Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх эргүүл, хяналт шалгалтыг энэ оны наймдугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам, Уртын ам, Бурхант зэрэг газруудад зохион явуулж нийт 4 отгийг илрүүлсэн байна.
Улмаар ойр орчмын хогийг цэвэрлүүлж, 18 тээврийн хэрэгсэл, 41 иргэнд мэдэгдэл, шаардлага өгч уулнаас буулгах ажлыг зохион байгуулжээ.
Дээрх ажлын хүрээнд гэмт хэргийн шинжтэй 2 үйлдэлд 23 шуудай цайруулсан самрыг эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.