Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СОНСГОЛ: Хоёр сэдвийн хүрээнд 5 багц асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

2024-5-29
0
ЖИРГЭХ

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллаж байгаа юм.

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн (2024.05.29) сонсгол гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 11 цаг 02 минутад Төрийн ордонд эхэллээ.

Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэл болон Хянан шалгах түр хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан удирдсан бөгөөд нээж үг хэлсэн юм.

Ашигт малтмалыг зүй зохистой, ард түмний нийтлэг ашиг сонирхол, эх орны хөгжлийн төлөө ашиглах ёстой боловч ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа, тэдгээрт ногдуулсан төлбөр, татвар зэрэг нь хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэхэд иргэд, олон нийт эргэлзэж байгаа гэдгийг тэрбээр тэмдэглэсэн. Тиймээс иргэдийн эргэлзээг тайлах, мэдээлэл өгөх зорилгоор энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулж байгаа гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах, тайланг Улсын Их Хурлын 2024 хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулагдсан юм. 

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан “Миний бие Улсын Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасанчлан аливаа хуулийн этгээд, иргэний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд үндэслэн сонсгол явагдана” хэмээлээ. 

Тэрбээр энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь эрдэм шинжилгээний хурал биш гээд “Хэн нэгнийг гэмт хэрэгтэн, буруутан болгож шүүхгүйгээс гадна гэрчээр дуудагдан ирж тайлбар, мэдээлэл өгч байгаа аливаа хуулийн этгээд, албан тушаалтан, иргэнийг гэм буруутан мөн, биш гэж үнэн худал, зөв буруугаар нь шүүхгүй” хэмээн тэмдэглэсэн. Түүнчлэн сонсголоор гэмт хэрэгтнийг илрүүлэх, буруутгах, илчлэх мөрдөн байцаалтын үйл ажиллагааг явуулахгүйн зэрэгцээ улс төр, популизм хийхгүй, олон нийтийн өмнө аливаа байдлаар худал мэдээлэл өгөхгүй, хууль бус үйлдэл гаргахгүй байх зарчмыг баримталж буйгаа онцоллоо.

Сонсголын явцад ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой хууль, эрх зүйн орчин хангалтгүй, боловсронгуй бус байгаагаас, ажил хариуцан гүйцэтгэж, эрхэлж байгаа төрийн албан тушаалтны буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж, хэрэв төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, хяналт шалгалт хангалтгүй байдлаас улбаалан ашигт малтмалын хайгуул, лиценз давхардуулан олгогдсон, тусгай зөвшөөрлийг журмын дагуу олгоогүй зэрэг анхаарч засах асуудал гарвал сонсголын дараа холбогдох байгууллагуудад асуудал тавьж, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана гэв.

Хоёр өдөр үргэлжлэх сонсголоор нөхцөл байдлыг олон нийтэд бодитоор нь, байгаагаар нь үнэн зөвөөр мэдээлнэ гэдгийг Б.Энх-Амгалан гишүүн тэмдэглэн хэлсэн.

Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолд заасны дагуу дөрвөн тусгай шалгалтын асуудал, 10 сэдвийн хүрээнд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл, бичил уурхай, тэдгээрийн олголт, шилжилт хөдөлгөөн, эцсийн өмчлөгч, мөн зориулалтын дагуу ашигласан байдал болон холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн байдал, үүссэн өр төлбөр, түүний шалтгаан, эх үүсвэргүй ашигт малтмал борлуулсан, экспортолсон болон ашигт малтмалын орд, ордтой зэрэгцсэн газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, олборлосон зэрэг асуудлын хүрээнд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Улсын Их Хурлаас байгуулсан өмнөх Хянан шалгах түр хороодтой харьцуулахад энэ түр хорооны шалгах асуудлын хүрээ хязгаар нэн өргөн, ажиллах хугацаа богино байсныг сонсголын нээлтийн үеэр Б.Энх-Амгалан гишүүн онцолж байв. Бусад Хянан шалгах түр хороод 3-4 сарын хугацаанд нотлох баримтыг шинжлэн судалж байсан бол энэ удаад хугацаа богино тул хяналт шалгалтын үйл ажиллагаа өнөөдрийн сонсгол зохион байгуулагдах өдөр хүртэлх хугацаанд үргэлжилж байгаа аж.

Үүнээс улбаалан сонсголын тов, дуудах гэрчийн нэр батлагдсаны дараа хамаарал тогтоох шалгалтаар нотлох баримт нэмж гаргуулах, шинээр гэрчүүд нэмж дуудах; Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт “Түр хороо гэрчээр дуудах тухай мэдэгдлийг гэрчид сонсгол эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан тул шинээр гэрч нэмж дуудахад хууль зөрчигдөх эрсдэл үүсэх; байгууллага, хуулийн этгээдээс шаардсан нотлох баримтуудыг тухайн байгууллагуудаас тогтоосон цаг хугацаанд бүрэн гүйцэд шаардлага хангаж ирүүлээгүй эсхүл огт ирүүлээгүй нийтлэг зөрчлүүд гарч байгаа зэрэг нөхцөл байдал шинээр үүсээд байгаа гэлээ.

Шалгалтын  хугацаанд нийт 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан ч өнөөдрийн байдлаар 41 байгууллага хариу ирүүлсэн бол 12 байгууллага огт хариу ирүүлээгүй байна. Хариу ирүүлсэн байгууллагуудаас 9 нь нотлох баримтын хүрээнд шаардлага хангах бүрэн баримт ирүүлээгүй аж. Дээрх бэрхшээл, нөхцөл байдал үүсч буй хэдий ч тус Хянан шалгах түр хороо товлосон хугацаандаа сонсголыг зохион байгуулж, олон нийтэд нээлттэйгээр хүргэх нь зүйтэй гэж үзсэний дагуу өнөөдрийн сонсголын ажиллагааг явуулж байгааг Б.Энх-Амгалан гишүүн нээлтийн үгэндээ онцолсон. Сонсголын үеэр гэмт хэргийн шинж чанартай, авилгын шинжтэй, үгсэн хуйвалдаж буруутай үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний талаар яригдаж байгаа мэдээлэл, баримт, нотлох материалыг  хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, нарийвчлан нягтлан шалгах ёстой гэдгийг тэмдэглэлээ.

Хянан шалгах түр хорооны зүгээс Түр хороонд ирсэн, судлагдсан гэмт хэргийн шинжтэй, анхаарал татсан нотлох баримт материалуудаас гадна шинээр үүссэн нөхцөл байдлыг хууль хяналтын холбогдох байгууллагад шилжүүлэн өгөх юм байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах явцад арилжааны банкуудаар хийсэн гүйлгээний дансны хуулгаар давхар баталгаажуулах шалгах шаардлага үүссэн бөгөөд үүний тулд нэмэлт хугацаа шаардагдаж байгаатай холбогдуулан Монголбанк болон бусад холбогдох байгууллагаас хянан шалгагч, шинжээч нарыг шинээр томилж ажиллуулах нөхцөл, байдал үүсчээ. Мөн сансрын зураг авалт, кадастрын зураглал зэргийг харьцуулан үзэхэд хайгуулын талбайд олборлолт хийсэн байх ул мөр гарсан, тухайн газар дээр нь ажиллаж, нотлох баримтыг дахин бүрдүүлэх, шинээр зураг авалт хийх; гэрчээр дуудагдсан төрийн бус байгууллагуудаас нягтлан шалгах шаардлагатай нотолгоо, баримт, тохиолдлуудыг шинээр ирүүлсэн байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дарааллыг сонсгол даргалагч танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Адьшаа санал хэлсэн. Тэрбээр нэр бүхий компанийг сонсголд оролцуулах санал илэрхийлэхэд сонсгол даргалагч Б.Энх-Амгалан гишүүн тус компанитай холбоотой сэдвийг маргаашийн сонсголоор хэлэлцэнэ гэдэг хариултыг өгсөн.

Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан гишүүн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг дэлгэрэнгүй танилцуулав. Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын ирцийг эхний өдрийн ирцээр тооцох бөгөөд сонсголын танхимд орсон оролцогч парламентыг хүндэтгэх, сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэв. Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 45.3-т заасан үндэслэлээр түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх юм байна. Сонсголд оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой аж. Ийнхүү сонсголын үйл ажиллагаа эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу сонсголын ирцийг Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу илтгэв. Өнөөдрийн сонсголд Хянан шалгах түр хорооноос томилогдсон 9 шинжээч оролцож байгаа аж. Сонсгол даргалагчийн урилгаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн гуравдугаар албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, тус албаны дарга, ахлах комиссар Д.Батбаатар, Экологийн цагдаагийн Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар,  Прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Дөлгөөн нар оролцож байгаа аж. Хөндлөнгийн ажиглагчаар Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийг төлөөлөн Х.Владимир, М.Буянбадрах, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийг төлөөлөн Г.Эрдэнэтуяа, Хил хязгааргүй алхам ТББ-ыг төлөөлөн Н.Баярсайхан нар оролцож байна гэлээ.

Ийнхүү ирцийн мэдээллийг танилцуулсны дараа Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын ерөнхий мэдээлэл буюу “Геологийн суурь судалгаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” сэдвээр танилцуулга хийсэн юм. Үргэлжлүүлэн Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл, хамаарлын талаарх судалгаа, нотлох баримтуудыг шинжлэн судлах ажиллагаа эхэлсэн. Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид холбогдох тайлан, дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудаа танилцуулж, Хянан шалгах түр хорооны гишүүд тайлан, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд гурван багц асуудал, “Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх” сэдвийн хүрээнд хоёр багц асуудлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар мэдээлэл сонсох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    5 цаг 5 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    5 цаг 8 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    5 цаг 33 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    5 цаг 46 мин
  • Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    6 цаг 3 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    6 цаг 10 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    6 цаг 23 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    6 цаг 32 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    6 цаг 37 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    6 цаг 41 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    6 цаг 48 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    7 цаг 30 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    7 цаг 40 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    17 цаг 23 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    23 цаг 16 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК