Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ариунбат: Санхүүгийн салбарын урт хугацааны тогтвортой байдалд банкны салбарын реформын хэрэгжилт нэн чухал

2024-5-21
0
ЖИРГЭХ

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбаттай ярилцлаа.


-Cүүлийн өдрүүдэд УИХ-ын нэр бүхий гишүүдээс Банкны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад Монголбанк хариуцлага хүлээх ёстой, Монголбанк банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувьд хүртэл бууруулах ажлыг цаг тухайд нь банкнуудаар гүйцэтгүүлж чадаагүй төдийгүй хуулийн хугацааг гурван жилээр сунгуулахаар ажиллаж байна гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярих боллоо? Та энэ тал дээр тодруулга өгөхгүй юу? 

-Монголбанк банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны засаглалыг сайжруулах нь банкны салбарын урт хугацааны тогтвортой байдалд нэн чухал гэсэн байр сууриасаа ухрахгүй тул банкнууддаа урт хугацааны, найдвартай хөрөнгө оруулагчдыг татахад шаардлагатай хугацааг олгож,  банкнуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах ажлыг үргэлжлүүлэх нь чухал гэсэн байр суурьтай байна. Банкны хувьцаа эзэмшигчийн банканд оруулсан хөрөнгө оруулалт нь цэвэр, хууль ёсны байх нь банкны салбарын тогтвортой байдал, цаашлаад Олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд чухал бөгөөд Fit&Proper шаардлагыг хангасан хөрөнгө оруулагчдыг олох нь тодорхой цаг хугацааг шаардаж байгаа тул хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах шаардлага үүсээд байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд банкнууд болон Монголбанкны зүгээс банкны хувь эзэмшлийн төвлөрлийг хуулийн хугацаанд бууруулахаар идэвхтэй ажилласан хэдий ч дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж, Олон улсын эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал зэрэг гадаад, дотоодын олон хүчин зүйлсээс шалтгаалан хуулийн 36.1 дэх заалтын хэрэгжилт хугацаандаа бүрэн хангагдаагүй.

Aнх 2020 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд Монголбанкнаас банкнуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах үйл ажиллагааг бусад улс орнуудын сайн туршлага, манай улсын онцлог зэрэгт үндэслэн 5-6 жилийн хугацаанд хэрэгжүүлэх нь зүйтэй талаарх дүгнэлтийг ч танилцуулж байсан.  

-Тэгвэл 2021 онд УИХ-аар батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн өнөөдөр ямар байгаа вэ? 

-Юуны өмнө 2021 онд батлагдсан Банкны тухай хуулийн үндсэн агуулга, зарчмын талаар эргэн сануулах нь зүйтэй байх. 2021 оны нэмэлт, өөрчлөлтөд банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкнуудыг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн байгуулах, банкны системд нөлөө бүхий банк, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тодорхойлолтыг Олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тогтоох, татан буугдсан банкны эрх хүлээн авагчийн төлбөр барагдуулах дарааллыг оновчтой тогтоох зэрэг банкны салбарын хууль эрх зүйн орчинд шинэчлэл авчирсан томоохон зохицуулалтуудыг тусгасан.  

Тодруулбал, нэгдүгээрт, банкийг хэлбэрийн хувьд өөрчлөн байгуулах ажлыг эхлүүлж, банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани, бусад банкийг хувьцаат компаний хэлбэртэй байхаар зохицуулсан нь амжилттай хэрэгжиж, бүх банкнууд хувьцаат компаний хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тодорхойлолтыг Олон улсын Базелийн стандартад нийцүүлж, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавих хяналт, шаардлагыг Олон улсын жишигт нийцүүлсэн нь хуульд орсон томоохон чухал ахиц, дэвшил юм.  

Үүний зэрэгцээ банкны системд нөлөө бүхий банкийг тодорхойлох нөхцөл шаардлагыг Олон улсын сайн туршлагад тулгуурлан боловсронгуй болгон, системд нөлөө бүхий банкийг тогтоохдоо банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг харгалзан үздэг болсон нь  банкны салбарт системийн шинжтэй хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлд өөрчлөлт авчирсан үйл явдал юм. Эцэст нь, банкийг албадан татан буулгахад банкны эрх хүлээн авагчийн төлбөр барагдуулах дарааллыг шинэчлэн тогтоож, тухайн банкны Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасны дагуу төлсөн даатгалын нөхөн төлбөр, Монголбанкнаас хүлээн зөвшөөрөх актив хөрөнгийн жагсаалтад багтсан хөрөнгийн барьцаагаар баталгаажсан төлбөрийг төлбөр барагдуулах дараалалд хамруулахгүй байхаар шинэчлэн тогтоосон. Эдгээр нэмэлт зохицуулалтуудыг банкнууд үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Энэ утгаараа Банкны тухай хуулийн үр дүн, хэрэгжилт сайн байгаа бөгөөд дан ганц Банкны тухай хуулийн 36.1 дэх заалтын хэрэгжилтээр Банкны тухай хуулийн үр дүн, ач холбогдлыг дүгнэх нь өрөөсгөл юм.  

Банкны тухай хуулийн 36.1 дэх заалт болох банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах тухай заалтын хувьд хэрэгжилт тодорхой хэмжээнд хангагдаад явж байна. Тухайлбал, системд нөлөө бүхий банкнуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулагдах шаардлагыг бүх банкнууд амжилттай биелүүлж, тогтоосон хугацаанд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкнууд хувьцаагаа олон нийтэд санал болгон хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргаж, банк санхүүгийн салбар 73,117 хувьцаа эзэмшигчидтэй боллоо. Банкны системд нөлөө бүхий 5 банк 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 5.0-11.4 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд санал болгосон бөгөөд анхдагч зах зээлийн захиалга нь анхны саналаас даруй 17.2-204.6 хувиар илүү биелж, банкнуудаас хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа бүгд амжилттай хэрэгжлээ. Үүний үр дүнд эдгээр 5 банк Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 6.5 орчим хувьтай тэнцэхүйц нийт 446.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг харьцангуй богино хугацаанд татан төвлөрүүлсэн. Банкны IPO ийнхүү амжилттай хэрэгжиж, банкнууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон нь банкны засаглал, үйл ажиллагааны ил тод байдлыг цогц байдлаар шинэчлэн бэхжүүлсэн тэмдэглүүштэй үйл явдал боллоо.  

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, банкнуудад IPO хийх, дараа нь хувьцааныхаа төвлөрлийг задлах зэрэг үүргийг өгсөн. Зохих хэмжээнд хэрэгжээд явж байгаа гэдгийг ч та сая хэллээ. Гэхдээ даруй 3 жил өнгөрөөд байхад Төв банкнаас тодорхой ажил хийхгүй байна гэх шүүмжлэл нийгэмд өрнөөд байгаа нь ямар учиртай вэ? Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Төв банк  өнгөрсөн 3 жилийн хугацаанд зохицуулагч байгууллагын хувьд хувьцаат компанийн хэлбэртэй банкнууд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төвлөрөн ажиллалаа. Мөн банкнууд хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаад тогтмол хяналт тавьж ажиллаж,  “Банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөө”-г бүх банкнууд гарган ажиллахыг үүрэг болгож, төлөвлөгөөний биелэлтэд тогтмол үнэлэлт өгч, төлөвлөгөөгөө тогтоосон хугацаанд хангаж ажиллах талаар үүрэг даалгаврыг банкнуудад өгч ажилласан. Түүнчлэн Монголбанкнаас системийн нөлөө бүхий банкнуудад Олон улсад нэр хүндтэй хөндлөнгийн аудитын компаниудаар  активын чанарын үнэлгээг хийлгэсэн нь банкнуудын хувьцааны үнэ цэнд олон нийтийн итгэх итгэлийг нэмэгдүүлж, улмаар IPO амжилттай явагдахад чухал нөлөө үзүүллээ.  

-Банкны тухай хуульд нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүд банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглосон заалт туссан байна. Тэгвэл хуулийн эдгээр заалтын хэрэгжилт бүрэн дүүрэн хэрэгжихэд яг ямар саад бэрхшээл тулгарч байгаа вэ? Хэрэгжилт хангалтгүйн дээр хуулийн үйлчлэх хугацааг дахин сунгая гээд байгаа нь ямар учиртай вэ? 

-Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор  20 хувь болгож бууруулах хүрээнд банкнууд болон Монголбанкны зүгээс санаачилга гарган ажиллаж байгаа хэдий ч банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах үйл явц нь гадаад, дотоодын олон хүчин зүйлээс хамаарч ихэнх банкнуудын хувьд цаг хугацаандаа биелэх боломжгүй болсон. Тухайлбал, ОУВС-аас өгсөн зөвлөмжийн дагуу банкнуудыг IPO хийхээс өмнө банкнуудад “Активын чанарын үнэлгээ”-г Олон улсын хөндлөнгийн аудитын компаниар үнэлүүлсэн нь банкнуудын IPO хийх хугацааг 2023 оны 6 дугаар сарын 30 хүртэл хойшлуулсан. Мөн банкнууд IPO хийж хөрөнгийн зах зээлээс их хэмжээний эх үүсвэр татаад удаагүй, дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж ханасан өнөөгийн нөхцөл байдалд банкнууд нэмэлтээр хувьцаагаа дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах нь банкнуудын хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөх, цаашлаад компанийн зах зээлийн үнэлгээ унах зэрэг бодит эрсдэлийг үүсгэж байсан. Үүнээс шалтгаалан банкнууд хувьцаагаа Олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх зэргээр хувь эзэмшлийн төвлөрлөө бууруулахаар ажиллаж байгаа хэдий ч энэ төрлийн үйл ажиллагаа нь дотоодын болон Олон улсын хууль эрх зүйн орчноос үүдээд ихээхэн цаг хугацааг шаардаж байна.  

Иймд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, банкны салбарын нийт хувьцаа эзэмшигчийн өмчилж буй хувьцааны үнэ цэнийг хадгалах, банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зохицуулалтыг банкны салбарт амжилттай хэрэгжүүлэх зорилгын хүрээнд боломжит бүхий л дэмжлэгийг банкнуудад үзүүлэх нь зүйтэй гэж Монголбанкны зүгээс үзэж байна. Энэ хүрээнд банкнуудад хувь эзэмшлийн төвлөрлөө бууруулахад шаардлагатай цаг хугацааг олгох зорилгоор Монголбанкнаас уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх хугацааг 3 жилээр сунгахаар хуулийн төслийг боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.   

-Банкнууд хувьцаа гаргаснаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2 дахин өсөж, 10 их наяд төгрөг давсан. Гэвч эдийн засагчдын зүгээс банкнууд хувьцаагаа нэмж арилжаалбал манай хөрөнгийн зах зээлийн багтаамж болоод хөрөнгийн биржийн ачаалал дийлэхгүй гэх байр сууриудыг ч илэрхийлдэг. Үүнтэй санал нийлэх үү? 

-Банкны хувь эзэмшлийн төвлөрлийг хуульд заасан хугацаанд бууруулах боломжтой эсэх талаар Олон улсын санхүүгийн байгууллагууд болох ОУВС,  Европын сэргээн босголт хөгжлийн банк байр сууриа илэрхийлж, тодорхой зөвлөмжийг гаргаад байна. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Европын сэргээн босголт хөгжлийн банктай (EBRD) хамтран КПМЖ аудитын компаниар 2022 онд банкнууд хуулийн шаардлагыг заасан хугацаанд багтаан хангах боломж, дотоодын хөрөнгийн захын багтаамжийн талаарх судалгааг хийлгэсэн. Уг судалгаанд банкны системд нөлөө бүхий банкнууд 10 хувийн хувьцаагаа эхний удаа олон нийтэд санал болгосны дараа хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах арга хэмжээнд ойролцоогоор 2.2-2.8 их наяд төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа нь 1.0-1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын багтаамжтай дотоодын хөрөнгийн зах зээлийн эрэлтээс давж, дараагийн шатны хөрөнгө оруулалтыг биелүүлэхэд хангалтгүй гэж үзсэн.  

Мөн ОУВС-гаас 2023 оны 10 дугаар сард олон нийтэд танилцуулсан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх Дүрмийн IV заалтын тайланд банкны системд нөлөө бүхий банкнуудаас хувьцаагаа анхдагч захад амжилттай санал болгосон боловч Монголын хөрөнгийн зах зээлийн нөөц хязгаарлагдмал байгаагаас банкнуудын хувьцааны үнэ тогтворгүй, хэлбэлзэл өндөртэй байгаа нь нэг хувьцаа эзэмшигчийн 20 хувийн хязгаарыг одоо мөрдөгдөж байгаа хуулийн хугацаанд биелүүлэх боломж хязгаарлагдмал байгааг онцолж, хуулийн хэрэгжилтийн хугацааг сунган, банкнуудад урт хугацааны найдвартай хөрөнгө оруулагчдыг татах боломжийг олгох нь зүйтэйг мөн онцолсон. Олон улсын байгууллагуудын зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн одоогийн нөхцөл байдлыг харахад банкнуудад хувь эзэмшлийн төвлөрлөө бууруулахад шаардлагатай хугацааг олгох нь зүйтэй байна.  

-Банкнууд IPO хийж эхлэх үед нэгж хувьцааны үнэлгээ буюу ханш өсөлттэй арилжаалагдаж байсан ч төд удалгүй саарч эхэлсэн. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн гэж дүгнэх вэ? 

-Хувьцааны ханшийн богино хугацааны хөдөлгөөн аль ч зах зээлд байдаг. Харин урт хугацааны хандлага тогтвортой хөрөнгө оруулалтад маш чухал. Банкнуудын тайлан баланс, ашигт ажиллагааг харвал хэвийн, сайн байгаа бөгөөд үүнийг IPO хийхийн өмнө хэд хэдэн талаас нь нягталж үнэлсэн байдаг. Иймд хувьцааны үнийн хэлбэлзэл нь банкнууд гэхээсээ манай биржийн онцлогтой илүү холбоотой харагдаж байгаа. Банкны IPO гэлтгүй ер нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцааны үнийн савлагаанд 2 зүйл нөлөөлдөг. Нэгт, манай захын онцлог буюу институциональ, мэргэжлийн хөрөнгө оруулагч хөгжиж амжаагүй байгаатай холбоотой. Урт хугацааны өгөөж харсан, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө стратегитай тоглогчид хангалттай бий болж чадаагүй байна. Хоёрдугаарт, харьцангуй богино хугацааны сэтгэхүйтэй хувь хөрөнгө оруулагч олон байдаг тул тууштай биш, хувьсамтгай бөгөөд савлагаа их ажиглагддаг. Зарим тохиолдолд санхүүгийн боловсролын асуудал ч яригдана. Энэ тал дээр Монголбанк анхаарч санхүүгийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. 

Энэ дашрамд Төв банк нь хөрөнгө оруулалтад чиглэл, зөвлөмж өгдөггүй харин банкны салбарын тогтвортой байдлыг хангах, улмаар цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлдэг байгууллага гэдгийг онцлох нь зүйтэй байх. Энэ хүрээнд хийгдэх ёстой шинэчлэл, реформуудыг ч хийгээд явж байна. Салбарын хууль эрх зүйн шинэчлэл, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо, активын чанарын үнэлгээ, банкны салбарын IPO гээд жишээнүүдийг нэрлэж болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • CONSULT A LICENSED CRYPTO RECOVERY HACKER - ALPHA KEY (127.0.0.1)
    ALPHA KEY, A LICENSED CRYPTO RECOVERY HACKER, IS A GREAT REFERENCE It's been almost a year since I was scammed while investing in bitcoin with an online broker. I thought I would make 25% of every dollar I invested, so I told myself it was a profitable year for me. Little did I know, though, that I had been scammed out of all of my savings and left for dead. After reading a review of a recovery company that had helped other victims, I had no choice but to contact ALPHA KEY RECOVERY about my problems. At first, I didn't think it would be possible to get back every single coin, so I'm referring you all to ALPHA KEY RECOVERY if you have been scammed of any kind. Email: alphakey@consultant.com WhatsApp: +15714122170 Signal: +18622823879 Telegram: Alpha Key Recovery Website : https://dev-alpha-key.pantheonsite.io/
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • CONSULT A LICENSED CRYPTO RECOVERY HACKER - ALPHA KEY (127.0.0.1)
    ALPHA KEY, A LICENSED CRYPTO RECOVERY HACKER, IS A GREAT REFERENCE It's been almost a year since I was scammed while investing in bitcoin with an online broker. I thought I would make 25% of every dollar I invested, so I told myself it was a profitable year for me. Little did I know, though, that I had been scammed out of all of my savings and left for dead. After reading a review of a recovery company that had helped other victims, I had no choice but to contact ALPHA KEY RECOVERY about my problems. At first, I didn't think it would be possible to get back every single coin, so I'm referring you all to ALPHA KEY RECOVERY if you have been scammed of any kind. Email: alphakey@consultant.com WhatsApp: +15714122170 Signal: +18622823879 Telegram: Alpha Key Recovery Website : https://dev-alpha-key.pantheonsite.io/
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 8 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 19 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 12 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 15 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 32 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 16 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 3 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 18 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 23 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 26 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 32 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 40 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 0 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 2 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 9 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 20 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК