Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Single's Inferno-4” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ?

2025-2-09
0
ЖИРГЭХ

Netflix-ийн “Single’s Inferno” реалити шоу олны дунд шуугиан дэгдээж, үзэлт нь жил ирэх тусам өссөөр байгаа билээ. Энэ жил шоуны дөрөвдүгээр бүлэг үзэгчдийн хүртээл болж буй. Ялангуяа сүүлийн үед TikTok, Instagram зэрэг сүлжээнүүдийн тусламжтайгаар алдаршсан тус бүтээлийн оролцогчид, хөтлөгчид болон шоуны зураг авалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 


-ШОУНЫ ТУХАЙ-

Single's Inferno' producers and hosts call new season 'hottest ever'

“Single’s Inferno” болзооны реалити шоуны үйл явдал Netflix-ийн “Too Hot to Handle” шоуг санагдуулах хэдий ч Солонгосын хувилбарт ганц бие оролцогчид “Там” хэмээн нэрлэгдсэн хүндхэн амьдрах орчинд буюу эзэнгүй мэт арал дээр найман хоногийг өнгөрүүлэх бөгөөд өгөгдсөн өдрүүдэд бусад оролцогчидтойгоо танилцаж тэр дундаас бие биенээ олсон хосууд “Диваажин” гэх тансаг зэрэглэлийн зочид буудалд нэг шөнийг хамт өнгөрүүлэх боломжтой билээ. Мөн “Тамд” байх хугацаандаа оролцогчид өөрсдийн нас болон ажил мэргэжлээ бусдад хэлэх хориотой. Зөвхөн “Диваажин” руу хамт болзоонд явсан оролцогчид эдгээр мэдээллүүдийг бие биетэйгээ солилцож, илүү дотносох боломжтой юм. Нийт 12 ангиас бүрдэх тус реалити шоунд нийт 12 хүн шоунд оролцож буй. Түүнчлэн үзэгчдийн хамт Солонгосын нэрт уран бүтээлчид буюу жүжигчин Ли Да Хи, дуучин Кюхён, комедиан Хон Жин Кён, рэпер Ханхэ нар хөтлөгчдийн үүргийг гүйцэтгэн оролцогчдын үйлдэл бүрийг хянаж, өөрсдийн сэтгэгдлээсээ анги бүрт хуваалцжээ.


-ЗУРАГ АВАЛТЫН ХИЙСЭН БАЙРШИЛ-

“Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ? (фото 2)

“Диваажингийн” зураг авалт Инчон хотын онгоцны буудлын ойролцоо байрлах “Paradise City” тансаг зэрэглэлийн зочид буудалд хийгджээ. Сонирхуулахад, BLACKPINK хамтлагийн гишүүд Rosé болон Jennie нар тус зочид буудалд амралтаа өнгөрүүлснийг нь шүтэн бишрэгчид нь олж тогтоосон байна. Мөн бусад нэрт дуучид болон кино багийнхан “Paradise City”-д клип, киноны зураг авалт зэргийг хийдэг тул уг буудал нь Солонгосчуудын дунд нэлээд нэр хүндтэй байдаг гэнэ. Харин “Там” хэмээн нэрлэгдсэн арал нь тус зочид буудлын дэргэд байрлах Saseungbong-do арал байжээ. Шоуны оролцогчид зочид буудал болон арал хооронд нисдэг тэрэгний тусламжтайгаар зорчдог билээ.


Single's Inferno 4' Full Cast Photoshoot: Jang Tae Oh Reflects on Love and  Existence - ZAPZEE - Premier Korean Entertainment Magazine

-ШОУНЫ ЭМЭГТЭЙ ОРОЛЦОГЧИД-

1. И Ши А

Meet the cast of 'Single's Inferno' Season 4

И Ши А бол 25 настай, загвар өмсөгч. Ихэвчлэн спортын, чөлөөт загварын хувцас болон Samsung Galaxy, Fila, New Balance, COSRX зэрэг брендтэй хамтран ажилладаг. Тэрээр кпопын айдол болохоор бэлтгэгдэж байсан ч дэбют хийж чадаагүй байна. 2017 онд “Idol School”, 2018 оны “Produce48” шоунд оролцож байжээ. И Ши А багадаа усан сэлэлтийн тамирчин байсан бөгөөд одоо хоббигоо болгон үргэлжлүүлэн сэлж байгаа юм.

Түүний мууран нүд, дур булаам уруул, биеийн галбир нь хамгийн дур татам зүйл гэнэ. Харин хайр дурлалын тухайд харилцаанд бүтэлгүйтэж байсан удаагүй, дур булаам нэгнийг олох үедээ түрүүлж ойртдог шударга нэгэн. Мөн тамын арал дээр хүчирхэг нэгэнтэй уулзахыг хүсэж буйгаа илэрхийлсэн. И Ши А инстаграмдаа 273 мянган дагагчтай.

2. Жон Юү Жин

Singles Inferno Season 4 cast: All contestants so far - Dexerto

 

Жон Юү Жин бол 28 настай, “Ewha Womens” их сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Одоо магистр сурч байгаа бөгөөд Homa Nomad компанид бүжгийн багшаар ажилладаг. Тэрээр усанд шумбах хоббитой. Усан дотор хөдлөх үедээ лусын дагина шиг санагддаг гэнэ.

Юү Жин өөрийгөө сэтгэл татам, дур булаам, өхөөрдөм, зальтай нэгэн хэмээн тодорхойлсон. “Single’s Inferno”-д оролцох үеэрээ тэр “Надаас байнга болзъё гэж гуйдаг. Найзуудын хурим дээр нэг дор 6 залуу намайг сонирхож байсан” хэмээн хэлжээ. Үүнээс нь түүнийг залуучууд дунд хэр алдартай байдгийг харж болно. Юү Жин таалагдсан хүнийхээ хажууд үсээ хажуу тийш нь илээд байдаг зуршилтай. Инстаграм хуудастаа 107 мянган дагагчтай аж.

3. Ким Мин Сол

Singles Inferno Season 4 cast: All contestants so far - Dexerto

 

Шоуны хамгийн өрсөлдөөнч эмэгтэй бол Ким Мин Сол. Тэрээр 23 настай, SPOTV мэдээллийн телевизэд спортын хөтлөгчөөр ажилладаг. Их сургуулиа жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 2022 онд Fall For You, Café Minamdang зэрэг олон ангит кинонд дүр бүтээж байжээ.

Ким Мин Сол өөрийгөө өхөөрдөм гөлөг шиг царайтай хэмээн тодорхойлсон. Хэн нэгэнтэй дотносох үедээ өхөөрдөм гөлөг шиг энерги харуулдаг гэнэ. Мөн шийдэмгий, тэмцэгч гэдгээ ч илэрхийлсэн. Таалагдсан хүнийхээ төлөө ялах хэрэгтэй бол шийдэмгийгээр тэмцэж ялалт байгуулна гэж хэлсэн байдаг. Тэрээр инстаграм хуудастаа 62,5 мянган дагагчтай.

4. Бэ Жи Ён

Бэ Жи Ён “Single’s Inferno-4"-ийн хамгийн хөөрхөн хэмээн үзэгчдийн дунд алдаршаад буй. Нэвтрүүлгийн эхний өдрийг ганцаараа эхлүүлсэн ч сэтгэлээр унахгүй инээмсэглэсээр, хүчирхэг төрхтэй байсан нь үзэгчдийн анхаарлыг татаад амжжээ. Тэрээр 26 настай загвар өмсөгч. Ихэнхдээ их дасгал хийдэг болохоор галбиртаа итгэл дүүрэн байдаг гэнэ. Морь унах хоббитой бөгөөд салхи зүсээд явах үнэхээр зугаатай талаар дурдсан байна. Бэ Жи Ён “Миний сонирхол бол фитнес биетэй нэгэн. Ялангуяа мөрийг нь хардаг. Хэтэрхий тооцоололтой нэгэнтэй болзохыг хүсдэггүй” гэжээ. 

5. Ким Хе Жин

 

2020 оны Солонгосын миссийн титмийг хүртсэн 26 настай энэ эмэгтэйг Ким Хе Жин гэдэг. Тэрээр загвар өмсөгч бөгөөд гоо сайхны сурталчилгаанд их тоглодог. Мөн алдартай брендүүдтэй хамтран ажилладаг байна. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг хөгжилтэй, таашгүй нэгэн хэмээн тодорхойлжээ.

Хайр дурлалын харилцааны хувьд түүний араас их хүн гүйдэг гэнэ. Олон ч хүн зурвас бичнэ. Харин өөрийнхөө татагдсан хүнийг санаандгүй ширтээд байдаг аж. Тэгэх үед нь залуус татагддаг аж. Ким Хе Жин сэтгэл хөөрсөн, баярласан үедээ гудамжинд ч бүжиглэчихдэг зоригтой нэгэн юм.

6. Ким А Рин

Ким А Рин бол 25 настай загвар өмсөгч. Мөн өөрийн гэсэн Youtube сувагтай бөгөөд 22 мянган захиалагчтай. Скейтбордоор хичээллэх дуртай. Тэрээр гаднаасаа ч дотроосоо ч сэтгэл татам нэгэнтэй уулзана гэж бодсон учраас уг нэвтрүүлэгт оролцож байгаа аж. Хүмүүс ихэвчлэн түүнийг хүйтэн, ганцаардмал санагддаг хэмээн тодорхойлдог ч уг хэрэгтээ хэл амаа ололцоход хялбар төрлийн хүн юм. Бага байхаасаа л хөөрхөн гэдэг үг их сонссон. Харж байсан хамгийн хөөрхөн эмэгтэй гэж залуус их хэлдэг гэнэ.

7. Пак Хэ Лин

 

Пак Хэ Лин бол нэвтрүүлгийн тавдугаар ангид шинээр нэмэгдсэн оролцогч билээ. Одоо 24 настай, Сэжонгийн их сургуулийг кино урлагийн чиглэлээр сурдаг. Тэрээр “Tarot” кинонд дүр бүтээж байжээ. Мөн тус кинонд нэвтрүүлгийн панелист, хоёрдугаар улирлын оролцогч Ким Жин Ён буюу Dex тоглож байсан юм.

Хэ Лин өөрийгөө тайван, өхөөрдөм, эелдэг нэгэн хэмээн тодорхойлсон. Түүнийг сэтгэл татам харагдуулдаг гол зүйл нь өндөр нуруу болон биеийн галбир аж. Хэн нэгэнд татагдах үедээ үнэхээр их сандарч, эвгүй байдалд ордог гэнэ. Мөн сээтгэнэх үед нөгөө хүн нь ичээд улайвал догдолдог төрлийн хүн гэжээ.


 

-ШОУНЫ ЭРЭГТЭЙ ОРОЛЦОГЧИД-

1. Жан Тэ У

"Miss Independent Ji-eun", "A Man in a Veil", "The King of Tears", Lee Bang Won зэрэг олон кинонд дүр бүтээж үзэгчдийн танил болсон энэхүү залуу бол Жан Тэ У. Single Inferno шоуны хувьд ч хамгийн алдартай оролцогч байгаа билээ. Жан Тэ У одоо 29 настай, жүжигчин юм. Тэрээр англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд чөлөөт цагаараа төгөлдөр хуур тоглох дуртай гэнэ.

2024 онд дүр бүтээсэн “Oppa” киногоороо Азийн олон улсын кино наадмын шагнал гардуулах ёслолоос “Гадаад хэл дээрх шилдэг кино жүжигчин” шагналыг хүртэж байжээ. Жан Тэ У “Би бульдозер шиг нэгэн” хэмээн тодорхойлсон. Бульдозер гэдэг нь барилга, зам, газар шорооны ажилд ашигладаг хүчирхэг, олон зориулалттай хүнд механизмын машин юм. Тэрээр хүчирхэг, шулуун шударга зан чанартай гэдгээ уг машинаар дүрслэн харуулсан болов уу. Гадаад төрхийн хувьд бүх хүний сонирхол биш ч гэсэн муу залуус сонирхдог хүмүүс дунд алдартай гэнэ.

2. Күк Дун Ху

Өөрийгөө өндөр нуруутай, тэмээ шиг нүдтэй хэмээн танилцуулж буй энэ залууг Күк Дун Ху гэдэг. Тэрээр 30 настай, нягтлан бодогч мэргэжилтэй. Гадаад төрхийн хувьд хүйтэн хөндий харагддаг ч үнэн хэрэгтээ халуун дулаан, зөөлхөн сэтгэлтэй нэгэн. Дун Ху таалагдсан эмэгтэйдээ ойртож, сэтгэлээ илчилдэг төрлийн хүн гэдгээ нэвтрүүлэгт оролцож байхдаа хэлсэн байдаг.

3. Ким Тэ Хван

 

Ким Тэ Хван бол 33 настай. Өмнөд солонгосын загвар өмсөгч, жүжигчин, DJ мэргэжилтэй. Загвар өмсөгчийн хувьд GQ Korea, Vogue Girl Korea, L’Official Hommes Korea зэрэг сэтгүүлд гарч байжээ. Ким Тэ Хван өөрийгөө их хайрладаг, өөртөө итгэлтэй нэгэн. “Төрөлхөөсөө царайлаг байсан, хэрүүлийн үед ч хүмүүс царайг минь харж тайвширдаг” хэмээн хэлж буй үгсээс түүнийг хэр өөртөө итгэлтэйг харж болно.

Жүжигчний хувьд “My Amazing Boyfriend (2016)”, “The Bride of Habaek (2017)”, “Love Class (2022)” гэх мэт олон ангит кинонд дүр бүтээж байжээ. Тэрээр хайр дурлалын асуудлыг ажлаас нэгт тавьдаг гэдгээ шоунд оролцох үеэрээ илэрхийлсэн байдаг.

4. Ким Жон Сү

Баргил хоолойгоороо бахархдаг энэ залууг Ким Жон Сү гэдэг. Тэрээр 33 настай бөгөөд Сөүлийн Сонсу, Ханнам зэрэг алдартай дүүрэгт байрлах таван кофе шоп, нарийн боовны кафе ажлуулдаг хөгжилтэй, эелдэг нэгэн. Мөн “Намайг дур татам болгодог зүйл гэвэл миний баргил хоолой. Хичээл зүтгэлээр авдаг зүйл биш. Тийм болохоор миний хүчтэй зэвсэг гэж бодож байна” гэжээ.

5. Юк Жүн Со

Netflix-ийн алдарт цуврал “Sweet Home” кинонд дүр бүтээж, алдаршсан энэ залууг Юк Жүн Со гэдэг. Тэрээр 28 настай. Өмнө нь Солонгосын тусгай ажиллагааны нэгжийн UTD-н гишүүн байсан бөгөөд 2019 онд цэргээс халагджээ. Цэргээс халагдсаны дараа уран зураг, зураачийн мэргэжлээр сурч эхэлсэн. Ингээд өнгөрсөн жил өөрийн анхны бие даасан “Cranium” үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Хатуу, ширүүн мэт дүр төрхтэй ч олон хүн түүнийг эгдүүтэй хэмээн нэрлэдэг гэнэ. Мөн нэлээн болхи, хайхрамжгүй нэгэн аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    39 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    2 цаг 37 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    3 цаг 16 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    4 цаг 35 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    6 цаг 24 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    18 цаг 6 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    18 цаг 11 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК