Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан: Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг эрчимжүүлсэн шинэ парламентын анхны ээлжит бус чуулган боллоо

2024-8-30
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг хааж үг хэллээ.


Тэрбээр "Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, нийт ард иргэд ээ

Монгол Улс Үндсэн хуульт ардчилсан парламентын засаглалд шилжсэн цагаас хойш Улсын Их Хурлын 33 дахь удаагийн ээлжит бус чуулганыг хуралдуулж байна.

Энэ удаагийн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, ажлын 12 өдөр чуулан, хаалтаа хийж байна. Чуулганы өдрүүдэд нэгдсэн хуралдаан нийт 7 удаа хийгдэх хугацаандаа 39 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргалаа. Энэ хугацаанд Байнгын хороод 35 удаа, Дэд хороо 3 удаа хуралдлаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх билээ.

Хамтарсан Засгийн газар, 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын мөрийн хөтөлбөрт суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал нэн яаралтай хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 619 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан байлаа. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд дэвшилтэт өөрчлөлтийг авчрах учиртай.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол зөвхөн 4 жилээр зогсохгүй ирэх 10-20 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын үндсэн чиглэл байх ёстой гэдгийг энэ удаагийн парламентын гишүүд чухалчлан үзэж, шийдвэрээ гаргалаа.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хамт Төсвийн тодотгол өргөн баригдсан нь хууль тогтоох байгууллагын хяналтын чиг үүргийг тодотгосон үр дүнтэй хэлэлцүүлэгүүдийг өрнүүлж, парламентын гишүүн иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, нээлттэй, мэргэжлийн байж хурдтай ажиллах ёстойг илэрхийллээ.

Шинээр байгуулагдсан парламентын анхны ээлжит бус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүх Байнгын хороод, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 785.9 тэрбум төгрөгтэй  тэнцэх хэмжээний ашигтай гарсан боловч, Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хангуулах, төсвийн тогтвортой байдал, хариуцлага, сахилга батыг сайжруулах нэн шаардлагатай байна.

Цаашид Засгийн газар, Улсын Их Хурлаас баталсан төсвийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулж, төрөөс хувийн хэвшилд олгож байгаа татаас, урамшуулал, томоохон төслүүдийн хэрэгжилт, төсвийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөг, санхүүжих дүнгийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн алдагдал, засаглал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өр, авлагын асуудлыг цэгцлэх, ногдох ашгаа төсөвт төвлөрүүлдэг байх, тусгай сангуудын үйл ажиллагааг сайжруулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулан алдсан асуудлуудыг судалж, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах тал дээр үр дүнтэй ажиллах ёстой.

Мөн төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах, аудитын зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах нь чухал байна.

Нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй шинээр байгуулагдсан парламент анхны ээлжит бус чуулганаар Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн нь Улсын Их Хурлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллах чухал механизм болохыг илтгэлээ. 

Улсын Их Хурал, Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахын сацуу үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг олон нийтийн хяналтад оруулах, төрийн бүтээмж, хариуцлагын тогтолцоог сайжруулах эрх зүйн зохицуулалтыг анхаарч ажиллах шаардлагатай байна.

Чуулганаар эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрөх орлогыг одоо ба ирээдүйн иргэдэд тэгш, шударга хүртээх, хуваарилах зорилгоор Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан төрөлжсөн сангууд болох Хуримтлалын, Ирээдүйн өв сан, Хөгжлийн санд 2024 онд төвлөрүүлэн хуримтлуулах Үндэснийн баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийг анх удаа баталлаа.

Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч байгууллага болохын хувьд парламентын үйл ажиллагаа бүхэлдээ төр улсын хөгжил, нийт олны амьдралын сайн сайхны төлөө чиглэгдсэн байх учиртай.

Тиймээс энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдсан хөтөлбөр, хууль тогтоомжууд хүндээ хөгжлийн үр шимийг бодитой хүргэх гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг эрчимжүүлсэн, итгэл хүлээлгэсэн шинэ парламентын анхны ээлжит бус чуулган боллоо.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, манай парламентын өмнө Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны ГУРВАН ТӨГӨЛДӨРЖИЛТИЙГ бодит болгох өргөн цар хүрээтэй үйл хэрэг биднийг хүлээж байгааг ээлжит бус чуулганы нээлтийн өдөр илтгэсэн билээ.

Тиймээс Улсын Их Хурлын гишүүд Та бүхнээс санал аван дараах үндсэн гурван чиглэлд ажлын хэсгүүдийг байгуулж байна. Үүнд:

  • Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэлийн хүрээнд 22 ажлын хэсэг;
  • Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэлийн хүрээнд 6 ажлын хэсэг;
  • Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох чиглэлийн хүрээнд 24 ажлын хэсгийг тус тус байгуулж, Улсын Их Хурлын даргын  захирамж гаргаж байна. Та бүхэндээ амжилт хүсье.

Ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье" гэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    ANUSDI80955877SEXSEER
    2024 оны 08 сарын 30 | Хариулах
  • дондог (127.0.0.1)
    шинэ гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байхгүй бол олон улсын харилцаа аюулгүй байдал гадаад бодлго дээр алдаа гарах вий дээ таг харанхуй хүмүүс их гарсан шүү Нараа Мөнхтуяа Баярмаа гээд ярьж хэлж байгаа юм нь харанхуй дүүп авгай нар бн шүү бас ашиг сонирхлын асар их зөрчилтэй фортуна гончигдорж нарын охидууд, мөнхсоёл гээд амбицаа дарж дийлэхгүй хүмүүс байна
    2024 оны 08 сарын 30 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
    2024 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    47 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    1 цаг 3 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    1 цаг 13 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    1 цаг 14 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    1 цаг 39 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    1 цаг 53 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    2 цаг 3 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    2 цаг 14 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    16 цаг 42 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    21 цаг 45 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    23 цаг 14 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    23 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    23 цаг 52 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК