Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-8-01
0
ЖИРГЭХ

Уншигч та бүхэнд наймдугаар сарын өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Энэ сард ганц хоёроор тогтохгүй томоохон үйл явдал тохиолдоно. Аль нэг үйл явдлаас нь та хатуухан сургамж авч ч магадгүй. Нөхцөл байдлыг харах хандлагаа өөрчлөхийг танд зөвлөж байна. Мөн үнэнээс нуугдахгүй байхыг хичээгээрэй. Сарын эхэн үед сэтгэл түгшиж, стрессийн түвшин нэмэгдэж магадгүй. Гүнзгий амьсгалж, тайван байж чаддаг газартаа цагийг өнгөрөө. Муу зуршлаасаа салахгүй бол эцэст нь таагүй үр дагавар гарах болно. Дотроо хадгалж явдаг шинэ санаануудаа ажил хэрэг болго. Сарын сүүл үед оюун ухаан болоод бие махбодийн эрч хүч дүүрэн байна. Энэ их эрч хүчээ зорилгоо биелүүлэхэд ашигла. Зоригтой, хүсэл тэмүүлэлтэй байхад санасан бүхэндээ хүрч чадна.

Үхэр

Энэ сард та нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрч, олон нийтийн арга хэмжээнд багагүй оролцоно. Чухал хүмүүстэй тогтвортой холбоо харилцаа тогтоох ба энэ нь ирээдүйд таныг илүү өндөр статустай болоход туслана. Харилцаагүй удсан хүмүүстэйгээ таарна. Гэхдээ хуучин хайраа дахин сэргээх нь сайхан санаа биш гэдгийг санаарай. Хов живээс хол байхыг зөвлөж байна. Оронд нь өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлд хүчээ сорь. Сөрөг хандлагатай хэдий ч удаан нөхөрлөсөн хүмүүсээ сонгох уу, шинэ эерэг хүмүүстэй нөхөрлөх үү гэдгээ сонгох шаардлагатай болно. Таны хэрэгцээг үл тоомсорлодог хүмүүсээс хол байж, хил хязгаараа тогтоо. Өөрийгөө илэрхийлэх чадвар тань өндөр байна. Үүнийгээ ашиглаад зорилгоо биелүүлэхийг зөвлөе.

Ихэр

Санхүүгийн буруу менежментээс болж сарын эхэнд алдаа гаргаж магадгүй. Тиймээс хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдан авахаас зайлсхий. Гэхдээ алдаа гаргасан ч эндээсээ чухал сургамж авна. Зарим зүйлийг хэт яаран шийдээд хэрэггүй. Аажуу уужуу бодох боломжийг өөртөө олго. Гэр бүлийн амьдрал аз жаргалтай байна. Гэртээ аль болох олон цагийг өнгөрүүлж, чадах бүхнээ хий. Хуучирсан тавилга сэлтээ соль. Мөн энэ сардаа багтаад хайртай хүнтэйгээ романтик оройн зоог бариарай. Үргэлж олонтойгоо бужигнах гээд хэрэггүй, хааяа зүгээр л буйдан дээрээ хэвтээд зурагт харах нь өөрийгөө халамжлах нэг хэлбэр болно. Өглөөг урам зоригтой угтахад хүргэдэг тэр зүйл тань юу вэ, түүнийгээ л хий.

Мэлхий 

Энэ сард мэлхийн ордныхон нэг нас нэмнэ. Өнгөрсөн алдаанаасаа суралцаж, үргэлжлүүлэн сайжрах тухайгаа эргэцүүлэн бодох цаг. Харилцаагаа таслахыг хүсдэг хүн, аль эсвэл орхихыг хүсдэг зуршил байдаг бол одоо л зоригтой үйлдэл хийгээрэй. Сарын эхний өдрүүдэд элдэв романтик бодол толгойноос тань салахгүй нь. Зарим зүйлд хэт сэтгэл хөдлөлөөр хандахаасаа өмнө бусдын оронд өөрийгөө тавиад үзээрэй. Мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг хүнд та татагдах ч хожим нь сэтгэлээ өвтгөхгүйн тулд харилцаа тогтоохоос зайлсхийсэн нь дээр. Хүмүүстэй дотно харилцсан ч хил хязгаараа хадгалахаа бүү мартаарай. Ойр дотны хүнээ хамгаалж байгаа нь энэ гээд өөрт хамааралгүй хэрүүл маргаанд уруу татагдаж орж магадгүй.

Арслан 

Алсын хараагаа тэлж, шинэ зүйлсийг эрэлхийл. Орчлон ертөнц хэдий том, харин та хумхын тоос төдий гэдгээ санаж, сэтгэлгээгээ тэл. Өнгөрсөнд хийсэн сайн үйлийнхээ үр шимийг хүртэнэ. Аз тохиож санхүүгийн байдал сайжирч ч магадгүй. Шинэ зүйл сурч эхлэхэд тохиромжтой сар. Хосгүй нь хостой болж, хостой нь хуримын сураг дуулж магадгүй. Мөн таныг нууцхан харж явдаг хүний тухай ч олж мэднэ. Сарын дунд үеэс амьдралд зарим нэг өөрчлөлт гарч, завгүй өдрүүд эхэлнэ. Энэ бол дараа дараагийн олон үйл явдлын үндэс суурийг тавьсан өөрчлөлт байх юм. Өөрийгөө илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх чадвараа ашиглавал мэргэжлийн салбартаа амжилт гаргаж чадна. Мөн амжилтад хүрэх замыг хурдасгах шинэ танилтай болно.

Охин

Ажил мэргэжил болон мөрөөдөлтэй холбоотой асуудлууд сүүлийн үед танд тулгарсан бололтой. Бизнесээ төрөлжүүлж, өргөжүүлэхэд анхаарлаа хандуул. Хөгжилдөхийн оронд хариуцлагатай байхыг танд зөвлөе. Сарын дунд үеэс зугаацах цаг гарна. Ганц бие бол цахим сүлжээний ачаар хосоо олж магадгүй. Ойрд уулзаагүй гэр бүлийн гишүүдтэйгээ зорьж уулзаарай. Урагшлахад бэлэн санагдаж, эрч хүч дүүрэн байгаа бол та саяхан тохиолдсон саад бэрхшээлээ даван туулж чадна. Од эрхэс танаас шийдэмгий хөдлөхийг хүсч байна. Мөн ахмад хүмүүс, удирдах албан тушаалтнуудаас зөвлөгөө авч, тэднээс суралц. Таны ажлын бүтээмжийг хараад удирдлага тань сайшаан шагнана гэж найдаж хүлээхийн оронд өөрөө эхлээд хэл.

Жинлүүр

Хэн нэгнээс зайгаа баривал сэтгэл санаа илүү тайвшрах мэдрэмж танд төрдөг үү? Энэ сард хэрэггүй харилцаа холбоондоо цэг тавихад хамгийн тохиромжтой байна. Шинэ хаалга нээхийн тулд одоо байгаа хаалгаа хаа. Амьдралдаа эмх цэгц, зохион байгуулалтыг хэрэгжүүлж, эрүүл зуршлуудыг хэвшүүл. Өөрийнхөө сул талуудтай нүүр тулж, аливаа нөхцөл байдалд хариуцлага хүлээхэд бэлэн бай. Хайр дурлалын харилцаагаа шинэ түвшинд гаргана. Хүсэл мөрөөдлөө дагаж яваа цагт нэмэлт боломж гарч ирсээр байх болно. Эерэг мэдээ сонсож, ажил дээрээ магтуулна. Хэрэв та гэр бүлээ өргөжүүлэхэд бэлэн байгаа бол төлөвлөгөөгөө гаргахад тохиромжтой.

Хилэнц

Харилцаандаа эерэг хандлагыг эрхэмлэ. Мөн бодол санаагаа нуун дарагдуулаад хэрэггүй. Бүхий л эрч хүчээ эерэг, үр бүтээлтэй зүйл рүү чиглүүлээрэй. Хүмүүстэй хэрэлдэж маргалдахын оронд эв найртай байхыг хичээ. Таны хийсэн сонголт бусад хүмүүсийн хандлагад хүчтэй нөлөөлнө. Ганц бие хилэнцийн ордныхон урт настай харилцааны эхлэлийг тавьж магадгүй. Хайр дурлалын харилцаанд нээлттэй байхыг зөвлөж байна. Карьерын хувьд өгсөлт, уруудалттай сар таныг хүлээж байна. Ажил, албан тушаалаа солих нь эцэстээ танд сайнаар нөлөөлнө. Хэчнээн хичээсэн ч өндрөөр үнэлэгдэхгүй үе тохиолдоно. Гэсэн хэдий ч бүү шантраарай. Дараа сард бүх зүйл өөрчлөгдөнө.

Нум

Ажил хэргийн хувьд ч, хайр дурлалын хувьд ч тэр таныг эмзэглүүлж, гуниглуулдаг зүйлсээс өөрийгөө хамгаал. Урьдчилан таамаглах аргагүй зүйлс тохиолдож магадгүй. Энэ тохиолдолд барьц алдалгүй стратегийн дагуу ажиллахаа мартуузай. Эргэн тойрны хүмүүсээс хэн нь өрсөлдөгч, хэн нь үнэнч дэмжигч болохыг ялгаж тань. Өөрийнхөө асуудлыг шийдвэрлэж чадаагүй байхад өрөөлийн асуудлыг шийдэгчийн дүрд тоглох шаардлага гарна. Тэсвэр тэвчээр шалгасан үйл явдлуудын дараа тансаг хоол идэж, өөрийгөө урамшуул, эрхлүүл. Амьдралаа тогтворжуулахын тулд тодорхой харилцаанаас татгалз. Сарын сүүл үеэр олон нийтийн арга хэмжээнд оролцох хэд хэдэн урилга хүлээж авна.

Матар

Энэ ордныхон хэт эмзэг, мэдрэмтгий зан чанартай. Тиймээс хүнд хэцүү үеийг даван туулах чадвар муутай хүмүүс байдаг. Энэ сард олон сорилт таныг хүлээж байна. Гэхдээ бусдыг ойлгох болон харилцааны чадварынхаа ачаар асуудлаа шийдвэрлэж чадна. Карьераа өсгөх боломж бараг л гарч ирэхгүй болов уу. Өөрт хамааралгүй эсэн бусын асуудалтай орооцолдсонтой энэ нь холбоотой. Үүнээс болоод ажил хэрэг тогтворгүйтэх ч сарын дунд үеэс нөхцөл байдал хамаагүй дээрдэнэ. Төлөвлөөгүй зардал хэт их гарч, санхүүгийн алдагдал хүлээнэ. Гэхдээ танд хадгаламж байдаг бол санаа зоволтгүй асуудлыг даван туулна. Иогоор хичээллэж, нойроо хангалттай авахыг зөвлөж байна.

Хумх

Анхаарал төвлөрөлөө сайжруулахгүй бол хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Эрүүл мэнд, санхүү, ажил мэргэжил, хайр дурлал, харилцаа гэх мэт амьдралын бүхий л салбарт тань таныг сорьсон үйл явдлууд тохионо. Ажил дээрээ ахмад ажилтны зүгээс дарамт мэдэрнэ. Тэд танд шинэ сорилт, шинэ даалгавар өгөх болно. Гэхдээ энэ нь эцэстээ таны үнэ цэнийг баталж өгөх сайн талтай. Санхүүгийн хувьд учиргүй алдагдал хүлээхгүй ч ашиг багатай байна. Ажил дээрх асуудлаа ар гэртээ авчирч нялзаах хэрэггүй. Хайртай хүнтэйгээ үүнээс болоод маргалдаж магадгүй. Хоол боловсруулах эрхтэн, толгой, нуруутай холбоотой зовиур илэрнэ. Энэ нь ажлын ачаалал, санхүүгийн дарамттай холбоотой.

Загас

Та энэ сард хүссэн бүхнээ авч чадна. Хүссэн ажилдаа орох боломж гарч ирнэ. Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож чадна гэх мэт. Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чадаж байгаа эсэхдээ анхаарал хандуул. Бизнес эрхлэгчид ширүүн өрсөлдөөн, өшөө авалттай тулгарч магадгүй. Тиймээс анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж, эгнээндээ үлдэхийн тулд шаргуу хөдөлмөрлөөрэй. Та мөнгөө дэмий зүйлд тийм амар үрдэггүй хүн юм. Гэвч энэ сард зарлага ихтэй байх нь. Аливаа зүйлийг зохион байгуулах, удирдах чадварынхаа ачаар дарамт багатайгаар асуудлаа шийдэж чадна. Эрүүл мэнд бүрэн хяналтад байна. Хааяа толгой, нуруу өвдөх зовиур илэрнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 24 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    7 цаг 49 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    7 цаг 51 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 цаг 54 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    9 цаг 32 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    9 цаг 48 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 9 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 12 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 13 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 17 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    12 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 21 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 8 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 28 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    15 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    15 цаг 37 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК