Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Наранцэцэг: Election.burtgel.gov.mn сайтаас сонгогчдын нэрийн жагсаалтаас  заавал шалгаарай

2024-9-05
0
ЖИРГЭХ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт, иргэний шилжилт хөдөлгөөний талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгтэй ярилцлаа.


-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд байршуулсан. Цахим сан дахь сонгогчдын мэдээлэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеийнхээс юугаараа өөр вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс байгууллагын цахим хуудаст байршуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн танилцах мэдээлэл ижил. Өөрөөр хэлбэл, сонгогч эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсхүл буруу бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах хуулийн зохицуулалттай.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгогч цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой болсон.

Энэ зохицуулалт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд тусгагдаагүй тул сонгогч цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтаас зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой байна гэсэн үг. Мэдээлэл нь зөрүүтэй бол өөрийн оршин суугаа газрынхаа улсын бүртгэлийн хэлтэст хандана гэж ойлгож болно.

-Улсын Их Хурлын сонгуулиар сонгогчдын хэдэн хувь нь мэдээллээ шалгасан бол. Манай хаяг дээр танихгүй хүн байна, мэдээлэл зөрүүтэй байна гэх яриа гардаг. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар ийм гомдол их гарсан уу. Хэрхэн шийдэгдсэн бол?

-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээлэлтэй 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 136.063 иргэн танилцсан ба мэдээлэл зөв гэсэн 128.548, мэдээлэл зөрүүтэй 7517, шийдвэрлэсэн 1286 байна.

Нийт гомдлын 6179 буюу 82 хувийг өөрийн хаягт оршин сууж байгаа иргэний тоо зөрүүтэй буюу тухайн иргэний хаяг дээр танихгүй иргэн бүртгэлтэй байна гэсэн гомдол эзэлж байсан. Энэ гомдлыг шалгаж үзэхэд, ихэвчлэн тухайн эд хөрөнгийн өмнөх эзэмшигч иргэн бүртгэлтэй байгаад байна. Тэгэхээр үл хөдлөх эд хөрөнгөө /байр, хашаа байшин зэрэг/ худалдан борлуулсан иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхгүй хуучин хаяг дээрээ байгаад байгаа юм.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон боловч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бол холбогдох иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болно” гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Үүний дагуу өмчлөгч иргэн тухайн нэгжийн хяналтын улсын байцаагчид хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

Уг зөрчлийг шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэн ажиллах тул тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг хэлмээр байна.

Түүнчлэн нөгөө талаар өмчлөгч иргэн өөрөө хүсэлт гаргаад ах, дүү хамаатан садныгаа ялангуяа хүүхэд сургууль, цэцэрлэгт бүртгүүлэх нэрээр тухайн иргэнийг албан ёсоор бүртгүүлсэн атлаа түүнийгээ мартсан байна гэх асуудал ч бас цөөнгүй гарсан гэдгийг хэлмээр байна. Иймд мэдээллийг зөв шалгаж гомдол гаргах нь зүйтэй юм.

-Хаягийн бүртгэлтэй холбоотой ямар зөрчлүүд ихэвчлэн байсан бэ?

-Ихэвчлэн оршин суугаа хаяг дээр өөр иргэн бүртгэлтэй байна гэсэн гомдол байсан. Иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлийн дүрэм, журмыг сайн мэдэхгүй байгаагаас бүртгэлээ хийлгэхгүй байх шиг байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу иргэн шилжин суурьшихдаа холбогдох эх нотлох баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ гэсэн хуулийн заалт байдаг. Иргэн өөрийн биеэр оршин суух газрынхаа улсын бүртгэгчид хандан шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-ээр дамжуулан бүртгэлээ хийлгэх боломжтой байгаа.

-Их Хурлын сонгуулиар багагүй гомдлыг шийдвэрлэсэн бол орон нутгийн сонгуулиар хаяг бүртгэлтэй холбоотой зөрчил багассан гэж ойлгож болох болов уу?

-Тиймээ, зөрчил тодорхой хэмжээгээр багассан гэж ойлгож болно. Гэхдээ шалгах, тодруулах шаардлагатай өргөдөл гомдолд хугацаа хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна.

-Мэдээлэл зөрүүтэй бол цахим сангаар гомдол гаргаад засуулахад хэр хугацаа орох вэ?

-Иргэний өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримтлан шийдвэрлэж ажиллана.

Гомдол гаргасан сонгогчийн мэдээллийг архивын эх нотлох баримт бичгийг үндэслэн тухай бүр шийдвэрлэх боломжтой бол шийдвэрлээд иргэнд хариу мэдэгдэнэ. Харин мэдээллийг нягтлан шалгах, тодруулах шаардлагатай бол тодорхой хэмжээний хугацаа шаардана.

-Сонгогчдын нэрийн жагсаалт танай цахим санд хэдийг хүртэл байрших вэ. Иргэд хэзээг хүртэл мэдээллээ шалгаж, зөрүүтэй бол гомдол гаргах боломжтой бол?

-Цахим хуудаст байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалттай сонгуулийн санал авах өдрийг дуустал танилцаж, өөрийн мэдээллээс гадна санал өгөх байрныхаа хаягийг харах боломжтой. Харин гомдол гаргах хугацаа хуульд заасны дагуу сонгуулийн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Энд нэг зүйл анхааруулж хэлэхэд, дээр дурдсанчлан хуульд заасан 14 хоногийн хугацаа дууссан гээд асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн үг биш юм. Сонгуулийн дараа иргэний журмаар харьяалах улсын бүртгэлийн хэлтэст хандаж асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломж байгааг хэлэх нь зүйтэй байх.

-Цахимаар мэдээллээ шалгах боломжгүй иргэд хэсгийн хороондоо очоод мэдээлэл авах боломжтой юу. Хэзээнээс сонгогчдын мэдээлэл хэсгийн хороонд очих вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ... цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж заасан. Тэгэхээр сонгогчдын нэрийн жагсаалтыг 2024 оны 9 дүгээр сарын 16-ын өдрөөс өмнө хэвлэж, сонгуулийн хэсгийн хороодод цаасан хэлбэрийн нэрийн жагсаалтыг хүргүүлнэ. Энэ үеэс эхлэн цахимаар мэдээллээ шалгах боломжгүй сонгогч сонгуулийн хэсгийн хороон дээр очиж сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж болно.

-Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл сонгогчдын нэрийн жагсаалтыг өгдөг. Нам, эвслээс сонгогчидтой холбогдож хэнд санал өгөхийг асуудаг, зөвлөсөн гэх мэдээлэл сошиал багагүй гарсан. Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн иргэний хувийн мэдээлэл ордог уу. Ер нь ямар мэдээллийг нам, эвслүүдэд өгдөг вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтээр цахимаар нэг удаа, Монгол Улсын Их Хурлын сонгуулиар сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтээр цахимаар 2 удаа олгох хуулийн зохицуулалт бий. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвсэлд өгөх зохицуулалт байхгүй.

-Орон нутгийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөн, сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох зохицуулалт Их Хурлын сонгуулийнхтай адил уу.

-Тиймээ, адил. Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс зогсоосон.

-Орон нутгийн сонгуульд хэчнээн сонгогч санал өгөх вэ?

-Орон нутгийн сонгуульд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 2,237.879 сонгогч бүртгэгдсэн байна.

Энэ тоо сонгуулийн санал авах өдрийг хүртэл өөрчлөгдөнө гэж ойлгох хэрэгтэй. Нас барсан иргэн хасагдана, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол нэмэгдэж орно мөн төрийн байгууллагын мэдээллийн дагуу нэмэлт тэмдэглэгээ хийгдэх зэргээс шалтгаалж тоо өөрчлөгдөнө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    13 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    26 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    47 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    58 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    1 цаг 8 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    1 цаг 14 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    1 цаг 26 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    1 цаг 46 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    1 цаг 51 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    1 цаг 52 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 57 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    2 цаг 2 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК