Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсны тухай 24 баримт

2025-1-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Ерөнхийлөгч агсан П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлжээ.

БАРИМТ 2

Дунд сургуулиа 1951-1960 онд Завхан аймагт суралцан төгсжээ. Төгссөн жилээ буюу 1960 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуульд уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж 1965 онд төгссөн аж. 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

БАРИМТ 3

П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны гуравдугаар сараас 1990 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албыг хашиж байлаа.

БАРИМТ 4

Тэрээр БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр 88.1 хувийн саналаар сонгогдож, 1990 оны есдүгээр сарын 04-ний өдөр тангараг өргөж байв. 1992 оны хоёрдугаар сараас 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны зургаадугаар сарын 06-ны өдөр шинэ Үндсэн хуулийн дагуу явагдсан сонгуулиар дахин сонгогдож, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч байв. 

БАРИМТ 5

Анхны ерөнхийлөгчийн анхны хориг: Ерөнхийлөгч П.Очирбат Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Газрыг өмчлөх эрх нь БНМАУ-ын тусгаар тогтносон бүрэн эрхэд байна. Газрыг өмчлөх эрх нь түүний хэвлий ба байгалийн нөөцөд хамаарахгүй гэж заасан нь газар төрийн өмчид байх боловч түүний хэвлий ба байгалийн нөөц нь төрийн бүрэн эрхэд хамаарахгүй гэж ойлгогдохоор болсон байна гэж үзэн хориг тавьж байв.

БАРИМТ 6

Ерөнхийлөгч П.Очирбат Ардын хувьсгалын 70 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлдэг уламжлал тогтсон билээ. 

БАРИМТ 7

Тэрээр ерөнхийлөгч байхдаа алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой Алт хөтөлбөрийг санаачилж байв. Үр дүнд нь дөрвөн жилийн хугацаанд алт олборлолт бараг тав дахин нэмэгджээ.

БАРИМТ 8

1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн батлав. Монгол Улс Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалыг сонгож, хүний эрх, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдэлсэн, өмчийн олон хэвшлийг хүлээн зөвшөөрсөн, олон ургальч үзлийг нийгмийн соёл оюуны үндэс болгосон хүмүүнлэг ардчилсан нийгмийн жам ёсны харилцааг тунхаглажээ.

БАРИМТ 9

Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд оролцож, Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай зарлав. Ийнхүү Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар баталжээ.

БАРИМТ 10 

Мөн энэ хугацаанд өмч хувьчлалын тухай хуулийг батламжилсан байдаг. Ингэснээр иргэд хувийн өмчтэй болох үндэс суурь тавигдаж, орон сууц, ажлын байр, мал сүрэг хувь хүний өмчид шилжсэн юм.

БАРИМТ 11

Тэрээр Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх тухай зарлиг буулгаж байв.

БАРИМТ 12 

Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын гишүүний Айбекс групп, Молам корпорацтай байгуулсан ... гэрээ хэлцлүүд нь Монгол Улсын нэр хүндэд хохирол учруулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаснаас хойш дөрвөн сар өнгөрөхөд Засгийн газар эдгээр гэрээ хэлцлүүдийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан үзэхээр авсан үүргээ биелүүлсэнгүй хэмээн байр сууриа илэрхийлэв. Ардчилсан хүчнийхэн 1994 онд дээрх гэрээ хэлэлцээрийг эсэргүүцэж, 12 хоногийн турш өлсгөлөн зарласны үр дүнд 90 жилийн хугацаатай байгуулсан гэрээ цуцлагджээ. 

БАРИМТ 13

Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн эрхэм бол П.Очирбат. Тэрээр Ерөнхийлөгч байхдаа АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ, БНЭУ, Тайландын Вант Улс, БНАЛАУ, БНСВУ, Франц, Их Британи, Индонез, Шинэ Зеланд, Австрали улсуудад тус тус айлчлал хийж байжээ. Мөн түүний урилгаар тухайн үеийн БНХАУ-ын дарга Ян Шанкунь, Украйны Ерөнхийлөгч Л.М.Кравчук, Киргизийн Ерөнхийлөгч А.Акаев, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Австралийн Амбан захирагч Билл Хайден нарын хүмүүс Монгол Улсад айлчилж байв. 

БАРИМТ 14

Ийнхүү тэрээр 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Багабандитай өрсөлдөж, ялагдсан юм. Энэ үед тэрээр  УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улс шинэ Үндсэн хуулийг баталсан, газрын тосны баялгийг нээсэн, алт, зэс, ураны аж үйлдвэрийн суурь тавигдсан, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлого явуулдаг, олон улсад нэр хүндтэй, нээлттэй Монгол орон болсныг дурдаад, ...ийм орныг өөрийн залгамж шинэ Ерөнхийлөгчид хүлээлгэн өгч байна гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч П.Очирбат төрийн тэргүүний суудалд өргөмжилж сонгосон ард түмэндээ талархал илэрхийлсэн байв. 

БАРИМТ 15 

П.Очирбат агсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

БАРИМТ 16

Тэрээр нэгэн ярилцлагадаа “Ардчилсан нийгэмд шилжихээр ардчилсан төрийн тэргүүн гэдэг дүр төрх нь өмнөхөөсөө ялгаатай байх ёстой. Шинэ нийгмийг бүрэлдүүлэх үеийн удирдагч бол шинэ дүр төрхтэй, төрийн бодлогыг ард түмэнд тулган хүлээлгэж хэрэгжүүлэхийг үүрэгдэх бус, яах вэ гэдгээ ард түмнээсээ асууж, санаа бодлыг нь сонсч, хамтын ухаанаар шинэ нийгмээ байгуулах шаардлага тулгарсан юм. Малчин айлд очиж ярьж хөөрч, хийгээд өгсөн цай хоолыг нь идэж уучихдаг, гудас дэвсээд дээлээ нөмрөөд унтчихдаг байсан” хэмээсэн байдаг.

БАРИМТ 17

Тэрээр Монгол Улсын ШУА-ын гишүүн, академич бөгөөд Монгол Улсын Техникийн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкукийн их сургууль, Оросын Холбооны Улсын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Везляены их сургуулийн Хүндэт хуульч, Казахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний их сургуулийн Хүндэт профессор, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн байлаа.

БАРИМТ 18

ШУТИС-д багш, судлаачаар ажиллаж байхдаа “Уулын үйлдвэрлэлийн техник, технологийн үндэс”, “Нүүрсийг удаан хугацаагаар хадгалах, хаягдлыг багасгах арга зам” зэрэг мэргэжлийн болон “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг улс төр, нийгмийн судалгааны болон эрдэм шинжилгээний 20 гаруй томоохон ном, олон арван товхимол, нийтлэл бичиж, уншигч түмэндээ толилуулсан байдаг. 

БАРИМТ 19

Түүний бүтээлүүдээс “Тэнгэрийн цаг” номыг Монголын ард түмэн мэдэх биз ээ. Тэрээр уг номынхоо талаар “Тэнгэрийн цаг гэдгийн утга учир бол Монголын ард түмнийг тэнгэр ивээж, ардчилал гэдгийг авчирч, бид цоо шинэ нийгэмд шинэ маягаар амьдрах цаг ирлээ гэсэн утгатай. Шинэ цаг үе, ардчилал, эдийн засгийн шилжилт энэ бүхэн үргэлжилсээр байна. Тийм учраас тэнгэрийн цаг жаргах болоогүй ээ. Улам л сайхан эрч хүчтэй үргэлжилж байна” хэмээн тэмдэглэсэн байдаг. Эл номд ардчиллын үйл явцыг манлайлж  ид  залуу насандаа  зүтгэж явсан С. Зориг агсан,  Э.Бат-Үүл,  Ц. Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, Д.Ганболд нарын ажиллаж явсан 1990-ээд оноос эхлээд, одоо монголын ардчиллыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа залуучуудын замналын түүх бий. 

БАРИМТ 20

Тэрээр техникийн шинжлэх ухааны доктор, профессор, экологийн аюулгүй байдлын олон улсын шинжлэх ухааны академийн гишүүн байв. Мөн ажил мэргэжил хийгээд эрдмийн ажлынхаа явцад Дэлхийн энхтайвны академийн Санкт- Петербургийн Уул уурхайн дээд сургуулийн хүндэт доктор зэрэг гадаад, дотоодын их, дээд сургуулиудын эрдмийн цолыг удаа дараа хүртжээ. 

БАРИМТ 21

Түүнчлэн Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одон, Зөвлөлтийн уурхайчны алдрын 1,2,3 дугаар зэргийн одон, Унгар улсын Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан юм.

БАРИМТ 22

Тэрээр 80 нас хүрэхдээ “Би амьдралаас уйдаагүй. Сайхан ажилтай, сайхан гэр бүлтэй, сайхан эх оронд амьдарч өдий хүрчээ. Юу болоод өнгөрснийг тооцох завдалгүйгээр амьдрал буцалсаар байгаад л, амьдрал дунд тэмцсээр байгаад, чанагдсаар байгаад зүтгэсээр байгаад, хийсээр яваад нэг мэдэхэд 80 хүрсэн байна” хэмээж байв. 

БАРИМТ 23

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат агсан 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа таалал төгслөө. 

БАРИМТ 24

П.Очирбат агсны эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай  дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч  үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.

image

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсны тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • BAT (102.89.75.68)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно. Заримдаа өөрт байгаа зүйлээ ашигласнаар эрүүл мэндээ хянахын зэрэгцээ өөрт хэрэгтэй зүйлийнхээ үүд хаалгыг нээж өгдөг.
    2025 оны 10 сарын 15 | Хариулах
  • BAT (102.89.75.68)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно. Заримдаа өөрт байгаа зүйлээ ашигласнаар эрүүл мэндээ хянахын зэрэгцээ өөрт хэрэгтэй зүйлийнхээ үүд хаалгыг нээж өгдөг.
    2025 оны 10 сарын 15 | Хариулах
  • Dorothy Stovall (185.220.103.12)
    My late father always emphasized the importance of "investing in yourself for a better future." I truly understood this when I encountered issues with my credit report. It became clear to me why investing in my credit was essential. I reached out to H A C K M A V E N S CREDIT SPECIALIST for prompt assistance, and they exceeded my expectations. In just three days, my score soared to 809, and all negative items, including liens and Chex system entries, were removed. You can reach them at H A C K M A V E N S 5 AT G M A I L DOT COM or call [+ 1 (2 0 9) 4 1 7 – 1 9 5 7].
    2025 оны 02 сарын 24 | Хариулах
  • Paulina Van (149.50.222.77)
    Life can be so cruel sometimes but even worst when you have a cheating partner. I got to discover my spouse was having an affair through the help of { REMOTESPYWISE @ GM AIL C O M } who gave me access to his device remotely without his notice. I got access to all social media apps, call logs and sms and deleted data and messages too. Do not be a victim to lies and mischief. Get in contact with him and stay safe.
    2025 оны 01 сарын 29 | Хариулах
  • Thomas Bsmills (104.28.251.101)
    I want say a big Big thanks to RECLAIM INSTANT CRYPTO from the depth of my heart, I have been through hell and storm all in the hands of brokers and fake recovery agents spreading themselves all over the internet, I got rescued by RECLAIMINSTANTCRYPTO @ GMAIL COM, immediately I contacted them, they responds and asks me to reach them via WhatsApp +1 (603) 702 ( 4335 ) of which I did and my funds got recovered within few hours, all thanks to them, i have never seen an honest and understanding being such like them all my life. all thanks and appreciation goes to RECLAIM INSTANT CRYPTO , I pray they keep on with the good jobs.
    2025 оны 01 сарын 27 | Хариулах
  • Fiona Fuchs (185.190.141.101)
    I am glad I met Hack West on google, my husband was having some funny behaviors', I never knew he has been lying to me all these years and also cheating on me, I couldn't get hold of his phone because he always put it on phone lock, though he claimed there is no one else but he stays out some nights and tell me that he was up for work so I contacted Hack West and he helped me with all the necessary information I needed to know; although I am heartbroken but that’s not the discussion for today. Contact the hacker via email :HACKWEST@WRITEME.COM if you want a hacker to spy through your spouse's phone and thank me later.
    2025 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    4 цаг 51 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    5 цаг 36 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    5 цаг 54 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 2 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    6 цаг 45 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК