Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чимээгүй хөрөнгөжсөн улстөрч

2024-5-28
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар. Тэрбээр Хөвсгөл нутагт төрж өссөн. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон улстөрч. 

Баримт 2

Тэрбээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 2008 онд Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. 

Баримт 3

Их сургуулиа төгссөний дараа Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр ажилд орсон. Тус яаманд 10 жил ажилласны эцэст УБЕГ-т шилжин ажилласан.

Баримт 4

МАН-ыг мандан бадарч байх үед УБЕГ-ын улсын байцаагчаас тус газрын дарга хүртлээ дэвшсэн. Гэхдээ энэ бүхнийг ганцхан жилийн дотор амжуулсан сүйхээтэй нэгэн.

Баримт 5

Түүнийг УБЕГ-ын даргаар ажиллаж байхад “царцааны” асуудал жинхэнэ утгаараа цэцэглэсэн гэх шар мэдээ гарч байсан. Газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгсний дараа буюу 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын даргын зөвлөхөөр ажилласан.

Баримт 6

Улмаар 2012 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн. Гэтэл сонгуулийн дараа “нэр дэвшигч нь ялагдал хүлээсэн” хэмээн Хөвсгөл аймгийн “SKY”  телевизийн ажилчдаа зодсон бичлэг шуугиан тарьж байв. Өөрийгөө рекламдуулах гэж мөнгө төлсөн телевиз нь эсрэг нам болон АН-ынханд үйлчилсэн гэх шалтгаанаар ажилтнаа зодсон захирал нэр дэвшигч нь Л.Мөнхбаатарын зөвлөх байсан гэх юм билээ.

Баримт 7

Сонгуульд ялагдал хүлээсний дараа шархаа нөхөхөөр Хөвсгөл нутгийг зорьж тэндээ суурьшсан гэхэд болно. Энэ хугацаанд Хөвсгөл хөгжил сангийн тэргүүнээр ажиллах болж, хөвсгөлчүүддээ дөрвөн жил хайр зарласны эцэст УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан. Үүний дараа 2020 онд тойрогтоо дахин нэр дэвшиж, өдгөө гишүүнээр ажиллаж буй. 

Баримт 8

Тэрбээр 2020 онд сонгуульд 29 мянган хүний санал буюу 49 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 

Баримт 9

Их хуралд хоёр дахь удаагаа сонгогдоод буй тэрбээр олны хэл амнаас хол байх дуртай. Тиймдээ ч тэр үү, чуулган, байнгын хорооны хуралдаанаар тийм ч олон удаа байр сууриа илэрхийлээд байдаггүй. Хаа нэгтэй ам нээхдээ Хөвсгөл нутаг, эс бөгөөс тэтгэвэр тэтгэмж, Засгийн газар, нам эвслийн тухай ярихаас хэтрэхгүй.

Баримт 10

МАН-ын 32-ын бүлэгт харьяалагддаг, Засгаа огцруулахын эсрэг байсан. Одоо УИХ-ын дэд даргаар ажилладаг. 

Баримт 11

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар намын ах нараа дагаж хурдан моринд хорхойссон нэгэн. Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз бага насны ангилалд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, “Түмний эх” галын уяач, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хул халзан даага айргийн тавд хурдалсан юм. Эл хурдан даага нь Тод манлай Д.Ононгийн адууны угшилтай гэх.

Баримт 12

Эр хүн сайхан хүүхэн, хурдан хүлэгт нугасгүй гэдэг үг Л.Мөнхбаатарт яг тохирсон үг. Тэрбээр АТГ-т мэдүүлэхдээ 90 сая төгрөгийн хурдан удмын 25 адуутай гэж мэдүүлсэн нь хурдан моринд гар татдагггүй нэгэн болохыг харуулах биз.

Баримт 13

Тэрбээр гишүүний хувьд гишүүн болохоосоо өмнө буюу 2015 онд  12 сая төгрөгийн цалинтай байсан бол 2016 онд гишүүн болсон жил орлого нь огцом өсөж 137 сая төгрөгт хүрсэн байна. Харин 2017, 2018 онуудад орлого нь гэнэт буурч 20 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Харин хамгийн сүүлийн хөрөнгө орлогын мэдүүлгээр харахад түүний орлого 48 сая болжээ. 

Баримт 14

Гэр бүлийн гишүүд нь түүнийг гишүүн байхаас өмнө 252 мянган төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд жилийн гурван сая шахам, 2022 онд 32 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Баримт 15

Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой. Эдгээрээ 932 сая төгрөгөөр үнэлсэн. ,Mercedes Benz, GLE 400 маркийн хоёр машинтай, 170 сая төгрөгийн үнэлгээтэй. Нийт 150 сая төгрөгийн үнэт эдлэл, найман сая төгрөгийн хадгаламжтай, ямар нэг өр зээлгүй юм байна.

Баримт 16

Төрд арав гаруйхан жил ажилласан хэрнээ чамгүй хөрөнгө цуглуулсан нэгэн болох нь түүний хөрөнгө орлогийн мэдүүлгээс харагдсан байх. Бүр нарийвчилбал, “Бодиткапитал” ХХК-тай. Тус компани нь гадаад худалдаа, аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөлтэйгөөр 2013 онд байгуулагдсан. Уг компанийг Б.Бурмаа гэх хүн толгойлж, Л.Мөнхбаатар гишүүн 100 хувь эзэмшдэг гэжээ.  

Баримт 17

Л.Мөнхбаатар гишүүний хувьд 2007 онд С.Бая­­­рын сонгуулийн менежерээр ажиллах болсноор улс төрд хөл тавьсан гэх юм билээ.

Баримт 18

Энэ цагийн парламентийн гишүүдийн олонх нь ЖДҮ-гийн зээлтэй нэр холбогдсон. Тэдний нэг ч гэсэн Л.Мөнхбаатар гишүүн. Түүнийг "Аёон” пропортийз" ХХК-иар дамжуулж ЖДҮХС-гаас зээл авсан гэх юь бий.

Баримт 19

ЖДҮ-гийн асуудлыг хэлэлцэх хуралдааныг тасалсан хэрнээ “ЖДҮ-гийн асуудлаас болж жинхэнэ ЖДҮ-чид талбай дээр жагсана шүү” гэж чухал царай гаргаж явсан нэгэн.

Баримт 20

Эл хэргийн өмнө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олгосон нэг тэрбумын ЖДҮ-гийн зээлийг хууль зөрчиж олгосон гэх асуудалд түүний нэр мөн л хавчуулагдаж байв.

Баримт 21

Дөрвөн жил нутагтаа галаа манасан тэрбээр Хөвсгөл аймгийн газрыг нутгийн бус иргэд өмчилж, эзэмшиж байгаад дургүйцдэг нэгэн. Тодруулбал, энэ талаар “Ялангуяа хөдөө амьдарч буй иргэдийн хувьд газар бол тэдний оршин байх үндэс нөхцөл бөгөөд энэ талаар эдгээр тусгай хамгаалалттай бүс нутагт амьдарч буй иргэдээс байнга гомдол, санал гаргаж байдаг хэдий ч төрийн аль ч шатны байгууллагад шийдэгдэхгүй, иргэд хохирсоор, цаашдаа хэвийн ажиллаж амьдрах нөхцөлгүй болж байна" хэмээгээд дараах асуулгуудыг тавьж байсан удаатай.

Баримт 22

Парламентад олонх болсон МАН-ын гишүүд Итгэлийн зээл гээчийг санаачилсан нь багагүй дуулиан тарьж байв. ЖДҮ-гээс тэрбумаар нь зээл авсан хэрнээ ард иргэдийг шилний цаанаас чихэр долоолгох гэлээ гэж шүүмжилсэн. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.ДамбаОчир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нарын санаачилсан хуулиар барьцаагүй, бага хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн зээл олгох байсан юм.

Баримт 23

Тэрбээр энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль, Хувийн тэтгэврийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Банкны тухай хуулиудад гар бие оролцжээ. 

Баримт 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд дөрөвдүгээр тойрог нэр дэвшинэ. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатарийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7305)

  • Зочин (127.0.0.1)
    XUCHINDUULI80955877
    2024 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    УЛСЫГ БҮРТГЭЛИЙГ БУДИЛУУЛЖ БАЯРЫГ ЯЛУУЛЖ ХАХУУЛИЙН ХЭРГИЙГ ШАЛГАХАД Л ШОРОНД ШҮҮ ДЭЭ..
    2024 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Бор халзан төлөгнүүд
    2024 оны 06 сарын 02 | Хариулах
  • Хүн (127.0.0.1)
    Мэдэхгүй хүн оруулж байхаар чимээтэй хулгайчуудаа оруулаач
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSEER XUCHNDNE80955877
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
    20 мин
  • С.Бямбын “Зогсоол” УСК Бусаны кино наадамд дөрвөн шагнал хүртлээ
    2 цаг 6 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
    2 цаг 36 мин
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    2 цаг 43 мин
  • Зүрхний хагалгаанд орсон 14 хүүхэд давтан үзлэгт хамрагдаж байна
    2 цаг 45 мин
  • Салли Рүүнигийн номуудыг Палестиныг дэмжсэн байр сууринаас нь шалтгаалан Их Британид худалдаалахгүй
    3 цаг 14 мин
  • Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
    3 цаг 29 мин
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
    3 цаг 35 мин
  • Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    3 цаг 57 мин
  • Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    4 цаг 8 мин
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    20 цаг 21 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    22 цаг 27 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    23 цаг 10 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    Өчигдөр 11 цаг 56 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК