Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

2025-1-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.01.23/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн монголын ард түмний эрхэм хүмүүн Пунсалмаагийн Очирбат нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний улмаас таалал төгсөж, Монгол Улс, монголын ард түмэнд хүнд гарз тохиосныг онцлон тэмдэглэв. Иймд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Очирбатын гэгээн дурсгалыг хүндэтгэж Улсын Их Хурлын гишүүд суудлаасаа босож зогсон, нэг минут эмгэнэл илэрхийлэв.

Дараа нь Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т "Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дээрх хууль тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн байна. Иймд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.1 хувь нь дэмжив. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаан Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Иймд эл хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.1 хувь нь дэмжлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хууль батлагдсантай холбогдуулан газрын тос боловсруулах үйлдвэр, бүтээн байгуулалттай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн саналд Засгийн газар хариуцлагатай хандаж, ойлголтоо нэгтгэх зорилгоор Байнгын хороо, ажлын хэсгийн гишүүдийг бодит нөхцөл байдалтай танилцуулах ажлыг зохион байгуулах чиглэл өгөв.  

Дараа нь Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.  

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар хийв. Тус Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсныг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 2, мөн зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн 4, нийт 6 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийг үндэслэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан ““Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, ““Хот байгуулах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсныг С.Зулпхар гишүүн танилцуулгадаа онцолсон. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Д.Пүрэвдаваа, Л.Энхнасан, С.Бямбацогт, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг нээж өгөх нь зүйтэй гэсэн саналыг хэлээд хотын хөгжлийн үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар батлах боломжтой эсэхийг тодруулав. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, “Хууль эрх зүйн хүрээнд улсын нийслэл тэр дундаа хотын үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурал баталдаг жишиг бий. Энэ хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахаар оруулж ирээд байна. Түүхэн нийслэлийг сэргээн байгуулах, цаашдаа бодлогын зөв шийдэл гаргахын тул Улсын Их Хурал нь хотын үзэл баримтлал, төлөвлөгөөгөө баталдаг байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн” хэмээн хариуллаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Шинэ хот байгуулах хүрээнд хөрөнгө оруулалт татах нь чухал. Гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт татах гол зүйл нь газар байтал үүнийг эзэмшүүлэхгүй гэснийг эргэн харах боломжтой эсэх, хотын хөгжлийн эдийн засгийн үндэс, үзэл баримтлалын талаар лавлав. 

Хархорум хот Монгол Улсын түүхэн нийслэл байсан, цаашид ч хот байгуулсны хойно эрэмбэ дараатайгаар нийслэл хотын статустай болгох боломжтой. Энэ утгаар асуудалд хариуцлагатай хандаж, газар төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой асуудлыг зөв хийх ёстой гэж ажлын хэсэг үзсэн. Иймд хотын газар төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлыг Улсын Их Хурлаар танилцуулж, хуульчлагдан батлагддаг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа тодотгов.  Мөн тэрбээр хотын эдийн засгийн үндэс суурь, үзэл баримтлалын хувьд түүхэн өв соёл, үнэт зүйлээ сэргээх, хадгалах асуудалд тулгуурлан олон төрөлт аялал жуулчлалыг дэмжинэ. Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, бие даан хөгжих ёстой гэж үзсэн хэмээх нэмэлт тайлбарыг өглөө.

Үргэлжлүүлэн хууль тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тодруулбал, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан “Улсын Их Хурал хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал болон түүнд нийцүүлэн боловсруулсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус тус батална” гэсэн саналын талаар гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Улсын Их Хурал нь хотын хөгжлийн үзэл баримтлал болон ерөнхий төлөвлөгөөг баталдаг болбол цаашдаа бүх хотын ерөнхий төлөвлөгөөг батлах хүндрэл үүснэ. Иймд Засгийн газар гүйцэтгэх засаглалынхаа хувьд асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Ж.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар эсрэг саналтай байсан бөгөөд тэд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт эвдэрсэн шалтгаан нь хэн нэгэн Засаг дарга, эсвэл архетикторууд дор бүрдээ шийдвэр гаргаж ирсэнтэй холбоотой тул үүнийг зогсоож, хууль гаргаж Улсын Их Хурлаар батлах арга хэмжээ авах шаардлагатай байгаа тул саналыг дэмжиж байна гэлээ. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4 дэх хэсгийг “Улсын Их Хурал хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал болон түүнд нийцүүлэн боловсруулсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус тус батална.”, “3асгийн газар хотод хэрэгжүүлэх дэд бүтцийн төслийн жагсаалтыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн батална”, “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн бүтээн байгуулалтын үе шат бүрээр, барилгажилтын төслийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах бөгөөд хотын Зөвлөл тус тус батална.”, “Төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, холбогдох төрийн захиргааны төв байгууллага батална." гэсэн 7.2, 7.3, 7.4, 7.5 дахь хэсэг болгон өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн төслийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 17.1-д заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхтэй холбоотой харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна” гэж өөрчлөн найруулж, 17.2 дахь хэсэг болгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин бусад зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2, 3 дахь заалтыг хасаж, 1 дэх заалтад “Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуультай нийцүүлэхээр Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн дэд заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.4 хувь нь дэмжлээ. Иймд хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Хуралдаан Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан “"Орхоны хөндийд “Шинэ Хархорум хот баигуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухаи”, ““Хот байгтуулах тухай Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, ““Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгиин газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн гэв.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиин 42 дугаар зүйлийг баримтлан ““Орхоны хөндийд “Шинэ Хархорум хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, ““Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь нь дэмжсэн. Ингээд дээрх тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т  “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэсний дагуу 10 хууль, тогтоолын төслийг батлах  эсэх санал хураалтыг явуулсан.

Тодруулбал, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмээний тухай”, ““Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай”, ““Орхоны хөндийд “Шинэ Хархорум хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай”,““Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, ““Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол тус бүрээр эцэслэн батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    57 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    1 цаг 32 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    1 цаг 44 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    2 цаг 18 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    2 цаг 21 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    2 цаг 26 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    2 цаг 37 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    2 цаг 39 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    2 цаг 42 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    3 цаг 13 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    3 цаг 19 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    3 цаг 26 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 38 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    4 цаг 10 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    4 цаг 18 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    4 цаг 30 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    19 цаг 48 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    20 цаг 31 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    21 цаг 28 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    22 цаг 13 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК