Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арванхоёрдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2024-12-01
0
ЖИРГЭХ

Уншигч та бүхэн арванхоёрдугаар сарын өрнийн зурхайг танилцуулж байна.


Хонь

Шинэ сар нумын ордод гарснаар танд тулгараад буй аливаа саад бэрхшээл, амьдралын зогсонги байдал илүү ойлгомжтой болж, тэдгээрийн шийдэл, арга зам олдож эхэлнэ. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ангараг гараг ухрах хөдөлгөөнийг арслангийн ордод хийнэ. Түүнчлэн Ангараг гараг хонины орд буюу таны ордыг удирддаг учир энэ үеэр анхаарал, болгоомжтой байж, ямар нэгэн бэртэл гэмтэл авах, үр хүүхдүүдтэйгээ үл ойлголцох, хэрүүл маргаан хийхээс зайлсхийгээрэй. Харин Сугар гараг хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр амьдралд тань эерэг өөрчлөлтүүдийг татах болно.

Сарын дундад бүтэн сар ихрийн ордод гарна. Энэ үед хийж байсан бизнес, ажил тань үр өгөөжөө өгч эхлэх бөгөөд ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад тун тохиромжтой байна. 21-ний өдөр нар матрын орд руу шилжих хөдөлгөөн хийх ба амбиц, карьер, байр сууриа баталгаажуулах боломж бүрдэж эхэлнэ. Арванхоёрдугаар сарын сүүлээр холын аялалд гарах магадлалтай учир санхүүгээ зөв тооцоолох шаардлагатай. Мөн 30-ны өдөр шинэ сар матрын ордод гарах үеэр хуучин онынхоо амжилт ололтыг дүгнэж, шинэ оноо урам зоригтойгоор угтаарай.

Үхэр

 

Шинэ сар гарснаар таны хувьд өөрийгөө сонсох, өөртэйгөө ярилцах, сэтгэлзүйдээ болж буй асуудлуудыг өөрчлөх боломж бүрдэнэ. Нөгөөтээгүүр мөнгө, санхүүгийн байдал дээшилж, орлого ашгийн үүд хаалга тань нээгдэх магадлалтай. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ангараг гараг арслангийн ордод ухрах хөдөлгөөн хийснээр орон байраа засах, солих зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ. Харин гэр бүлтэй үхрийн ордныхон хэрүүл маргаанаас зайлсхийж, өөрийнхөө орон зай, дотоод ертөнцийг өөрчилж, аливаа асуудлыг эерэг байдлаар засаж залруулахыг зөвлөж байна.

Сарын дундад сар ихрийн ордод битүүрэх үед санхүүгийн байдал тань танаас томоохон, зоригтой алхам хийхийг шаардана. Мөн тус өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр гэр бүл, санхүү, эд материалтай холбоотой зүйлс анхаарлын төвд орж эхлэх учир амьдралдаа эерэг өөрчлөлт, шинэчлэлт хийхийг эрмэлзээрэй. Арванхоёрдугаар сарын 21-нд нар матрын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил төрөл, карьертаа илүү анхаарал хандуулах шаардлага үүснэ. Сарын сүүлээр ажил үйлс дээр тань шинэ эрчмүүдийг татсан, хөдөлгөөнтэй үе ирэх бөгөөд энэ үеэр шинэ ажил эхлүүлэх, томоохон шийдвэр гаргах, карьертаа өөрчлөлт хийх боломжтой.

 

Ихэр

Арванхоёрдугаар сар шинэ сар нумын ордод гарснаар эхлэх бөгөөд энэ үеэр харилцаа холбоонд тань үүсээд буй асуудлуудыг илүү бодитойгоор олж харна. Арванхоёрдугаар сарын 1-6 хооронд шинэ ажил эхлүүлэхэд таатай боловч шинээр эхлүүлэх гэж байгаа ажлаа сайтар нягтлан, шалгах шаардлагатай. Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Сугар гараг хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, амьдралд тань эерэг өөрчлөлтийг авчирна. Мөн Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийж эхэлснээр та ажлын байран дээрээ шинэ бүтээлч ажлыг эхлүүлэх боломжийг олж харна.

Сарын дундаас бүтэн сар ихрийн ордод буюу таны ордод битүүрч байгаа бөгөөд та өөрийн амьдрал, эрүүл мэнд, карьер, бизнес гэхчлэн олон зүйл дээр дүн шинжилгээ хийж, тэдгээрээс юуг нь үлдээж, юуг нь хаях уу гэдгээ шийдэх ёстой үе ирнэ. Арванхоёрдугаар сарын 21-нд нар матрын орд руу шилжих хөдөлгөөн хийх бөгөөд энэ үед өөрт тулгараад буй асуудлуудыг олж харж, дотоод сэтгэлзүйн өөрчлөлтийг мэдэрч эхэлнэ. Сарын сүүлээр амьдралд тань үүсээд байсан саад бэрхшээлүүдийг шийдэх боломж бүрдэж, 2024 оны сүүлээр ажил мэргэжил, карьертаа шинэ боломжуудыг нээх өндөр магадлалтай байна. 

 

Мэлхий

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр шинэ сар нумын ордод гарна. Хэрэв танд эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгарч байгаа бол энэ үеэр эмчилгээ, сувилгаагаа эхлүүлэхэд тун тохиромжтой. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ангараг гараг ухрах хөдөлгөөнийг арслангийн ордод хийснээр танд мөнгө, санхүү, өр зээлийн асуудлуудаа эргэн харж, дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Гэвч үүнээс үүдэн бусадтай хэрүүл маргаан хийх, үл ойлголцол үүсэх боломжтой тул аливаа асуудлыг эергээр шийдэхийг хичээгээрэй. Арванхоёрдугаар сарын 13-нд Дэлхийн ван гараг эерэг холбоосыг Бархасбадь гарагтай үүсгэх бөгөөд энэ үеэр та айдсаа даван туулж, амьдралыг арай өөр өнцгөөс харж эхэлнэ.  

Цаашлаад 15-ны өдөр сар ихрийн ордод битүүрэх үеэр зүүд нойроороо дамжуулан олон хэрэгцээтэй мэдээллүүдийг олж авна. Мөн хийж буй ажлынхаа үр өгөөжийг мэдэрч эхлэх бөгөөд бүхий л гайхалтай, аз завшаантай боломжууд таны өмнө нээлттэй болж эхэлнэ. Сарын сүүлээр аливаа саад бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэхэд тун таатай үе тохионо. Түүнчлэн шинэ сар матрын ордод гарснаар харилцаа холбоо тань идэвхжиж, хамтын ажил эхлүүлэхэд тохиромжтой нөхцөл үүснэ.

 

Арслан

Шинэ сар нумын ордод гарснаар арслангийн ордныхон бусдыг манлайлах, байлдан дагуулах боломжийг олж авна. Арванхоёрдугаар сарын 6-нд Ангараг гараг ухрах хөдөлгөөнийг арслангийн ордод буюу таны ордод хийнэ. Ангараг гараг нь өөрөө маш тогтворгүй, бодлогогүй, уур уцаар өдөөсөн гараг тул ажил үйлс, амьдралын хэв маяг, гэр бүлийн уур амьсгалд тань тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Энэ энерги 2025 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх учир гэмтэл бэртэл авах, хэрүүл тэмцэл хийх, ажил дээрээ буруу шийдвэр гаргах зэргээс болгоомжлоорой. Нөгөөтээгүүр дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, өөрийн энергиэ зөв чигт нь чиглүүлэх шаардлагатай. Арванхоёрдугаар сарын 7-нд Сугар гараг хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэр бүлийн уур амьсгал сайжирч, санхүүгийн асуудлууд цэгцэрч эхэлнэ.

Цаашлаад сарын дундад бүтэн сар ихрийн ордод гарах үеэр нийгэмд эзлэх байр суурь, найз нөхөд, танилын хүрээлэлдээ анхаарах шаардлагатай чухал үе эхэлнэ. Энэ үеэр найз нөхдийн тань жинхэнэ зан чанар танигдаж эхлэх тул аливаа харилцаанд анхаарал, болгоомж илүүдэхгүй гэдгийг санаарай. Нөгөөтээгүүр гэр бүл, үр хүүхэдтэйгээ харилцах харилцаан дээрээ анхаарч, дотнын хүмүүстээ илүү их цаг хугацааг зарцуулах хэрэгтэй. Арванхоёрдугаар сарын 22, 24, 29-ний өдрүүдэд бизнес, ажил үйлс, харилцаа холбоонд тань эерэг өөрчлөлтүүд тохионо. Харин 30-ны өдөр шинэ сар матрын ордод гарах үеэр шинэ бүхний эхлэлийг тавихад тун тохиромжтой.

 

Охин

Шинэ сар нумын ордод гарснаар охины ордныхон ажил үйлс, карьертаа томоохон алхам хийх болно. Гэвч энэ үеэр гэр бүлийн амьдрал, ажил мэргэжлээ хослуулан, тэнцвэртэй авч явах шаардлагатай гэдгийг анхаараарай. Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Сугар гараг хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэнэтийн, төлөвлөөгүй санхүүгийн асуудал үүсэх магадлалтай. Иймд сарын эхэн үед үрлэг зарлагаа зөв тооцоолж, санхүүдээ нягт нямбай хандаарай. Цаашлаад 13-ны өдөр Бархасбадь гараг эерэг холбоосыг таны ордод үүсгэх бөгөөд та ажил, карьертаа ахиц, дэвшил гаргаж эхлэх боловч бизнесийн болон хамтын ажиллагаа тал дээр худал хуурмаг хүмүүстэй таарах магадлалтай.

Сарын дунд үеэр бүтэн сар ихрийн ордод гарах ба та хийсэн, бүтээсэн зүйлээсээ үр шим хүртэх болно. Мөн энэ өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийж эхлэх бөгөөд орон байр, гэр бүлийн асуудал, үл хөдлөх хөрөнгө, газар гэхчлэн зүйлстэй холбоотой асуудлуудын шийдэл, гарц гаргалгаа олдож эхэлнэ. Сарын сүүл буюу 22, 24-ний өдрүүдэд ямар нэгэн томоохон хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээр хийхээс зайлсхийгээрэй. Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Дэлхийн ван гараг эерэг холбоосыг үүсгэснээр таны бусдыг манлайлах зан чанар, амьдралын идэвх нэмэгдэж, улмаар өнгөрсөн саруудад үүсээд байсан саад бэрхшээлүүдийг хялбархан даван туулах хандлагатай байна.

 

Жинлүүр

Шинэ сар гарснаар таны хувьд ямар нэгэн шинэ бизнес эхлүүлэх боломжтой болно. Цаашлаад үүнийгээ хэрхэн хэрэгжүүлж, өргөжүүлэх тухай төлөвлөж эхэлбэл зохистой. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ангараг гараг ухрах хөдөлгөөн хийж эхэлнэ. Энэ үед өөрийн харилцаа хандлага дээр анхаарч, бусадтай эвтэй байхыг хичээгээрэй. Цаашлаад арванхоёрдугаар сарын 7-нд Далайн ван гараг урагшлах хөдөлгөөн хийх үеэр ажил төрөл, амьдралын хэв маяг дээрээ анхаарал хандуулах шаардлагатай нүүр тулна. Мөн энэ үеэр ажлын байран дээр хэрүүл маргаан, зөрчилдөөн үүсэж болзошгүй тул сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сарын дундад Буд гараг урагшлах хөдөлгөөн хийснээр таны шийдэмгий зан чанар нэмэгдэж, улмаар амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг хийж, мөн ямар нэгэн шинэ зүйл сурч мэдэх хүслээр жигүүрлэгдэж эхэлнэ. Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр аз туршсан алхмууд хийхээс зайлсхий. Эс тэгвээс өр ширний асуудалд орж, томоохон гарлага гарч болзошгүй. Сарын сүүлээр буюу 29-ний өдөр харилцаа холбоо дээр тань эерэг өөрчлөлтүүд ирнэ. Мөн 30-ны өдөр шинэ сар матрын ордод гарснаар гэр бүлийн амьдрал баяр, хөөрөөр дүүрч, ирээдүйд тань нөлөөлөх үйл явдал тохиох болно.

 

Хилэнц

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр шинэ сар нумын ордод гарснаар хилэнцийн ордныхонд шинэ бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломж олдоно. Ангараг гараг энэ сарын 6-ны өдөр ухрах хөдөлгөөнийг арслангийн ордод хийнэ. Тус ухрах хөдөлгөөн нь 2025 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр ирээдүйн төлөвлөгөөгөө нягт, нямбай гаргаж чадвал хилэнцийн ордныхон гайхалтай амжилтад төвөггүйхэн хүрнэ.

Сарын дундад бүтэн сар ихрийн ордод гарах үеэр өөрийгөө танин мэдэж, зөн совингоо сонсож чадвал гэр бүл, хувийн амьдралд тань тулгараад буй асуудлуудын гарц гаргалаа хялбархан олдоно. 21-ний өдөр нар матрын орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил, бизнес, бүтээлч байдал дээрээ анхаарч, өөрийгөө хөгжүүлэх боломжтой үе ирж байна. Харин 24-ний өдөр гэр бүл, үр хүүхэдтэйгээ харилцах харилцаан дээрээ анхаарал хандуулж, тэдэндээ илүү их цаг гаргах хэрэгтэй. Нөгөөтээгүүр хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийж, санхүүгээ зөв захиран зарцуулах шаардлага үүснэ.

 

Нум

Шинэ сар нумын ордод буюу таны ордод гарснаар эрүүл мэнд, карьер, санхүү, бусадтай харилцах харилцаа дээрээ шинэ алхмуудыг хийх боломжтой болно. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ангараг гараг арслангийн ордод ухрах хөдөлгөөн хийх үеэр бусадтай үзэл бодол нийлэхгүйн улмаас зөрчилдөх, үл ойлголцох магадлалтай. Тус ухрах хөдөлгөөн нь 2025 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх тул өөрийгөө зөв залж, шинийг сурч мэдэхэд анхаарлаа хандуулаарай.

Сарын дунд үеэс эхэлж харилцаа холбоо дээрээ томоохон эргэлтүүдийг хийх боломжтой бөгөөд энэ үеэр та амьдралдаа хэнийг үлдээж, хэнийг явуулах вэ гэдгээ шийдсэн чухал үе тохионо. Арванхоёрдугаар сарын 21-нд нар матрын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Цаашлаад 25-ны өдөр Буд гараг урагшлах хөдөлгөөн хийх ба эдгээр хөдөлгөөнүүд нь харилцаа холбоо дээр тань үүсээд байсан бүхий л үл ойлголцол, асуудал, саад бэрхшээлүүдийг шийдэхэд тусална. Сарын сүүлээр үр хүүхэдтэйгээ харилцах харилцаан дээрээ илүү анхаарах шаардлагатай нүүр тулна. Эцэст нь нумын ордныхны хувьд өөрийгөө олж нээсэн, шинэ зүйлийг сурч мэдсэн гайхалтай оныг үдэж, өөртөө итгэх итгэлээр дүүрэн шинэ оноо угтах болно.

 

Матар

Арванхоёрдугаар сарын 1-нд шинэ сар нумын ордод гарснаар ирээдүйн зорилгуудаа эргэн нэг харж, цаашдын ажлаа илүү нямбай төлөвлөж эхлээрэй. Цаашлаад 6-ны өдрөөс эхлэн Ангараг гараг ухрах хөдөлгөөнийг 2025 оны хоёрдугаар сар хүртэл хийх бөгөөд энэхүү ухрах хөдөлгөөн нь таны дотоод сэтгэлзүй, гэр бүлийн харилцаан дээр эерэг нөлөөллийг татах болно. Мөн та энэ үеэр өөрийнхөө давуу болон сул талыг олж харна. Сарын дундад өмнө нь хийж байсан ажлуудынхаа үр шимийг хүртэж эхлэхээс гадна энэ үеэр аливаа асуудлын гарц гаргалгааг олох, дүн шинжилгээ хийх боломжтой. Арванхоёрдугаар сарын 21-нд нар матрын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр матрын ордныхон маш азтай, эрч хүч, урам зоригоор дүүрэн өдрүүдийг туулах хандлагатай байна.

Цаашлаад 24-ний өдөр Санчир гараг хүнд холбоосыг үүсгэж эхэлснээр ажлын байр дээр үл ойлголцол, маргаан үүсэх магадлалтай. Мөн ямар нэгэн хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээр хийхээс зайлсхийгээрэй. Сарын сүүлээр гэр бүлийн асуудлууд цэгцэрч, хоорондын харилцаа холбоо сайжирч эхэлнэ. Арванхоёрдугаар сарын 30-нд шинэ сар матрын ордод буюу таны ордод гарснаар бүхий л ажил үйлс тань амжилттай бүтнэ. Түүнчлэн энэ шинэ саранд хүслээ шивнэвэл хүссэн хүсэл бүхэн тань биеллээ олох бүрэн боломжтой. 

 

Хумх

Шинэ сар нумын ордод гарснаар аливаа зүйлд бардаж, азаа туршсан шийдвэрүүд гаргахаас зайлсхийгээрэй. Арванхоёрдугаар сарын 6-нд Ангараг гараг ухрах хөдөлгөөнийг нумын ордод хийж эхлэх бөгөөд энэ үйл явдал нь харилцаа холбоо дээр тань олон саад бэрхшээлийг татаж болзошгүй. Иймд аливаа хэрүүл маргаанаас зайлсхийж, гэмтэл бэртэл авахаас болгоомжлоорой. Сугар гараг 7-ны өдөр хумхын орд руу шилжих хөдөлгөөн хийх бөгөөд энэ хөдөлгөөн нь арванхоёрдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх учир өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийх, таалагдсан зүйлээ худалдан авах, өөрийгөө баярлуулах гэхчлэн үйл хэрэгт нэн таатай. Мөн харилцаа холбоонд үүсээд байсан асуудлууд шийдэгдэж, орлого, ашгийн үүд хаалга тань нээгдэнэ.

Арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нар матрын орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үе нь танд өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн арванхоёрдугаар сар хүртэл хийж бүтээсэн зүйл дээрээ бодит дүн шинжилгээ хийх боломжийг олгоно. Цаашлаад арванхоёрдугаар сарын 30-ны өдөр шинэ сар матрын ордод гарснаар та өөрийнхөө сул болон давуу талыг олж харж, карьераа ахиулахад танд юу дутагдаж байна гэдгийг ойлгож авна. Харин 31-ний өдөр Дэлхийн ван гараг эерэг холбооснуудыг тогтоож, хумхын ордныхон айдсаа даван туулсан, амжилтаа эргэн харсан гайхалтай өдрийг өнгөрүүлснээр шинэ оноо угтах болно.

 

Загас

Шинэ сар нумын ордод гарснаар загасны ордныхон хамгийн таатай, эерэг энергийг өөртөө татна. Мөн энэ үеэр шинэ ажил, төсөл, бизнес гэхчлэн шинэ бүхний эхлэлийг тавихад тун таатай үе тохиож байна. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ангараг гараг ухрах хөдөлгөөнийг хийж эхлэх бөгөөд энэ үеэр амьдралд тань саад болж байсан асуудлуудыг эргэн харж, үүнийгээ хэрхэн даван туулах арга замыг олж нээнэ.

Сарын дундад бүтэн сар ихрийн ордод гарснаар гэр бүл, ажил, орон байр гэхчлэн олон зүйлс дээр тулгараад байсан асуудлуудын гарц гаргалгааг олж чадна. Харин арванхоёрдугаар сарын 22, 24-ний өдрүүдэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, шинэ ажил эхлүүлэхээс зайлсхийгээрэй. Цаашлаад 29-ний өдөр санхүүгийн байдал тань тогтворжиж эхэлнэ. Арванхоёрдугаар сарын 30-нд шинэ сар матрын ордод гарч, улмаар томоохон ажлуудыг эхлүүлэх боломж үүсэх бөгөөд сарын сүүлийн өдөр оюун санаа, өөрийгөө үнэлэх үнэлэмж, хувь хүний хөгжил дээр тань томоохон эерэг өөрчлөлтүүд бий болсноор та энэ оныг амжилттайгаар үдэх болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    8 цаг 47 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    8 цаг 51 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    10 цаг 46 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    11 цаг 2 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    12 цаг 18 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    12 цаг 30 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    12 цаг 33 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    12 цаг 34 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    14 цаг 52 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    15 цаг 19 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    15 цаг 26 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    16 цаг 5 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    16 цаг 25 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    16 цаг 43 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    16 цаг 56 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    17 цаг 1 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    17 цаг 10 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    17 цаг 15 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    17 цаг 20 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    17 цаг 20 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК