Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас уулын туруутан амьтдын амьдрах орчинг сайжруулах зорилгоор аргаль, янгирын гол байршил Их газрын чулууны уулын Ихрийн хад, Ёрвонгийн хайрханы аманд хөв цөөрөм байгууллаа.
Их газрын чулууны уул нь дотроо задгай уст цэг байдаггүй учир хөв цөөрмийг борооны үерын ус орох боломжтой цэгүүдийг сонгон байгуулсан.
Хамгаалалтын захиргаанаас дулааны улиралд ус, хүйтний улиралд мөс хийх буюу биотехникийн арга хэмжээг авч ажиллана гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)