 тэрбум 254 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг оффистой. Харин тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, үнэт эдлэлгүй гэжээ. 

БАРИМТ 17

Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 78 сая төгрөг аж. 

БАРИМТ 18

Тэрбээр 2021 онд Цагдан хорих 461 дүгээр ангид “шалгалт” хийхээр очих үедээ төрийн тусгай алба хаагчийг загнаж, даналзсан удаатай. Тухайлбал, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд  тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Д.Монголхүү, Э.Одбаяр нарын  эрх нь зөрчигдөж байгаа эхэсийг шалгахаар очсон бололтой. Гэвч хаалттай хорих ангид урьдчилан мэдэгдэлнгүйгээр очсон гишүүн маань төрийн тусгай алба хаагчийн эрхэд өөрөө халдсан. 

БАРИМТ 19

Д.Ганбат анхны парламентдаа буюу 2015 онд "Монгол бичиг араб бичгээс эхтэй" хэмээж байв. Эл үг олны эгдүүцлийг хүргэж байсан юм. 

БАРИМТ 20

Тэрбээр Зоос трейд ХК, Капмон ББСБ ХХК, Техник Импорт ХК, Уран Барилга ХХК, Хүнс төв ХК-ийн хувьцаа эзэмшдэг. 

БАРИМТ 21

Тэрбээр өнгөрсөн намрын чуулганы хуралдаанд 82,9 хувийн ирцтэй чуулганы хуралдаанд оролцжээ. 

БАРИМТ 22

Энэ дөрвөн жилийн хугацаанд түүний ам ажилласнаас биш гар ажлаагүй бололтой. Тухайлбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд гар бие оролцжээ. 

БАРИМТ 23

Тэрбээр ардчилсан  намын даргаар сонгогдож байв. Намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21.027 хүний санал авч байсан. 

БАРИМТ 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал "Тойрог томорсон. Баянхонгор,  Архангай, Өвөрхангай аймгийг нэгтгэж нэг тойрог болгож байна. Миний хувьд дахин нэр дэвшиж дүнгээ тавиулна. Бидоноо тараагаад явна" гэсэн юм. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Дашдондогийн Ганбатийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    eruul xun biish
    2024 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Бидоноос ботго руу шилжсэн байв уу даа. Энэ холион бантанг АН нэр дэвшүүлэхгүй байлгүй дээ.
    2024 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    52 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    59 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    1 цаг 54 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    2 цаг 5 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    3 цаг 37 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    3 цаг 53 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    4 цаг 3 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    4 цаг 4 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    4 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    4 цаг 43 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    4 цаг 53 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    5 цаг 4 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    19 цаг 32 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК