Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалаар тохиролцсон гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлнэ

2024-9-06
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, парламентын сонгуулийн дараа айлчилж буй анхны зочид болсонд баяртай буйгаа илэрхийлээ.

Тэрбээр, Монгол Улсын парламентын ээлжит ес дэх удаагийн сонгууль өнгөрсөн зургаадугаар сард амжилттай болж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнтэй парламент байгуулагдсан. Олон намын оролцоотой буюу таван намын төлөөлөл парламентад багтаж, гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна.

Түүнчлэн парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьд хүрсэн гэдгийг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, хэд хэдэн чухал хууль, тогтоолыг баталлаа. Тухайлбал, "Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Манай улс Бүгд Найрамдах Франц Улсыг гуравдагч хөрш, Европ дахь дотнын итгэлт түнш гэж үздэг гэв.

Ирэх онд манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байгаатай талууд санал нэгдэв. Цаашид хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр орны хөгжил дэвшилд харилцан ашигтай эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулахын чухлыг гишүүд тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ найрсаг дотноор хүлээн авсанд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид талархал илэрхийлээд, ард олныхоо итгэлийг хүлээн, парламентад дахин сонгогдож, Улсын Их Хурлын дэд дарга болон Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн даргаар сонгогдсонд баяр хүргэв.

Францын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлэг 1992 онд анх байгуулагдаж, хоёр улсын харилцаа, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Найрамдлын бүлэг тогтмол 20-30 орчим гишүүнтэйгээр идэвхтэй ажилладаг. Өнгөрсөн оны Сенатын сонгуулийн дараа Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлэг 28 гишүүнтэй байгуулагдсан гэдгийг ноён Филипп Мүеэ танилцуулсан юм.

Тэрбээр, Энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, түншлэлийг бэхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны тэргүүлэх чиглэлийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэв. 

Тааламжтай цагтаа Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүдийг Франц Улсад айлчлахыг урилаа.

Талууд уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэх, Монгол, Францын харилцааны цар хүрээг өргөжүүлэх чиглэлийн талаар санал солилцсон юм.

Мөн хамтын хүчин чармайлт, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа шинэ шатанд гаргахад хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэгтэй гэдгийг талууд санал нэгтэй илэрхийлэв.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дэд дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Г.Тэмүүлэн, Францын талаас тус улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Жизель Журда, Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Мартин Берте, Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Этьен Блан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    ANUSDI80955877
    2024 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    9 цаг 56 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    13 цаг 17 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    13 цаг 22 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК