Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-9-16
0
ЖИРГЭХ

Хонь

Бэрхшээлийг даван туулж, амжилтад хүрэх арга замаа олох долоо хоног. Бизнесийн гэрээ хэлэлцээр, хайр дурлал аль нь ч байлаа гэсэн таны бусадтай учраа олох ур чадвар дээд зэргийн байна. Энэ эрчээрээ үргэлжлүүлээд байгаарай. Шинэ төсөл хөтөлбөр эхлүүлэх, гэр орноо тохижуулахад тохиромжтой. Санхүүгийн зарцуулалтдаа хянамгай ханд. Худалдан авалт хийхдээ чухал хэрэгцээтэй зүйлсээ эрэмбэл. Бусдад санаа тавихаасаа урьтаад өөрийгөө халамжил. Хил хязгаараа хадгалахын тулд олон зүйлд үгүй гэж хэлэх шаардлага тулгарна. Гэхдээ хэлэх үгэндээ болгоомжтой байгаарай. Яаран хэлсэн үг тань үл ойлголцолд хүргэж болзошгүй. Тэвчээр бол амар амгалангийн түлхүүр.

Үхэр 

Нүдээ сайн нээгээд харвал эргэн тойронд тань мөнгө олох арга зам бишгүй олон байна. Санхүүгийн тогтвортой байдлыг дагалдаад амьдралын бусад зүйлс ч эмх замбараандаа орно. Хайртай хүндээ хэт их эзэрхэг хандах хэрэггүй. Бусдад анхаарал хандуулахаасаа урьтаад өөрийгөө хайрла. Хувийн зохион байгуулалтыг амьдралын гол зарчмаа болго. Өдөр тутмын хэвшил, эрүүл мэндийн дадлаа өөрчилснөөр бүтээмжээ нэмэгдүүлж чадна. Хувийн тоглолтоос илүү багийн ажиллагаанд анхаарлаа хандуул. Харилцаа холбооны энэ өөрчлөлт цаашид ч үргэлжлэх болно. Таны зөн совин, сахилга бат, бүтээлч байдал хоорондоо нягт уялдсанаар амжилтад хүрч чадна.

Ихэр 

Та илүү бүтээлч, шинэ зүйл сурах сонирхолтой байна. Шинэ санаа гаргаж, багаар ажиллах тусам бүх зүйл илүү сонирхолтой болно. Бусадтай цагийг өнгөрөөж, гүн гүнзгий яриа өрнүүлж чадвал харилцаа улам бат бөх болно. Бодол санаа тань цэгцрэхгүй төөрөлдөж магад. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ зориулж өөртөө амрах цаг гаргаарай. Асуудлаас гарах гэж хичээх тусам нөхцөл байдал улам дордох магадлалтай. Заримдаа бодлоо өөртөө хадгалаад, амаа хамхихыг хичээгээрэй. Өмнөх хичээл зүтгэлийнхээ төлөө магтаал хүрнэ. Шаргуу хөдөлмөрлөсөн ч шаардлагатай үед завсарлага авдаг байгаарай. Эерэг эрчимээр өөрийгөө цэнэглэхийн тулд хайртай хүмүүстэйгээ ахиухан цаг өнгөрөөгөөрэй.

Мэлхий 

Энэ долоо хоногт таны мэдрэмж нэн хүчтэй байх бөгөөд үүний тусламжтайгаар эргэн тойронд болж буй үйл явцыг гүн гүнзгий ойлгоно. Шинэ ажил эхлүүлэхээсээ өмнө дуусгаагүй зүйлдээ санаа тавь. Зарим зүйлд үнэхээр цэг тавихыг хүсч байгаа бол юун түрүүнд биеэ бэлд. Хэт их сэтгэл хөдлөлөө дарж сурах хэрэгтэй. Үүнээсээ болж зарим харилцаагаа дуусгаж магадгүй. Жижиг мэт санагдах өөрчлөлтүүд нь эцэстээ том зүйлийн эхлэл байх болно. Төлөвлөлтөд анхаарлаа хандуулж, итгэлтэйгээр урагшил. Зорилгодоо хүрэхэд туслах шинэ санаанууд төрнө. Эргэн тойрныхон тань бүрэн дэмжиж, шийдвэрийг тань хүндэтгэнэ. Гэр бүлийнхэнтэйгээ аль болох цагийг өнгөрөөж, тав тухтай, эв найртай орон зайг бий болгоорой.

Арслан 

Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох долоо хоног. Манлайлах чадвар болон шаргуу хөдөлмөр тань өндрөөр үнэлэгдэнэ. Гэлээ гээд та өөртөө хэт их дарамт үүсгэх хэрэггүй. Хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах нь харилцааг улам бэхжүүлэхэд тустай. Энэ долоо хоногт хүчтэй сэтгэл хөдлөл давамгай байна. Үүнийг дагаад амьдралдаа томоохон өөрчлөлт ч хийж магадгүй. Гэхдээ эцсийн үр дүн нь сайхан байх болно. Ирэх саруудын зорилгоо том зургаар харж, төлөвлөхөд тохиромжтой. Цагийн хуваарьт тань сонирхолтой шинэ зүйлс нэмэгдэнэ. Ажил хэргийн шинэ түншүүдтэй болох, аливаа клуб, баг бүрдүүлэх зэрэгт тохиромжтой. Мөн найз нөхөдтэйгөө уулзах, цахим орчинд нөлөөгөө тэлэх зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.

Охин

Энэ долоо хоногт таны дүн шинжилгээ хийх чадвар маш сайн байна. Үүнийг ашиглаад бодол санаагаа цэгцлээд авах хэрэгтэй. Жижиг сажиг зүйлсийг орхигдуулалгүй анхаарлаа хандуулж чадвал амжилтад хүрнэ. Ужгирч удсан харилцааны асуудлуудад анхаарлаа хандуул. Хэт их бодох хэрэггүй. Амьдралд тань онцын шаардлагагүй зүйлсээс зоригтой ангижирч сурах хэрэгтэй. Хариуцлага хүлээхээс зайлсхийх нь харилцаанд сөргөөр нөлөөлнө. Бусдын хуйвалдааны талаар олж мэднэ. Асуудлын гол зангилааг олж, олон өөрчлөлтийг эхлүүлнэ. Найз нөхөдтэйгөө холбоотой байж, шинэ хүмүүстэй танилцана. Шинэ төсөл эхлүүлэх, судалгаа хийхэд тохиромжтой. Өмнө нь таагүй, онцгүй санагдаж байсан зүйлээ дахин нэг эргэн харахад гэмгүй.

Жинлүүр 

Тэнцвэр бол таны энэ долоо хоногийн түлхүүр үг. Ажил төрөл, нийгмийн харилцаа, зорилго зорилт гээд бүх зүйлийн тэнцвэрийг олох шаардлага тулгарна. Хэт их завгүй амьдрал дунд юуг чухалчлах ёстойгоо бод. Хайр дурлалын харилцаанд үнэнийг эрхэмлэх нь аливаа будилааныг арилгахад тустай. Хэт өндөрт хөөрөх хэрэггүй. Амьдралд тань гарах өөрчлөлтөөс болж сэтгэл дотроо өөрөө өөртэйгөө тэмцэлдэж, амаргүй байх бололтой. Алсын зорилгоо дахин нэг нягталж, шинэ төлөвлөгөө гаргана. Эрч хүч тань хэт оргилж, эгог нэмэгдүүлэх магадлалтай. Гэхдээ үүнийг сөргөөр хүлээж авах хэрэггүй дээ. Төрөлхийн сэтгэл татам байдлаа хүлээн авч, зорилго, хүсэл тэмүүлэлдээ төвлөрөх хэрэгтэй.

Хилэнц

Өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, өөрчлөгдөх, төлөвшихийг хүснэ. Эрх мэдлийн төлөөх тэмцэл, албан тушаалын улс төрөөс хол байхыг танд зөвлөе. Нээлттэй, шударга байх нь таалагддаг хүмүүстэйгээ илүү бат бөх харилцаа тогтоох гүүр болно. Тэднээс хэт их зүйлийг нуух хэрэггүй. Өмнө нь хийсэн алдаагаа, эс бол нарийн нягтлаагүй төлөвлөгөөгөө өөрчлөн засах боломж гарч ирнэ. Хэрэгцээ, хүсэл хоёроо ялгаж салгаж, эрэмбэлж сурахгүй бол санхүүгийн байдал тогтворгүйтэнэ. Эрч хүчийг тань цэнэглэдэг үйл ажиллагаанд цаг гарга. Өөрийнхөө дотоод хүн рүү өнгийж, бясалгал хийх, оюун санааны хувьд өсөхөд тохиромжтой цаг. Хаа хамаагүй зүйлд цагаа үрэлгүйгээр хайртай хүндээ анхаарал хандуулаарай.

Нум 

Итгэдэг, шүтэн биширдэг, дэмждэг зүйлийнхээ төлөө томоохон золиос гаргаж магадгүй. Танаас шаргуу хөдөлмөр, цаг хугацаа, хичээл зүтгэл шаардагдах ч гэлээ эргээд ирэх шагнал нь материаллаг байдлын хувьд ч тэр, сэтгэл санааны хувьд ч тэр үнэ цэнтэй байх болно. Аялах, уншиж судлах зэргээр ертөнцийг илүү гүн гүнзгий таних аялалд гарна. Карьерын тухайд яаран сонголт хийх нь эрсдэлтэй. Яг одоохондоо бусад хүн таны үнэлэхгүй байж магадгүй. Гэхдээ хэт стресстэх хэрэггүй, энэ бол түр зуурын асуудал. Хайр дурлалын харилцааны тухайд эргэж буцаж, өмнөх харилцаагаа сэргээмээр санагдаж магадгүй. Өөртэйгөө ижил сонирхол, үзэл бодолтой нэгэнтэй холбогдох нь танд аз жаргал бэлэглэнэ. Нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа, багийн ажиллагаа, найз нөхдөөсөө хэсэг хөндийрсөн бол энэ долоо хоногт тэдгээрийг нэн тэргүүнд тавиарай.

Матар 

Томоор сэтгэж, урт хугацааны төлөвлөгөөгөө гарга. Дуртай зүйлдээ тууштай хүчин чармайлт гаргаснаар ирээдүйн том боломжийн үзүүрээс атгаж авна. Таны ирээдүйн амбиц олны анхаарлын төвд байна. Та төрөлхийн шаргуу хөдөлмөрч хүн юм. Гэлээ ч урт хугацаанд хэрхэх тухайгаа эргэцүүлээд үзээрэй. Энэ долоо хоногт таны хичээл зүтгэл, тууштай байдал үр дүнгээ өгөх болно. Жижиг санал зөрөлдөөний үеэр тэвчээртэй байдлаа бүү алдаарай. Үгээ ухаалгаар сонго. Шаардлагагүй тохиолдолд яаран ам нээх хэрэггүй. Алдаж хэлсэн ганц үгнээс болж бүх оноогоо алдах магадлалтай. Мөнгө санхүүгийн тухайд нарийн төлөвлөгөөтэй амьдрах хэрэгтэй. Хайр дурлалтай холбоотой хөнгөн харилцааг энгийн сээтэгнэлээс давуулах хэрэггүй.

Хумх

Хүсэл тэмүүллээрээ жигүүрлэх долоо хоног. Хайртай хүнтэйгээ хамтдаа хөгжиж, өөрчлөгдөж чадна. Энэ долоо хоногт таны сэтгэлгээ ер бусын чөлөөтэй байж, шинэ зүйл туршиж үзмээр санагдана. Өөртөө итгээд үз. Шаардлагатай бол хүсэл тэмүүлэлдээ хөрөнгө оруулалт хий. Хайрцагнаас гадуур сэтгэ. Найз нөхөдтэйгөө харьцахдаа өөрийнхөөрөө байх нь чухал. Нээлттэй ярилц. Долоо хоногийг ая тухтай өнгөрүүлэхэд саад болох зарим нэг гэнэтийн үйл явдал гарч ирж магадгүй. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Ирэх он жилүүдийн төлөвлөгөөгөө шинээр гаргахад тохиромжтой. Та өөртөө итгэлтэй, өөдрөг, адал явдалд тэмүүлж байна. Аялах, суралцах, шинэ зүйлтэй танилцах нь таны хувьд хамгийн чухал.

Загас 

Та өөрийгөө ямар хүчирхэг, чадварлаг, ухаалаг нэгэн болохыг мэдрэнэ. Энэ бүх давуу талаа өөрт ашигтайгаар хэрэглэ. Сэтгэл хөдлөлдөө нухацтай хандаж, өөртөө анхаарал тавь. Таны зөн совин ер бусын хүчтэй байх бөгөөд үүнийхээ тусламжтайгаар хувийн болоод мэргэжлийн амьдралдаа ухаалаг сонголт хийж чадна. Асуудлаас зугтах гэж оролдохын оронд шууд нүүр тул. Хайр дурлалын харилцаанд эв найрыг эрхэмлэ. Зарим харилцааг дуусгахыг хүссэн ч гэлээ холбоо тийм амар тасрахгүй. Төөрөгдлөөс гарах арга замаа олохгүй будилах магадлалтай. Хэцүү ч гэлээ утсыг бүрэн таслахын тулд шинэ хил хязгаарыг тогтоох хэрэгтэй. Хүсэл тэмүүлэл, хоббигоо хөөцөлдөж, цагийг зөв боловсон өнгөрөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 20 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 58 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 14 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 35 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 38 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 39 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 49 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 43 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 46 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 47 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 34 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 49 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 54 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 57 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 3 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 10 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК