Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр дэх "холбон тоглогч"

2024-5-24
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Б.Жавхлан. Тэрбээр УИХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж буй улстөрч. Дарханд төрж өссөн Б.Жавхлан 1990 онд төрөлх хотынхоо 17, 1992 онд Сүхбаатар аймгийн Нэгдүгээр дунд сургуулийг тус тус төгсчээ.

Баримт 2

1997 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагчаар ажиллах болжээ. 1999 оныг хүртэл эл албан ажилласан түүнийг ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагчаар 2000 оныг хүртэл томилсон байна.

Баримт 3

Банкнаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн түүнийг Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч болгон дэвшүүлжээ. 2004 оныг хүртэл тус албанд ажилласан Б.Жавхлан буурь сэлгэж, Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал болсон байна. 2006 онд тэрбээр тушаал дэвшиж тус банкны дэд ерөнхийлөгчөөр жил гаруйн хугацаанд ажиллажээ.

Баримт 4

Б.Жавхлан нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны арванхоёрдугаар сард Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцөж, Эдийн засгийн Байнгын хороонд хүргүүлсэн байдаг. Тэрбээр 2016 оны сонгуульд нэр дэвшихээр хуулийн дагуу төрийн албан хаагчийн ажлаа өгөх хүсэлт гаргасан нь энэ юм. Түүний хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн.

Баримт 5

Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Жавхлангийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээх авах эсэхээр санал хураалт явуулахад 50 хувийн дэмжлэг авсан удаатай. Энэ тухай УИХ-ын дарга асан З.Энхболд “50 хувийн саналаар асуудал дэмжигдсэнгүй. Б.Жавхлан ажилтайгаа үлдлээ” гэж байв. Мөн тэрбээр МАН-ынханд хандан “Намын даргаа надтай уулзуулаарай” гэсэн удаатай. Улмаар үдээс хойш хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Жавхланг чөлөөлөх асуудлаар дахин санал хурааснаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Баримт 6

Тэрбээр  2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд, 2020 онд дахин сонгогдсон. 

Баримт 7

Б.Жавхланг гишүүнээр сонгогдсоны дараа УИХ-аас ажлын хэсэг байгуулж, Монголбанкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд зарим асуудлаар шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчил илэрч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг хуулийн байгууллагаас шалгах шалтгаан болсон. Уг асуудалд Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан гишүүнийг мөн буруутай гэж харах, хардах, шүүмжлэх хүн тухайн үед цөөнгүй байв.

Баримт 8

Нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, дарга нар мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ээс зээл авч, иргэдийн боломжийг хулгайлсан тухай асуудал сөхөгдөхөд Б.Жавхлан гишүүний нэр ч дурдагдаж байлаа. Түүнийг ЖДҮХС-гаас “Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-д 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг олгуулахад нөлөөлсөн тухай баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн өдрүүдэд цацагдаж байлаа.

Баримт 9

Уг мэдээлэлд “Б.Жавхлан гишүүн АНУ-д суралцаж байхдаа танилцсан, Монголд ирээд түүний туслахаар ажиллаж байсан С.Төгсбилэг гэх залууг ЖДҮХС-гийн захирлаар томилуулсан байна. Өөрөөр хэлбэл, түүний зээл ногоон гэрлээр бүтсэн шалтгаан нь ч дээрх томилгоотой холбоотой байх магадлалтай юм. Үүний дээр Б.Жавхлан гишүүний зөвлөх н.Эрдэнэцогт гэдэг хүний оролцоотой “Жетте майнинг” ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая төгрөг, барилгын чиглэлээр дагнадаг “Пример инвестмент групп” ХХК нь арьс, ширний үйлдвэрийн төслөөр 900 сая төгрөг авсан нь ч олон нийтийг хардахад хүргээд байгаа юм” гэсэн байдаг.

Баримт 10

Эзэмшсэн мэргэжил нь эдийн засагч болоод ч тэр рүү Б.Жавхлан төдийлөн улстөржиж, бусадтайгаа ар зөрөөд байдаггүй цөөн гишүүний нэг. Сүүлд цар цахалтай холбогдуулж төсөвт тодотгол хийх ёстой гэсэн шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс шаардаж эхлэхэд тэрбээр “Эдийн засгийн хамгаалалтын арга хэмжээ нь хөрөнгийн, хөрөнгийн бус гэсэн арга хэмжээ авч байна. Төрийн зүгээс авах гол арга хэмжээ нь Төв банк, төсөв санхүүгийн бодлогоор удирдаж, Засгийн газар арга хэмжээгээ авах ёстой" гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлсэн байдаг.

Баримт 11

Ялангуяа төсвөө хоёр ч удаа тодотгож, төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх замаар төсвийн ачааллыг бууруулах, хөрөнгө оруулалтуудыг царцаах зэрэг санаачлагууд ч Б.Жавхлангийн санаа байсан. Түүгээр зогсохгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн Оюутолгойн хэлэлцээр, “сахал” Д.Эрдэнэбилэгтэй эхлүүлсэн Эрдэнэт үйлдвэр, Дархны төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл, Худалдаа хөгжил гээд олон хэлэлцээрүүдэд Сангийн сайдын хувьд тэр чухал үүрэгтэй оролцсон.

Баримт 12

Сайд бүр салбартаа шинэчлэл, өөрчлөлт хийдэг жамаар тэр ч бас Хөгжлийн банк, Татвар гээд өөрчлөлтүүд, халаа, сэлгээ хийсэн. Гэхдээ түүний “оролдож” чадаагүй нэг салбар бол гааль.  

Баримт 13

Улстөрчийн хувьд Б.Жавхланг “холбон тоглогч” гэж тодорхойлж болно. Анх түүнийг улстөрд хөтөлсөн, нутгийн дүүгээ банкны салбараас улс төрд “урвуулсан” хүн нь У.Хүрэлсүх гэдэг.  Түүгээр зогсохгүй тэр УИХ-ын дарга Г.Занданшатартай тун ойр. Харин энэ цаг үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “гал хамгаалагч”. Тиймээс түүнийг төрийн гурван өндөрлөгийн “холбогч” гэж болно. 

Баримт 14

Эрх баригчид эрх мэдлийн хуваарилалт хийж, “давхар дээл” нэрийн дор Засгийн газрын бүтцээ өөрчлөхөд энэ засагт үлдэх хүний тоонд Б.Жавхлан орж байв.

Баримт 15

2021 оны 1-р сарын 29-нд Монгол Улсын Сангийн сайдаар томилогдсон бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын галыг хамгаалснаараа, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын хүссэнчлэн тэр Сангийн сайдаараа үлдсэн.

Баримт 16

Монгол Улсыг ФАТФ-аас “Саарал жагсаалт”-д оруулсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хариуцлага хүлээж үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан байдаг. Энэ хүрээнд чөлөөлөх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүн Б.Жавхлан “2016 оноос хойш эдийн засгийн хүнд нөхцөлд Монголбанк сайн ажилласан. Сүүлийн хоёр жил УИХ-тай хамтарч банк, санхүүгийн тогтвортой байдлын төлөө маш сайн ажиллаж ирсэн. Үүний дүнд эдийн засаг тогтворжих чиглэлд явж байгаа. 2011-2014  онд  манай улс саарал жагсаалтад ороод гарахад  Төвбанк маш том үүрэг гүйцэтгэж авч гарч байсан.

Баримт 17

Тэрбээр 2022 онд АТГ-т мэдүүлсэн мэдүүлэгтээ өөрийн орлого 435 сая төгрөг, гэр бүлийн нийт орлого 48 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Баримт 18

Мөн 194 сая төгрөгөөр үнэлэгдэх Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, LEXUS RX330 машинтай. 1,3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууцтай аж. 

Баримт 19

Дотоодын дансанд 24 сая төгрөгийн хадгаламжтай. 123 сая төгрөгийн зээлтэй. 

Баримт 20

Дархан мэдээлэл төв ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. 

Баримт 21

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдсон. Тэрбээр “Бидний нэн тэргүүний зорилго хоккейн битүү ордонтой болох. Саяны тэмцээнд түрүүлснээрээ бид дэлхийн аваргын зоонд орж тоглох бүрэн эрхтэй болж байгаа юм. Гэтэл техникийн шаардлага хангахгүй, битүү ордонгүй учраас оролцох боломжгүй болчихсон. Тийм болохоор ордонтой болтлоо л бид одоо оролцож байгаа ангилалдаа л тоглоно. Хоккейн спортыг илүү хөгжүүлье гэвэл битүү ордонтой л болох шаардлагатай" хэмээн ярьсан байдаг.

Баримт 22

Энэ парламентад тэрбээр Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай, санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиудыг батлуулсан байна. 

Баримт 23

Мөн Төсвийн байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг. 

Баримт 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас тавдугаар тойрог нэр дэвшихээр болсон. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8934)

  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
    3 мин
  • Жибутигийн эрэгт цагаачдын зорчиж явсан завь хөмөрсний улмаас 139 хүн амиа алдлаа
    18 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орно
    25 мин
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
    32 мин
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
    33 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчид чуулна
    1 цаг 18 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    1 цаг 25 мин
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    21 цаг 37 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    21 цаг 43 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    21 цаг 46 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    21 цаг 57 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    22 цаг 4 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    22 цаг 13 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    22 цаг 15 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    23 цаг 1 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    23 цаг 12 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    23 цаг 25 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    23 цаг 26 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    Өчигдөр 10 цаг 16 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК