Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийг хамгаалагч сайд

2024-6-21
0
ЖИРГЭХ

Баримт 1

Содномын Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, 1982 онд Хужирт сумын арван жилийн дунд сургууль төгссөн. Улмаар 1986 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, 2005 онд “Отгонтэнгэр” их сургууль төгсчээ.

Баримт 2

МУИС-ийг төгсөнгүүтээ төрөлх нутгаасаа ажлын гараагаа эхлүүлэхээр очсон байдаг. Ингээд 1986-1990 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлжээ.

Баримт 3

Залуу боловсон хүчин, эзэмшсэн мэргэжлээрээ чамгүй үр дүнтэй ажилласан тэрбээр тушаал ахиж 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Нийгэм, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллажээ.

Баримт 4

Улмаар 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргын албыг хашсан байна. Үүний дараа 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажиллах болсноор улс төрийн замналаа эхлүүлсэн юм.

Баримт 5

Харьцангуй нэр цэвэр улстөрчдийн тоонд багтдаг тэрбээр 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, ерөнхий менежер, 2009 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Баримт 6

Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, мөн Тайвань, Швед, Японд мэргэжил дээшлүүлсэн аж.

Баримт 7

Түүний сонгуульт ажлын хувьд 1997-2000 онд аймгийн МАН-ын хорооны дарга, 2011 оноос МАН-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан.

Баримт 8

Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн тойрогт МАН-аас Н.Төмөрхүүгийн хамт нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулсан ч тойргоо булаалгасан гэхэд болно. Гэвч “Би хууль бус зүйл хийгээгүй. Үнэн, худлыг цаг хугацаа нотлоно” хэмээгээд тоглоомын тойргийн гадна үлдсэн юм.

Баримт 9

Сонгуульд ийн өвдөг шороодсон ч 2014 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар томилогдож, 2016, 2020 онд МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр төрөлх Өвөрхангай аймгаасаа сонгогдсон юм.

Баримт 10

Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдох үед нь нүдээ олсон шийдвэр боллоо гэх хүн цөөнгүй байсан. Учир нь 2000 оноос хойш уг салбарт ажиллаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн олон хуулийн төсөл дээр ажилласан туршлагатай. Энэ ч утгаараа салбарын шинэчлэлд ихээхэн хувь нэмэр оруулсан.

Баримт 11

Сайд болсныхоо дараахан “Монгол Улсад нийт 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд. Эдгээр хүүхдүүдэд бид анхаарал халамж тавьж, хүрч ажиллах ёстой” гэдгийг онцолж байв. Тиймдээ ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулж ажилласан нь томоохон амжилтын нэг билээ.

Баримт 12

Мөн 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлаж хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргахад салбараа төлөөлөн багагүй идэвх гаргасан байдаг. Үүний үр дүнд Монгол Улсын 0-18 насны хүүхдүүдийн 85 хувь буюу нэг сая гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой болсон юм.  

Баримт 13

С.Чинзоригийн хувьд дээр хэлсэнчлэн хөгжлийн бэршээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түүчээлэх үүрэг гүйцэтгэсэн хүн. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхэд олгож буй асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалд бат зогссоноор Засгийн газрын анхаарлыг чиглүүлж чадсан юм.

Баримт 14

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрэлдүүлэхэд салбарын зүгээс багагүй анхаарч ажилласан. Үүний тод жишээ нь өнгөрсөн 2019 онд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор юм. Нийт 250 хүүхдэд өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна 250 хүүхдийг хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай тус төв нь өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 1-нд нээлтийг нь хийж үйл ажиллагаа эхлүүлсэн ч Баянгол дүүргийн Тамгын газрын нэр дээр бүртгэлтэй байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажил хүртээмжгүй гэж үзэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэр дээр шилжүүлж өгөхийг хотын даргаас тэрбээр хүсэлт гаргасан удаатай.

Баримт 15

Түүний хувьд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй оюутан залуусын сурч хөдөлмөр боломжийг дээшлүүлэхэд олон ажил хийсэн. Үүний нэг жишээ нь МСҮТ-ийн эрэлт багасч, толгойтой бүхэн их, дээд сургуулийг сонирхож улмаар чанаргүй боловсон хүчний тоог нэмэгдүүлэх болсон цаг үед шийдвэртэй алхам авч хэрэгжүүлсэн юм. Энэ нь Засгийн газраас МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргуулахад салбарын сайдын хувьд ихээхэн хүчин чармайлт гаргаснаас харж болно.

Баримт 16

С.Чинзориг ХНХ-ын сайд болсны дараагаас цалин, тэтгэврийг нэмэх чиглэлээр удаа дараа санал гаргаж байсан. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр нийт 190 мянган төрийн албан хаагчдын дундаж цалин нэг сая төгрөг рүү дөхсөн. Уалинг нэмэхэд зориулж 2020 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгажээ. Мөн 408 ахмад настны тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон.

Баримт 17

Цалин, тэтгэврийг нэмэхээс гадна хамгийн чухал шийдвэр гаргахад түүчээлсэн. Энэ нь цэцэрлэгийн хүүхдийн хоол, сурагчдын үдийн цай, дотуур байрны хоолны мөнгө  нэмэгдэхээр болсон шийдвэр. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг буюу 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнхийг 2400 төгрөг байхаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ. 2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315 төгрөг, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.

Баримт 18

Түүний 2022 онд АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 64 сая, гэр бүлийн орлого 28 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 

Баримт 19

330 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай бол хадгаламжиндаа 3.5 сая төгрөгийн орлоготой.  25 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг тээврийн хэрэгсэлтэй, 16 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 

Баримт 20

Тэрбээр энэ парламентад гурван жил орчмын хугацаанд сул гишүүнээр ажиллаад өнгөрсөн жилээс Эрүүл мэндийн сайдаар томилогдсон.

Баримт 21

Ардын нам дотор “Мэргэжлийн хүнээр эл салбарыг удирдуулах ёстой” гэх PR хүчтэй явсан ч Ерөнхий сайд танхимдаа туршлагатай хүн авахыг чухалчилсан уу, эдийн засагч мэргэжилтэй С.Чинзориг гишүүнийг Эрүүл мэндийн сайдаар томилсон юм.

Баримт 22

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийг ч амжилттай хийж, Багш нарын түр хорооноос шаардсан “ажил хаялт зарлана” гэх мэдэгдэлд нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хэн дуртай нь ажил хаяна гэж айлгадгаа болих хэрэгтэй” гэх хатуухан үгээр сануулга өгч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийг сануулсан удаатай.

Баримт 23

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гамшгаас хамагаалах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүлэх тухай хуулиудыг батлуулсан байна.

Баримт 24

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэгдүгээр тойрогт нэр дэвшиж буй. 

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримтыг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Содномын Чинзоригийнх.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    EE CHAAVAAS IIM ETGEEDUUDIIG NEN DARUI TURUUS ZAILUULAH HTEI
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    4 цаг 16 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    9 цаг 19 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    10 цаг 49 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    10 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    11 цаг 27 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    11 цаг 47 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    12 цаг 1 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    12 цаг 40 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    12 цаг 54 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    13 цаг 5 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    13 цаг 17 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    13 цаг 18 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    13 цаг 20 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    13 цаг 47 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    13 цаг 50 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    13 цаг 50 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    13 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК