Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боловсролын тухай багц хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар ажлын хэсэг байгууллаа

2025-1-14
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайд П.Наранбаярын  мэдээллийг сонслоо. Тэрбээр, судалгааны их сургуулиудыг бий болгох талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа эхний ээлжинд танилцуулсан юм.

“Өнөөдөр дээд боловсролын сургалтын 65 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 34 их сургууль, 29 дээд сургууль, 2 коллеж байна. Боловсролын багц хууль батлагдсанаас хойш дээд боловсролын салбарт Засгийн газрын 7 тогтоол, Боловсролын сайдын 14 тушаал, дүрэм журам нийтдээ 23-ыг баталжээ. Судалгааны их сургууль байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж,  эхний ээлжинд дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллын тогтоох, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна. Дээд боловсролын тухай хуулийн дагуу дээд сургуулийг их сургууль эсвэл коллеж болох шилжилтийн үйл ажиллагааг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар заасан. Дээд боловсролын хуулийн 7.8-д заасны дагуу судалгааны их сургуулийг байгуулах хуулийг УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ хуулиар байгуулна. Элсэлтийн шалгалтыг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн жилд хоёр удаа зохион байгуулж,  2025-2026 оны хичээлийн жилд босго оноог 490, орон нутгийн сургуулийнхыг 430 болгож 10 оноогоор нэмэгдүүлэхээр болсон.

Мөн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг тодорхойлох аргачлал, жагсаалтыг таван жил тутам шинэчлэн боловсруулж батлуулахаар хуульчлагдсан бөгөөд 2024 оны А/120 тоот тушаалаар  ажлыг хэсгийг баталж, 2025 оны эхний улиралд батлуулахаар ажиллаж байна. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр хөтөлбөрүүдийн элсэлтийг нэмэгдүүлж, суралцагчдад тэтгэлэг олгох, тэргүүлэх мэргэжлүүдээр төгсөгчдийг ажилд авч буй компаниудад татварын хөнгөлөлт зэрэг урамшуулал олгох бодлогыг дэмжинэ. Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцагчид Засгийн газрын тэтгэлэг нийтдээ 6,9 тэрбум төгрөг, зарим эрэлттэй мэргэжлээр суралцагчдад 6,2 тэрбум, сургалтын төлбөрийн зээл 4,3 тэрбум төгрөгийн тэтгэлгийг тус тус олгоод байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөлтийн журамд төгсөлтийн баримт diploma supplement-ийг олон улсын жишгийн дагуу сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн, үнэлгээ, мэргэшлийн шаталсан бүтэц, уялдаа зэрэг мэдээллээс гадна төгсөгчийн сургалтын хугацаандаа эрдэм шинжилгээ, судалгаа, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн үйл ажиллагаа, ололт амжилтыг нарийвчлан тусган олгож эхэлсэн. Төрийн өмчийн их сургуулиуд хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдийн төгсөлтийн дараах мөшгөх судалгааг жил бүр хийж байна. Цаашид төгсөгчдийн мөшгөх судалгааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллагад насан туршийн боловсрол олгох тогтолцоог төрөөс дэмжин ажиллана.

Докторын зэрэг хамгаалуулах 39 зөвлөл, докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөл байгуулах шаардлага хангасан 19 сургууль, 180 орчим хөтөлбөр үйл ажиллагаагаа явуулж байна. Дээд боловсролын тухай хуулийн дагуу эрдэмтдийн нэгдсэн санг ШУТС-тай хамтран бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тэргүүлэх болон эрэлтийн мэргэжлийн чиглэлээр суралцагчид олгох сургалт судалгааны тэтгэлэг нийтдээ 9,6 тэрбум төгрөг төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал нийтдээ 13 тэрбумыг олгож байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ тогтоох ажлыг зохион байгуулсан. Засгийн газрын шийдвэрээр шинээр байгуулагдсан их, дээд сургуулийн дэргэдэх хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны татаас 1,8 тэрбумыг тус тус олгохоор ажиллаж байна гэв.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, докторын зэрэг хамгаалахад тухайн оюутны бүтээлд тухайн сургуулийн нэрийг оруулж, оюуны өмчийг хамтран эзэмших шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, бусдын оюуны өмчийг докторын зэрэг хамгаалсан сургууль нь давхар эзэмших журмыг өөрчлөх эсэх талаар, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, сүүлийн үед манай залуучууд дээд боловсролыг гадаадад эзэмшихийг илүүд үзэх боллоо. Монголын их, дээд сургуулиудад суралцах хүсэл  эрмэлзлэлийг буй болгоход анхаарах, их, дээд сургуулиудыг шинжлэх ухаан салбараас тусдаа гэсэн ойлголтыг залруулах талаар саналаа илэрхийлээд төрийн өмчит их, дээд сургуулиудад багш бэлтгэх талаар ямар ажил хийж байгаа талаар асуув. Боловсролын сайд П.Наранбаяр, докторын зэрэг хамгаалахад оюуны өмчийг зөвхөн тухайн эрдмийн зэрэг хамгаалагч эзэмших эрхийг олгохоо  журамд өөрчлөлт оруулна. Монголдоо бакалаврын боловсрол эзэмшээд хэрэв  гадаадад сурах шаардлагатай бол магистр, докторт суралцах нь хамгийн зөв хэлбэр юм. Боловсролын зээлийн сангаас бакалаврын түвшинд зээл, магистр, докторын сургалтад буцалтгүй тусламж буюу тэтгэлэг олгож байгаа гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, байгалийн ухааны салбарын чиглэлээр дээд мэргэжил эзэмших элсэгчдийн тоог нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталж байгаа болон их, дээд сургуулиуд сургалтын чиглэлээс судалгааны чиглэлийн сургууль болох бэлтгэх ажил хэр хангагдаж байгаа талаар асуусан. Энэхүү асуултад өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд оролцсон төрийн өмчит их, дээд сургуулиудын ректорууд тус бүртээ хариулт өглөө. Тухайлбал, Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх, судалгааны их сургууль болохын тулд багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, дундын лабораториудыг бий болгох, хамтарсан болон  ахисан түвшний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, судалгааны төв хүрээлэн байгуулах бодлогыг баримталж байна гэсэн бол МУИС-ийн ректор Б.Очирхуяг, судалгааны их сургуулийг байгуулахад  судалгаа, шинжилгээний ажилдаа орлогын хэдэн хувиа  зарцуулж байгаагаас шалтгаална. Гэтэл орлогын 30-аас багагүй хувийг судалгаа шинжилгээнд зарцуулж байж, судалгааны их сургуулийн хэв шинжид ойртоно гэж заасан. Дээд боловсролын тухай хуулийн тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх журам гаргаагүй учраас судалгааны чиглэлээр ажиллах санхүүжилт, эрх зүйн орчныг яаралтай  шийдэх шаардлагатай гэв. Харин АУШУИС-ийн ректор Б.Дамдиндорж, их сургуулийн дэргэдэх эмнэлэг  байгуулах чиглэлд ажиллаж байна. Оюутны төлбөрөөс хамааралтай байдлыг арилгахын тулд анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлгийн орлогыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулах боломжийг олгох шаардлагатай талаар онцолсон бол МУБИС-ийн ректор Ж. Батбаатар, олон улсын жишгээр шинээр байгуулах, эсвэл нэг сургуулиа сонгож судалгааны их сургууль байгуулах арга зам байна. Энэ сонголтыг хийх шаардлагатай гэв.  

Боловсролын сайд П. Наранбаяр, байгалийн ухааны салбарын мэргэжлийг тэргүүлэх, эрэлттэй тэргүүлэх мэргэжлийн ангилалд оруулсан ч элсэлтийн квот хангалтгүй байсаар байна. Инженер, техникийн зэрэг мэргэжил эзэмшүүлэх талаар дорвитойхон хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн бол тус байнгын хорооны дарга Ч.Ундрам, байгалийн ухааны чиглэлийн хичээлийн лаборатори хангалтгүй учраас энэ чиглэлийн хичээлийг хүүхдүүд сайн ойлгохгүй байна. Тиймээс нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжилдээ илүү сонирхолтой байна. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулиудыг байгалийн ухааны чиглэлийн шинжлэх ухааныг судлах лабораторитой болгох асуудлыг шийдэх нь чухал гэв.

Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд, хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа орон нутагт ажиллах мэргэжлийн хэрэгцээний 25 хувь нь мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдсан гэсэн дүгнэлт гарсан. ХААИС-ийг Дархан-Уул аймагт шилжүүлэн байгуулахаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасны дагуу ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Яамны хувьд элсэлтийн бодлогоо шинэчлэн ажиллаж байна. Тухайлбал, элсэлтийн босго оноог жил бүр нэмэгдүүлэх, элсэлтийн шалгалтыг байгалийн болон нийгмийн ухааны чиглэлээр багцалсан байдлаар жилд 2 удаа авахаар болсон хэмээн асуултуудад хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, тэргүүлэх мэргэжлээр төгссөн оюутнуудыг ажлын байраар хангасан хувийн хэвшлийнхэнд татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан. Хэрвээ хувийн хэвшлийнхэн их, дээд сургуулиудын багш, судлаач нартай судалгааны төсөл хэрэгжүүлж буй тохиолдолд мөн татварийн хөнгөлөлт эдлэх боломжтой эсэх талаар асуув.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Батжаргал, өнгөрсөн жил Татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр аж ахуйн нэгжүүдийг хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулсан бол татварын тодорхой хөнгөлөлтийг үзүүлэхээр заасан нь боловсролын салбарт бол маш том дэмжлэг болсон. Харин 2025 онд агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээрх хөрөнгө оруулалтад энэхүү татварын хөнгөлөлт хамаарахаар болж байна. Тэгэхээр хөрсний бохирдлыг бууруулах зорилготой сургуулиудын нүхэн жорлонг байгуулах зэрэг үйл ажиллагаа татварын хөнгөлөлтөд хамаарах болно гэв.

Ийнхүү их, дээд сургуулиудыг судалгааны их сургууль байгуулахад төрийн санхүүжилт 70 хувьтай байж бүрэн агуулгаараа хөгжих боломжтой талаар их, дээд сургуулиудын ректорууд саналаа хэлж, багш нарын мэдлэг ур чадварыг сайжруулах, хамтран ажиллах уялдаа холбоогоо нэмэгдүүлэх, материллаг баазаа бэхжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудаар үг хэлж, байнгын хорооны гишүүдийн асуултуудад хариуллаа. Мөн хөдөө орон нутагт буй их, дээд сургуулиудын чадавхийг сайжруулах,  гадаадад суралцах оюутнуудын тэтгэлгийг олгох талаар нэгдмэл бодлого баримтлах, төгсөгчдийн мэдлэг, ур чадварт анхаарч, ажлын байранд гологдохгүй байхаар шалгуур тогтоох зэрэг саналыг гишүүд хэлж байв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Боловсролын тухай багц хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар шүүмжилээд хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Ажлын хэсэг байгуулах зарчмын санал гаргав. Ажлын хэсгийг байгуулах талаарх байнгын хорооны тогтоолыг гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 43 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 8 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 13 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 51 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 7 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 28 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 31 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 32 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 42 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 36 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 39 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 56 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 40 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 27 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 42 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 47 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 50 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 56 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК