Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хурган "поп" улстөрч

2024-5-22
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

УИХ-ын гишүүн Г.Дамдинням. УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч. 

БАРИМТ 2

Тэрбээр Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургууль, МУБИС, нийгэм судлал, эрх зүйн багш, МУБИС, улс төр судлалын магистр, Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэй. 

БАРИМТ 3

Нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй ч 2008 оноос тэр Байгаль орчны сайдын зөвлөхийн ажлаар улс төрийн гараагаа эхэлж байжээ.

БАРИМТ 4

Сайдын зөвлөх, проректор, судлаач гээд боловсролын салбарт ажиллаж байсан тэрбээр гэнэтхэн л 2020 оны сонгуулиар гарч ирсэн юм.

БАРИМТ 5

Тус сонгуулиар Дархан-Уул аймгаас нэр дэвшиж, 22 мянга 347 иргэний саналыг авч, хоёрдугаарт эрэмбэлэгдэн гарч ирж байв.

БАРИМТ 6

Дөнгөж УИХ-ын гишүүн болчхоод “УИХ-ын гишүүнийг цагдаа нь танихгүй, 30 минут саатууллаа” хэмээн чуулганы индэр дээрээс гомдоллож суусан тэрбээр одоо МАН-ын попуудын тэргүүн эгнээнд явах болсон.

БАРИМТ 7

Түүгээр ч зогсохгүй түүнийг сагсуу нэгэн гэж дарханчууд жиг жуг гэлцэх болсон. Учир нь УИХ-ын чуулганы индэр дээрээс хараалын үг чулуудаж, тэр нь бүр хоч болчихсон яваад дарханчууд битүүхэн дургүйлхэж суудаг гэх.

БАРИМТ 8

Сонгогдсон тойрог, нийт ард түмний төлөө хийсэн, өөрийн гэсэн автор болсон хуульгүйг сошиалаар ажлаа хийдгээс нь дүгнэж болно.

БАРИМТ 9

Танхимынхаа хоёр найзтайгаа нийлж, Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаас тэр ганцаараа мултарч үлдсэнд гайхах хүмүүс олон. Тухайлбал, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хамт дөрөө харшуулаад УИХ-д орсон ч хөгжлийн банкны хэрэгт мөн л дөрөө харшуулсан. 

БАРИМТ 10

Эрх барьж байгаа намын бялуу хуваалт бол сайд, байнгын хорооны дарга, түр хорооны дарга гэсэн эрэмбэтэй. Анх удаа сонгогдож байгаа гишүүдэд бол байнгын хорооны дарга бол хатуухан самар л гэсэн үг. Харин Г.Дамдиннямын хувьд  УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын байнгын хорооны даргын албан тушаалд ажиллаж байв. Харин одоо байнгын хорооны гишүүн болон алба буурсан. 

БАРИМТ 11

Дарханд Сангийн сайд Б.Жавхланг эс тооцвол дараагийн нэр дэвшигч, намдаа суудал зулгаачих хүн одоогоор түүнээс өөр үгүй. Тиймдээ хөгжлийн банкны хэргээс “сугалж” үлдсэн нь ч учиртай. 

БАРИМТ 12

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил удаашралтай байгаа юу гэвэл тийм ээ. Гэхдээ тэр ажлыг эхлүүлсэн хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, харин үргэлжлүүлэгч нь одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ. Г.Дамдинням мянга “Дарханы зам” хэмээн орилсноос үл хамаарч энэ ажил өөр хүний автор болох нь тодорхой.

БАРИМТ 13

Гэхдээ түүний ийн “Дарханы зам”-ын автор болох гэсэн санаа нь 2024 оны сонгуулиа бодсон л алхам гэдэг нь шуудхан уншигдаж байгаа юм. Тэр ингэж л олны анхааралд байгаа сэдвийг барьж авч, өөрийгөө таниулж чаддаг. 

БАРИМТ 14

Анх сонгогдсоных нь дараа төрийн цагдаа таниагүй учраас тэр хамгийн галтай сэдвийг сонгож авсан нь түүний попуудын эгнээнд байдгийг илтгэнэ.

БАРИМТ 15

Тэрбээр өчигдөр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эрхээ авсан. Төвийн бүсээс нэр дэвших аж. 

БАРИМТ 16

Энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд гар бие оролцон батлуулжээ. Нийт 18 хууль боловсруулж, батлуулсанаас гадна боловсрол, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын нэн чухал 27 хуулийн төслийн Ажлын хэсэгт орж ажиллажээ.

БАРИМТ 17

Тэрбээр Англи, Орос хэлтэй. 

БАРИМТ 18

Тэрбээр өнгөрсөн жил нэгэн мэдээлэлдээ "Үндсэн гадаад хэлийг англи хэл гэж Боловсролын хуульд тусгана" хэмээн хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан удаатай. 

БАРИМТ 19

Г.Дамдинням нэрт димломатич Д.Цахилгааны хүргэн. Түүний эхнэрийг Ц.Уянга гэдэг бөгөөд 23 дугаар сургуулийнэ захирал байсан. Түүнийг сургуулийн захираалаар ажиллаж байх үед БСШУ-ны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байсан бөгөөд Г.Дамдинням түүний туслахаар ажиллаж байсан. 

БАРИМТ 20

Тэрбээр нэгэн удаа ярилцлага өгөх үеэрээ "Манай эхнэрийн хүүхэд" хэмээн ярьсан нь олны анхааралд өртөж байв. 

БАРИМТ 21

Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 43 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн нийт орлого 1 тэрбум 150 сая төгрөг аж. 

БАРИМТ 22

Тэрбээр 920 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууцтай. 595 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. 

БАРИМТ 23

Харин дотоодын дансанд 327 сая төгрөг, гадаадын дансанд 95 сая төгрөгийн хадгаламжтай. 

БАРИМТ 24

Тэрбээр Топ майнинг солюшнс ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК-д тус тус хувьцаа эзэмшдэг. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Гонгорын Дамдиннямынх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (127.0.0.1)
    SEXSEER XUCHINDUULI80955877
    2024 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Сургуулиудын оюутны холбоо дамжсан ёстой бөгс долоогч нар улс төр дагагагч шуналтангууд болдог бэлтгэгдсэн уймүүлэгч нар улс төрөөс нь хус
    2024 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSDI8095877
    2024 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зольбон 24цаг.мн (127.0.0.1)
    Ийм зольбон зүйл бодож олж бичиж байгаа сэтгүүлч боо зүгээр зайл ажлаас нь халаасай
    2024 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ...''нэрт дипломатч Цахилгаан'' ...гэчихжээ...ккк..
    2024 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Оюутан байхын л даль2 хийсэн оюутны холбоо гээд явдаг бураа нөхөр бсан.
    2024 оны 05 сарын 24 | Хариулах
  • Ган (127.0.0.1)
    Жинхэнэ сагсуу, овилгогүй гар. Гадаадад сураагүй юм биш үү? Гадаадад хэсэгхэн зуур хар ажил хийж байгаад л ирсэн, юм үзээгүй эргүү амьтан л байна лээ
    2024 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zochin (127.0.0.1)
    Siongoj bolobgui hun
    2024 оны 05 сарын 23 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    Баримт 24-т Эрдэнэс таван толгой ХК гэж 3 удаа давтан оруулсан нь ямар учиртай юм бол?
    2024 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Дэмжиж болохгүй хүмүүсийн нэг
    2024 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ ёстой балай гар
    2024 оны 05 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    7 цаг 39 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    9 цаг 36 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    10 цаг 15 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    11 цаг 34 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    13 цаг 24 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК