Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Итали-Монголын парламентын бүлгийн даргыг хүлээн авч уулзлаа

2024-10-31
0
ЖИРГЭХ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Никола Карэг хүлээн авч уулзлаа. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 2020-2024 онд УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар ажилласан бөгөөд тухайн үед Итали-Монголын парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж байсан ноён Никола Карэтай уулзаж танилцан, хамтран ажиллаж иржээ. Уулзалтын эхэнд дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсыг сайн мэддэг, дэмждэг хүн Итали-Монголын парламентын бүлгийн даргаар ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, холимог тогтолцоогоор явуулсан УИХ-ын ээлжит сонгууль, түүний үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын талаар товч мэдээлэл өгч, эдүгээ УИХ-д шинээр зохион байгуулаад байгаа Монгол-Италийн парламентын бүлгийн удирдлага, гишүүдийг танилцуулав.

Өөрийг нь тус бүлгийн даргаар ажиллаж байх үед Итали-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүд ихээхэн дэмжиж, ойр дотно хамтран ажилласанд талархаж явдгаа тэрбээр онцолж, хоёр улсын эдийн засаг, бизнесийн болон нийгэм соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг талархан тэмдэглэв. Ялангуяа хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, Монгол Улсаас Италид нийлүүлдэг ноолуур, ноолууран бүтээгдэхүүний экспорт жилд ердөө 40 тонн байснаа 1200 тонн болж өссөнийг жишээлээд, цаашид манай улсад хөрөнгө оруулж хамтран ажиллах өргөн боломж нээлттэй байгааг Италийн бизнесийн байгууллагуудад уламжилж өгөхийг хүсэв. Мөн УИХ-ын дэд дарга Монгол Улсын хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны зэрэгцээ цаашид эдийн засгийг өсөлтийг хангахад чиглэсэн 350 гаруй дэд төслийг хэрэгжүүлэээр төлөвлөж буйг танилцуулан, энэхүү хөгжлийн зорилтыг хангахад бүхий л талаар хамтран ажиллахад нээлттэй гэдгийг цохон дурдлаа.

Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ анд нөхөртэйгөө дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын мэндчилгээг УИХ-ын дэд даргад уламжлав. Итали Улс аж үйлдвэр хөгжлөөрөө дэлхийд дээгүүр ордог бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын аж үйлдвэрийн технологийн эрэлт нэмэгдэж буйг ажиглаж байгаагаа тэрбээр өгүүлж, энэ чиглэлээр болон батлан хамгаалах, барилга архитектур, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж бийг дурдлаа. Монгол Улсын Засгийн газар томоохон зорилтуудаа амжилттай хэрэжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлээд, үүнд Итали Улс бага ч болов тус болж, хамтран ажиллахыг төлөө байгааг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтад Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Жованна Пикаррета байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    13 цаг 22 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    13 цаг 23 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    14 цаг 17 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    14 цаг 42 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    14 цаг 49 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 3 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    16 цаг 15 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    16 цаг 22 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    20 цаг 11 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    20 цаг 37 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    20 цаг 48 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    20 цаг 51 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    21 цаг 6 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    21 цаг 6 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    21 цаг 8 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    21 цаг 44 мин
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    Уржигдар 17 цаг 06 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    Уржигдар 16 цаг 15 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК