Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-11-11
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх талаарх зурхайг хүргэж байна. 


Хонь

Энэ долоо хоногт ирээдүйнхээ төлөө зоригтой алхам хийх ёстой. Дээд албан тушаалтнуудтайгаа карьерынхаа өсөлтийн талаар ярилцахад тохиромжтой юм. Найз нөхөд, танилын хүрээгээ тэлж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно. Гэсэн хэдий ч зарим нэг найзтайгаа маргалдаж магадгүй. Сэтгэлд сэв суулгах үгсийг бүү ашиглаарай. Хэрэв төлөвлөсөн, зорьсон бүхэн үл бүтэж буй мэт санагдвал заавал зууралдах хэрэггүй. Өөр шинэ зүйлийн туршин үзэх хэрэгтэй. Хосын харилцаа аз жаргалтай байна. Томоохон хөрөнгө оруулалт хийхээр тооцоолж байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй. Энэ долоо хоногт хэт их бухимдаж магадгүй тул толгой өвдөх эрсдэлтэй байна. Хэт их цахим орчинд цагийг өнгөрөөх шаардлагагүй.

Үхэр

Энэ долоо хоногт найз нөхөд, хайр сэтгэлийн холбоондоо ямар байр суурь эзэлдгээ мэдэж авна. Мөн зарим хүмүүстэй урт удаан, сэтгэлийн ярилцлага хийж магадгүй. Олон нийтийн үйл ажиллагаа болон үүрэг хариуцлагынхаа тэнцвэрийг олох нь чухал. Хэрэв сэтгэлээр унасан бол мэргэжлийн тусламж, зөвлөгөө аваарай. Ажлын хамт олонтойгоо цагийг өнгөрөөж, асуудлыг даван туулах гэж хичээх нь хожим амжилтад хүргэнэ. Хосын харилцаанд тэнцвэртэй байдлыг чухалчил. Учир нь хэт их ажил, хичээл номын араас хөөцөлдөх нь харилцааг сэвтүүлнэ. Санхүүгийн таатай мэдээ сонсоно. Гэхдээ орлого, зарлагаа хянах хэрэгтэй. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны асуудал гарч магадгүй тул зөв хооллохыг уриалж байна.

Ихэр

Энэ долоо хоногт сэтгэлзүйндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт зэргийн шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн тусламж авч, амар тайван байх аргуудыг судлах шаардлагатай байна. Мөн өөртөө итгэлтэй байснаар амжилтад хүрэх эсвэл удаан хугацаанд хийхийг хүсч байсан зүйлээ саад тотгоргүй хийх болно. Гэхдээ ажилдаа анхаарал сулруулж болохгүй. Хэдийгээр чухал баримт бичгүүд олдох ч нэг л анхаарал төвлөрч өгөхгүйгээс болж дээд албан тушаалтнаас зэмлэл сонсож магадгүй. Хайртай хүндээ бодох хугацаа олгоорой. Ингэвээс танд дотоод сэтгэлдээ бодож явдаг, нууц зүйлсээ хэлж, сэтгэл нь тайтгарч магадгүй. Өмнөх хугацаанд хөрөнгө оруулсан зүйл чинь үр өгөөжөө өгөх болно. Өөртөө бага ч гэсэн амрах хугацааг олгоорой.

Мэлхий

Энэ долоо хоногт шинэ зүйлсийг туршиж үзэх болно. Уран зураг, уран бичмэл, ууланд алхах, спортоор хичээллэх гэх мэт өмнө нь хийж байгаагүй зүйлсээ хий. Мөн өөрийн авьяас чадвараа хөгжүүлж, олон нийтэд үүнийгээ зааж өгөөрэй. Хийх ёстой ажлаа цагийг нь тулгалгүй, сэтгэлээ шингээж хийгээрэй. Өөрийн зөн совиндоо итгэх аваас амжилтад хүрнэ. Гэхдээ гэнэтийн их хэмжээний зарлага гарч магадгүй. Эмнэлгийн их хэмжээний төлбөр төлж магадгүй байна. Хооллолтдоо анхаарч, эрүүл хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

Арслан

Энэ долоо хоногт тушаал дэвших боломжтой. Ажлын хамт олон болон дээд албан тушаалтан чинь таныг магтан сайшаах болно. Олон нийтийн үйл ажиллагаанд их оролцоно. Мөн гэр бүл, найз нөхдийн тэмдэглэлт баярт зочноор уригдана. Хэрэв ямар нэгэн асуудлыг шийдэж чадахгүй байвал мэргэжлийн хүнээс тусламж үйлчилгээ авахыг зөвлөж байна. Хосын харилцаагаа цэцэг мэт усалж, тэтгээрэй. Хайртайгаа харуулах жижиг үйлдэл бүхэн чинь хосын чинь сэтгэлд тод үлдэж, та хоёрын харилцаа улам гал халуун болох болно. Хэрэв өнгөрсөн хугацаанд үнэтэй бүтээгдэхүүнд мөнгө үрсэн бол бүү санаа зов. Орлогын эх үүсвэрээ нэмэхэд л болно. Сэтгэл болон биеийн эрүүл мэнд холбоотой байдал тул эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Охин

Энэ долоо хоногт шинэ санаагаар дүүрэн байна. Шинээр гардан авч, хийх гэж буй төслийнхөө санааг хялбар олох болно. Хамтрагчтайгаа илэн далангүй харилцаж, төлөвлөөрэй. Эс бөгөөс гуравдагч этгээд та хоёрын тунд яс хаяж магадгүй. Найз нөхөд, гэр бүлийнхэн чинь чамайг дэмжих болно. Гэхдээ хэн нэгэн хэлсний дагуу хөдөлж, хийж болохгүй. Зөв, бурууг сайтар бодож, тунгаах хэрэгтэй байна. Хосууд нэг нэгэндээ цаг зав гаргаж, романтик болзоонд явах хэрэгтэй. Санхүүгийн асуудал орж магадгүй тул хэт их зарлага гаргах хэрэггүй. Энэ долоо хоногт хамгийн дотно нэгний чинь бие тавгүй байна. Тиймээс халамжилж, туслах хэрэгтэйг санаарай.

Жинлүүр

Энэ долоо хоногт гэр бүлдээ цаг зав гаргаж, эвдэрсэн, эмтэрсэн зүйлсээ засаж, янзлаарай. Тэгвэл гэр бүл, хосын харилцаанд ахиц дэвшил гарах болно. Хэрэв гэрийнхээ дотоод интерьер дизайныг өөрчлөхийг хүсч байвал тохиромжтой цаг ирлээ. Ганц бие хүмүүс чөлөөт цагаараа болзоонд яваарай. Ажил, сургууль дээрээ анхаарал хандуулж, хийж дуусгаагүй зүйлсээ хийгээрэй. Хэтэрхий залхуутай, удаан санагдаж болох ч амжилт заавал гаргах болно. Эд зүйлс зарцуулсан мөнгө тань эргэж ирэхдээ хэд дахин өсөж ирэх нь. Тогтвортой санхүүгийн эх үүсвэр бий болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөн ус сайн уухыг зөвлөж байна.

Хилэнц

Өөртөө итгэлтэй байснаар амжилт олно. Ажил мэргэжил, сургууль дээрээ өөртөө итгэлтэй байж, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснээр ахиц дэвшил гарах боломжтой. Хоббигоо хөгжүүлж, шинэ зүйлсийг туршин үзэх болно. Ганц бие бол сэтгэл зүй, зан авиртаа анхаарал хандуулж, дүгнэлт хий. Хосууд нэг нэгэндээ бодлоо тулгаж, маргалдаж магадгүй байна. Тиймээс хүлээцтэй байж, нэгнийхээ юу бодож явдаг талаар сонсохыг зөвлөж байна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Хэрэв зан чанараараа бусдад үлгэрлэвэл ирээдүйд томоохон гэрээ байгуулж магадгүй юм. Дасгал хөдөлгөөн хийж, өөртөө цаг гаргаарай.

Нум

Энэ долоо хоногт өдөр тутмын амьдралд өөрчлөлт гарч магадгүй. Ажил мэргэжлийн эсвэл эрүүл мэндийн шаардлагаас хамаарч шинэ дэглэмд орох болно. Ойр дотнын хамаатантайгаа цагийг их өнгөрөөнө. Амралтын өдрүүдэд найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрөөх болно. Хэрэв ямар нэгэн асуудал тулгарсан бол дээд албан тушаалтан, ахмад нэгнээс зөвлөгөө, тусламж хүсээрэй. Завгүй долоо хоног өнгөрөх ч гэлээ хайртай хүндээ цаг зав гаргахаа мартаж болохгүй. Эс бөгөөс хосын харилцаанд асуудал үүснэ. Хэн нэгэнтэй маргалдах бол өөрийн зөв гэдгээ нотлолгүй, зүгээр л тоохгүй байхад хожно. Энэ долоо хоногт санхүүгийн байдал сайн байна. Даарахгүй байх хэрэгтэй. Учир нь ханиад амархан хүрч магадгүй байна. Хоолой өвдсөн бол эслэгээр баялаг хүнсний ногоо, халуун цай ууж хэрэглээрэй.

Матар

Энэ долоо хоногт хосын харилцаандаа анхаарна. Шинэ эсвэл удаан хугацаанд хамт байсан ч бай хосууд нэгнийгээ сайн сонсож, ойлгох хэрэгтэй байна. Харилцаагаа сайжруулахын тулд аялалд гарахыг зөвлөж байна. Ажлын хамт олонтойгоо нийтэч байна. Хэрэв ямар нэгэн төсөл дээр алдаа гарсан бол сандралгүй, тайвнаар асуудлыг шийдэх гэж хичээгээрэй. Мөн ажлын журмаар хэн нэгэнтэй танилцана. Ганц бие хүмүүс болзоот хүндээ нээлттэй байснаар үерхэж магадгүй. Гэнэтийн ямар нэгэн зүйлээс болж их хэмжээний зарлага гаргаж магадгүй байна. Өөрийн чадвараа дээшлүүлэхийн тулд цаг зав гаргах хэрэгтэй. Түргэн хоол их идэхгүй байхыг од эрхэс сануулж байна.

Хумх

Энэ долоо хоногт өөрийг чинь хүрээлдэг хүмүүсээ манлайлж, өөрийн чадвараа батлах боломж гарч ирнэ. Ажлын талбарт ямар нэгэн асуудал гарсан бол та шийдвэрлэх гэж хичээгээрэй. Хамт олныхоо магтаалыг хүртэж, тушаал дэвшиж магадгүй байна. Хосууд цагийг аз жаргалтай өнгөрүүлж, ганц бие хүмүүс сэтгэл татам нэгэнтэй учрах болно. Санхүүгийн тогтвортой байдлыг үүсгэх чухал шийдвэр гаргах эсвэл боломж олдож магадгүй тул сайтар бодож тунгаагаарай. Энэ долоо хоногт биеийн эрүүл мэнд сайн байна. Гэхдээ цагийн зөв хуваарийн дагуу унтаж, амрах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.

Загас

Энэ долоо хоногт өөрийгөө хөгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Сэтгэлзүйн байдлаа хянаж, юу таныг аз жаргалтай болгож буйг олохыг хичээх болно. Мөн сайн дурын ажил хийж, тусламж хэрэгтэй бүхэнд гараа сунгаарай. Ингэснээр та амжилтад хүрэх болно. Хосууд аз жаргалаар дүүрэн байж, ганц бие хүмүүс онцгой хэн нэгэнтэй учрах болно. Өөрийн дотоод зөн совиндоо итгэснээр хэрэггүй санхүүгийн зарлага гаргахаас сэргийлэх болно. Хэрэв хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол азнах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Биеийн ерөнхий эрүүл мэнд сайн байх ч гэлээ дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Иог танд тохирох болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
С.Бямбын “Зогсоол” УСК Бусаны кино наадамд дөрвөн шагнал хүртлээ
Ханиадыг хашраах 15 арга
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (198.134.108.69)
    BEWARE OF CRYPTO SCAMMER CALLED JESSICA FX ON INSTAGRAM I'm forever grateful to Jetwebhackers for their remarkable assistance in recovering the $87,940 USD I had lost to a crypto scam. This amount was meant to cover my son urgent hospital bills, and I was deceived by a fraudster posing as JESSICA. FX, (BINARY EXPERT), who promised me a return of $280,140 USD - but it was all a scam. Thanks to Jetwebhackers' expertise and dedication, I was able to recover not only the initial investment but also the profit I was promised. Their help has been a blessing to my family, and we can now focus on my husband's recovery without financial stress. I highly recommend Jetwebhackers to anyone who has fallen victim to crypto scams. They are professional, efficient, and compassionate. Thank you, Jetwebhackers, for your exceptional service and support during a difficult time!" Quickly reach out to JETWEBHACKERS, on their EMAIL:jetwebhackers@gmail.com TELEGRAM: @jetwebhackers WHATSAPP: +1 (704) 252-2290 You can also contact them for any hack services like * Blank atm card
    2024 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    2 цаг 14 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    2 цаг 40 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    2 цаг 50 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    2 цаг 54 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    3 цаг 9 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    3 цаг 9 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    3 цаг 11 мин
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
    3 цаг 47 мин
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    19 цаг 35 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    20 цаг 26 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    20 цаг 28 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    20 цаг 29 мин
  • Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 36.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өсжээ
    20 цаг 35 мин
  • “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл: Эхний ээлжинд 9 байршил дахь 50 сайр, жалганд үерийн хамгаалалтын байгууламж барина
    21 цаг 30 мин
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
    22 цаг 32 мин
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
    23 цаг 7 мин
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
    23 цаг 47 мин
  • С.Бямбын “Зогсоол” УСК Бусаны кино наадамд дөрвөн шагнал хүртлээ
    Өчигдөр 11 цаг 08 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК