Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эр зоригтнуудын "оршуулгын газар" Эверестийн тухай таны мэдэх ёсгүй 24 үнэн

2024-5-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Эверестийг Төвдүүд Жомолунгма буюу “уулсын бурхан” гэсэн утгатай, харин Балбачууд Сагармата буюу “тэнгэрийн магнай” гэж нэрлэдэг.

БАРИМТ 2

Эверест уул нь ази тивд орших Гималайн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул юм. N 27°59'20.62" ба E 86°55'28.27" гэсэн солбицолд Балба болон Төвөд хоорондын хил дээр оршдог.   

БАРИМТ 3

Хүмүүс бидний биемахбодь анхнаасаа л их өндөр газарт амьдрахаар заяагдаагүй билээ. Эверестийн оргилд ойртох тусам амьсгалахад хүнд бэрх болж, далайн түвшнээс дээш 8 мянга орчим метрийн өндөрт гарч ирэх үед “үхлийн бүс” эхэлдэг. Энэ бүсийн агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс багасч, шуудхан хэлэхэд бидний биемахбодийн эсүүд нэг нэгээрээ аажмаар үхэж эхэлдэг байна. Хүчилтөрөгч асар ихээр дутагдах нь цус харвалт, зүрхний шигдээс болох эрсдэлийг огцом нэмэгдүүлэхээс гадна хүний мэдрэмжийг мохоож, хариу үйлдэл хийх хурдыг удаашруулснаар нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, зөв шийдвэр гаргахад саад болдог.

БАРИМТ 4

Амандаа сүрэл зуугаад, нүхээр нь амьсгалан гүйхтэй адил Хүмүүс бидний бие организмд хамгийн таатай газар орон бол далайн эрэг ба нам дор орших хотууд юм. Тухайлбал, Москва хот далайн түвшнээс дээш 130 м-ийн өндөрт, Лондон-20 м, Нью-Йорк хот 57 м-ийн өндөрт тус тус оршдог.

БАРИМТ 5

“Үхлийн бүс”-эд хүчилтөрөгчийн хэмжээ асар ихээр багасч, тусгай аппарат хэрэглэхгүйгээр амьсгалах боломжгүй болно. 8 мянган м-ийн өндөрт байгаа 4 уулчнаас шинжилгээ авахад тэдний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ ердийнхөөс 4 дахин бага байжээ. “Ийм үзүүлэлт нь үхлийн ирмэг дээр байгаа өвчтөнүүдэд ажиглагддаг” гэж шинжилгээ хийсэн эмч Жереми Винзор ярьж байна. Тэрбээр 2007 онд Эверестийн оргилд авирч байсан хүн юм.

БАРИМТ 6

Өндөр рүү авирах тусам агаарын даралт буурч, үүний улмаас амьсгалах үед уушиг руу орох хүчилтөрөгчийн хэмжээ багассаар байдаг. Биемахбодийг хүчилтөрөгчөөр хэвийн хэмжээнд хангахын тулд зүрхний цохилт түргэсч, минутанд 140 хүрдэг. Үүний улмаас тархинд цус харвах болон зүрхний шигдээс болох эрсдэл эрс өсдөг байна.

БАРИМТ 7

3600 м-ийн өндөрт ирээд амьсгалах үед биемахбодид шаардлагатай хүчилтөрөгчийн 60 орчим хувийг нь л хүн авдаг бөгөөд ингэснээр хүчилтөрөгчийн өлсгөлөн эхэлдэг. Амьсгалахад улам бүр хэцүү болж буйг та анзаарах бөгөөд энэ үед бие сулрах, бөөлжис цутгах, толгой эргэх, уур уцаартай болох гэх мэт уулын өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлнэ.

БАРИМТ 8

Америкийн уулчин Дэвид Брешерс 8 км-ийн өндөрт хийх авиралтыг “сүрлийн нүхээр амьсгалан гүйх”-тэй зүйрлэсэн нь бий. Ханиалгах үед хавирга хугарч байгаа мэт санагдан. Ийм эрсдэлийг багасгах арга бол уур амьсгалд дасан зохицох явдал юм. Эверестийн оргилд гарахаасаа өмнө уулчид биемахбодио уулын өвчин болон “үхлийн бүс”-ийн онцгой ширүүн нөхцөлд алгуур дасгадаг байна.

БАРИМТ 9

Принстоны их сургуулийн эрдэмтэд “3 мянгаас дээш өндөр ууланд өдөрт 300 м-ээс илүү газарт авиралт хийхгүй байх, гурав хоног тутамд нэг хоног амарч байх”-ыг албан ёсоор зөвлөжээ. 

БАРИМТ 10

Гэтэл Эверестэд авирах багийнхан бол зөвхөн туршлагатай уулчид байдаг бөгөөд тэд 5 мянган м-ээс дээш өндөрт орших бааз лагериас авирч эхэлдэг аж. Энэ бол Монблан зэрэг Альпийн нурууны аль ч оргилоос өндөр гэсэн үг. Хүчилтөрөгчийн дутагдлыг бага ч гэсэн нөхөхийн тулд хүний бие организм цусны улаан эсийн уураг болох гемоглобиныг ихээр ялгаруулж эхэлдэг байна.

БАРИМТ 11

Энэ уураг нь хүчилтөрөгчийн молекулыг биеийн эд эсэд зөөвөрлөн хүргэдэг ажээ. Гемоглобин хэт ихээр ялгарсны улмаас хүний цус зуурамтгай өтгөн болж, зүрхний ачаалал улам нэмэгддэг. Зарим уулчдын уушиганд шингэн хуримтлагдсаны улмаас уушигны хаван үүсдэг байна.

БАРИМТ 12

Бие ерөнхийдөө суларч, маш ихээр ядарсны дээр хаван үүссэний улмаас шөнийн цагт амьсгаа давхцах ба хоолой боож ханиалгах үед хавирга хугарч байгаа мэт санагддаг. Энэ үед авиралтыг цааш үргэлжлүүлэх талаар бодохын ч хэрэггүй бөгөөд хүн ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байх үед ч гэсэн агаар дутагдаж байдаг.

БАРИМТ 13

“Үхлийн бүсэд” хүчилтөрөгч асар ихээр дутагдсаны улмаас тархи хавагнах ба үүний улмаас толгой эргэж, бөөлжис цутгана. Бодож цэгнэж, шийдвэр гаргахад улам хэцүү болно. Уулчдын ихэнх нь хоолны дуршилгүй болж, зарим нь “цасны сохролт”-ын улмаас хэсэг зуур юу ч харж чаддаггүй.

БАРИМТ 14

Хамгийн аймшигтай нь юу вэ гэвэл, уулчдад өндөр уулын “сэтгэцийн өөрчлөлт” гарч эхэлдэг. Тэд бодит байдлаас тасарч, хаана байгаагаа ч мэдэхээ больдог. Чихэнд нь хий юм сонсогдож, нүдэнд нь хий хоосон зүйлс /галлюцинаци/ харагдана. Эверестийн оргилд 20-30 хэм хүйтэн байх тэр үед зарим уулчид хувцсаа тайлж шидэж байсан ба алс хол байгаа найз нөхөдтэйгээ ярьж байсан тохиолдлууд бий.

БАРИМТ 15

Оюун санаа нь хэвийн байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн бие организмын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж эхэлдэг. Унтахад хэцүү болохоос гадна нэг унтвал сэрэхэд ч хэцүү. Булчин суларч, маш хурдан жингээ алдана. Хэт ядарч, хараа муудсаны улмаас уулнаас буух үедээ унаж осолдох эрсдэл нэмэгддэг. Эрүүл ухаанаар сэтгэх, зөв шийдвэр гаргах чадваргүй болсны улмаас уулчид замаасаа гарах, түүнчлэн аврах бүсээ зүүх, хүчилтөрөгчийн нөөцөө бэлтгэхээ мартах зэрэг тохиолдлууд олонтоо гардаг.

БАРИМТ 16

Энэ бүхнээс үүдэн Эверестэд авирагчид “үхлийн бүс”-ээр маш богино хугацаанд дамжин гарахыг эрмэлздэг ба оргил руу хийх сүүлчийн дайралтаа голдуу ганцхан хоногийн дотор дуусгадаг байна. Эл шалтгаанаар оргил дээр уулчдын дараалал бөөгнөрөл үүсч, тэд хэдэн цагаар хүлээсний улмаас олон хүн амиа алддаг юм.

БАРИМТ 17

Эверест уулын оргилд анх Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари 1953 оны тавдугаар сарын 29-нд гарч байжээ.Зарим хүмүүс Жорж Маллори, Андрей Ирвине нарыг Эверестийн оргилд 1924 онд гарсан анхны уулчид байсан гэж үздэг. Гэвч тэд уулнаас бууж ирээгүй юм. Улмаар Маллоригийн цогцсыг 1999 онд олсон ч Ирвине бие олдоогүй байдаг. 

БАРИМТ 18

Эрдэмтэд Эверестийг 50-60 сая жилийн настай гэж үздэг.

БАРИМТ 19

1922-2014 оны хооронд Эверестэд нийтдээ 265 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү тохиолдлууд буурсаар буй. 

БАРИМТ 20

Эверестийн түүхэнд хамгийн хар өдөр бол 2015 оны гуравдугаар сард болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм. Уг газар хөдлөлтөөр 9000 Непал иргэн амь үрэгдсэний дотор 22 хүний бүрэлдэхүүнтэй уулчид байсан билээ. Тэд Эверест оргилд авиралт хийхээр багаа ийн бүрдүүлээд байж. 

БАРИМТ 21

Жил болгон Эверестэд авирсан хүмүүсийн цогцос маш ихээр олддогоос гадна, хаясан хог хаягдал нь 50 тонн болдог байна. Ийм учир Непалын засгийн газар 2014 оноос хойш уулчдыг 8 килограммаас их ачаа авч гарахыг хориглосон байна. Эс тэгвэл 4000 долларын торгууль төлөх аж

БАРИМТ 22

Эверест оргилын 8000 метрээс цааших үлдсэн  848 метрийг “Үхлийн бүс” гэж нэрлэдэг. Энэ бүсэд хүчилтөрөгчийн дутагдалд орж авиралтаа зогсоох цаашлаад нас барах тохиолдол их гардаг байна. 200 гаруй уулчид “Үхлийн бүс”-д нас барсан тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

БАРИМТ 23

Эверестийн оргилд гарсан хүмүүсийн хамгийн ахмад нь 2013 онд гарсан 80 настай Юичиро Миура бол хамгийн залуу нь 2010 онд гарсан 13 настай Жордан Ромеро юм. 

БАРИМТ 24

Британийн 50 настай Кентон Кул, 54 настай Балбын хөтөч Ками Рита Шерпа нар 8,849 метр оргилд 18, 29 дэх удаагаа авирсан нь Монголын алга болсон уулчдын өмнөхөн явсан бүрэлдэхүүн юм. 

image

Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргал, 31 настай Л.Пүрэвсүрэн нар Эверест уулын үхлийн бүсэд хүчилтөрөгч багатай, тэсгим хүйтэн, цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд хоол болон усгүй 100 гаруй цаг боллоо. Тэднийг амьд олно гэсэн найдвар багассаар буй тухай хэвлэлүүд мэдээлж байна. Гэвч эсэн байгаа гэсэн ард олны итгэл их ээ... Бид Эр зоригтнуудын "оршуулгын газар" гэгддэг Эверестийн тухай таны мэдэх ёсгүй 24 үнэнг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (127.0.0.1)
    Одоо тэгж амьдралаа золиослох хэрэггүй.
    2024 оны 05 сарын 19 | Хариулах
    • Зоч
      Очиж чадалгүй амь насаа алдаж дээ Алдар нэр асар өндөр үнэ цэнээр ч олддоггүй гэдгийг ойлгосонгүй
      2024 оны 05 сарын 19
  • Х (127.0.0.1)
    8850м жил ирэх тусам мөс цас нэмэгдэж өндөр нь нэмэгдэж байгаа.
    2024 оны 05 сарын 18 | Хариулах
  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam. ;;;'']
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • TEREZA (127.0.0.1)
    Dobre vijesti za mene i vas, zovem se TEREZA i moram vam ispričati kako sam doživjela ponudu kredita od 35,000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što sam naišao na gospodina Harry Bryan, izvršnog direktora SMART LOAN FUNDS, imaju sjedište u Americi, a također djeluju u svim europskim zemljama. Dobio sam savjet kolege i savjetovat ću svima koji trebaju zajam da koriste njihove usluge kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte (smartloanfunds@gmail.com} WHATSAPP: {+385 91 560 8706} Brzo kontaktirajte danas i dobijte svoj zajam od njih na stopu od 3 %. Obećajte da ćete reći ljudima i podijeliti njegov dobar rad nakon što dobijete zajam.
    2024 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    7 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    10 мин
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    4 цаг 19 мин
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
    4 цаг 22 мин
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
    4 цаг 28 мин
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
    4 цаг 53 мин
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    5 цаг 39 мин
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    6 цаг 9 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    6 цаг 17 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    6 цаг 53 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    8 цаг 36 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    8 цаг 42 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    Өчигдөр 17 цаг 26 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК