Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хонины арьс нөмөрсөн чоно: “Листээр” далдалсан луйврын схем

2024-5-29
0
ЖИРГЭХ

“Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт ингээд нохойн ам руу оров. Нөгөө авилгачдаа бүгдийг нь тэврээд сонгуульдаа орлоо.

АН-ын дарга Лу.Гантөмөр өчигдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлсэн талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тус намаас нэр дэвшүүлсэн 126 нэр дэвшигчдийн 102 нь цоо шинэ нэр дэвшигч нар гэдгийг албан ёсоор зарлав. Үлдсэн 24 нь буюу нийт нэр дэвшигчийн 19 хувь нь өмнө нэр дэвшиж, сонгогдож байсан хүмүүс байна. Тодорхой хэлбэл, энэ намын түүхэнд, ер нь сүүлийн  32 жилд хийсэн найман удаагийн сонгуулийн түүхэнд ийм хэмжээний “эргэлт” гарч байсангүй. Хамгийн гол нь нэр дэвшигчдийг СЕХ-нд бүртгүүлэх ажиллагаа эхэлснээс хойш бүтэн найм хоног үргэлжилсэн маргаан тус намын хувьд хаагдаж, сонгуулийн сурталчилгаандаа ороход бэлэн болов.

Сайн тал нь гэвэл олон хоног үргэлжилсэн маргааны эцэст АН-аас хэн хаана нэр дэвшиж байгааг иргэд, сонгогчид тов тодорхой мэддэг болоод зогсохгүй, хэнийг хаана нэр дэвшүүлэх ёстой байсан, дэвшүүлэх ёстой талаарх маргаанд татагдан орж, хошуу амаа нэмэрлэж амжив. Нэр дэвшигчдийг тодруулсан 20-ны орой АН-ын ҮБХ дээр болсон “зодоон” сүүлийн долоо хоног соошил хэрэглэгчдийн дунд хавтгайдаа өрнөсөн нь түүний нэг баталгаа юм. Жагсаалтыг намын дарга Лу.Гантөмөр тэргүүлж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар  жагсаалтыг өнгөлж, залуусаа нөмөрлөв. Жагсаалтын 48-ын таваас бусад нь шинэ нэр дэвшигчид. Одоо АН-ын даргад сонгуулийн дараа байгуулах Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг зарлах л үлдлээ.

Харин эрх баригч МАН-ын хувьд иргэдийн олонхи нь одоохондоо жагсаалтын 48-аас өөр барьцгүй л сууж байна. Намын жагсаалтыг Японд сургууль төгссөн, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй Г.Лувсанжамц хэмээх 80-аад оны залуу тэргүүлсэн нь олныг гайхашруулав. Түүний түүх намтраас тодорхой ганц зүйл нь чөлөөт цагаараа “Өртөө” подкастыг хөтөлдөг, Японы"Nippon Koie" компанид туслах менежерээр ажилладаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн болон өөр талын боловсрол нимгэнээс гадна Монголд ажиллаж, амьдардаггүй.

Түүний араас “Ондо” компанийг үүсгэн байгуулагч Ч.Анар (мөн л үүнээс өөр тодорхойлолт байхгүй, сүүлд “ямар ч сургууль төгсөөгүй, дипломын боловсролгүй” нэмэлт мэдээлэл явсан), ШУА-ийн ерөнхийлөгч, 73 настай Д.Рэгдэл гэх мэт. Арай нийтлэг танил байж болохуйц нь Боловсролын дэд сайд асан, сэтгүүлч Г.Ганбаяр, П.Жасрай гуайн нэрээр (зээ охин) анх улс төрд хөл тавьсан, “улны иргэд” гэдэг тодорхойлолтыг улс төрд анх нэвтрүүлсэн ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа. Уг нь бол улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн хүн, яагаад дахин нэр дэвших болсныг МАН л мэдэх байх. Мөн МҮХАТ-ын тэргүүний ажлыг аваад удаагүй байгаа “шарк” Д.Энхтүвшин.

Ингэсгээд жагсаалтын тухай яриа дуусна. Бусад нь бүгд улс төрд цоо шинэ хүмүүс. МАН-ын хэлж байгаа ганц зүйл нь “авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлсэн” гэдэг тайлбар. Угтаа бол холбогдох боломж нь хараахан гараагүй байгаа хүмүүс л гэсэн үг л дээ. Олонхи нь тэднийг “улс төрийн боловсрол, төрийн албаны туршлага байхгүй, бие даан шийдвэр гаргах чадамжгүй, намын даргын утсан хүүхэлдэй, кнопчид” л гэж дүгнэсэн байна лээ. Уг нь бол парламент гэдэг иргэдийг төлөөлж, тэдний өмнөөс хууль тогтоодог байгууллага л даа. Түүнээс биш нийгмийн бүлгүүдийг төлөөлдөг олон нийтийн байгууллага биш. Яг энэ тал дээр боловсорсон кандидат тухайлан харагдахгүй л байна.

Харин тойрог яасан бэ гэж үү? Тойрог мэдээж бахь байдгаараа. Өмнө сонгогдсон 65 гишүүнээс ес нь л хасагдсан. Олимпизмын сайд Б.Бат-Эрдэнээс бусад бүх сайд нар бүгд нэр дэвшсэн. Хөгжлийн банкны зээлд холбогдсон нөхдөөс Х.Ганхуяг ганцаараа, “ЖДҮ”-чин, нүүрсчингүүдээс Х.Болохчулуун, Т.Аюурсайхан хоёр, дээр нь нэмээд “ногоон автобусны” хэргээс болж Д.Сумъяабазар, мөн Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Ц.Анандбазар, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Б.Жаргалмаа гэсэн есөн хүн л тойрог болон жагсаалтын гадна үлдсэн байна. Үлдсэн УИХ, Засгийн газрын гишүүд бүгд нэр дэвшсэн. Хаана гэж үү, тойрогт.

Товчхондоо “Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт ингээд нохойн ам руу оров. Нөгөө авилгачдаа бүгдийг нь тэврээд сонгуульдаа орлоо. Үүнийг чинь хулгай луйвар, хууран мэхлэлт гэдэг юм. 

Уг нь намын жагсаалт гэдэг бол тухайн намын боловсон хүчний гол бодлого, цөм нь байх ёстой юм. Улс орон даяар санал цуглуулж сонгогддог маш том хариуцлага. Тийм учраас намын дарга нь жагсаалтыг тэргүүлж, сонгуулийн дараа танхимаа бүрдүүлдэг. Одоо тэгээд хот төлөвлөлтийн инженер ирээдүйн Ерөнхий сайд, МАН-ын дарга болох юм уу? Мэргэжлийн хувьд бол болохгүй ч юм алга л даа. Итгэсэн юм бол итгэсэн шиг итгээд “титмээ” шилжүүлчихсэн ч яах вэ дээ. Л.Оюун-Эрдэнэ жишээ нь Ерөнхий сайдын суудал дээр юутай ирсэн юм. Харвардын хуурамч дипломноос өөр юу ч л байгаагүй шүү дээ.

Гэх мэтчилэн өмнө хэлсэн баримтуудаас болоод МАН-ын дарга нийслэлд болон улс орон даяар өрсөлдөх, нэрээ дэвшүүлэхээс айсан бололтой юм. Нэгд авилгатай тэмцэж, авилгачдаа цэвэрлэж чадсангүй. Хоёрт улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд бодитой сэргэлт болсонгүй. Эсрэгээрээ уруугаа л гулссан. 2016 онд 1700 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 3400 төгрөг. Энэ бол шууд утгаараа иргэдийн амьдрал, амьжиргааны бодит үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өссөн, компаниуд хаалгаа барьж, ажлын байр цөөрсөн, ажилгүйдэл нэмэгдсэн. МАН-ын хийсэн ганц зүйл нь халамжийг л тэлсэн. Тэгсэн хэрнээ сургуулиуд нь гурван ээлжээр хичээллэдэг хэвээрээ. Эмнэлгүүд нь өвчтөнөө коридорын шалан дээр хэвтүүлсэн хэвээрээ.

Тэгвэл хэний амьдрал сайжирсан бэ, эрх баригчдын яриад байгаа “эдийн засгийн өсөлт” гээч нь хаана очиж наалдсан бэ гэж үү? Нам дагасан, төртэй хоршсон бизнесүүд, олигархиуд, тэдний ах дүү, хамаатан садан л энэ найман жилд бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ мөнгөө зах зээл дээрээс босгоогүй шүү. Дандаас төсвийн мөнгө, тендер болон нууцлалын гэрээтэй том төслүүдээр босгосон. Одоо тэр мөнгөө эргүүлээд сонгууль руу хийж байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгууль маш тэнцвэргүй, хүч тэнцвэргүй өрсөлдөөн болно. Авилгын мөнгө ялах уу, ард түмэн ялах уу гэдэг сонголт. Иргэд нь хүчтэй юу, эрх мэдэлтнүүд хүчтэй юу гэдэг шалгуур.

Үүнийг ганцхан бид л яриад байгаа юм биш, дэлхий нийтээрээ харж байна. Авилгын индексээр 40 байраар ухарч (тодорхой хэлбэл 39) “ардчилсан бус” орнуудын эгнээнд шилжчихээд явж байгаа. 2015 оны эцэст 168 оноос 72-т жагсаж байсан бол 2016 онд МАН Засгийн эрх авсны дараа 87-д, 2024 онд 121-т жагсаж, найман жилийн дотор 39 байраар ухарлаа. Авилгын үзүүлэлтийг тодорхойлж байгаа гол хүчин зүйл нь төрийн болон улс төрийн авилга гэдгийг энд тодруулж хэлэх ч шаардлагагүй биз. Найман жил дангаараа засагласан МАН, сүүлийн дөрвөн жил засагласан Л.Оюун-Эрдэнэ энэ хариуцлагыг хүлээхгүй бол өөр хэн хүлээх гэж?

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4602)

  • Энгийн иргэн (127.0.0.1)
    Харьцуулах юмаа олж ядахын, АН ын бичээчээ
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • kXvrbKwH (127.0.0.1)
    1
    2024 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 58 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 23 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 22 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 57 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 55 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 5 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК