Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: Женкогийн хамаарал бүхий НИТХ-д дэвшигчид "Бордюр, Дундгол"-оор нийслэлийн удирдлагын багийг харлуулж байна

2024-9-11
0
ЖИРГЭХ

Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэл хийлээ. 


Тэрбээр "Улаанбаатар хотод хийгдэж байгаа, хийгдэх гэж байгаа зам засварын ажлыг бүрэн зогсоож, авто замын шинэчлэлийн төсөв, бордюрын төсөв, зах зээлийн ханш бодит ханштай нийцэж байгаа эсэх, үйл явц төрийн худалдан авах ажиллагаатай нийцэж байгаа эсэх талаар ҮАГ болон АТГ-аар шалгуулах тухайд иргэдийн дунд санал асуулга явуулъя. 87 шинэчлэлийн зам хийе гэж төлөвлөсөн. Нийслэлд бороо, цас их орсноос бодис давсны хэрэглээ хэт их болж, зам, бордюр гэмтсэн. Намайг хотын даргаар томилогдоход замаа зас гэсэн шаардлагууд их ирсэн. Зам засах нь өмнөх дарга нарт зовлон байсан. Төсөв хүрэлцдэггүй байсан. Энэ жил улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр зам засвар хийхээс гадна үнэт цаас гаргаж, бондоор санхүүжүүлье гэж шийдвэр гаргаж, зургаа зуруулж батлуулаад, нээлттэй тендер зарласан. 

Санал асуулгад 7 буудал, 6 буудал, Хайлааст, Чингэлтэй, Сэлбэ, Сэлх, Дамбадаржаа, Дарь-Эх, Шархад, Улаанхуаран, Амгалан, Эрдэнэтолгой, Нүхт, Яармаг, Нисэх, Баянхошуу, Толгойт, Ханын материал, хотын төвөөр дайран өнгөрдөг ард иргэд илүү оролцоосой гэж хүсэж байна. 

Учир нь, сүүлийн үед Женко Х.Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн НИТХ-д дэвшиж байгаа. Өөрийнх нь туслах жолоочоос авхуулаад ах эгчийнх нь хүүхэд, шантааж хийдэг лайвчид гээд л. Энэ хүмүүс "Бордюрын мафи, Дундголыг баллаа" гэсэн хоёр сэдвээр Нийслэлийн удирдлагын багийг харлуулна гэж самбарт төлөвлөгөө бичиж байгаад явж байна гэсэн мэдээллийг би сонссон.

87 ажил хийхээс 27 замын ажил нь дуусаад байна. Замын хашлага солиод орон нутгийн сургуулийн мөнгө босгох гэж байна гэсэн асуудал ч яригдаж байна. Бид бол МӨНГӨГҮЙ СОНГУУЛЬ хийх гэж байгаа.

Улаанбаатар хотын зам засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний аудитын байгууллага болон Авлигатай тэмцэх газраар шалгуулсны дараа ирэх хавраас үргэлжлүүлье гэж байгаа бол тийм, үгүй бол үгүй гэсэн сонголтыг иргэд хийнэ. Энэ бол 2 сая иргэнтэй их хотын асуудлыг шийдэх асуудал. Зам засвар хийснээр олон өөрчлөлт гарна. Замын зорчих хөдөлгөөний эрчим нэмэгдэж, иргэдийн эд хөрөнгөд ч халгүй болно. 

Женко Х.Баттулгын бригад бусдыг харлуулдаг, хий сэдэв босгож ирдэг, мэдээлэл багатай иргэдийн тархи толгойг эргүүлэхдээ сайн байгаа. Энэ хүмүүсийн хийсэн балаг маш их. З.Энхболд, Х.Баттулга хоёр нийлж, 2008 онд хийж гэж байсан Ганцмод-Гашуунсухайт төмөр замын хил холболтыг зогсоосон. Үр дүнд нь монголчууд бараг 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан. Энэ 16 жилийн хугацаанд тэр замаар нүүрсээ тээвэрлэсэн бол монголчуудын амьдрал одоогийнхоос дээр байх байсан. Эргэн сануулъя, гялгар уутанд элс хийж байгаад энд тэндгүй цоолоод монголын баялаг ингэж гоожоод алга болно гэж үзүүлж байлаа шүү дээ. Үр ашгийг нь энэ хоёр хүртсэн. З.Энхболдын хамаарал бүхий Хишиг-Арвин гэх нүүрс олборлолтын компани хөлжиж, түүнийг дагасан тээврийн компани цэцэглэсэн. Тэдний балгаар олон эрдэнэт хүн зам тээврийн ослоор амиа алдаж хорвоог орхисон. Мөн ажил хийж байгаа өнгөтэй өөдтэй болгоныг харлуулж, гоочилж иргэдийн тархи толгойг эргүүлдэг хачин сайхан механизамыг бий болгосон. Тэд Х.Тэмүүжин гэж манай улсын шилдэг хуульчийг нялх амрагтай гэж харлуулаад ажлаас чөлөөлүүлэх процессыг явуулж байсан. Бас Батчимэг гэж боловсролтой эмэгтэйг Тайванийн тагнуул болгож, өнөөдөр тэр хүн хорвоогоос явсан. Батхүү агсныг тангаргийн буг болгон харлуулж, муулж, энэ бас л хорвоогоос яваад өгсөн. Женко Х.Баттулгын бузрыг ярьвал барагдахгүй. Дандаа худлаа ярина, дандаа юмыг гацаана.

Гадаадын иргэнд газрын 100 жилээр батлуулах хуулийн З.Энхболд батлуулсан. Гэтэл Ч.Хүрэлбаатар батлуулсан болоод дууссан. Бордюр дээр маш том хэвлэлийн баг ажиллуулж байгаа мэдлээллийг авсан. Мөн үүр шөнийн заагаар З.Энхболд чулуун бордюрыг хага цохиж байгаад зураг авчихаад явж байгаа гэсэн мэдээллийг би авсан.

Одоо үлдсэн 60 замаа засахгүйгээр санал асуулга явуулаад, шалгуулаад дараа нь үргэлжлүүлье гэж хүсэж байна. Сэлбэ, Баянхошуу орчмын айлуудыг нүүлгэж, тендерийг зарлаж, орон сууцжуулах ажил эхлэх гэж байна. Гэтэл ахиад энэ хүмүүсээс ямар гүжир гүтгэлэг орж ирэх бол гэсэн айдас хүйдэстэй байна.

Улаанбаатарчуудын эрчим хүчний дутагдалтай өвөлжихийн эхлэлийг Х.Баттулга, З.Энхболд хоёр тавьсан. Хятадууд орж ирж, Монгол Улсын эрчим хүчний системийг цөлмөх гэж байна гээд Багануурын ЦС-ын тендерийг зогсоосон. С.Баяр даргын Засгийн газрын үед Шивээ-Овоог түшиглэсэн 6000 мВт-ын цахилгаан станцыг хятадын хөрөнгө оруулалталтаар байгуулах ажлыг бас л зогсоосон. 

Өөрөө энд тэндэхийн төсөл хөтөлбөрийг эхлүүлээд нэг нь ч дуусаагүй. Майдар хот гэж боссон уу, босоогүй. Сайншандын аж үйлдвэрийн парк гэж боссон уу, босоогүй. Зүүн төмөр зам гэж ажил эхлүүлээд өөрийнхөө Талх-чихэрийн талхыг 20 мянган төгрөгөөр шахсан. Энэ нь өнөөдрийг хүртэл дуусаагүй. Энэ хүмүүс гадны тагнуул, туршуул маягаар монголд ажилладаг гэдгийг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлье. Энэ хүмүүсийг хийдэг ажил бол зөвхөн хулгай. Хулгайгаа халхлахын тулд өөрсдийнхөө суганы үснүүдийн энд тэнд дэвшүүлж, УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч болгож, хулгайгаа хамгаалуулах хойч үеэ бэлддэг уламжлалтай.

Энэ удаагийн НИТХ-д төрсөн дүүгийнхээ, төрсөн эгчийнхээ, өөрийнхөө компанийн захирлуудыг, өөрийнхөө туслах, жолооч нарыг, өөрийнхөө хэвлэлийн хар бараан юм хийдэг хүмүүсийг бүгдийг нь дэвшүүлж байна билээ. Энэ ч яах вэ. Тэр хүмүүсийн сонгох, сонгогдоах эрх байх. Гэхдээ энэ үйлдэл бол Женко Х.Баттулга хот дээр ирж хулгай хийхдээ бэлдэж байгаагийн илрэл. Майдар хот руугаа Эрдэнэтээс хулгайлсан мөнгөөр засмал зам татсан. Энэ АТГ-д шалгагдаад цаашаа явахгүй байна. Бүх хүнд хууль үйлчилмээр байна, АТГ-ын дарга аа, Ерөнхий прокурор оо!

Өнөөдөр өдөр, шөнөгүй ажиллаж байгаа инженер, зам шугам сүлжээний ажилтнууд, чимээгүй баатруудаа ядаж доромжилмооргүй байна" гэв.

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.126.94.205)
    Нямбаатар, Женко хулгайчийн үнэн мөнийг яг л баримттай л хэлсэн байна энэ 2 хүн(женко, з.энхболд )д монголын шүүх зохих ялыг нь өгөх ёстой боловч женкогийн томилсон шүүх засаглаж байгаа учраас шудрага үнэн тогтохгүй байна.....пизда
    2024 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Нямбаатар үнэхээрийн шалчигнасан залуу юмаа ажилаа өгөөд хурдан зайлаа чамайг нийслэлчүүд сонгоогүй Оюунэрдэнэ хууль зөрчиж чамайг тавьсан зайлж үз чамтай чамгүй бусад орлогч дарга нар ажлаа хийгээд явчихана
    2024 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Орон нутагт зөв сонголт хийж чадвал хөгжил мөн ойрын үед урагшлах б
    2024 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ANUSDI80955877
    2024 оны 09 сарын 12 | Хариулах
  • Zochin (127.0.0.1)
    Bid hujaagaas door boljeee....hoorhiii..kkkk
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
  • Bat (127.0.0.1)
    Odor zugeer bsn bordyurig shono haga,tsohison bn leee.....mongolchuud min i deee....Hujaa 2 geed bdag .ymarch hujaa hun uim uildel hiiddeggui...anhaaar.!!!!.
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ЖИЛ БОЛГОН ЯВАХ ХҮНИЙ ЗАМ БОРДЮХ ХОЁРЫГ СОЛИХ ЮМ. ЯМАР УЧИРТАЙ ЮМ. ЭНЭ ЖИЛ ТАВЬСАН ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БОРДЮРАА ИРЭХ ЖИЛ ДАХИААД СОЛИХ ЮМ УУ
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ӨМНӨ БОРДЮР 70 ЖИЛИЙН НАСТАЙ БАЙСАН. ТЭР ҮЕД Ч САЛХИ ШУУРЧ БОРОО ОРДОГ БАЙСАН БАЙХ. ГЭТЭЛ ОДООГИЙН БОРДЮР НЬ ГАНЦХАН ЖИЛИЙН НАСТАЙ БАЙХ ЮМ. ЖИЛ БОЛГОН ЯВГАН ЗАМАА ДАХИААД ТАВЬЖ ЖИЛ БОЛГОН БОРДЮР СОЛИХ ЮМ. ЯМАР ИХ МӨНГӨ ҮРГҮЙ ЗАРЦУУЛАГДАЖ БАЙНА
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Иргэд Зам засварын шинэчлэлийн асуудлаар бус бордврийн асуудлаар гомдол санал гаргаад байгаа байх шүү.Гуйвуулж тайлбарлах хэрэггүй. Туниад эрхлээд байх шаардлага байхгүй шүү. Бордврийн асуудлаар шалгуулна гэвэл уухайн тас зөвшөөрнө шүү дээ.
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    хов сонсохдоо ямар сайн юм бээ эрдэнэ толгойн замаа янзлаач өөрөө ирээд үзээч засаг дарга минь бордюр солиж бхаар замаан засаач
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
    • Зам засах л юм бол боржур заавал солигдох байхаа
      2024 оны 09 сарын 11
  • Зочин (127.0.0.1)
    Харлуулаад бхдаа яахав дээ.Бордюраар мөнгө угааж бгаа чинь үнэн биз дээ.Ард иргэд тэнэг биш.
    2024 оны 09 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    8 цаг 49 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    10 цаг 47 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    11 цаг 25 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    12 цаг 44 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 34 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК