Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Трафигура”-г хохироосон түнш нь Э.Жононбаярын хамаарал бүхий “Лекс ойл” болж таарав

2024-11-06
0
ЖИРГЭХ

“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай мэдээлэл дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татсан хэвээр байна. Тэд “…Луйврын шинжтэй энэ үйлдэлд Монгол дахь салбарынх нь ажилтнууд холбогдсон. Хэдийгээр “Трафигура” группын дотоод мөдлөг дуусаагүй ч үүнээс болж 1.1 тэрбум ам.долларын алдагдлыг төлнө” гэдгээ зарлалаа” гэж мэдээлж байгаа юм.

Үнэхээр л “Трафигура” групп, мөн тус группын гүйцэтгэх захирал Жереми Уэйрын мэдэгдэл ч дээрх агуулгыг илэрхийлсэн. Тэрээр “..Үүнийг сонсоод урам ихээр хугарлаа” гэсэн. Зөвлөх Жан Франсуа Ламберт “…Алдаанаасаа суралцаж, үр дүнтэй залруулга хийх хэрэгтэй. Зөвхөн боловсон хүчний өөрчлөлтөөр бус, харин компанийн засаглал, дотоод үйл явц, хяналтыг бэхжүүлэх нь чухал” гэдгийг онцлон тэмдэглэв. Ийн тэд дэлхий даяарх үйлчлүүлэгчид, түншүүддээ “…Монголд болсон явдал “Трафигура”-гийн зарчимд хэзээ ч нийцэхгүй. Тусдаа асуудал” гэв. Ойлгуулахыг хичээж байна. Харин тус группын зарим гол хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид, нэр хүндтэй хэд хэдэн банкир “…“Трафигура” дахин алдагдал хүлээхээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авахыг харахыг хүсч байна. Хэдийгээр алдагдал хүлээсэн ч энэ нь “Трафигура”-ийн зээл авах чадварт сөргөөр нөлөөлөх ёсгүй” гэж байгаа юм. Тухайлбал, түүхий эдийн санхүүч Орхан Гүнэс “…”Трафигура”-ийн энэ алдагдал томоохон зээлийн харилцаанд нөлөөлөх нь юу л бол.

Хамгийн гол нь энэ болон никелийн хэргийн дараа “Трафигура” зээлээ ийм зүйлд зарцуулсан гэж би бодож байна. Гэхдээ “Трафигура” эрсдэлийн менежментийн маш сайн хэрэгсэлтэй, мэргэжилтнүүдтэй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадах байх” гэв.

Гэсэн ч мэдээллийн томоохон агентлагууд “…“Трафигура”-гийн Женев, Сингапурын удирдах албан тушаалтнуудын анхааралд өртөөгүй, эзэнт гүрнийх нь алслагдсан буланд хямрал нэлээд удаан үргэлжилж байна.

Монголд болсон луйврын асуудал “Трафигура”-гийн доторх болон гаднах хүмүүсийн хувьд тэсрэх бөмбөг болов. Өөрөөр хэлбэл, Монгол дахь нефтийн бизнест их хэмжээний санхүүгийн цоорхой илэрснээр “Трафигура” дахин дарамтад орлоо. Хэдхэн сарын өмнө “Трафигура” АНУ-д авлигын хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл Монголд болсон луйвар нь компанийн дотоод хяналтад эргэлзээ төрүүлж, түүхий эдийн арилжааны зах зээл дээрх суларч байсан нэр хүндэд нь дахин цохилт өглөө” гэж бичиж байна.

Үүнээс гадна тус группын дотоод мөрдлөгийн зарим нууц мэдээлэл задарч эхлээд байна. Томоохон мэдээллийн агентлагууд “Трафигура”-г хохироосон түншийг ч зарлаад авлаа. Тэдгээрээс тоймлоё.

Ер нь бол Монгол Улс Оросоос, заримдаа Хятадаас төмөр замаар бензин, дизель түлшээ импортолдог. “Трафигура” нь

Монголын тэрхүү нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний гуравны нэгийг хангадаг. Тэр дундаа дизель түлшийг түлхүү импортолдог. Ингэснээр компанидаа ашигтай орон зайг бий болгосон. Энэ зах зээл дээр тэд “Роснефть”, “Гунвор” зэрэг компаниудтай өрсөлддөг. Монгол дахь нефтийн бизнес харьцангуй жижиг хэрнээ ашигтай. Тэр хэрээр амттай. “Трафигура”-ийн Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний бизнесийг Э.Жононбаяр удирддаг байв. Тэрээр 2012 оноос хойш ажилласан. Э.Жононбаяр нь бизнестээ нэлээд зоримог ханддаг. Найз нөхөд, ойр дотныхондоо зориулж зохион байгуулдаг үдэшлэгээрээ Монголын бизнесийн ертөнцөд алдартай.

Далайд гарцгүй Монгол Улсын тухайд байсгээд л бензин, түлшний хангамжийн тасалдалд өртдөг. 2023 оны сүүлчээр ийм хомсдол орсон. Иргэд бензин, дизелийн түлш авах гэж дугаарлаж, Монгол Улсын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнийхээ нөөцийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж эхэлсэн.

Ингэснээр “Трафигура”-ийн төв оффис ч  анхаарч шалгаснаар Монгол дахь бизнест нь олон жилийн турш бугшсан луйврын шинжтэй баримтуудыг илрүүлжээ. Улмаар тэрхүү өгөө, аваатай холбоотой нарийвчилсан мөрдөн байцаалтыг “Трафигура”-ийн төв оффисоос явуулсан.  Энэ асуудлыг мэддэг зарим хүмүүс “…Хямрал нь тус улсад “Трафигура”-ийн санхүүгийн цоорхойг илрүүлэхэд нөлөөлсөн” гэж дүгнэлтийг хийж байна.

Монголд нефтийн бүтээгдэхүүн худалдаалах төвөгтэй. “Трафигура” зэрэг олон улсын компаниуд импортын лицензгүй тул дотоодын зах зээлд шууд нийлүүлэх боломжгүй. Харин дотоодын дистрибьютерт илүү найддаг учир түшиглэх шаардлага үүсдэг. “Трафигура”-ийн хувьд гол түнш нь “Лекс Ойл” ХХК байв.

Монголын энэ компани “Трафигура”-ийн нефтийн бүтээгдэхүүнийг авч шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд зарна. Хамгийн гол нь “Трафигура” нефтийн бүтээгдэхүүнээ зээлээр нийлүүлж, “Лекс Ойл” ХХК гаалийн болон ачааны татварыг суутгаад дараа нь төлөхөөр тохиролцдог байна.

Гэтэл “Трафигура” нь “Лекс Ойл”-д ингэж зээл олгосноор эрсдэлээс хамгаалах гүйлгээ нь өөр нэг төвөгтэй байдлыг нэмсэн. Үүний үр дүнд “Лекс Ойл”, түүний Монгол дахь худалдан авагчдын сүлжээ байнга өөрчлөгдөж байв. “Трафигура”-гийн Сингапур, Женев дэх нягтлан бодогчид төлбөрөө төлөх хугацаа нь дуусаагүй байсан ч эдгээр хохирлын хэмжээ олон зуун сая долларт хүрсэн гэдгийг сайн ойлгоогүй аж. Үүнийг эх сурвалжууд бас ярьж байгаа юм байна.

Дээрх мэдээллийн мөрөөр тодруулахаар “Блүүмберг” агентлагаас “Лекс Ойл” ХХК-ийн оффистой холбогдоход “…Оффис дээр асуултад хариулах хүн байхгүй” гэжээ.  Мөн цахим шуудангаар илгээсэн “…Тайлбар авъя” хүсэлтэд нь ч хариу өгөөгүй байна.

Ерөнхийдөө, энэ асуудлыг 2023 оны сүүлээр эцэслэн тогтоосон. “Трафигура” компанийн ажилтнууд “…Хугацаа хэтэрсэн авлагыг санаатайгаар нуун дарагдуулсан үйлдлийг  илрүүлсэн” гэж мэдэгдсэн боловч буруутай үйлдэл нь зөвхөн өрийг нуун дарагдуулсан хэрэг биш болж таарав. “…Тус компани, тэр дундаа ажилтнууд нь гааль, ачаа тээвэр зэрэг хураамжийн тооцоог буруу гаргахын тулд өгөгдөл, баримт бичгийг өөрчилсөн” гэж мэдэгджээ. Энэ нь ойролцоогоор таван жилийн турш үргэлжилсэн гэж үздэг. Трафигура мэдэгдэлдээ ямар ч ажилтны нэрийг дурдаагүй бөгөөд зүгээр л “…Зохих сахилгын арга хэмжээ авч байна” гэжээ. Гэхдээ “…Монгол дахь ажилтнуудаа түдгэлзүүлсэн. Тэдний дунд Э.Жононбаяр ч байгаа” гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Харин Э.Жононбаярын төлөөлөгч “…Тэрээр “Трафигура” компанийн ажилтан хэвээр байгаа, нууцлалын гэрээгээр үүрэг хүлээсэн. Дэлгэрэнгүй ярьж болохгүй” гээд “Блүүмберг”-т мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

“Трафигура”-ийн Монгол дахь салбарт асуудал үүссэн нь 2024 он гаргаад хоёрдугаар сард нийтэд ил болсон. “…”Трафигура”-ийн Монгол дахь нефтийн бизнест асуудал үүсч, олон зуун сая ам.долларын алдагдал хүлээсэн” гэж хэвлэлүүд мэдээлсэн. Алдагдал, хохирлын хэмжээ ч тодорхой болсон тул “Трафигура”-ийн зөвлөл баримт нягтлах нягтлан бодогчдыг Монголд илгээжээ. Уг арга хэмжээнд тус группын дээд удирдлагууд оролцсон байна. Томоохон захирлуудынх нь нэг болох Хосе Ларокка 2024 оны хоёрдугаар сард Монголд ирж “Лекс Ойл” ХХК-ийнхантай уулзжээ. Ингэж явсаар “Трафигура” нь Монгол дахь нефтийн бүтээгдэхүүн худалдан авагчидтай өр барагдуулах хуваарийг саяхан тохиролцсон байна. Тэр талаараа “…Хөгжиж буй зах зээл дэх түншүүдийнхээ өрийг амжилттай төлж чадсан сайн туршлагатай” гэж мэдэгдэв.

Гэсэн ч “Трафигура” Монгол дахь хэрэг явдлыг бүрэн илчлэлгүй найман сар гаруй болж байна. Гэхдээ “..,Тус компани Монголын нефтийн алдагдалтай холбоотой асуудлаар хуулийн дагуу яаралтай арга хэмжээ авахгүй байгаагийн нэг шалтгаан нь хэргийн талаар тодорхой мэдээлэл аваагүй байгаа явдал” гэж энэ талаар зарим эх сурвалж тайлбарлаж байна. Учир нь “…Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэж “Трафигура” мэдэгдээд байгаа юм.

Түүнчлэн “Трафигура” гуравдугаао сараар  дуусгавар болсон хагас жилийн санхүүгийн аудит хийгээгүй үр дүнг зургаадугаар сард Танилцуулахдаа “…Монгол” гэсэн нэг ч үг дурдаагүй. Гэхдээ хугацаа хэтэрсэн авлагын хэмжээ огцом нэмэгдсэн талаар мэдээлсэн.  Санхүүгийн захирал Стефан Жансма нь “…Түүхий эдийн үнэ болон хүүгийн түвшин өндөр байгаа нь импортлогч орнууд үе үе төлбөрийн асуудалтай тулгардаг” гэсэн байдаг.

Түүнээс гадна “Трафигура”-ийн гүйцэтгэх захирал Жереми Уэйр “…2025 оны нэгдүгээр сар гэхэд хийн босс Ричард Холтумд албан тушаалаа шилжүүлнэ” гэж мэдэгдсэн. Гэвч тэр юуны өмнө “..Монгол дахь луйвар гэдэг толгойны өвчинг яах вэ” гэдгээ шийдэх ёстой.

Гэхдээ “Трафигура”-гийн хувьд авах ёстой  арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал, Монгол Улсад шинээр бизнес эрхлэхийг зогсоосон. Э.Жононбаярыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Түүний Сингапурт суугаа Монголыг хариуцсан захирал Михайл Зельдовичтэй байгуулсан гэрээг цуцалсан.

Ямартай ч энэ бүхний эцэст “Трафигура” энэхүү 1.1 тэрбум ам.долларыг санхүүгийн тайландаа “…Алдагдал” хэмээн бүртгэж, луйврын шинжтэй үйлдлийг олон нийтэд тодорхой мэдэгдэхээр зэхэж байна.

Ингэхдээ 1.1 тэрбум ам.долларын талаас илүүд нь хамаатай “Лекс Ойл” ХХК-аас тодорхой хувийг гаргуулахаар ажиллаж буй аж. Энд нэг сонин зүйл бий. “Трафигура” группыг хохироосон түншээр зарлагдаад байгаа “Лекс Ойл” ХХК нь “Трафигура Монгол”-ын захирал асан Э.Жононбаяртай маш ойрын хамааралтай. 2012 оны наймдугаар сарын 12-нд байгуулагдсан тус “Лекс Ойл” ХХК -ийг Э.Жононбаярын нагац эгч Д.Эрдэнэтуул, нөхөр Д.Чинбат  нар нь эзэмшдэг байсан. 2023 оны гуравдугаар сарын 14-нөөс Э.Жононбаярын нагац эгч Д.Эрдэнэтуул эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж, компанийн бүх хувьцаа хүргэн Д.Чинбатад нь үлдсэн. Дашрамд, ҮАГ-аас 2022 онд нефтийн завсрын нэмэлт бүтээгдэхүүний 96 хувийг ганцхан “Лекс Ойл” ХХК импортолдгийг онцолсон байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Magnai trade g avah gj bsn hun shude. Huuchni tom uls turchid ard n yavdag, (103.212.162.210)
    Magnai trade g avah gj bsn hun shude
    2024 оны 11 сарын 17 | Хариулах
    • яагаад больсын бол хө
      2024 оны 11 сарын 17
  • DR. ADITYA (102.89.69.104)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 11 сарын 11 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.69.104)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.114.119)
    Муу 92 бензинээс болж олон иргэн машинаараа хохирсон байдаг шүү
    2024 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    7 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    10 цаг 40 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    11 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    11 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    12 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    12 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    12 цаг 31 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    14 цаг 3 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    14 цаг 4 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    14 цаг 36 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    14 цаг 49 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    15 цаг 11 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    15 цаг 15 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    15 цаг 35 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    15 цаг 46 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    15 цаг 55 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    16 цаг 0 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    16 цаг 12 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    16 цаг 19 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК