Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Орхоны "огшоосон, орхигдсон" түүх

2024-8-09
0
ЖИРГЭХ

 ОХУ-д Ива́н Серге́евич Яры́гин гэж тамирчин бий. Чөлөөт бөхийн хүнд жингийн алдарт бөх. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын нэрийн өмнөөс чөлөөт бөхийн 100 кг-ын жинд барилдахдаа тэрбээр 1972 оны Мюнхен, 1976 оны Монреалийн олимп, 1973 оны Тегераны дэлхийн аварга, Европийн гурав, дэлхийн цомын тэмцээний таван удаагийн аварга болж тухайн цаг үедээ үндэсний баатрын хэмжээнд үнэлэгдэж явсан нэгэн. Түүний тухай “Хүдэр том биетэй ч бусдын хайр хүндэтгэлийг эрхгүй татсан инээмсэглэлтэй Ярыгин үзүүштэй гоё барилдаан, уран мэх, ялах асар их тэмүүллээрээ бусдаас ялгардаг онцгой бөх байсан” хэмээн ОХУ-ын хэвлэлд нэгэнтээ бичиж байсан удаатай. Хожим домог болсон бөхөө оросууд шинэ залуу үедээ таниулах, үйл хэргийг нь үргэлжлүүлэх, эргэн дурсах зорилгоор нутагтаа нэгэн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн нь И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри”. 2016 онд зохион байгуулсан уг тэмцээнд АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон, ОХУ зэрэг 10 орны нийт 330 гаруй бөх өрсөлдсөн гэхээр ямар хэмжээний нэр хүнд, цар хүрээг хамардгийг илтгэнэ.

                   Энэ тэмцээний үеэр нэгэн од тодорсон нь 58 кг-ын жинд зодоглосон Пүрэвдоржийн Орхон байв. Тэгэхэд олимп, дэлхийн хошой аваргын нутагт зохион байгуулсан тэмцээнд ээлжит түрүүгээ бататгахаар ирсэн Японы алдарт бөх Каори Ичотой финалдсан 23-хан настай монгол охин 10:0-ээр цэвэр ялж аваргын тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлсэн нь тухайн үедээ чөлөөт бөхийн ертөнцийг шуугиулж байлаа. Тэгэх нь ч аргагүй. ОХУ-ын домогт бөхийн нутагт өөрийн ноёрхлоо үргэлжлүүлэхээр ирсэн Ичог дэлхийн залуучуудын аваргын хүрэл медаль, 2016 оны улсынхаа аварга болсон 23 настай П.Орхон цэвэр ялах нь магадлалын хувьд бага байсан юм.

Дунд сургуулийн сурагч байхдаа ялагдлын амтыг мэдэрч, түүнээс хойш 13 жилийн хугацаанд олимпт гурав, дэлхийд арван удаа аваргалсан босоо аваргын 158 дараалсан ялалтад цэг тавих хүн нь Яры́гиний нэрэмжит “Алтан гранпри”-д хүч үзсэн П.Орхон байсан нь Ичог, япончуудыг төдийгүй дэлхий нийтийг шоконд оруулсан юм.

Хэдийгээр Каори Ичо Наритагийн нисэх буудалд мөнгөн медальтай буух үеэрээ “Өрсөлдөгч маань хүчтэй байсан гэхээсээ илүү би сулхан байлаа. Том туршлага болж өгсөн. Энэ туршлагаа ашиглан, “Рио”-гийн олимпийн наадамд хариугаа авахыг хичээх болно. Монголын бөх намайг маш сайн судалсан байлаа. Энэ ялагдлыг хэрхэн давж гарахаас их юм шалтгаална. Би улам хүчтэй болох ёстой” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан ч алдарт аваргыг ялж “Алтан гранпри”-д түрүүлсэн П.Орхоны ялалт түүнийг чөлөөт бөхийн ертөнцөд шинэ түүх бичихэд хүргэсэн юм.

“Рио”-гоос авсан сургамж

Тамирчин хүнд ялалтын амт гэж байхад ялагдлын гуниг гэж бас бий. Үүн шиг аваргыг ялж аварга болсон П.Орхоныг “Рио”-гийн олимпоос медаль хүртэх магадлал өндөртэй тамирчны нэгээр тодруулж, тэр хэмжээгээрээ найдлага тавьж байсан цаг саяхан. Японы домогт бөхийг ОХУ-ын дэвжээнд цэвэр ялж, аваргын титэм зүүсэн түүнд ирэх зун нь болох “Рио”-гийн олимпоос медаль хүртэх “болзол”-ыг бид өөрсдөө тулгачихсан хэрэг. Магадгүй асар их үнэ цэнээр олдсон ялалт нь тамирчнаас эргээд асар их үүрэг хариуцлагыг нэхдэг, бусдадаа найдлага төрүүлдэг нь энэ байж болох. Ийм л нэгэн шаардлага, шалтгаантайгаар П.Орхон “Рио”-г зорьсон, олимпийн дэвжээнээ зодоглосон. Тэгэхэд долоо хүрэхгүй сарын өмнө алдарт аваргыг 10:0-ээр ялсан амжилтын эзэн түүнээс бэргэж, бэрхшээсэн тамирчин “Рио”-гийн дэвжээнээ ганц нэгээр дутахгүй байсан нь мэдээж. Араасаа асар их найдлага дагуулан дэвжээнээ гарсан П.Орхон эхний барилдаандаа ялсан ч хоёр дахь тойрогтоо ОХУ-ын бөх Валерия Сергеевна Кобловатад ялагдсан. Улмаар Энэтхэгийн бөхтэй хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийсэн ч 11:1 ялагдал хүлээж тэмцээнээ дуусгаж байв.

Ердөө долоохон сарын өмнө П.Орхоноор амьсгалж, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ялалтынх нь тухай мэдээллийг ээлж, дараалан дурдаж, бичиж байсан монголчууд нийтээрээ түүнийг чичлэв бас зүхэв.

Түүний оронд өөр нэгнийг явуулах байсан тухай шогшрох зарим нь ч олон байлаа. Гэхдээ тэр шантраагүй. Анхны олимпоосоо авсан сургамж, өөрийг нь чиглэсэн шүүмжлэл дундуур явсаар өдий хүрсэн юм. 


Тамирчны алдар хямдхан олдохгүй

2017 онд Францын нийслэл Парис хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд П.Орхон дэлхийн аварга болов. Монголчууд баярлав, бүгдээрээ огшив. Яг л Ичог ялж “Алтан гранпри”-д аваргалж байсан тэр үеийг эргэн сануулсан гэлтэй бүх нийтээрээ шагшин магтав, түүгээр амьсгалав. Энэ бол өнгөрсөн оны есдүгээр сард болсон үйл явдал. Сонирхолтой нь, сар гаруйн өмнөхөн дэлхийн аварга хэмээх хүндтэй алдрын эзэн болсон П.Орхон Литвийн Клайпеда хотноо болсон армийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж мөн алтан медаль хүртсэн юм. Сар гаруйн өмнө дэлхийн аварга болсон тэрбээр амжилтаа бататгаж жиндээ номер нэг хэвээрээ байгаа гэдгээ бататгасан нь энэ. Оюутны болон насанд хүрэгчдийн улсын аварга, Иван Ярыгиний “Алтан гранпри”, “Монголиа опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын гранпри болон ДАШТ-ийг оролцуулаад тэрээр алтан медалийг түүчээлсэн нь энэ байв.

Оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэх нь тамирчин хүн бүрт олдоод байдаггүй боломж. Тэр тусмаа аварга болох нь баргийн тамирчнаас гарахааргүй шаргуу бэлтгэл, сургуулилалт бас сэтгэлзүйг шаарддаг. Тиймээс тамирчны алдар хямдхан олддоггүй. Тэгвэл 14 настайдаа чөлөөт бөхийн спортод хөл тавьж байсан бяцхан охин, түүнээсээ есөн жилийн дараа жиндээ 13 жил босоо явсан Каори Ичогийн ноёрхолд цэг тавьж, өнөөдөр 63 кг-ын жинд дэлхийн болон армийн аваргын титмийг давхар эзэмшиж эхлээд байна. Үүгээрээ тэр Монголын төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн ертөнцөд шинэ түүхийг бичиж байна. Тамирчин хүн бүр өөрийн гэсэн намтартай, амжилттай. Тэдний дунд бүхэл бүтэн улсынхаа хэмжээнд их спортод анхаарал хандуулж, хэн нэгнийг зөвхөн алтан медалийн төлөө багаас нь бэлтгэж бас төрүүлж байхад борогхон амьдралаас алдрын тавцанд зогсох хүртлээ асар их хүч хөдөлмөр, хөлсөө дуслуулан байж амжилт, ялалтын амтыг мэдэрдэг нь ч бий.

Гэхдээ хүн амын тоо, хөрөнгө мөнгөний боломж бололцоо нь хомс ч Монголын тамирчид олон улсын дэвжээнээ өөрийнхөө нэрийг эх орныхтойгоо хамт тамгалж бйгаа. Үүний тод өнгө нь, бодит жишээ нь П.Орхон болж байв.

Тэшүүрээр гулгаж, шатар тоглох сонирхолтой охин чөлөөт бөх хэмээх их спортод хөл тавихдаа одоогийнх шигээ дэлхийн аваргын эрэмбэтэй тамирчин болно гэж төсөөлөө ч үгүй явсан байж мэдэх. Харин өнөөдөр тэр монгол хүн бүрийн бахархлыг төрүүлж, хэдийнэ ард түмний хайртай охин болжээ. Тамирчин хүн дэвжээн дээр өөрөөсөө гадна эх орон, элэг нэгтнүүдийнхээ итгэл найдварыг тээж гардаг гэсэн үг бий. Тэр нь ч үнэн. Тамирчин хүний ялалт бүрийн ард улсынх нь нэр хүнд давхар өргөгдөж явдаг.

Кыргызстаны нийслэл Бишкект болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 62 кг-ын жинд ээлжит алтан медалиа хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа Бишкекийн тэнгэрт мандуулсан нь өөр нэг бахдам амжилт байв. Дэлхийн дэвжээнд аваргын энтэй яваа тэрбээр Азидаа ч түүнийгээ бататган харуулсан хэрэг. П.Орхон хэмээх Монгол омогшил үнэхээр бяртай, хүчтэй бас босоо байлаа.

Гагцхүү Пүрэвдоржийн Орхон хэмээх гэнэтхэн цойлсон энэхүү охин сэргээш хэрэглэсэн гэх асуудлаар 2020 оны олимп, 2021 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тэр хооронд нь таг дуугүй суусаар байх хойгуур П.Орхон шийтгэлээ үүрээд дуусгачихсан. Одоо тэр илүү том охин болсон. Том бөх гэдгээ олимпын дэвжээнд харуулна. 

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
Эл Класикогийн өмнөх төлөв
NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (127.0.0.1)
    Хайран сайхан тамирчид хулгайч багш хэрүүлч багш нартаа л гомд. Ерөөсөө хэрүүл хулгайн бузар болсон
    2024 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Чөлөөт бөхийнх холбооныхны арчаагүй хонзогнол одоо ч хэвээр бна . Арчаагүй холбоо нь 44 жил медаль тасарсан одоо ирэх олимп хүртэл 48 жил медаль тас , бараг хагас зуун жил медальгүй гээд боддоо . Холбоог самардаг нэр бүхий Болд Дагвадорж мэтийн тамирчдаа хорлогсдыг холбооноосоо арчиж хаях хэрэгтэй . Тэгэхгүй бол өөд нар үзэхгүй ... тамирчид нь сайн л бна шд . 5- р байранд орсон чөлөөтийн тамирчид саын л барилдсан . Бодлогогүй арчаагүй холбооныхны хорчингуул зайлах ёстой ...
    2024 оны 08 сарын 11 | Хариулах
  • К (127.0.0.1)
    Чөлөөт бөхийнхөн үнэндээ энэ охиныг хорлосон бхйхаа. Бөөн атаа жөтөа байдаг гэсэн шүү.
    2024 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    za daa ene ohin ch uyee unguruusunduu...
    2024 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    .
    2024 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Бид их дурсах дуртай ард түмэн болжээ. Харин жишгээр бол бусад ард түмэн урагш давшиж, маргааш руугаа тэмүүлж түүхээ бүтээдэг юм байна. Орхон сайн тамирчин. Түүн шиг олон сайн тамирчин энэ олимпоор хоосон хоцорлоо. Ингээл болоо.
    2024 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Үнэхээр авяастай сайн тамирчин л даа. Тухайн үеийн аз хийморь, тохироо бүрдэх гээд аврага болоход олон юм нөлөөлөнө. Ил гялалзахүедээ сэргээшийн асуудалд холбогдсон нь олон амжилтын хаалт болсон доо. Дээр нь чөлөөт бөхийн холбооны үе дамжсан хэрүүл,хэл ам,атаа жөтөө бас тээг саад болдог шүү
    2024 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ZAILUUL MANAIHAN YUUUCH BOLOOGUI BAIHAD L YUSUN SHIDEER MAGTAAD CH BAIGAAMUU MY YAVUULAAD CH BAIGAA MUU BICHIHIIMAA ENE OLIMPOD HARHAD MUNGUN MEDALI AVDAG OHINOOS BUSAD N UNEN SUL OGT BELTGELGUI AMITAD SHIG HARAGDAJ, YALAGDAJ BAINA UUNDEE ANHAARMAAR YUMSHIG. SHINE ZUUN SHUUDEE ALIIN BOLTOL BOITOG:LOSON BUGTSIISEN YUMNUUD OLIMPOD OROLTSOH YUM BEEEEE
    2024 оны 08 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Уржигдар 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    2026-10-23
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    2026-10-23
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    2026-10-23
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    2026-10-23
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    2026-10-23
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    2026-10-23
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    2026-10-23
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    2026-10-23
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    2026-10-23
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    2026-10-23
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК