Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Уянга: Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчинд тодорхой зохицуулалт байхгүй байна

2024-11-14
0
ЖИРГЭХ

Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ долоо хоногт хоёр өдөр дараалан хуралдах юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаас зарим зүйлийг  тодрууллаа.


-Усны асуудлыг зохицуулсан 13 орчим хууль байдаг. Хууль хоорондын нийцэл ямар байна вэ. Ер нь ажлын хэсэг байгуулах гол шалтгаан нөхцөл юу байсан бол…?

-Монгол Улсын Их Хурлын даргын 09 дүгээр сарын 05-ны өдийн 79 дүгээр захирамжаар Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Байгалийн ухааны салбарын хүн болохоор надаар ажлын хэсгийг ахлуулахаар болсон байх.

Улсын Их Хурлаас энэ чиглэлийн ажлын хэсгийг 2022 онд байгуулж байсан юм билээ. Холбогдох тайлан, ажлын хэсгийн протоколуудтай танилцсан.  

Ер нь хүний ундны усаар хангагдах суурь эрх хэрхэн хангагдаж байгаа асуудал нь судалгааны  хувьд гүн гүнзгий агуулгатай, өргөн цар хүрээтэй сэдэв. Усны нөөцийн асуудал гэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газарт хамаардаг. Гэхдээ 2008 оноос өмнө нь тухайн үеийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Үндэсний геологийн албанд холбогдох мэдээлэл нь байж байх жишээтэй. Мөн айл өрхүүдэд түгээх цэвэр усны угсралт, ариун цэврийн байгууламж нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд, ус суваг, тохижилт төлбөр тооцоо нь нийслэлийн харьяаны асуудалд хамаардаг гэх зэргээр олон газарт асуудал нь харьяалагддаг. Хамгийн гол нь олон газарт харьяаллагддаг салаалсан асуудлын уялдаа холбоо нь хууль эрх зүйн орчинд хангагдсан эсэх нь  чухал. 

Монгол Улс усны асуудлыг зохицуулсан долоон хуультай. Ажлын хэсэг есдүгээр сарын эхээр хийсэн эхний хуралдаанаараа дээрх хуулиудад хуульчдаар дүн шинжилгээ хийлгэхээр тохирсон. Ялангуяа ус гэсэн нэр томьёолол орсон дөрвөн хуулийн хооронд давхардал, хийдэл, зөрчил байгаа эсэхийг судлуулахаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд хандсан. Ирэх сарын 15-н гэхэд судалгааны тайлан дүн шинжилгээний хариу гарах юм.

-Ажлын хэсгийн хоёр дахь хуралдаанаар саарал усны ашиглалтын асуудлыг хөндсөн санагдана. Энэ талаарх хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байгаа бол…?

-Ажлын хэсгийн хуралдаанд Усны газрын дарга З.Батбаяр  2011 онд батлагдсан “Ус үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн ажлын тайлангаа танилцуулсан. 2021 онд хэрэгжиж дууссан эл хөтөлбөрийн хүрээнд Мянганы сорилтын сангийн төслөөр баригдаж буй хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн явц байдал, хэрэгжүүлж дуусахаар төлөвлөж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан. Төслийн хүрээнд “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах” зэрэг гурван үйлдвэрийг барьж 2025 онд ашиглалтад оруулахаар зэхжээ. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглээд урсгасан ус цэвэрлэх байгууламжаар дамжаад тус үйлдвэрт дахин цэвэрлэж, боловсруулагдаад буцаж ашиглах асуудлын дэд бүтэц бэлэн болжээ гэсэн үг.  Гэвч дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хуулийн тодорхой зохицуулалт байхгүй байна. Тухайн үйлдвэрт дамжуулах усны стандарт, найрлага нь ямар байх ёстой, боловсруулсан ус ямар стандарттай байх юм, тэрхүү стандартад хэн, хаанаас хяналт тавих вэ гэсэн нарийвчилсан тодорхой зохицуулалт алга. Иймд устай холбоотой аль нэг хуульд нь саарал усны харилцааг зохицуулсан асуудлыг тусгах шаардлагатай гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрээд  байна.

Нөгөөтээгүүр, үйлдвэрт хаягдал усыг дахин цэвэршүүлж, боловсруулахад тодорхой технологийн зардал гарах тул эцсийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэх нь гарцаагүй. Дахин боловсруулсан ус өртөг өндөртэй байна гэсэн үг.  Энэ нөхцөлд бид үер, цас мөсний усыг хадгалах ухаалаг хуримтлал үүсгэх нь өртөг зардлын хувьд бага байж ч мэдэх юм. Тэгэхээр асуудлыг олон талаас нь судлах зүйтэй. Тиймээс салбарын эрдэмтэн, судлаачдаа сонсох шаардлагатай байна.

-Ажлын хэсгээс тусгайлан эрдэмтэн, судлаачдын  үгийг сонсож, хэлэлцэнэ гэсэн үг үү?

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнгөрсөн хугацаанд усны асуудлаар салбарын төлөөлөлтэй албан бус уулзалтуудыг олонтаа хийсэн. Гэхдээ ажлын хэсгийн  хувьд энэ долоо хоногийн хуралдаанаар устай холбоотой төрийн яам агентлаг, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид гээд салбарын бүх талуудын оролцоог хангаж усны асуудлаар хийж байгаа ажил, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар ерөнхий мэдээлэл сонсож, танилцана.

Дараа нь  хуулийн  давхардал, хийдлийн талаарх судалгааны дүн шинжилгээ бэлэн болмогц Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд барьж буй үйлдвэр болон бусад асуудлаар газар дээр нь очиж танилцах ажлуудыг зохион байгуулна. Үүний дараа л ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, санал, дүгнэлтээ  боловсруулна даа.

-Ер нь монголд усны чанарын асуудал хэр байгаа бол… Ажлын хэсгийн ахлагчийн хувьд олон янзын мэдээлэл судалгаатай танилцсан нь гарцаагүй?

-Судлаач хүний хувьд хэлэхэд усны чанарын асуудлыг байнга ярьж байх хэрэгтэй гэж боддог.

Шинжлэх ухааны академийн холбогдох хүрээлэнгүүдийн усны чанарын талаарх нарийвчилсан судалгаануудыг хийсэн байдаг. Тухайлбал,  Монгол Улсын 21 аймаг, сумдын хүн амын ундандаа өргөн  хэрэглэдэг худгуудаас сорьц авч, усны чанарыг судалж,  тайлан дүгнэлтээ гаргасан байдаг. Үүнээс эш татвал, Өмнөговь аймгийн 15 сумын унданд хэрэглэдэг худгийн усны чанарыг 88 үзүүлэлтээр судлахаар 73 сорьц авсан байдаг. Энэхүү 73 сорьцын 13 нь унданд хэрэглэж болохгүй, 22 нь шууд хэрэглэж болох, үлдсэн нь ариутгах шаардлагатай гэснийг тайланд тэмдэглэсэн байна билээ. Тиймээс бид эрдэмтэн судлаачдынхаа цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө босгож хийсэн судалгааны тайлангуудыг уншдаг, холбогдох зөвлөмжийг дагаж, асуудлыг шийдвэрлэхэд тусгадаг байх шаардлагатай байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.90.100)
    УУЛ УУРХАЙ, АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭР АВТО УГААЛГАД ЦЭВЭР УС_ ГОЛ МӨРӨН ЧАНД БУЛАГ ДАЛАЙН УС, ГҮНИЙ УС АШИГЛАХЫГ ХОРИГЛОЖ ӨӨРСДИЙН ЗАРДЛААР НЬ ЦЭВЭРШҮҮЛЭХ ХУУЛЬ ЯАРАЛТАЙ ГАРГААЧ .ЭНЭ ЦЭВЭР УС ГҮНИЙ УСНЫ НӨӨЦ ДУУСЛАА
    2024 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин (103.11.193.47)
    Чиний ярьж байгаа чинь өөрөө өөрийгөө үгүйсгэдэг хоосон диплом тангад ном шиг цээжилсэн ашиглагдадгүй цаас хаана юу ярихаа мэдэдгүй нөхөр байна л э шүү ундны ус юм байна шүү уул уурхай ярив.
    2024 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    12 цаг 2 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    12 цаг 7 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    16 цаг 32 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    18 цаг 46 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    18 цаг 54 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    20 цаг 16 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    21 цаг 41 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    21 цаг 54 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    22 цаг 15 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    22 цаг 26 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    22 цаг 36 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    22 цаг 43 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    22 цаг 54 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    23 цаг 15 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    23 цаг 19 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    23 цаг 20 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    23 цаг 25 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    23 цаг 30 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    2026-10-24
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    2026-10-24
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК