Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Давхар тамганы будилаан

2024-6-14
0
ЖИРГЭХ

Баримт 1

УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан. Тэрбээр Ардчилсан намаас Төв аймагт нэр дэвшиж, анх удаагаа парламентад сонгогдсон улстөрч. 

Баримт 2

Тэрбээр 1989-1990 онд Коминскийн их сургуульд сурч, 1991-2000 онд Анагаах ухааны их сургуульд хүний их эмчээр суралцсан. 

Баримт 3

2008 оноос 2012 онд Эрүүл мэндийн сайдын орон тооны бус зөвлөх хийжээ. Дараа нь "Голден ийгл" компанийн захирлаар ажиллаж байжээ. 2012-2014 онд Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар хоёр жил ажилласны дараахан 2015-2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга, 2017-2020 онд Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан намтартай нэгэн. 

Баримт 4

Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж, 36.82 хувийн саналаар УИХ-ын гишүүн болсон. 

Баримт 5

Парламентад ажилласан цагаасаа хойш АН-ын дарга асан С.Эрдэнэтэй түнжин хагарч тамга тэмдгийн маргаантай явсан түүнийг Х.Баттулгын утсан хүүхэлдэй гэдэг. 

Баримт 6

2020 онд сонгуульд ялагдал хүлээсэн С.Эрдэнэ тамгаа түүнд итгэж хүлээлгэсэн боловч Ц.Туваан түүнийг нь экс Ерөнхийлөгчид бэлэглэх шахсан. Тиймээс С.Эрдэнэ намдаа буцан ирснээр АН-ын их хэрүүл эхэлсэн юм.  

Баримт 7

С.Эрдэнэ, Ц.Туваан хоёроос болж АН хоёр талд, хоёр даргатай, хоёр тамгатай болсон. АН-ын хүчийг сулруулж, нам дотроос нь задалсан хүн бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга агаад түүнийг гардан гүйцэтгэсэн нь Ц.Туваан юм.

Баримт 8

Ц.Туваан, С.Эрдэнэ хоёр АН-ыг авах гэсэн албан бичиг УДШ-д удаа дараа явуулсан ч тэдний хүсэл талаар болсон. Харин өнгөрсөн өвөл Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэснээр сөрөг хүчин нэг талдаа гарцгаасан юм.

Баримт 9

Улстөрчийн хувьд Ц.Туваан нь сул хүн.  УИХ-д түүний сөрөг хүчний дуу хоолой сул, улс төрийн тоглолт багатай.

Баримт 10

Өнгөрөгч хавар сөрөг хүчний гишүүд "Нэг Монгол" хөдөлгөөнийг байгуулсан. Уг хөдөлгөөний тэргүүн нь УИХ-ын гишүүн Н.Ганибал бол Ц.Туваан "тулгын гурван чулууны" нэг нь.

Баримт 11

Түүний санаачилсан хуулийн төслөөс танилцуулахад “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх” тухай хуулийг санаачилсан. 

Баримт 12

Энэхүү хуулийн төслийн талаар тайлбарлахдаа “Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх тухай тусгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг. Тиймээс энэ байдлыг өөрчлөх зорилготой” гэж байжээ.

Баримт 13

2023 онд тэрбээр тойргийн сонгогчдодоо үхэр тарааж, олны шүүмжлэлийг хүртсэн. 

Баримт 14

2022 онд түүний ХОМ-д дурдсанаар жилийн 122 сая төгрөгийн орлоготой, 634 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн нэг орон сууцтай, 900 хонь, 305 ямаа, 63 үхэр, 641 адуутай, 3.5 сая төгрөгийн хадгаламжтай гэж байжээ. 

Баримт 15

Тэрбээр парламентад хамгийн олон тооны малтай гишүүдийн тоонд бичигддэг. Тухайлбал, 2023 онд АТГ-аас гаргасан мэдүүлэгт 629 адуу, 55 үхэр, 803 хонь, 280 ямаа буюу 1767 тоо толгой малтайгаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дараа  бичигдэж байна.

Баримт 16

634 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай. Мөн 80 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Cruiser 200 автомашинтай. 

Баримт 17

23 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 

Баримт 18

Тэрбээр Орос, Словак хэлтэй. 

Баримт 19

Түүнийг нэг үе ардчилсан намаас хөөгдсөн гэх мэдээлэл түгсэн. Энэ талаар тэрбээр "Би АН-аас сонгогдсон гишүүн, АН-даа байгаа. Олон удаа хөөгдөж байна. Манай намын дүрмээр гишүүнийг хөөвөл Үндсэн дүрмийн хурлаар шийдвэр гаргадаг. Би сая Үндсэн дүрмийн хорооны даргатай ярьсан. Хурал болоогүй, намайг хөөгөөгүй гэсэн" гэх мэдээллийг өгч байв. 

Баримт 20

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байжээ. Энэ үеэр нэгэн ноцтой зүйл яригдсан нь АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэгтэй АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан гэх зүйлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ярьсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.

Баримт 21

Тэрбээр энэ парламентад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилласан юм. 

Баримт 22

Тэрбээр Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах түр хорооны үеэр "Бид бүхэн 60 гаруй улсаас нийтдээ 5000 тонн орчим эм импортоор авч байна. Зил-130 машинаар ярих юм бол мянган машин дүүргэх хэмжээний эмийг авч хэрэглэж байна. Энэ тоо бол Монгол Улс эмийн маш том хэрэглэгч болсны нотолгоо" хэмээн байр сууриа илэрхийлж байв. 

Баримт 23

Түүний хувьд голчлон малчдын асуудлыг хөндөж, тэдний санаа бодлыг сонсож, шийдэл хайж яваагаа илэрхийлдэг. Энэ үүднээс өнгөрсөн гуравдугаар сард Говь-Алтай, Увс, Баян-Өлгийд ажилласан. Энэ үеэрээ МУГЖ С.Жавхлангийн "Цэнхэрийн тэнгэрийн орон" дууг дуулж, цахим хуудастаа нийтэлсэн нь олны анхаарлыг татсан юм. 

Баримт 24

Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд Тавдугаар тойрогт Төв аймгаас нэр дэвшинэ. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Тувааных.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    7 цаг 0 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    7 цаг 6 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    17 цаг 33 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    20 цаг 54 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    20 цаг 59 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК