БАРИМТ 1
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул.
БАРИМТ 2
1992 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн.
БАРИМТ 3
Эцэг Эрдэнэбат, эх Энхжаргал нар нь малчин хүмүүс байдаг.
БАРИМТ 4
Эхийн аав буюу өвөг эцгийн ах нь цэргийн заан Цэвээндаш гэж хүн байжээ. Эцгийн талд бөхийн удам байхгүй.
БАРИМТ 5
Биеийн өндөр 182 см, жин 120 кг.
БАРИМТ 6
Анхны багш нь Аймгийн арслан Д.Дэлгэрбат. 2008 оноос Дэлгэрбат багшийн бөхийн секцэнд хичээллэж, бөх болох гараагаа эхлүүлжээ.
БАРИМТ 7
Аварга Биеийн тамирийн дээд сургуульд сурч төгссөн.
БАРИМТ 8
2014 оны Бүх цэргийн баяр наадамд зургаа даван шөвгөрч "Цэргийн харцага" цол хүртсэн.
БАРИМТ 9
Тухайн жилээ Дундговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Д.Дэлгэрбатаар найм даван түрүүлж, "Аймгийн арслан" цол хүртсэн.
БАРИМТ 10
2015 оны АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд улсын арслан Б.Ганбатаар дөрөв, улсын начин Т.Баасанхүүгээр тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн.
БАРИМТ 11
АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд улсын начин Т.Дүгэрдоржоор дөрөв, улсын заан Б.Серикээр тав давж начин цолоо баталж, "Өсөх идэр" чимэг хүртсэн.
БАРИМТ 12
Тэрбээр бөхийн өргөөнд гурав түрүүлж, найман удаа үзүүрлэжээ. Мөн олон удаа шөвгөрсөн сайн бөх.
БАРИМТ 13
Эхнийх нь 2016 оны Богдхан хайрхан уулын ХИШИГ барилдаан юм. Тэр Улсын арслан Ц.Содномдоржийг харцага цолтойд нь хаяж түрүүлсэн. Хоёр дахь нь 2017 оны Монгол Улсын үндсэн хуулийн 25 жилийн ойн барилдаан бол гурав дахь нь Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан байв.
БАРИМТ 14
Улмаар тэр 2024 оны Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд түрүүлж Чингиёийн цомыг хүртсэн анхны бөх болжээ.
БАРИМТ 15
Тэр сайхан дуулдаг.
БАРИМТ 16
Түүнээс 2017 онд допинг илэрсэн юм.
БАРИМТ 17
М.Бадарч арслангаас допинг илэрч тэр Улсын харцага болсон.
БАРИМТ 18
Тэрбээр Сумын цолтой бөхчүүдийн барилдаанд 2014 онд гурван удаа дараалан түрүүлж байсан.
БАРИМТ 19
Тэрбээр өнөө жил Улсын харцага цолоо баталж "Үнэн зоригт" чимэг нэмлээ.
БАРИМТ 20
Ингэхдээ тэр нэгийн даваанд залуу бөх Б.Амарыг, хоёрын даваанд Аймгийн начин Б.Пунцагцэрэнг, гурвын даваанд Аймгийн заан Э.Мөнхболдыг, дөрвийн даваанд Аймгийн арслан П.Хүрэлбаатарыг, тавын даваанд Аймгийн арслан М.Гантулгыг, зургаагийн даваанд Аймгийн арслан Н.Намнансүрэнг тус тус давсан. Улмаар долоогийн даваанд Дархан аварга Н.Батсуурьт өвдөг шорооджээ.
БАРИМТ 21
Тэрбээр сумын заануудын барилдаанд 2013, 2014 онд хоёр удаа, Улсын начин цолтой бөхийн өргөөнд найман удаа үзүүр булаажээ.
БАРИМТ 22
Түүнийг Ардын уран зохиолч Тангадын Галсангийн зээ хүү гэлцдэг.
БАРИМТ 23
Тэрбээр Дундговь аймгаас төрөн гарсан 12 дахь улсын цолтон юм. Тэрбээр 2015 онд нутгийн ах А.Алтанхуягийнхаа хамт нэг өдөр Улсын начин болж байв. Мөн Дундговиос мэндэлсэн хоёр дахь Улсын харцага юм.
БАРИМТ 24
Тэрбээр Эрдэнэдалай сумаасаа төрөн гарсан тав дахь улсын цолтон. Өнөө жил түүний нутгийн дүү Н.Амгаланбаатар Улсын начин цолны болзол хангасан. Тэр сумаасаа мэндэлсэн анхны Улсын харцага цолтой бөх билээ.




















































Сэтгэгдэл (20)