Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга, гишүүд “Монгол орны бэлчээрийн үндэсний форум”-д оролцлоо

2024-10-02
0
ЖИРГЭХ

 

“Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдэвт Монгол орны бэлчээрийн үндэсний форум-VII Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2024.10.02/ эхэллээ.

Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар зорилтоо ахиулсныг дурдав.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн аргаар цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж буй малчин иргэд тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн.

Энэ удаагийн форумыг Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаагаараа онцлогтой гэлээ.

Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилсан бөгөөд энэ хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч танилцуулсан. Монгол Улс бэлчээрийн хомстлын асуудалд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай. Нийт газар нутгийн 76 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. 2023 оны байдлаар бэлчээрийн даац 50 хувийн хэтрэлттэй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Малын тоо, толгойн өсөлт нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж байгаа тул мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.

Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг тогтвортой болгоход Улсын Их Хурал, Засгийн газраас онцгойлон анхаарч, “Шинэ хоршоо хөдөлгөөн-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг Улсын Их Хурлын дарга дурдлаа.

Мөн цаашид хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох асуудал Улсын Их Хурлын бодлогын төвд байж, энэ чиглэлд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга  Б.Бейсен үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийг баяжуулан хөгжүүлж, уламжлалт өв, соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйг эрхлэхдээ газрыг ашиглах, сайжруулах, хамгаалахтай холбогдсон харилцааг тодорхой болгох, бэлчээрийн менежментийн нэгдсэн системийг бий болгох зэрэг тулгамдсан асуудлаа оновчтой шийдвэрлэх нь чухал байна гэв.

Мөн Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар Уламжлалт мал ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,  Малчны тухай хуулийг тус баталсан. Хуулиар мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зүй зохистой ашиглах, хамгаалах нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчны хамтын санаачилга, хоршооллыг дэмжиж, малын чанар, ашиг шим, түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх цогц арга хэмжээг авсан хэмээн онцлон тэмдэглэсэн.

 

Үргэлжлүүлэн Монголын Улсын шадар сайд С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийв.
Дэлхийн дундажтай харьцуулахад манай улсын цаг агаарын температурын өөрчлөлт хоёр дахин их байна. Үүнийг  өнгөрсөн  50 жил болоогүй  зуд, үерийн давтамж, эрсдэлээс тодорхой харж болно. Цөлжилт, бэлчээрийн доройтол, ган зудын давтамж ихэссэн суурь шалтгааныг эрдэм шинжилгээний байгууллагууд, салбарын яамд нарийвчилсан судалгаа хийж, тодорхой төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай байна гэв.

Түүнчлэн Засгийн газраас энэ хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буйг Монгол Улсын Шадар сайд дурдаад, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Монгол Улсын  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар танилцуулсан.   

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Улсын Их Хурлын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн талаар мэдээлэл хийв. Тэрбээр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 4.2, 4.4-т заасан зорилт, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг  нь тогтоолын хүрээнд байгуулагдсан үндэсний хөдөлгөөнүүдийн үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, бодлого арга зүйн  дэмжлэг үзүүлж ажиллана гэв.

Мөн Ажлын хэсэг хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч, эрчимтэй ажиллаж байгааг дурдаад, цаашид энэ хүрээнд эл салбарын гадаад, дотоодын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн. 

Энэ үеэр форумын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Олон улсын Бэлчээрийн холбооны ерөнхийлөгч Девид Фелпс, Олон улсын бэлчээрийн холбооны байнгын хорооны дарга Дана Келли нар тус тус мэндчилгээ дэвшүүлэв.

Форумд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Парисын гэрээгээр Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд хүлээсэн үүргээ биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмэр”, АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны судалгааны төвийн төлөөлөгч Брандон Бестелмейер, Александр Хеллер нар “Бэлчээрийн хөрсний нүүрстөрөгчийн шингээлтийг хэвийн барих замаар ашиглалтыг тэсвэрлэх, сэргэн ургах чадавхыг тодорхойлох нь”, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профeссор М.Сувд “Бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг хэрэгжүүлэх, цөлжилтийг бууруулах, сэргийлэхэд хууль эрх зүйн орчны үзүүлэх нөлөө” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

Форум “Бэлчээрийн экосистемийн үйлчилгээний тогтвортой байдал, эдийн засгийн үр өгөөжийг өргөжүүлэх нь: үр дүн, сургамж”, “Хариуцлагатай нүүдэлчид  бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт - байгалийн бэлчээрт суурилсан монгол малын бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг сайжруулсан сайн туршлагууд”, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил ба залуу малчид”, “Мал аж ахуйн салбар дахь ногоон санхүүжүүлэлт” сэдвийн хүрээнд дөрвөн салбар хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR GUS TEO (102.88.81.99)
    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээний мөнгө, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдах болно. . Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-ийн олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх DOCTOR GUS гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу: Имэйл: contact@mountalverniahospitals.com Whats-app дугаар: +393512676198 Viber: +393512676198 Хүндэтгэсэн, DR GUS TEO. Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC
    2024 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    23 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    1 цаг 2 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    2 цаг 21 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    4 цаг 10 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    15 цаг 51 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    15 цаг 57 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК