Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Өлзийнаран : Дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлыг бууруулж иргэд, ажиллагсдын цалинг нэмэгдүүлнэ

2025-2-12
0
ЖИРГЭХ

-Та утаагүй түлшний талаар байнга ярьж бичиж байгаа харагддаг.  Хэлээд байгаа санааг чинь аваад хэрэгжүүлэх боломж улсад байдаггүй юм уу? Эсвэл та хэрэгжүүлэхийн аргагүй хэцүү санал тавиад байдаг юм уу?

-Cалбарын мэргэшсэн мэргэжилтний хувьд сүүлийн 10 гаруй жил гэж энэ асуудлыг бүх шугамаар ярьж байгаа. Эрдэнэс таван толгойн ТУЗ-ийн гишүүн байхдаа “Эрдэнэс таван толгой” компанийн “0” давхаргын нүүрсийг угааж, хагас коксжуулах замаар утаагүй түлш үйлдэрлэх технологийг зөвлөсөн боловч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй. Өнөөдөр ч завсрын бүтээгдэхүүн хэрэглэж сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаад харамсаж явдаг. Утаагүй түлш үйлдвэрлэх асуудлыг одоо л Нямбаатар дарга ярьж  эхэлж байна.

-Та Баянгол дүүргээс гурав ч сонгогдсон төлөөлөгч. Дүүргийнхээ зовлон жаргалыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Тэгвэл ДИТХ-ын даргын ажлыг авснаасаа хойш ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв?

-Хамгийн ойроос нь ярья. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай дүүргийн хувьд сүүлийн 34 жилд хийгдээгүй тулгамдсан асуудлууд ихэнхи нь шийдэгдсэн. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд, байр дулаалга, дээвэр, фасадны ажлууд маш ахицтай явсан. Одоо боловсрол, эрүүл мэнд ялангуяа хүүхэд, эхчүүдрүү чиглэсэн асуудлуудад онцгой анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл иргэн төвтэй хүндээ чиглэсэн асуудлууд юм.

Хэдий бага төсөвтэй ч  бид дүүргийн төсвийг зохих хэмжээнд нэмэгдүүлэхийн тулд дүүргийн технологийн зардлуудыг бууруулах шаардлагатай байна. Дотоод шаталтат хөдөлгүүрийг бид дэвшилтэт технологийн машин, тоног төхөөрөмжөөр солих шаардлагатай. Дэвшилтэт, цахилгаан тоног төхөөрөмж нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлыг 10 дахин бууруулах боломжтой гэж тооцоолсон. Тухайлбал, Багануурын уурхай нэг тонн нүүрсийг 50 000 төгрөгөөр үйлдвэрлэж байхад хувийн уурхайнууд 150000-аас 300000 төгрөгөөр үйлдвэрлэж байна.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр тоног төхөөрөмж, технологийн сонголтоос шалтгаалж байна. Тиймээс  бид  дэвшилтэт технолгиос айж болохгүй.

Ер нь улс тендер зарлаад шууд худалдан авалт хийдэг.  Тэгвэл уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудтай эрх зүйн хүрээнд санамж бичиг байгуулах болон бусад хэлбэрээр хамтран ажилласанаар бид гурваас таван жилийн хугацаанд анхны хөрөнгө орулалтаа хувааж төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл 10 тэрбум төгрөгийн зардлыг нэг жилд төлдөг бол үүнийг бид жилд хоёр тэрбум болгоод гурваас тав дахин буулгаж өгч байгаа юм. Ингэснээр хөрөнгө оруулалтаас хэмнэж байгаа зардлаа эрүүл мэнд, боловсрол зэрэг бусад салбарлуугаа оруулж өгөх боломж нээгдэж байна. Хөрөнгө оруулалтын зардал хэмнэгдснээр дарамт багасна. Бусад төслүүдээ зэрэг явуулах боломж бий болдог давуу талтай.

Цаашид  технологийн зардал, машин тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны зардлыг 10 дахин бууруулснаар бид үүнээс гарч байгаа 90 хувийн зардлын хэмнэлтийг бусад салбарууд руу оруулж өгнө.

Төсвийн зарцуулалтыг харахад дотоод шаталтат хөдөлгүүртэй машин механизм, төхөөрөмжүүдийн нь үйл ажиллагааны зардлын 60-аас дээш хувь нь түлш шатахууны болон шатах тослох материал, түргэн элэгддэг эд ангиудын зарцуулалт эзэлдэг. Тэгвэл бид цахилгаан тоног төхөөрөмж оруулж ирснээр дээрх зардлууд хэмнэгдэхээс гадна татварын хөнгөлөлтөд орно. Дугаарын хязгаарлалтанд өртөхгүй, бүтээмж нэмэгдэх боломжтой юм. Наад зах нь хөдөлгүүрийн тос солих гэх мэт асудлууд цахилгаан тоног төхөөрөмжид байхгүй тул засварын зардал асар их хэмнэгдэнэ. Шөнийн цагаар цэнэглэх учраас цахилгааны зардал ч хэмнэгдэнэ. Дүүрэгт ирэх өгөөж нь илүү байх юм л даа. Ингэж хэмнэгдэх өгөөжийг иргэдийнхээ орчны аюулгүй байдлыг хангах, камержуулалт, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд зэрэгт зарцуулах нь оновчтой.

-Баянгол дүүрэг жишиг байдлаар дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлнэ гэж ойлгож болох уу? Хурлын төлөөлөгчид болон дүүргийн удирдлагууд, ажилтнуудыг энэ чиглэлээрээ мэдлэгжүүлэхэд анхаарч байгаа юу?

-Хүний хамгийн их айдаг зүйл бол мэддэггүй зүйл нь юм. Тиймээс ч төрийн болон хувийн байгууллагын удирдлага, ажилтнууд, дүүргийн төлөөлөгч нараа мэдлэгжүүлэх, зогсолтгүй хөгжүүлэх шаардлагатай байдаг. Манай улсын зардлын өсөлт бүх шатандаа өндөр байсаар ирсэн. Зарим салбарт инноваци нэвтрээгүйгээс сөрөг хүчин зүйлүүд шат шатандаа нэмэгдсэн тул зардлын өсөлт, хөгжлийн хоцрогдлууд асар их бий. Тиймээс дэвшилтэт технологийн хөрөнгө оруулалт хийх нь сайн жишиг юм. Баянгол дүүрэг энэ асуудлыг шийднэ. Жишиг болно. Манай ДИТХ-ын төлөөлөгчдийн 30-аас дээш хувь нь инженерүүд.

Мөн бид олон хурлын хороотой. Үүний нэг нь “Цахим хөгжил, дэвшилтэт технологи, инноваци хөгжлийн хороо” юм.

Бид богино, дунд хугацааны улсын аж ахуйн зардлыг хэмнэж бусад шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн халамж гэсэн салбарууддаа оруулж технологийн болон хүний хөгжлөө  зэрэг дэмжих цогц хөгжлийн стратегийн бодлого  барьж байна.

Тиймээс бид төлөөлөгч нараа чадавхжуулах, инновацийн мэдлэг, мэдээлэл олгох дотоод болон гадаад судалгаа, сургалтуудад түлхүү хамруулахыг зорьж байна. Дотооддоо хэд хэдэн туршлага судлах, солилцох уулзалт, сургалтуудыг амжилттай зохион байгуулаад байна. Оны өмнөхөн БНХАУ-ын Шеньжэнь хотоос биднийг хотынхоо дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлсэн байдлыг нүдээр харж, туршлага судлах уулзалт, сургалтанд урьсан. Энэ завшааны дагуу бид ДИТХ-ын зарим төлөөлөгч, дүүргийн холбогдох ажилтнуудаа  тус хотод богино хугацааны сургалтанд хамруулах гэж байна.

Ирээдүйд манай дүүргийн хот нийтийн аж ахуй, технологийн чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал мэдэгдэхүйц буурах боломжтой гэж уул уурхайн мэргэшсэн инженер,эдийн засагч хүний хувьд төсөөлж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    8 цаг 25 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    10 цаг 23 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    11 цаг 1 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    12 цаг 20 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 10 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК