
Энэ оны хамгийн сүүлчийн үндэсний бөхийн барилдаан болох Үндэсний тусгаар тогтонолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан энэ сарын 29-нд "Монгол бөхийн өргөө"-нд болно. Бүтэн жилийн амжилтаараа шалгарсан шилдэг 128 бөх барилддаг уламжлал тогтоод 14 жил өнгөрчээ. Уг барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Бат-Өлзий нар тус тус хоёр түрүүлж байлаа.
Тэгвэл бид та бүхэнд тус барилдааны өнгөрсөн жилүүдийн түрүү бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна.
2011 он: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, Улсын аварга С.Мөнхбат

Үзүүр бөх: Улсын харцага Ц.Содномдорж
Их шөвөг: Улсын арслан Х.Мөнхбаатар
Их шөвөг: Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ
2012 он: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат бөх, Улсын заан М.Өсөхбаяр

Үзүүр бөх: Улсын гарьд Д.Рагчаа
Их шөвөг: Улсын харцага Ц.Содномдорж
Их шөвөг: Аймгийн арслан Ц.Чимэддорж
2013 он: Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, Улсын заан Б.Пүрэвсайхан
Үзүүр бөх: Улсын аварга Г.Эрхэмбаяр
Их шөвөг: Улсын арслан Х.Мөнхбаатар
Их шөвөг: Улсын заан Б.Батмөнх
2014 он: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх, Улсын аварга С.Мөнхбат

Үзүүр бөх: Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
Их шөвөг: Улсын аварга Г.Эрхэмбаяр
Их шөвөг: Улсын гарьд Б.Гончигдамба
2015 он: Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, Улсын заан Б.Пүрэвсайхан

Үзүүр бөх: Улсын заан Ч.Санжаадамба
Их шөвөг: Улсын аварга Г.Эрхэмбаяр
Их шөвөг: Улсын арслан Н.Батсуурь
2016 он: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, Улсын арслан Р.Пүрэвдагва
Үзүүр бөх: Улсын аварга Ч.Санжаадамба
Их шөвөг: Улсын заан Б.Батмөнх
Их шөвөг: Улсын заан Б.Пүрэвсайхан
2017 он: Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, Улсын харцага Т.Баасанхүү
Үзүүр бөх: Улсын заан Н.Жаргалбаяр
Их шөвөг: Улсын аварга Ч.Санжаадамба
Их шөвөг: Улсын арслан Н.Батсуурь
2018 он: Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, Улсын аварга О.Хангай

Үзүүр бөх: Улсын аварга Н.Батсуурь
Их шөвөг: Улсын арслан П.Бүрэнтөгс
Их шөвөг: Улсын начин Д.Анар
2019 он: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий

Үзүүр бөх: Улсын начин Ц.Одбаяр
Их шөвөг: Улсын начин Б.Ганхуяг
Их шөвөг: Улсын начин Д.Амарсайхан
2020 он: Цар тахлын улмаас өнжсөн.
2021 он: Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий

Үзүүр бөх: Улсын гарьд М.Бадарч
Их шөвөг: Улсын заан Д.Анар
Их шөвөг: Улсын харцага Т.Баасанхүү
2022 он: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр

Үзүүр бөх: Улсын харцага Г.Бадрах
Их шөвөг: Улсын заан Б.Бат-Өлзий
Их шөвөг: Улсын начин Б.Чимэдвандан
2023 он: Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан
Үзүүр бөх: Улсын заан Б.Бат-Өлзий
Их шөвөг: Улсын заан Б.Пүрэвсайхан
Их шөвөг: Улсын харцага Г.Ганхуяг
2024 он: Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай

Үзүүр бөх: Улсын заан Б.Серик
Их шөвөг: Улсын арслан Ц.Бямба-Отгон
Их шөвөг: Улсын заан М.Лхагвагэрэл
Л.Баяр






















































Сэтгэгдэл (24)