Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2024-5-30
0
ЖИРГЭХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах шаардлагаар дараах 19 хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав. Үүнд,

1. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх хуульд заасан хэрэг, маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг сайдын тушаалаар баталсан журмын дагуу зохицуулж байсныг хуульд тусгах зохицуулалт бүхий Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

2. Албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ (Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ)-ний төрөл, дэглэм, хугацаа тогтоож буй байдал, тус арга хэмжээг хэрэглэхэд хууль ёсны төлөөлөгчийн оролцоог хангах зохицуулалтыг боловсронгуй болгох, эрүү шүүлт тулгах, хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг олон улсын хүний эрхийн байгууллагын зөвлөмжид нийцүүлэн тодорхой болгох зорилгоор боловсруулах Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсрууллаа. Энэхүү төсөлд тусгах албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд холбогдох зохицуулалтыг уялдуулан тусгасны үндсэн дээр хэрэгжих боломжтой болно. Эрүүгийн хуульд албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ (эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ)-ний төрөл, дэглэмийг тусгах болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Ийнхүү эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзаж, ямар төрлийн эмнэлэгт эмчлэх талаарх зохицуулалтыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нарийвчлан зохицуулах нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжийг хязгаарлах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.

3. Баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ, хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль баталсантай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих үйлдлийг зөрчилд тооцох үйлдлээс хасах зэрэг зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, зарим төрлийн хэргийн харьяалалд бий болж байгаа алдааг засах зохицуулалт бүхий Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/22, А/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/37 тоот тушаалаар баталсан “Хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийх тухай журам”-аар тус тус зохицуулсан харилцааг хуульд тусгах, хохирогчийг түр байрлуулан хамгаалах тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалттай Нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байранд үзүүлэх үйлчилгээний хүрээ, заагийн ялгааг гаргаж, хариуцах этгээдийг тодорхой болгох зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6. Хохирогчийн нэр төр, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн холбогдох зохицуулалтуудыг хуульд тусгаж, хохирогчийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг хуулийн төсөлд тусгах, ингэхдээ хохирогчийн талаарх нууцлах мэдээллийн хүрээг өргөжүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрны асуудлаарх хуулийн давхардлыг арилгаж, хохирогчийг хамгаалах ажиллагааг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хүрээнд оруулах зохицуулалт бүхий Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

7. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд “хохирогч”-ийг ялгаатай байдлаар тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд зөрчил үүсгэж байгааг арилгах, гэмт хэргийн хохирогчийг стандартад нийцсэн түр хамгаалах байранд хамгаалах, хохирогч хамгааллын зарим арга хэмжээг зохицуулж байсан журмууд болон цагдан хоригдож байгаа болон ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан мөрдүүлж байсныг хуульд тусгах, хүний эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах зохицуулалт бүхий Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8. Монгол Улсын иргэнийг Монгол Улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх журмыг боловсронгуй болгох, хилийн хориг тавих эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-аар зохицуулж байгаа харилцааг хуулийн төсөлд тусгах, ингэхдээ Улсын Их Хурлаас 2024 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9. Албаны нууцын тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох, албаны нууцын хүрээ, хязгаарыг багасгах, байгууллагын даргын шийдвэрээр албаны нууцад хамааруулж байгаа зохицуулалтыг эргэн харах, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байгааг арилгах, хуулийн зохицуулалтыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай уялдуулан боловсронгуй болгох зохицуулалт бүхий Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10. Цагдаагийн алба хаагчийн тасралтгүй сургалтын тогтолцоо, цагдаагийн алба хаагчид олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулахдаа хүний эрхийн мэдлэг, хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн зохицуулалт тусгасан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11. Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдийн хараат бус байдлыг хангах, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагын бодит оролцоог хангах, тэдгээрийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох зохицуулалтыг тусгасан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хуульчдад /шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульч/ олон улсын гэрээ, конвенцын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уг асуудлыг хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт тусгах хөшүүрэг бий болгох, Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Өмгөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, өмгөөлөгч давхар гишүүнчлэлийн татвар, хураамж төлдөггүй байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулахыг Засгийн газарт даалгасны дагуу өмгөөлөгч, хуульчийн гишүүнчлэлийн хураамжийг давхар төлөхгүй байх зохицуулалтыг тусгасан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13. Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулахдаа тухайлан хүний эрхийн үнэлгээ, судалгаа хийхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

14. Хэвлэл мэдээллийн байгууллагад хязгаарлалт тогтоох асуудлыг дайчилгааны үед авах үндсэн арга хэмжээ болгон хэрэглэх зохицуулалтыг Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нийцүүлэн хасахаар тусгасан Дайчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15. Хөдөлмөрлөх эрхийн асуудлыг хөдөлмөрлөх эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, зарим зохицуулалтыг практик шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зарим асуудлыг тусгасан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16. Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүний тогтвортой, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх, Комиссын хараат бус байдлыг хангах зорилгоор Комиссын даргыг Улсын Их Хурлын даргаас санал болгож, Улсын Их Хурлаас томилж байгааг өөрчилж, гишүүд дотроосоо олонхын саналаар сонгож, Улсын Их Хуралд санал болгох зохицуулалт бүхий Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17. Эрүүгийн хуульд албадан эмчлэх аюулгүй байдлын арга хэмжээ (эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ)-ний төрөл, дэглэмийг тусгах болсонтой холбогдуулан Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

18. Баривчлах, саатуулах, цагдан хорих байранд байгаа сэжигтэн, яллагдагчийн захидал харилцааны нууцыг хамгаалуулах эрхийг хангах, бусад хуульд хэрэглэгдээгүй нэр томьёог хасах зорилгоор боловсруулсан Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19. Иргэний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор агаарын чанарын мэдээлэл, тайланг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээс гадна олон нийтэд заавал мэдээлдэг байх зохицуулалт тусгасан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу ийнхүү УИХ-д өргөн мэдүүлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 36 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 37 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 40 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 18 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 35 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 цаг 55 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    4 цаг 58 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    5 цаг 59 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 10 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 3 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 7 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 23 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 7 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 54 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 9 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 50 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 14 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 18 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК