Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2025 онд хамрагдах боломжтой ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрүүд

2025-3-19
0
ЖИРГЭХ

2025 онд хамрагдах боломжтой тэтгэлэгт, хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэж байна.


НЭГ. БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

2025 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монгол улсаас баклаврын зэрэгт суралцах оюутан ЭСЯ-аар дамжуулан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдаж байгаа тул сонирхсон хүмүүс өргөнөөр оролцоно уу.

Тэтгэлэгт хөтөлбөр болон хугацаа

Ангилал

Мэргэжлийн сургуулийн баклавр

Баклавр

Тэтгэлэгийн хугацаа

Солонгос хэлний бэлтгэл 1 жил, баклавр 2~3 жил

Солонгос хэлний бэлтгэл 1 жил, баклавр 4~6 жил

ТОПИК 5-аас доош түвшний оноотой тэнцэгч нь Солонгос хэлний бэлтгэл курс(1 жил) хамрагдсаны дараа шалгалт өгч 3-р түвшнээс дээш оноо авсан тохиолдолд бакалаврын зэргийн хөтөлбөртөө дэвшин суралцах, 5-р түвшнээс дээш оноо авсан тохиолдолд Солонгос хэлний бэлтгэл курс(1 жил)-с чөлөөлөгдөнө.

  • Тэтгэлэгт суралцах салбар болон болзол : Хавсралтад буй дэлгэрэнгүй журамтай танилцна уу.
  • Бүрдүүлэх материал : Хавсралтад буй [Бүрдүүлэх материал]-тай танилцсны дараа, анкет болон бүрдүүлэх материал нийт 4 хувь (эх хувь 1 + хуулбар 3 хувь) өгнө.
  • Бүртгэх хэлбэр: ЭСЯ-ны ажлын цагаар биеэр ирж материалаа өгнө.

ЭСЯ-ны ажлын цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:00-17:00 (Цайны цаг : 12:00-13:30)

ЭСЯ-ны хаяг: Махатма Гандигийн гудамж-39, Хан-Уул дүүрэг, УБ хот

Утас: 7007-1020

  • Лавлаж тодруулах зүйлээ дараах цахим шуудангаар илгээнэ үү.

БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн олон улсын тэтгэлэгийн төв : gkspniied@korea.kr


ХОЁР. БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Монгол оюутныг Япон улсад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа | Peak  News

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2025-2026 оны хичээлийн жилд 220 хүнд тэтгэлэг олгоно. Үүнээс БНХАУ-д суралцаж байгаа болон үргэлжлүүлэн суралцах 151 хүн байгаа бөгөөд шинээр элсэн суралцах бакалаврын 12, магистрант, докторантын 57 буюу нийт 69 хүнд шинээр тэтгэлэг олгоно. Тэтгэлэг дараах байдлаар зохицуулагдана.

Нэг. Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх, эрүүл байх;
  • Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;
    Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх;
    Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх;
  • Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.
    Өмнө нь хятад хэлээр Хятадын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүсэлт гаргагч нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ын батламж өгөх шаардлагагүй. Харин Хятадаас олгосон эрдмийн зэргийн гэрчилгээг өргөдлийн материалд байршуулна.
  • Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг авна. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг өгөх ёстой. (Тухайлбал, элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт)
  • Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, хасна.

ГУРАВ. ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025-2026 оны хичээлийн жилд Орост суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Тэтгэлэг горилогч дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Гадаад паспорт /дуусах хугацаа 2027 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс хойш байх/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралтын хамтаар /ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагч дүнгийн жагсаалтаа сургуулийн захирлаар баталгаажуулж ирүүлнэ/

ДӨРӨВ. УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГ

Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлдэг Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдсан тул өргөдөл гаргахыг хүссэн иргэд ЭНД ДАРЖ материалаа илгээнэ үү.
Та бүхэн “Stipendium Hungaricum”-ын цахим хуудаснаас сонгон шалгаруулалтын хугацаа, суралцуулах мэргэжил, сургалтын тэтгэлгийн хэмжээ, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой тул хариуцлагатайгаар судлан, мэдээлэлтэй танилцахыг хүсье.


ТАВ. ЯПОНЫ ФҮКҮОКАГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КОЛЛЕЖИЙН ТЭТГЭЛЭГ

Япон дахь монголчуудын дунд япон хэл дээр эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллеж нь бүс нутгийн боловсрол, соёлын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Фүкүока мужийн Дазайфү хотод байгуулагдсан коллеж юм.

  • Тэтгэлгийн үндсэн зорилго

Япон Улсад хүнсний технологич, тогоочоор суралцаж төгсөөд эх орондоо болон Японд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, Азийн улс орнуудын их сургууль, япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулахад оршино.

  • Тэтгэлэгт хамрагдах хүрээ

Хүнсний технологич, тогоочийн ангийн аль нэгийг сонгон суралцана. Дундаас нь анги солих боломжгүй.

А. Хүнсний технологичийн анги (Сурах хугацаа: 2 жил)

  • Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Хүнсний технологичийн анги
  • Хоолны цэс боловсруулах, хоолны технологийг сайжруулах, шим тэжээл, эрүүл хооллолтын дадлыг суулгах хүнсний технологичийг бэлдэх анги.

B. Тогоочийн анги (Сурах хугацаа: 2 жил)

  • Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Тогоочийн анги
  • Мэргэжлийн тогооч бэлдэх анги
  1. Тэтгэлгийн дүн

Сургалтын төлбөр (Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр): Бүх төлбөрийг сургууль тал даана.

А. Хүнсний технологичийн анги: 2,590,000 иен  (2 жилийн төлбөр 62,160,000₮. 1 иенийг 24₮-өөр тооцов)

В. Тогоочийн анги: 2,710,000 иен (2 жилийн төлбөр 65,040,000₮. 1 иенийг 24₮-өөр тооцов)

  1. Тавигдах шаардлага
  • Сурах хугацаандаа сургуулийн дүрэм журмыг сахих, заасан хугацаанд шаардлагатай кредитийг авч, төгсөх;
  • Төгссөний дараа тус сургуулиас тогтоосон Коохокай группийн эмнэлэг болон байгууллагад 5 жил ажиллах;
  • Дээр дурдсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэтгэлгийн бүх төлбөр эсвэл төлбөрийн зарим хэсгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
  1. Бусад дэмжлэг
  • Амьдрах зардлын зээл (хүүгүй)
  • Сарын дээд хязгаар 40,000 иен (Японд ирсэн эхний сард 80,000 иен)
  • 2 жилийн хугацааны дээд хязгаар: 1,000,000 иен
  • Эмнэлгийн төлбөрийн хөнгөлөлт (харьяа эмнэлэгт үзүүлэх)
  • Цагийн ажил танилцуулах (сургуулийн харьяа байгууллагуудад цагийн ажил хийх)
  • Онгоцны тийз (Сургуульд элсэн орох үед Монголоос Япон хүртэлх нэг удаагийн нэг талын онгоцны тийзийг сургууль даана)
  • 1 жилийн дотор сургуулиас гарсан тохиолдолд бүх зардлыг буцааж төлүүлнэ.

Боловсрол: Ерөнхий боловсролын 12 дугаар ангиа төгссөн байх.

Япон хэлний түвшин: JLPT N3-аас дээш (N2 түвшин).

  1. Элсэн орох хугацаа: 2025 оны 4 дүгээр сар
  2. Сонгон шалгаруулалт
  • Бичиг баримтын шалгаруулалт
  • Ярилцлагын шалгалт
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалт (Бичгээр, эссэ)
  1. Бичиг баримтын бүрдүүлэлт
  • Өргөдөл (шаардлагатай мэдээллийг бөглөж, цээж зургаа наана);
  • Япон хэлний түвшнийг гэрчлэх сертификат (JLPT-д тэнцсэн сертификат, дүнгийн тодорхойлолт);
  • Ахлах сургууль төгссөн гэрчилгээний хуулбар эсвэл их сургууль төгссөн гэрчилгээний хуулбар.
  1. Бүртгүүлэх
  • Өргөдлийн маягт (энд дарж татаж авна уу)-ыг khulan0000@gmail.com мэйл хаяг руу илгээнэ.
  • Хавсралт материалыг PDF файлаар илгээнэ. (JPEG, PNG, JIF зурган файлаар хүлээж авахгүй)

ЗУРГАА. ЧЕХ УЛСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ТЭТГЭЛЭГ

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 1 сарын хугацаатай багш солилцооны хөтөлбөрийг зарлалаа.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардал
  • Даатгал

Тавигдах шаардлага 

  • Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх.
  • Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

  • Өргөдөл – (Энд дарж татаж авна уу);
  • Төгссөн сургуулийн диплом;
  • Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
  • Гадаад пасспорт;
  • Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
  • Цагдаагийн бичиг (E-Mongolia системээс татсан хувь).

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатайг анхаарна уу. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлэгт хамруулахгүй болно.

  • Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-263495 дугаарт холбогдон авч болно.
  • Солилцооны хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас https://www.msmt.cz/ -наас авах боломжтой.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • DR. ADITYA (102.89.68.46)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 09 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.68.46)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 09 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.59)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.59)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.75)
    1
    2025 оны 05 сарын 02 | Хариулах
  • Анударь (66.181.189.131)
    Үргэлж үе үеийн залуучуудаа дэмждэгт баярлалаа
    2025 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    12 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    12 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    1 цаг 12 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    13 цаг 49 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    14 цаг 52 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    15 цаг 28 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    15 цаг 40 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    16 цаг 43 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    17 цаг 28 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    17 цаг 30 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    17 цаг 35 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    17 цаг 40 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    21 цаг 9 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    22 цаг 12 мин
  • Хятадын Төвөдийн бүсэд 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүний амь эрсэджээ
    22 цаг 32 мин
  • BC.Game баг FaZe-ийг хожсон ч "DraculaN Season 7" тэмцээнийг дөрөвдүгээр байрт дуусгалаа
    22 цаг 37 мин
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
    23 цаг 13 мин
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
    23 цаг 33 мин
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
    23 цаг 49 мин
  • ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК