Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбилэгээс “эзэн”-ий суудлыг авсан Э.Жононбаяр гэж хэн бэ?

2024-11-04
0
ЖИРГЭХ

Цэндийн Нямдорж нэг удаа “Эзнээ харчихаад үхмээр байна” гэж бухимдаж байж билээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр хувьдаа авчихсан Худалдаа хөгжлийн банкны “Сахал” Д.Эрдэнэбилэгийг Монголын эзэн болчихлоо гэж ёжилж хэлсэн нь энэ байв.

Тэгвэл одоо Монгол шинэ эзэнтэй болсон. Эзний суудлыг Д.Эрдэнэбилэгээс залгамжилж авсан хүн нь 1.1 тэрбум ам.долларыг зүй бусаар зарцуулсан байж магадгүй гэсэн дуулианд нэр холбогдоод байгаа “Трафигура”-гийн Э.Жононбаяр.

“Трафигура” гэх компани, Э.Жононбаяр гэх нэр монголчуудад танил болоод төдийлөн удаагүй байна. Гэвч хэдхэн жилийн дотор Д.Эрдэнэбилэгээс  эзний суудлыг булааж авах хэмжээнд очсон Э.Жононбаяр гэгч чухам хэн бэ? Эхлээд түүний тухай цухас танилцуулаад өдүүлсэн хэргүүдийг нь удаад нь өгүүлье.

Э.Жононбаяр Тайваньд боловсрол эзэмшсэн нэгэн. Ээж Д.Эрдэнэсүрэн нь ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд одоо гол бизнесүүдийг нь хариуцаж ажилладаг гэх. Сэтгүүлч Э.Батцэцэгийн бичсэнээр бол Э.Жононбаяр улстөрчдийг мөнгөөр угжиж, өөртөө давуу байдал үүсгэн хууль батлуулдаг ажээ.

“Трафигура”-д 2012 оноос эхэлж ажилласан тэрээр Монгол дахь гол төлөөлөгч нь болсон. 1.1 тэрбум ам.долларын дуулианд холбогдох хүртлээ Э.Жононбаяр энэ компанийн Монгол дахь захирал, Монголын улстөр дэх нууц ноёнтон явлаа. “Трафигура” нь дэлхийн 36 улсад үйл ажиллагаа явуулдаг Нидерландаас гаралтай компани гэх ч жинхэнэ эзэд нь оросууд байдаг гэсэн мэдээлэл байна.

Энэ компанийн үүх түүх ч яахав, гол нь өдүүлсэн хэргүүд нь чухал учраас ингээд орхиё. Харин “Трафигура” Монголд яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг нь яах аргагүй анхаарах ёстой сэдэв.

Үргэлж л хуурамч шатахуун үйлдвэрлэдэг, хууль батлуулах замаар татвараас зайлсхийдэг гэсэн мэдээлэл эднийхийг дагаж явдаг. Хуурамч шатахуун үйлдвэрлэх замаар их хэмжээний ашиг олохоос гадна иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт ноцтой хохирол учруулж байгааг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүртэл ил цагаан илчилж байлаа. Гэвч УИХ-д байтугай Үндсэн хуулийн Цэцэд ч “Трафигура”-гийн “кнопчид” илүү жин дарж байгаа учраас Б.Пүрэвдорж энэ тэмцэлдээ ялагдсан. 

Товчхон сануулбал, Онцгой татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 онд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачилсан юм. Энэ хуулийн төслийг УИХ 2021 оны долоодугаар сард батласан. Ингэснээр хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг хольц буюу керосин, нафта гэх бодисыг онцгой албан татваргүй оруулж ирдэг байсныг Онцгой татвар буюу тарифын хязгаарлалт тавьснаар хуурамч шатахууныг зах зээлээс шахаж гаргах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байдаг юм. Харамсалтай нь энэ хуулийн талаар тус бодисыг оруулж ирдэг талаас маргаан үүсгэж Үндсэн хуулийн Цэц түүнийг нь хүлээж авсан байдаг.

Ийм л юм болсон. Үр дүнд 80 гаруй тэрбум төгрөгийн ашиг хийж, улстөрчдийг, мөн албан тушаалтнуудыг энэ мөнгөөрөө авлигадаж байна гэдгийг Б.Пүрэвдорж гишүүн барим тавим баталж ярьдаг. Арга ч үгүй байх. Э.Жононбаярын гол бизнес нь энэ юм. Тэр өнөөдөр “Аргал ойл”, “Петро хан”, “Хөрс ойл”, “Коммодити транс” зэрэг 10 гаруй компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд ээж Д.Эрдэнэсүрэн нь “Аргал ойл”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Зарим хэвлэлд бичсэнээр “Трафигура Монголиа” компанийн захирал Э.Жононбаяр ОХУ-аас нафта, керосин зэрэг нефтийн дагалдах бүтээгдэхүүнийг татваргүй оруулж ирээд Улаанбаатар, Эрдэнэт хотод байрлах нууц үйлдвэрүүдэд нэрж хуурамч шатахуун үйлдвэрлэдэг гэж бичсэн байна.

Гэхдээ дээрх Э.Жононбаярын гол бизнес боловч тэр өнөөдөр уул уурхайн салбар руу ч гүн орж иржээ. Хамгийн хорлонтой нь тэр, яг л “Сахал” Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт”-ийг луйвардаж авдаг шиг, Салхитын мөнгөний ордод өрийн схемээр эзэн сууж чаджээ.  Тиймдээ ч тэр Монголын дараагийн эзнээр тодроод байгаа юм. Бас түүнд “тусалдаг” улстөрчид нь Э.Жононбаярын хэр амбицтайг нь ч хэлээд өгч байгаа юм.

Санаж байвал Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа шинэ жилийн орой иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай мэдэгдлийг ард түмэндээ хандаж хэлж байсан билээ. Энэ ч ёсоор 2020 оны сонгуулийн өмнө энэ хуулийг нь Г.Занданшатар даргатай парламент баталж, ахмадууд тэтгэврийн зээлээ нэг удаа тэглүүлж байв. Өнгөн дээрээс нь харахад, энэ бол ахмадуудынхаа нурууг нэг удаадаа тэнийлгэсэн сайн үйл мэт. Гэвч үнэн чанартаа тэтгэвэр тэглэсэн энэ мөнгөний эх үүсвэр нь хаанаас гарав, хэн хамгийн их хожив гэдэг тусдаа асуудал юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр оройлон тусгайгийнхныг дагуулан Салхитын мөнгөний ордыг хувийн аж ахуйн нэгжээс “дээрэмдэж” авч байсныг хүмүүс мартаагүй байх. Буу шийдэм агссан тусгай хүчнийхэн УИХ-ын даргатай хамт уурхай руу нэвтэрч байсан бол, улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ орд газартай холбогдуулан 17 шүүгчийг “авлигач” гэж нэр цохон эрхийг нь хасч байсан юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр ийнхүү нэг завинд сууж, нэг орд тойрсон сэдвийг хуулийн ч, хүчний ч талаас нь баглаж авсан нь анхаарал татам үйл явдал яах аргагүй мөн. Хамгийн гол нь ахмадуудын зээлийг тэглэх 911 тэрбум төгрөгийг Салхитын мөнгөний ордыг түшиглэн босгосон нь энэ бүхний тайлал болсон.

“Эрдэнэс Монгол” компанийн дэргэд “Эрдэнэс силвер ресурс” гэж охин компани байгуулан, энэ компанидаа Салхитын мөнгөний ордын лицензийг шилжүүлж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэгдэх саяхан шүүхээс ял сонссон Т.Мөнхбаярыг захирлаар нь  томилж байлаа. Энэ бол хэдхэн жилийн өмнөх л явдал.

Гол нь Т.Мөнхбаяр энэ компанийн гүйцэтгэх захирал болсон даруйдаа “Трафигура”-тай оффтейк гэрээ байгуулж, Салхитын мөнгөний ордын баяжмалыг өрөнд нь зөөлгүүлж эхэлсэн байгаа юм. 50 сая ам.долларын оффтейк гэрээний хугацаа өнгөрсөн оны дундуур дууссан юм байна. Нэг ёсондоо Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Силвер Ресурс” компани “Трафигура”-д өрөө төлж дуусгасан гэсэн үг. Хамгийн ноцтой нь энэхүү оффтейк гэрээ яг л “Чалко”-д Тавантолгойн ордыг хэрхэн үнэгүйдүүлж өгч байсантай тун төстэй загвартай хийгдсэн бөгөөд Салхитын мөнгөний ордын хамаг үүцийг өгөөд дууссан байх магадлалтай юм байна. Тиймээс ч ихэд нууцалж байгаа оффтейк гэрээ задрахад “Трафигура” ч тэр, “Эрдэнэс Силвер Ресурс” ч тэр хүнд байдалд орохоор байгаа ажээ. Нүүрсний хулгайгаас дутахгүй мөнгөний ордын хулгай илчлэгдэх нь цаг хугацааны л асуудал. “Трафигура” Э.Жононбаяраас салж ахуй энэ цагт Монголын төр ч хатиг бэтгээ шахаад авах хэрэгтэй.

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (59.153.112.85)
    mongolin next zuunii hulgai shajinda
    2025 оны 03 сарын 31 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.83.106)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 11 сарын 09 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.83.106)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 11 сарын 09 | Хариулах
  • Kenneth Zube (84.17.50.177)
    TRUSTED CRYPTO RECOVERY EXPERT GEO COORDINATES RECOVERY HACKER HELP YOU REGAIN ACCESS TO YOUR SCAMMED CRYPTO /USDT Meet the hackers who can help get your crypto life savings back. A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £980,000 to a fraudulent cryptocurrency investment broker I discovered on Facebook. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. When I found myself in a desperate situation after losing £980,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as GEO COORDINATES RECOVERY HACKER. One of the best decisions I ever made was reaching out to GEO COORDINATES RECOVERY HACKER to help me resolve my issue. But thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER. I recovered a significant portion of my losses. Their expert team worked tirelessly to trace and retrieve my funds, keeping me updated every step of the way. I highly recommend GEO COORDINATES RECOVERY HACKER to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. Their professionalism, expertise, and dedication are unmatched. I am forever grateful for their help in recovering my funds. Contact them via the following handles. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2024 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.118.15)
    BOOBN XCN80955877
    2024 оны 11 сарын 07 | Хариулах
  • би (202.55.188.117)
    даанч энэ бензин дизелийн үнэр хор гэж аймшигтай байдгийн 3 сая хүн хордуулаад баяжиж суудаг гэхээр нээрээ арай юмаа.
    2024 оны 11 сарын 07 | Хариулах
    • Янжин
      олон удаа шалгалт явуулж үзэхэд бусдаасаа харин ч чанартай гардаг даа. агаад ингээд олон жил гүтгээд байдаг юм болоо. Үнэхээр хуурамч бол юу болох уу бөөн асуудал болно шүү дээ
      2024 оны 11 сарын 07
  • МОНГОЛ (66.181.189.124)
    энэ жононбаяр гээч чинь бас неютийн бүтээгдэхүүний жижиглэнгийн зах зээл буюу шатахуун түгээлтийн колонкуудад маш их оролцоотой нөгөө шоронд орсон нөхрийн биенесийг цуглуулж яваа гэсэн шүү
    2024 оны 11 сарын 05 | Хариулах
    • Ананд
      Ямарч байсан маш олон тэрбум төгрөг татварт төлдөг мундаг залуу
      2024 оны 11 сарын 05
  • Zochin (66.181.182.76)
    Huuramch benzin ni olon huniig elegnii hawdar bolgoj uhuulsen baih daa
    2024 оны 11 сарын 04 | Хариулах
    • Ананд
      хэхэхэ тэгээд тэр олон Шалгалтанд дандаа эднийх ганцаараа шахуу стандартаа хангаж басан шүү
      2024 оны 11 сарын 04
  • ИРГЭН (103.57.94.104)
    Эх нь гаалийн байцаагч гэдэг бол авилагын загалмайлсан эх гэсэн үг!!! Хичнээн хүнийг харамсах гомдохын туйлд хүргэж баяжаад бол!!! Үйлийн лай ч эзнээ андуураагүй дээ!!!
    2024 оны 11 сарын 04 | Хариулах
    • Ананд
      Эрдэнэсүрэн гаалийн хяналтанд байхадаа олон авилгач байцаагч нарыг илчилсэн байдаг. Эсрэгээрээ шударга
      2024 оны 11 сарын 04
    • soliotoi umuu
      2024 оны 11 сарын 04
  • иргэн (62.55.205.86)
    Үнэн худлыг мэдэхгүй ч Тагнуулын дарга асан Р.Болдын хүүхэд, ээжээрээ овоглодог гэж бичсэн байсан, Үнэн бол маш том мафи, Баяр, Элбэгээ, Баттулга гээд бүгд холбоотой нь тодорхой.
    2024 оны 11 сарын 04 | Хариулах
    • Ананд
      Тагнуулын даргын хүүхэд байхаараа мафи болчихдог бол энэ улс орнууд юу болох уу!
      2024 оны 11 сарын 04
  • Зочин (59.153.112.84)
    ANUSDI80955877
    2024 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 43 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 9 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    5 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 13 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 51 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    7 цаг 8 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 28 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 31 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 32 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 42 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 36 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 39 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 56 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 40 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 27 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 42 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 47 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 50 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 56 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК