Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 1,280,199 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нийслэлд 756,037 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Эдгээр тээврийн хэрэгслээс төрийн болон орон нутгийн өмчит 2477 байгууллагын 18,664 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шар, хар, ногоон, цэнхэр гэж ангилдаг. Үүнээс нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй шар улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2765, хүнд даацын машин механизм бую хар улсын дугаартай тээврийн хэрэгсэл 13,252, эко автомашины ногоон улсын дугаартай 1,161 тээврийн хэрэгсэл байна.