Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Отгонхүү: Тэдэнд минь нэр алдар, анхдагч болох хүсэл байгаагүй, уулчин хүний мөрөөдөл л байсан

2024-6-10
0
ЖИРГЭХ

Манай улсын хоёр уулчин Эверестэд осолдсон харамсалтай мэдээг монголын ард түмэн авсан. Тодруулбал, уулчин Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Дэлхийн дээвэр гэгддэг 8848.86 метр өндөр оргил болох Эверест рүү авирахаар болсон тухайгаа зарласан юм. Гэвч авиралтын багийн ахлагч Д.Отгонхүүгийн биеийн байдал сайнгүй байснаас үүдэн аялалаа дуусгасан байдаг. Тэрбээр өөрсдийн авиралтын тухай үнэн мөнөнийг өнөөдөр өгүүлж байна.

Үүнд: 

Багийнхаа ахлагчийн хувьд сайхан ахыгаа болон сайн найзыгаа Эверест ууланд үлдээгээд ирсэнд намайг уучлаарай. Өсөхжаргал ахынхаа болон Пүрэвсүрэн найзынхаа гэр бүл болон найз нөхөд таньдаг бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал гуйж байна аа. Та хоёртойгоо оргил хүртэл хамт авирч чадаагүй дээ, сүүлийн мөч хүртэл нь хамт байж, хамгаалж чадаагүй дээ, эх орондоо эрүүл саруул авчирч чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна.

Миний хувьд туршлага дутсан, шерпагүй хоёулангийн дээш нь авируулсан, сүүлийн үеийн байрлал заагч ашиглаагүй, багийн ахлагчийн үүргээ сайн биелүүлээгүй гээд зөндөө л алдаа гаргасан.

Мэдээний сайт болон бусад сошиал хэрэгсэлээр худал мэдээллүүд их явж байгаа болохоор миний хувьд авиралтын үнэн зөв, бодит мэдээллийг товчхон бичэе.

Эверест бол уулчин хүн болгоны л мөрөөдөл байдаг. Ууланд авирч эхлэснээс хойш хүн болгон л Эверестэд авирч оргилд гарахыг л мөрөөддөг. Манай багийн хувьд бол өнгөрсөн жилээс Эверестэд авирах төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажилдаа орсон. Ууланд дан ганц эр зоригоор авирдаггүй ээ. Тухайн ууланд авирахаар бодож эхэлсэнээс хойш, бэлтгэлийн төлөвлөгөө, авиралтын төлөвлөгөө, авиралтын зам болон, авиралтын төрлөө сонгож, өмнө нь авирч байсан хүмүүсийн мэдээлэл авдаг. Мөн өмнө нь авирч байсан манай уулчдад үйлчилж байсан 8К компанийг сонгосон. 8К компаниас үндсэн отгийн бүх үйлчилгээ, 2-р отгийн хоол майхан, 3 болон 4-р отог дээр зөвхөн майхан ашиглах үйлчилгээг авахаар тохирсон билээ. Бид 3 ийм л төлөвлөгөөгөөр л явсан. Манай багийн хувьд сайн судлаж үзээд шерпагүй буюу хөтөчгүй, Өсөхжаргал ахын хувьд хүчилтөрөгчтэй, Пүрэвсүрэн бид хоёр хүчилтөрөгчгүй авирахаар зорьсон. Бид 3 бүх шийдвэрүүдээ байнга ярилцаж гаргадаг байсан.

4 сарын 5нд Жи Си АЙ клубын 6 гишүүн, Улаанбаатар аялагч клубын 1 гишүүн маань бид гурвыг Эверестийн үндсэн отог хүртэл гаргаж өгөхөөр цуг явсан. 4 сарын 7-ны өдрөөс үндсэн отог хүртэлх явах алхалт маань эхлэсэн. Замдаа зүүн Лобуче оргилд гарахаар бас төлөвлөсөн. 4 сарын 15нд Гималайн нурууны зүүн ЛОБУЧЕ /6165м/ өндөр оргилд 2 шерпагийн хамт нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Лобуче оргил өндөрт дасах болон биеийн бэлтгэлд сайн нөлөөлсөн. Авиралтын дараа бүгдээрээ үндсэн отог дээр очиж, бусад багийн гишүүд маань буцаж, бид 3 авиралтаа хийхээр үндсэн отог дээр үлдсэн. Авирах хүртэл уул аргадах Пуржа ёслол, Хумбу мөсөн голын 1 удаагийн бэлтгэл, өндөрт биеээ дасгах 2 удаагийн бэлтгэлийг хийсэн. 2 дахь удаагийн бэлтгэлээр 3-р отог буюу 7200 метр хүртэл бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн хугацаанд хумбу мөсөн голын хана нурах, Лхоце-ийн нүүрнээс чулуу нурах г.м. эрсдэлүүд гарч байсан.

8К компаниас зарим мэдээллийг буруу өгсөн байсан. Буруу мэдэээлэл дээр бас залруулга хийе.

1. 8К компаниас 100% үнэгүй шерпа бол санал болгоогүй ээ. Авирах боломжтой шерпа олдвол компаний нэмэлт төлбөр авахгүйгээр, шерпаны гарын мөнгө болох 2500$ болон авиралтын үед хөтчийн зарцуулсан хүчилтөрөгчийн мөнгийг төлөөд шерпа авч болно гэж хэлсэн. Манай багийн хувьд бол авиралт эхлэхээс өмнө шерпагүй авирна гэж төлөвлөсөн. Хэрвээ бэлтгэлийн үед бие дасахгүй хэцүү байвал, авиралтын үед шерпатай авирна гэж ярилцсан байсан. Хэрвээ шерпа авахаар байсан бол мөнгө нь ч гэсэн хангалттай байсан. Мөнгөгүй байсан болохоор шерпа аваагүй гэдэг ойлголт буруу. Өндөр авалтын бэлтгэлийн үед 3лаа биеийн бэлтгэл болон сэтгэл санааны бэлтгэл сайн байсан болохоор шерпа аваагүй юмаа.

2. Цаг агаар муу байхад зөрөөд явсан гэсэн байсан. Энэ мэдээлэл ч гэсэн бас худлаа. Бид 3 цаг агаарын мэдээ хараад, 8К захирал Лакпа-с цаг агаарыг нягталж асуугаад 5 сарын 8-нд үндсэн отгоос гарахаар төлөвлөсөн байсан. Харин 5 сарын 8-ны өдөр Лакпа 5 сарын 9-ны өдөр гараарай гэсэн. 5 сарын 9-ны орой үндсэн отгоос хөдөлсөн. Хамгийн сүүлд цаг агаар харахад 5 сарын 13нд цаг агаар сайхан, цэлмэг, оргил дээр салхины 35-40км/цагийн хурдтай байсан. 5 сарын 12 - 17 хүртэл бол цаг агаарын мэдээ, салхины хурд зөрж байсан.

3. Өсөхөө ахын хувьд Непалд очихоос өмнө 4 хүчилтөрөгч захиалсан байсан. Хүчилтөрөгчөө бүгдийг нь 4-р отгоос авахаар тохирсон байсан. Пүүжээ болохоор хамгийн эхний өндөр авалтын дараа үндсэн отгоос хоёр хүчилтөрөгч авсан. 4-р отгоос дээш 4-5 ширхэг хүчилтөрөгчтэй авирсан.

5 сарын 9-ны орой 23:10 цагаас үндсэн отгоос хөдөлсөн. Үндсэн отгоос шөнөжингөө Хумбу мөсөн голоор явж, 1-р отог дээр үүрээр очиж хэсэг унтаад цааш 2-р отог дээр 5 сарын 10-ны өдөр очсон. Өмнөх бэлтгэл дээр мешок болон авиралтын комбинзон, бусад хэрэгтэй зүйлсээ 2-р отог дээр авчирсан байсан. Оройн хоолны дараа бид 3 амрахаар хэвтсэн. Миний хувьд зүрхнээс болоод тэр шөнө ерөөсөө унтаж чадаагүй ээ. Эм уусан ч зүгээр болоогүй ээ. Дээр нь бас хоолны зуршил нилээн буурсан.

5 сарын 11-ны өглөөний цай уусны дараа бүх ачаагаа бэлтгээд 3-р отог уруу хөдөлсөн. Ачаа бол 20 орчим кг байсан. Ачаа хүнд болохоор нилээн удаан алхсан. 3-р отог дээр Өсөхөө ах түрүүлж очиж, Пүүжээ бид хоёр 40 орчим минутын дараа очсон. Пүүжээ болохоор намайг хүлээгээд нилээн удаан явсан. Бид хоёр хүчилтөрөгч үүрсэн болохоор ачаа хүнд байсан. 3-р отогт очиход 8К компаний нэг майхан барьсан байсан.

Эхлээд Пүүжээ маань цай буцалгаад, дараа нь монголоос авчирсан шуузаараа шөл хийсэн. Тухайн үед найзынхаа хийсэн хамгийн сүүлийн хоол гэж даанч санаагүй ээ. Тэр шөл бол үнэхээр гоё амттай байсан. Оройн хоолоо идсэний дараа амрахаар хэвтсэн. Миний хувьд бас л сайн амарч чадаагүй ээ, манай хоёр ч гэсэн ойр ойрхон сэрээд л босох цаг болсон.

5 сарын 12-ны шөнө авч явах зүйлсээ цүнхэндээ хийгээд, Өсөхөө ахын хүчилтөрөгчийг 3-р отгоос хэрэглүүлж эхэлсэн. Үндсэн отгоос гараад манай хоёрын ядралт гайгүй, өндрийн нөлөөнд ч бага орж байсан. 2 хоног сайн амраагүй байсан болохоор миний бие нилээн суларсан, алхах тусам нилээн ядарч, зүрхний цохилт нилээн нэмэгдэж байлаа. Өглөө 8 цагийн үед 7400 метрийн орчимд зүрхний цохилт нилээн хүчтэй болсны улмаас 5-10 секунд манарсан. Цас бага зэрэг бударч, салхитай үед шилээ авч зүүснээс болоод нүднээс нулимс гарч эхэлсэн. Тухайн мөчид нилээн бодсоны эцэст буухаар болсон. Дээшээ 20 орчим метр өгсөж Өсөхөө ах, Пүүжээ хоёр дээрээ очсон. Манай хоёр инээгээд зүгээр үү гээд сууж байсан. Би хэсэг амьсгаа аваад биеийн байдлаас болоод цаашаа явж чадахгүй, буух болсоноо хэлсэн. Бас ядарч, өндөрт их орж байвал цуг буух уу гэж асуусан. Манай хоёр ч юм хэлээгүй ээ. Тухайн үед буухгүй гэдгийг би ч гэсэн мэдэж байсан. Яагаад гэвэл манай хоёрын биеийн байдал сайн, өндөрт ч бага орж, оргил хүртэл авираад бууж ирэх чадалтайг нь би ч гэсэн сайн мэдэж байсан.

Пүүжээгээс хүчилтөрөгчөө хэрэглэхгүй юм уу гэж асуухад бие сайн, өндөрт орох нь гайгүй болохоор 4-р отог хүртэл хэрэглэхгүй гэсэн. Хойно хүмүүс ирсэн түгжрэл үүсгээд байсан болохоор удаан ярилцаж сууж чадаагүй ээ. Өсөхөө ах түрүүлээд алхаж байя гээд явсан. Пүүжээд гар станцаа, нэмэлт 1 батериатай гаргаж өгөөд явуулсан даа. Бусад хүмүүсээс битгий тасраарай цугтаа яваарай гээд захиад л явуулсан даа. Пүүжээ маань бүр болохгүй бол бид хоёр буугаад ирнээ гээд л инээгээд л явсан даа. Тухайн үед нийтдээ 50-60 орчим хүн 4-р отог уруу авирч байсан. Бид 3 5 сарын 12-ны өдөр өглөөний 8 цагт 7400 метрийн орчмоос л салсан даа. Харин манай хоёр 4-р отог буюу 7965 метрт өдрийн 13:40 минутын очсон байсан. 3-р отгоос 4-р отог хүртэл 11-12 цаг зарцуулдаг, зам нь нилээн урт байдаг. Манай хоёрын хувьд 10 цаг зарцуулсан байсан. Энэ нь ядралт багатай 4-р отог дээр очсон байсан гэсэн үг. Миний хувьд 5 сарын 12-ны орой 2-р отог дээр бууж ирсэн.

Орой станцаар холбогдох гээд дуудсан боловч даанч хариу өгөхгүй байсан. Орой 4-р отог дээр хэдхэн цаг амраад авиралт эхэлсэн гэдгийг бол мэдэж байсан. Орой хариу өгөхгүй болохоор өглөө дахиж холбогдоё гэж бодсон.

5 сарын 13ны өглөө 8 цаг 45 минутын үед Seven summit Treks компаний бууж байгаа хүмүүстээ South summit буюу 8600 метрийн өндөрт таарсан байсан. Тухайн үед манай хоёр дээшээ авирч байсан. Хоёулаа хүчилтөрөгчөө хэрэглээд авирч байсан гэж хэлсэн. Буухад зөрсөн Тенди гэдэг шерпагаас асуухад ядралт гайгүй авирч байсан гэж хэлсэн. Үүнээс 3 цагийн дараа 11:57 цагт Дэлхийн дээвээр Эверестийн оргилд гарсан.

Өсөхөө ах, Пүүжээ хоёр маань Эверестэд авирах, оргилд гарахын тулд маш их бэлтгэл хийж, маш их тэсвэр тэвчээр гаргаж хүсэл мөрөөдөлдөө хүрсэн. Манай хоёр цаг агаар муудвал, өндөрт орвол заавал оргилд гарахгүйгээр буцаад буугаад ирэх ухаантай уулчид. Бүх зүйл сайн байсан болохоор хүсэл мөрөөдлийнхөө оргилд гарсан. Даанч буух зам нь дардан байсангүй ээ. Та хоёр маань авираад буух хүчтэй байсан ч, даанч эверестийн салхи илүү хүчтэй байлаа. Магадгүй та хоёр маань бурхны оронд хэрэгтэй байсан болохоор бид бүгдээс аваад явсан байх. Өсөхжаргал ах, Пүрэвсүрэн маань ямар ч нэр алдар, анхдагч байхын төлөө бол авирдаггүй. Ууланд авирах маш их дуртай, бас хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд авирдаг. Ууланд авирахад маш их эрсдэлтэй ч гэсэн, уулчин хүний хүсэл мөрөөдөл гэдэг илүү агуу. Та хоёр маань хүн болгонд сайн сайхныг хүсэж, хүн болгонд туслаж дэмждэг, уулзсан хүн болгондоо гэрэл цацруулж, урам зориг өгдөг байсан. Та хоёроороо үргэлж бахархаж, дурсаж санаж явах болноо.

Сайхан ахыгаа, сайн найзыгаа маш их санаж, та хоёрынхоо орон зайг маш ихээр үгүйлж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
"Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (127.0.0.1)
    МӨНЧ ИХ ХУЦАХ ЮМАА УУЛЧИН ХҮНИЙ МӨРӨӨДӨЛ УУЛНААС УНАЖ ҮХЭХ Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ..
    2024 оны 06 сарын 16 | Хариулах
  • SHINE OYUN (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 15 | Хариулах

  • Larry (127.0.0.1)
    PEOPLE SHOULD BEWARE THERE ARE MANY FAKE FRAUDULENT OUT THERE... People are falling victim to it. I am so delighted to share my incredible experience with the recovery company called MAYER MUSK HACKER. I invested 145,000 in a fake investment. After falling victim. I was devastated and unsure if I would ever see my hard-earned money again. I’m happy I found MAYER MUSK HACKER on google who helped me recover my cryptocurrency. I can’t forget how MAYER MUSK HACKER helped me recover my cryptocurrency. I never would have imagined that cryptocurrency could be recovered. To anyone who finds themselves in a similar predicament, I recommend MAYER MUSK HACKER. Their unwavering commitment to their client’s well-being, combined with their unparalleled expertise in cryptocurrency recovery. You can also contact them via Email support@mayermuskrecoveries.com Website https://mayermuskrecoveries.com Whats-App: +1 (347) 470-7678 They are one of the best recovery companies in the world.
    2024 оны 06 сарын 14 | Хариулах
  • John Larry (127.0.0.1)

    2024 оны 06 сарын 11 | Хариулах
  • bold (127.0.0.1)
    mundag.
    2024 оны 06 сарын 11 | Хариулах
  • mundag baisan.... (127.0.0.1)
    mundag bn aa hunii moroodol gedeg bol mash agui zuil ooriigoo bu zemleerei duu min
    2024 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочид (127.0.0.1)
    Өөрсдийн мөрөөдөлдөө хүрч,зорьсондоо хүрдэг сайн залуучууд байсан. Гүн эмгэнэл илэрхийлж байна. Харин Д.Отгонхүү дүү минь чи 7400 метрт гарсанд баяр хүргэе. Дээшээ гарахаар цасны цагаан гээд нүд юм харахаа больдог гэж Эверестийн оргилын тухай 1996 оны кинонд гардаг юм байна лээ. Бас зүрх өвдөнө гэдэг бүр хэцүү юм. Отгонхүү миний дүү битгий ах, найз хоёрыгоо үгүйлж, сэтгэлээр битгий их унаарай, цоглог чавхдастай байгаарай гэж хүсэж байна. Хоёр найз нь мөрөөдлөө биелүүлсэн болохоор эрүүл энх яваарай.
    2024 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хүсэл мөрөөдлийнөө төлөө зүтгэн гэдэг.Хамгийн том амжилт,Тэгээд амласан үгэндээ хүрдэг Сайхан залуус байнлээ.Гүн эмнэглэл илэрхийлий.
    2024 оны 06 сарын 10 | Хариулах
  • Уулнаас буух нь авирхаасаа хэцүү (127.0.0.1)
    Хүсэл мөрөөдөлтэй амьдарч,түүндээ хүрнэ гэдэгт л хүн болж төрсөний утга учир бдаг бх.Урт амьдрахдаа бусдад төвөг болсон уу түшиг болсон уу гэж шүүгдэж л таарна.
    2024 оны 06 сарын 10 | Хариулах
  • Рхх (127.0.0.1)
    Уулчид гж ядаргаа. Явсан газраа хог хаяж бузарлана тгээд уулын орой дээр гарчаад авраарай үхлээ хатлаа болно
    2024 оны 06 сарын 10 | Хариулах
    • Ууланд авирхаар гэр бүл нь дэвжин дээшлэх үү?!
      2024 оны 06 сарын 10
    • Лалрын самарчдаа хэлдээ. Хаа хүний хөл хүрээгүй онгон байгальд лалрын самарчид л байгаль бузарлаж явдаг лалрууд. Чи ч гэсэн адил биз
      2024 оны 06 сарын 10
  • Зочин (127.0.0.1)
    уулчин хүний мөрөөдөл уулнаас унаж үхэх нь тодорхой шүү дээ.. хар амиа бодсон нөхөр байна даа..
    2024 оны 06 сарын 10 | Хариулах
    • Тийм л гэж харагдаад байгаа юм даа, бөөн зардал мөнгө, ар гэртээ бас бөөн дарамт үлдээгээд, нэрлэхэж худлаа хөөргөх яах вэ. Бодит байдал ийм.
      2024 оны 06 сарын 10
    • Зочин
      Юу ч мэдэхгүй бол дуугүй бай. Хэн ч үхнэ гэж явдаггүй. Үг хэлээ мэд. Үйлийн үр бий шүү
      2024 оны 06 сарын 10
  • Зочин (127.0.0.1)
    Good nice.
    2024 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    4 цаг 59 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    5 цаг 2 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    6 цаг 57 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    7 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    8 цаг 29 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    8 цаг 42 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    8 цаг 44 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    8 цаг 45 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    11 цаг 3 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    11 цаг 31 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    11 цаг 38 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    12 цаг 16 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    12 цаг 36 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    12 цаг 55 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    13 цаг 7 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    13 цаг 12 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    13 цаг 22 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    13 цаг 27 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    13 цаг 31 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    13 цаг 31 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК